| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
2024 10 09 2024/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Хохирогч ******,
Шүүгдэгч ********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ********** суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ********мах ногооны дэлгүүрийн гадна ******** маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн нүдний доргилт, баруун нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, баруун зүүн хацар, дух зүүн нүдний доод зовхи, зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Он сараа мартчихаад байна. Найз Анхбаяртай ажилгүй амралтын өдөр байсан болохоор бид хоёр 2 шил архи уугаад жоохон оройтож амраад маргааш өглөө нь босоод байж байтал Энхмаа гэж Анхбаярын найз нь утасдаад одоо ***** орох гээд дөхөж байна Будынхаас түлхүүр аваад гэрт ороод байж бай бороо орчихсон байгаа байх та хоёр ороод байж бай гээд тэрнийх нь дагуу Анхбаяр юманд яваад өгсөн. Намайг чи очоод авчих гэхээр нь би согтуу уучихсан байж олон хүнд харагдаад асуудал үүсгээд яах вэ гээд гэрт нь очоод гэр орон руу нь ороогүй, хашхирсан зүйл байхгүй гадаа нь ажил хийж байсан хүн харчихаад гараад ирэх байлгүй ирэхээр нь хэлээд авчихъя гэж бодоод гадаа сууж байгаад хальт унтчихсан нэг мэдсэн хүн гараас татахаар нь юу билээ гээд дээшээ хартал чи муу одоо гээд л цээж рүү өшиглөж намайг унагаасан. Би босож ирээд чи яахаараа хүн өшиглөдөг юм муу пизда минь гээд хэлчихсэн чинь чи яахаараа айлын гэрийн үүдэнд байдаг юм гээд тухайн үедээ заамдаж аваад боогоод байшиндаа шахаад ноцолдоод нээх их удаагүй 1,2 удаа унасан. Ноцолдоод байж байтал цаана дэлгүүрийн Будсүрэн гэдэг хүүхэн гүйж гарч ирээд бид хоёрыг салгаад намайг дэлгүүрийнхээ хаалгаар гаргаад ******* нь тэндээ үлдсэн. Намайг гарч явж байхад цагдаа дууд пизда гээд бархирч байсан. Чи муу янхан яасан гээд янз бүрээр хашхираад үглэж байсан. Утасдсаны хувьд энэ хүн өөрөө тэнд их авиргүй байсан. Хамтран амьдрагч хүүхэн рүүгээ янхан минь чи шаалцчихсан уу, чи энийг шаасан уу гэж дотор сэртийлгэм балиар хараал аягүй их хэлсэн. Тэрэнд нь би жоохон эгдүүцээд пизда минь би тэгсэн чи гараад ир гээд утас руу нь залгаж хэлсэн. Тэрийг нь нотлох ганц гэрч байгаа. Юу болсон яасан утга учиртай аашилсан уу зүв зүгээр сууж байхад нь ална тална хаа байна гэж орсон уу гэдгийг миний буруутаад байгаа нь архи уучихсан урьд орой нь архи нь гараагүй гүйцэт амарч чадаагүй гараагүй байсан болохоос өглөө нь босоод архи ууссан зүйл байхгүй. Нойр дутуу хүнд асуудал гаргахгүй гэж хичээж айлд орохгүй гадаа унтсан нь миний буруу болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Айхтар нэхэмжлэх зүйл байхгүй. Ирж очих бензиний зардал, эмнэлэгт томограф хийлгэсэн зардлыг нэхэмжилнэ” гэв.
Улсын яллагч Г.Цогтмагнай нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн дүгнэлт 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум гэм буруутайд тооцуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Цогтмагнай би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ******* холбогдох эрүүгийн хэргийн ******* дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 4-ний өдөр **********суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг. ******* мах ногооны дэлгүүрийн гадна ******* маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн нүдний доргилт, баруун нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, баруун зүүн хацар, дух зүүн нүдний доод зовхи, зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь ********мэдүүлэг хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас, гэрч Г.Будсүрэнгийн мэдүүлэг хавтаст хэргийн 16 дугаар хуудас, шүүх шинжилгээний ерөнхий газар, шинжээчийн эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10362 дугаартай дүгнэлт хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас зэрэг нотлох баримтууд тус тус болно. Иймд ********* бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэрэг эрүүгийн хэрэг үйлдсэн болон гэм буруутай эсэх тогтоол, шүүх хуралдаанд мэтгэлцээн шинжлэн судлуулах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн Захиргааны хорооны тогтоолын нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч ****** “...Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1200 цагийн үед *****т ороод хүйтэн юм уух гээд тэр дэлгүүртэй залгаатай байдаг бид хоёрын хамт амьдардаг өрөөндөө ороход цаашаа гардаг хаалга онгорхой, гэрийн үүдэнд танихгүй эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд би Г.Будсүрэнгээс “Энэ яасан хүн сууж байгаа юм бэ” гэж асуухад Г.Будсүрэн “Мэдэхгүй ээ, наана чинь хүн байгаа юм уу” гэж хариулсан. Би тэр хүн дээр очоод “Хөөе чи хэн юм бэ, энд юу хийж байгаа юм бэ” гэж асуухад надад хариулахгүй суугаад байсан. Согтуу байдалтай архи үнэртэж байсан. Тэгээд би тэр хүнийг явахгүй байхаар нь “Чи бос л доо” гээд түлхээд авсан чинь “Чи намайг өшиглөвөл би чамайг ална шүү” гэж хэлсэн. Би “Чи муу айлын үүдэнд ирж суучхаад ална, тална гээд хараагаад байх юм бос” гээд нэг өшиглөсөн. Тэгээд тэр залуу босож ирээд надтай ноцолдож байгаад миний дээр гараад “2 нүдийг чинь ухаад хаячихъя” гээд хэд хэдэн удаа хоёр хуруугаа нүд рүү хийгээд дайраад байсан. Тэгээд хүмүүс хүрч ирээд бид хоёрыг салгасан. Намайг босож ирэхэд тэр залуу газраас тоосго аваад миний дагз руу цохисон. Тэгээд миний ухаан балартаад нэг мэдсэн чинь тэр залуу хутга барьчихсан над руу дайрч байсан. Удалгүй манай найз бүсгүй нөгөө залууг дэлгүүрийн үүдээр түлхээд гаргаж байсан. Миний зүүн нүд улайлттай сааралтаад юм харахад хүндрэлтэй, баруун нүд улайлттай байна. Нүүрэн дээгүүрээ самардуулсан мөртэй. Миний толгойны ар дагз хавдсан байдалтай, толгойгоо хөдөлгөхөөр өвдөөд байна. Би тийм их цохиж зодсон асуудал байхгүй ээ. Анх бид 2 барилцаж авахад л тэр залуу шууд нүд рүү хуруугаа хийчихсэн болохоор би юм харж чадахгүй байсан болохоор өөрийгөө хамгаалж чадаагүй... Сүүлд миний утас руу ******* гэсэн дугаараас залгаад “Би дэлгүүрийн чинь гадаа
байна, чамайг алаад хаячихъя” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудчихсан байсан болохоор гарч очоогүй. Би гомдолтой байна... гэртээ зүгээр байж байгаад хүнд зодуулаад сохрох шахлаа. Би энэ хүнийг хуулийн байгууллагаар шалгуулмаар байна...”
2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн: "... Одоогоор өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Гэхдээ шөнө машин барих үед нүд аргаад өдрийн цагааг нулимс гоождог...” гэсэн мэдүүлгүүд / хх-ийн 12, 14-р хуудас/,
Гэрч Г.Будсүрэнгийн “... 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1300 цагийн орчимд байх... ажил дээр мах ирээд мах эвдээд ажлаа хийгээд зогсож байхад н.Түвшөө /******/ гэрийн арын гадна хаалган ирээд сууж байсныг би
тухайн үед мэдээгүй байсан юм. Миний хамтран амьдрагч ****** гаднаас дэлгүүрт орж ирэхдээ “Энэ хэн ямар хүн юм бэ” гэж орж ирэхээр нь би “Мэдэхгүй” гээд хэлсэн юм. Тэгтэл ****** дэлгүүрээс гараад “Чи хэн бэ, юу хийж байгаа юм бэ” гээд н.Түвшөө /********/ дэлгүүрийн гадна, хаалганы гадна талд сууж байхад гараас татаж бос гэж байгаа бололтой байсан. Тэгтэл ******* “Чи намайг өшиглөдөг хэн бэ” гээд тэр 2 маргалдаж ноцолдоод эхлэхээр нь би ******цааш нь түлхэж холдуулаад би н.Түвшөөг дэлгүүрийн урд хаалгаар гаргаж явуулсан юм... ******* нүдний орчимд ганц хоёр шалбарсан байсан. ********* “Миний нүд юм харахгүй байна, цагдаа дууд” гээд хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10362 дугаартай ******** биед зүүн нүдний доргилт, баруун зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, баруун зүүн хацар, дух, зүүн нүдний доод зовхи, зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Яллагдагч ***** “... Би уг тогтоолтой танилцлаа. Дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Цагаан хад” суурьшлын бүсэд найз н.Анхбаярын хамт 2 ширхэг 0.75 литрийн архи уугаад
нэлээн орой амарсан. Маргааш өглөө “*****суурьшлын бүсэд өглөө найзынхаасаа гэрийнх нь түлхүүрийг авах гээд дэлгүүрийн гадаа хүлээж сууж байгаад хальт дуг хийх шиг болсон. Тэгсэн чинь миний гараас хүн татах шиг болсон. Тэгэхээр нь өндийгөөд харсан чинь намайг үгийн зөрөөгүй өшиглөөд унасан. Тэгэхээр нь нь би “Чи яахаараа хүн зоддог юм бэ” гэсэн чинь нөгөө намайг цохисон хүн “Чи яахаараа айлын гадаа унтаж байгаа юм” гэсэн. Тэгээд л намайг боссон чинь нөгөө залуу заамдаад авсан. Миний санаж байгаагаар бид 2 ноцолдож байгаад 2 удаа газарт унасан. Тэгээд *****мах ногооны дэлгүүрээс хүн гүйж гарч ирээд бид хоёрыг салгасан тэгээд би яваад өгсөн... Хоолой боосон, зүүн талын хавирга руу өшиглөсөн... Эмчилгээний зардал мөнгө өгнө...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ***** суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ***** мах ногооны дэлгүүрийн гадна *****маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн нүдний доргилт, баруун нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, баруун зүүн хацар, дух зүүн нүдний доод зовхи, зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ***** нь шүүгдэгч *****хохирол төлбөрт 778,070 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Хохирлын баримтаас 195,070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 583,000 төгрөгийг гаргуулж хохирогч *****олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Г.Цогтмагнай эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч урьд өмнө 2 удаа ял шийтгэл хүлээж байсан боловч тухайн ял шийтгэлээ бүрэн эдэлж дууссан. Одоогоор ял шийтгэлгүй байна. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгуулийг оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын тухайд хохирогчоос баримтаар нэхэмжилж байгаа хохирлыг бүрэн гаргуулах саналтай байна. Цаашид нэхэмжлэх эд зүйл байхгүй болохыг нь дурдуулах саналтай байна. Хохирогчийн хохирлын тухайд ихэнх баримт нь бензин, шатахууны баримт эрүүл мэндтэй холбоотой зардал бага байна. Цаашид хохирлыг төлөөд бүх хохирлыг нөхөн төлөгдсөнд тооцогдоод нэхэмжлэх зардалгүйгээр шийдвэрлүүлэх саналтай байгаа. Шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй. Эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, түүнд хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг авсныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж саналтай байна. Шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөөс битүүмжилсэн эд зүйл болон хураан авсан эд хөрөнгө байхгүй болно” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ***** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***** торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч ***** нь шүүгдэгч ***** хохирол төлбөрт 778,070 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Хохирлын баримтаас 195,070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 583,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***** олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА