Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

 

 

       2024             10                  09                                                   2024/ШЦТ/159

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *****,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******** сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн ************* хаягийг ашиглан олон нийтийн сүлжээн дэх ********* гэх хаягт иргэн ******** *********** гэх нэр төрд нь халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Би шөнө нь фейсбүүкт тавьсан. Тэрнийхээ өмнө өдөр би Мөнхзул гэдэг хүнээс чат авсан. Чиний ээжийг янхан гэсэн, чи янхны хүүхэд, танай ах ******** хүн алаад шоронд явж байсан,  бурхан болсон аавын ах *******гээд ах байсан, Тэр хүнийг хүчингийн хэрэг хийгээд шоронд явж байсан гэж Хишиг-Өндөр сумд очоод *********** нь согтуу байхдаа тийм зүйл ярьсан байсан” гэв.

Улсын яллагч Г.Цогтмагнай нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ********* холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийн шүүх хуралдаанд оролцсон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ****** 2024 оны 07 сарын 01-ний өдөр ********* нутаг дэвсгэрт байхдаа өөрийн М************ хаягаас ************ фейсбүүк хаягаас түүний зургийг татаж аван зургийг хавсарган  энэ луйварчин хүнд хулхидуулав, хэцүү шүү 2 ах ээжтэйгээ нийлж хүн хулхиддаг золбин гөлөг шүү гэх нэр төрд нь халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл  хавтаст хэргийн 2 дугаар хуудас, хохирогч ********** мэдүүлэг, хавтаст хэргийн 16-17, 20-21,  23 дугаар хуудас, Соёлмаагийн мэдүүлэг хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас, гэрч Мөнхзулын мэдүүлэг хавтаст хэргийн 38-34 дүгээр хуудас, гэрч Буянзаяагийн мэдүүлэг хавтаст хэргийн 38-49 хуудас, гэрч Отгоны мэдүүлэг хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас, хохирогч ********* сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, өргөдөлд хавсаргасан баримтуудыг нотлох баримтууд зэрэг болно. Шүүгдэгч********* нь 2024 оны 07 сарын 01-ний өдөр ********** фейсбүүк хаягаа ашиглаад ********* гэсэн группт иргэн **********зургийг хавсарган оруулаад энэ луйварчин хүнд хулхидуулав хэцүү шүү, хоёр ах, ээжтэйгээ нийлж хулхиддаг золбин гөлөг шүү гэсэн пост оруулсан нь илт худал мэдээлэл гэж үзэхээр байна. Яагаад гэвэл хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч ******* шүүгдэгч ******** өр авлагын талаар мэдүүлсэн зүйл байхгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатад ******* өөрөө хэлж байна. Тухайн хүмүүсээс эдийн болон эдийн бус баялгаа залилуулсан эсвэл өгөөд авч чадаагүй байгаа үйл баримт огт дурдагдсангүй. Ийм учраас ******** луйварчин буюу бусдыг залилсан, залилан мэхэлсэн, дангаараа болон бусадтай буюу 2 ах, ээжтэйгээ нийлээд залилдаг гэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, үүнийг илт худал мэдээлэл тараасан гэмт хэрэг гэж үзнэ. Хэрэв ********* авлагатай эд зүйлээ өгөөд авч чадаагүй ийм маргаантай асуудал байж байгаад ийм пост оруулсан бол энэ нь илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг хангахгүй. Үнэхээр тийм асуудал байхгүй учраас илт худал мэдээлэл, ор үндэсгүй худал мэдээллийг уурандаа ахуй хүрээд болсон хэрүүл маргааныхаа хэрүүл маргаанаа, маргалдагч талаа харлуулахын тулд ялан дийлэхийн тулд уурандаа илт худал мэдээллийг зохиож, олон нийтэд тарааж тарааж, мэдээлэл байршуулсан нь худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа учраас түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын тухайд шууд бодит хохирол байхгүй байна” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас миний үйлчлүүлэгч *********эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлттэй санал нэг  байна. Дээрх саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 12 дугаар талд миний үйлчлүүлэгч ********* зарын нэгдсэн групп дээр хохирогч *********талаар илт худал мэдээллийг тараасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Өөрөө шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ талаараа дэлгэрэнгүй асуултад хариулсан байна. Иймээс шударга ёсны зарчмын үүднээс, хүний нэр төрд халдаж илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавигдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байгаа учраас миний үйлчлүүлэгчид дээрх зүйл ангийн гэмт хэрэгт буруутгах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. ******* хувьд яллагдагчаар мэдүүлэг өгсөн цагаасаа эхлээд өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүх хуралдаанд ярьж байна, 15 минут орчим болсон байх,  би өөрөө постоо устгасан. Би пост тавингуутаа хохирогч ********* руу скрийншот хийгээд өөрөө би чамайг зар дээр тавьчихлаа гэдгээ хэлсэн байсан юм гэдэг мэдүүлгээ өгч байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн харж үзээч гэдэг саналыг гаргаж байна. Эхний байдлаар гэм буруугийнхаа дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Хохирогч ******** “...Миний зураг хөргийг ********аймгийн **********шуурхай зарын групп дээр мөнгө хулгайлсан “Энэ ******** гэсэн үгтэй, миний цахим хаягт байсан цэргийн хувцастай зургийг олон нийтийн групп чатанд байршуулсан байсан бөгөөд тус цахим хаягт байршуулсан зураг мэдээллийг олон хүн үзсэн байсан бөгөөд зарим хүмүүс намайг хулгай хийгээд яваад байгаа юм уу гэж асууж байсан юм. Манай ажлын зарим хүмүүс цайны цагаар зөрөхдөө чи хулгайч болсон байна лээ шүү гэж надад хэлж байсан ба тус хүмүүсээ сайн харж чадаагүй тухайн үед санаа зовоод. Тэгээд өөрөө орж үзсэн чинь миний талаар цахим орчинд зар байршуулсан байсан юм. Е5и зураг хөргийг нь аваад цаасан дээр гаргаж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Намайг цахим хаягт байршуулсан хүн бол манай ажлын залуу ********* юм. Энэ Б********* нь 2-3 цахим хаягтай бөгөөд энэ цахим хаягт ****** зураг хөрөг байгаа, мөн энэ цахим хаягаар надтай зурвасаар харьцаж байсан юм. Зурвасаар харьцаж байгаа зурвас чатыг нь би цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн юм. Яагаад ингэж байршуулах болсон бэ гэхээр өмнө бид хоёр бага зэргийнцахим хаягаар маргалдсан бөгөөд хэрэлдсэн юм. Хэрэлдсэн шалтгаан нь манай ээж Соёлмаа руу цахим хаягаар зурвас илгээсэн бөгөөд манай ээж гэртээ байхдаа уйлахаар нь яасан бэ гэсэн чинь ******* гэсэн цахим хаягаасаа зурвас бичээд байна гэсэн. ******** гэсэн цахим хаягаасаа манай ээж рүү зурвас бичихдээ: Сайн уу, Дугаараа өгчих ярих юм байна. Ээж өөдөөс нь завгүй байна чат бич гэсэн. Та миний ах дүүгийн талаар хэнд юу яриад яваад байгаа юм бэ, муу байж болно муухай байж болно, нэгэн цагт бэр нь байсан хүн байж ингэж муулж болдог юм уу, Бас үнэн юм ярих хэрэгтэй шүү, Би энержид ажиллаж байгаа хайж олоод уулзана, Тэр *******бацаан их юм ярьдаг сурагтай, Ээж бичихдээ Би тийм хүн танихгүй, хэрэлдэх юм олдохгүй байна уу, Чамтай хэрүүл хийж шалчигнах зав алга, хэрэлдэх хүнтэй хэрэлд тэнэг хог бэ гэсэн зурвас илгээсэн, мөн олон зурвас илгээсэн байх бөгөөд тус зурвасыг цаасан хэлбэрээр гаргаж өгсөн байгаа. Ээжтэй дээрх байдлаар хэрүүл хийсэн учраас би өөрийн цахим хаяг болох ********гэсэн цахим хаягаас зурвас илгээж харьцаж эхэлсэн юм. Энэ зурвас бичиж байхад бид хоёр зурвасаар хэрүүл маргаан хийсэн бөгөөд хоорондоо таарамжгүй зурвас бичилцэж эхэлсэн юм. Энэ асуудлаас болоод *********** миний зураг хөргийг байршуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “...Хамгийн анх энэ оны 06 дугаар сард зурвас бичсэн юм. Энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр цахим орчинд байршуулсан юм. Тухайн үед би зураг хөргийг нь хуулбарлаж аваад хадгалсан байсан учраас цагдаад өгсөн байгаа. Цахим оруулахдаа Өмнөговь аймгийн *********чатад оруулсан байсан юм. Тэгээд өөрөө устгасан байсан. Өөрийнхөө цахим хаягаас оруулсан байсан бөгөөд ******** гэсэн хаягаас явуулсан байсан. Сумын хүмүүс, ажлын хүмүүс харсан байсан. Ерөнхий дөө цахим хаягт байршуулсан зүйлийн талаар надаас хүмүүс асуугаад байсан учраас хүмүүс мэдээд байх шиг байсан. Би цахим хаягт байршуулсан зарыг харахад 3000 очим хүн үзсэн байсан. Нээх удаагүй устгасан байсан юм. Цахим зарыг байршуулсан цагаас хойш нээх гэрээсээ гарахгүй байгаа санаа зовоод байгаа. Ажлын шугамаар учирсан гэм хор байхгүй. Нэр төрд учирсан зүйл нээх байхгүй байх гэж бодож байна. Би ажил гэр гээд яваад байгаа учраас хүмүүс мартаж байгаа байх. Би******** ээлжийн ажилтан. Өглөө 06 цагт яваад орой 07 цагт ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр “Цахим орчинд миний нэр хүндэд халдсан би гомдолтой байна. Дахин миний нэр хүндэд халдаж цахим орчинд байршуулахгүй байгаасай гэж бодож байна. Энэ хүнд холбогдох хуулийнх нь хариуцлагыг тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Н.Соёлмаа “...Над руу 2024 оны 06 дугаар сард байна уу “сайн уу дугаараа өгөөч гэхээр нь би завгүй байна, чат бичээ гэж хэлээд зурвас үлдээсэн. Тэгээд над руу баахан зурвас орж ирсэн. Та миний ах дүүгийн талаар хэнд юу яриад яваад байгаа юм бэ, Муу байж болно муухай байж болно, гэхдээ нэгэн цагт бэр нь байсан хүн ингэж муулж болдог юм уу бас үнэн юм ярих хэрэгтэй шүү. Би Энержи ресурс ажиллаж байгаа хайж олоод уулзана, Мөн ***** бацаан их юм ярьдаг сурагтай. Би тийм хүн танихгүй хэрэлдэх хүн олдохгүй байна уу, чамтай хэрүүл хийх зав алга, хэрэлдэх хүнтэйгээ хэрэлд, тэнэг хог вэ? ******* зурвас чи тийм юм ярихаа болимоор юм. ***** хаанаас ч олж уулзана шүү, Чи муу зүгээр аятайхан байгаарай, Чамд миний ах дүү хамаагүй аятайхан байхгүй бол аяга хоолоор чинь оролдоно шүү. Миний хэлсэн үг Юун сонин юм яриад байна чи. Яг юу гэж ярьсан юм бэ, нэг бүрчлэн намайг тэгж ярьсан гээд хэлээд өг, Хишиг-Өндөрт ярьсан байх юм. Мөнхзул гэдэг хүнд ярьсан байна. Тодруулан хэлэхэд Мөнхзул гэдэг хүн нь ********эхнэр юм шиг байсан. Би эхнэрээс нь асуусан чинь ийм зүйл хэлээгүй гэж байсан. Эхнэр нь Хишиг-Өндөрт байдаг юм. 91467856. Харин би бас гайхаад байх юм. Таныг манай хамаатан садангийн талаар муухай юм ярьсан гэж байна. Нутгийн ээж биеэ үнэлдэг янхан гэх юм. Би танихгүй гэж хэлсэн биз дээ гэсэн чинь Туяа гэдэг хүнд ярьсан байна. Туяа нь эхнэрийнх нь ээж нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Гэрч Л.Мөнхзул “...Би Соёлмааг танихгүй. Манай ээж Алтантуяа нь Хишиг- Өндөр сумын 5 дугаар багт байрлах Баадай /шаахайтай мотоцикл унадаг/ гэх айлд 2023 оны намар байж байтал Н.Соёлмаа гэх хүнтэй ярилцаж байгаад манай хамтран амьдрагч болох **********хамаатан гэдгийг мэдсэн байсан юм. Ээж тухайн үед Соёлмаагаас ******таних уу? гэж асуусан чинь танин танин би олон жилийн өмнө наадах айлын чинь бэр нь явсан гэж хэлсэн гэсэн. Ээж тухайн үед надад хэлэхдээ ********дүүтэй нь сууж явсан хүн гэж ярьсан гэсэн. Өөрөөр бол ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-4-р хуудас/,

Гэрч Г.Буянзаяа “...Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө Цогтцэций сумын гэртээ байхад манай эгч Номинсувд танай нөхрийн талаар мэдээлэл цахим орчинд түгээсэн байна гэж хэлээд над руу постын зургийг нь хуулбарлан аваад явуулсан ба миний цахим хаягаар явуулсан. Би ороод харсан чинь манай нөхрийн зурагтай постыг оруулсан, луйварчин 2 ахтайгаа нийлж залилан хийсэн, мөнгөө авъя гэсэн пост оруулсан байсан юм. Тэгээд би тэр мэдээллийг хуулбарыг нөхөр ********руу явуулсан юм. Үүнээс үүдэн цагдаад хандах болсон. Өөр зүйл мэдэхгүй байна. Цахим орчинд байршуулсан хүн өөрөө коммент үлдээсэн байсан. ******** оруулсан байсан. Үерхээд 3-н хамт амьдраад 1
жил болж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Гэрч Д.Отгон “...Намайг иргэн Соёлмаа ингэж хэлээгүй байх гэж итгэж байна. Намайг олон нийт, иргэдэд ингэж яриагүй. Манай хүү ****** намайг харин биеэ үнэлэгч, янхан мэтээр өөрөө хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

Хохирогч ******** сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, өргөдөлд хавсаргасан баримтууд /хх-ийн 3-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ****** нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн **********фейсбүүк хаягийг ашиглан олон нийтийн сүлжээн дэх ********гэх хаягт иргэн ***********гэх нэр төрд нь халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ******** нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй  тул шүүгдэгч ******** нь  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Г.Цогтмагнай эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай. Шүүгдэгч ******** үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч ****** нь 2024 оны 07 сарын 01-ний өдөр ********* сумын нутагт байхдаа өөрийн *********гэсэн бүртгэл бүхий фейсбүүк хаягаа ашиглан, фейсбүүк олон нийтийн сүлжээнд, фейсбүүк дэх ******** шуурхай зар гэсэн группт иргэн ******** зургийг байршуулан энэ луйварчин хүн, хулхидуулав, хэцүү шүү, хоёр ах, ээжтэйгээ нийлж хүн хулхиддаг золбин гөлөг шүү гэсэн нэр төрд нь халдсан, илт худал мэдээллийг тарааж, худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлийн тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна. 1.6-д нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тухайн шүүгдэгчийн тухайд гэмт хэрэг болно гэдгийг мэдээгүй байсан байх, ахуйн хүрээнд болсон хэрүүлээрээ давах үүднээс худал мэдээлэл тараасан нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна.Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  Шүүгдэгч нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар худал мэдээлэл тараасан арга хэлбэрээр гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх арга хэмжээ авхуулах саналтай байна. Худал мэдээлэл тараасан арга хэлбэрээр залруулга хийлгэж, хэргийн хор уршиг буюу хохирогч ********* нэр төрд учирсан хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчид улсын яллагчийн зүгээс хариуцлагын талаар 600 нэгжээр торгох санал гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэдэг саналыг гаргаж байна. Яагаад гэвэл хэргийн тухайд шүүх хуралдааны явцад өөрөө хэлж байна. Энэ хүмүүс өөрсдөө хамааралтай, гэр бүлийн хамааралтай, ах дүүсийн төрөл төрөгсөд байдаг. Хоёрдугаарт миний үйлчлүүлэгч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар улсын яллагчтай санал нэг байна. Өөрөөр хэлбэл анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруутайгаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хэрэг үйлдсэн цагаасаа өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч ярьсан байдаг. Мөн хохирогчоос болон  ээжээс нь уучлалт гуйсан цаашид би ийм зүйл ярихгүй гэдгээ хэлсэн талаараа ярьдаг. ********* хувьд залуу хүний хувьд гадаад явъя, гадаадад очиж ажиллаж амьдаръя гэдэг бодолтой байгаа юм байна. Тийм учраас визний асуудал хөөцөлдөхөд ял шийтгэлтэй асуудал яригдах учир эрхэм шүүгч эрх хэмжээний хүрээнд миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэдэг саналыг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч *********нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэлбэрээр буюу олон нийтийн фейсбүүк хаягаар залруулга хийх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авч шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

  2.3. Бусад асуудлын талаар

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч *********нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэлбэрээр буюу олон нийтийн фейсбүүк хаягаар залруулга хийх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

    5.  Хохирогч ********* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

     7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА