| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2017/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/305 |
| Огноо | 2021-10-21 |
| Зүйл хэсэг | 21.12.1., 10.1-1, |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Г.Намуунтуяа, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Иргэдийн төлөөлөгч Т.Отгонбаатар
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ө.Батболд, Д.Урансувд, Э.Ганбат /онлайн/
Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Мянган, Б.Баярмагнай /онлайн/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Д.М, Х.Б
Шинжээч эмч Д.Ариунзул /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын төрийг шүүхэд төлөөлөх ахлах прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Доржийн Мөнхбадрах, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Хүрэлбаатарын Батбаяр нарт холбогдох 201611000324 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Доржийн Мөнхбадрах. /РД: .........../
2. Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамж 09 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт Хүрэлбаатарын Батбаяр. /РД: .........../
Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Э-ыг зодож алсан,
Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн орчимд Б.Э-ын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би малын эрэлд явж байгаад ирээд талийгаачтай тааралдсан. Тэр үед талийгаач “намайг айл руу хүргээд өгөх боломжтой байна уу?” гэхээр нь би мотоцикл дээрээ сундлаад явж байхад “ахдаа ганц юм аваад өгөх үү” гэхээр нь би дэлгүүр ороод архи, пиво авсан. Бид хоёр авсан архиа Ганчулуун ахын гэрт очоод уусан. Ингээд би гэр рүүгээ явах гэтэл талийгаач “ах нь наад пивийг чинь уучихъя. Тэгэх үү” гэхээр нь бид хоёр Дашцэвэг гэх айлын хашааны ард очоод уугаад суусан. Тэр үед би талийгаачид хандан “та манай малыг хараагүй биз дээ. Би малаа хайж байгаад ирлээ” гэхэд “ах нь авчихсан юм аа. Цагдаад битгий хэлээрэй” гэсэн. Ингээд бид хоёр маргалдахад талийгаач миний хөлнөөс хазсан. Тэр үед миний уур бухимдал хүрээд талийгаачийн уруул, цээж, бөгс хэсэг рүү өшиглөсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй гарсан...гэв.
Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд сумын эмч Болормаа над руу утсаар яриад “Д.Мөнхбадрах хүнтэй маргалдаад зодчихлоо. Бас алдсан малынхаа талаар юм яриад байна. Та хүрээд ирэх үү” гэхээр нь би “та очоод эмнэлгийн тусламж үзүүлээрэй. Би аймгийн төвөөс очлоо” гэж хэлээд 02 цагийн орчимд суманд очсон. Намайг цагдаагийн байранд ороход талийгаач цонхны доор доош харсан байдалтай байсан. Би талийгаачийг дээш нь эргүүлээд харахад цээж нь бүхэлдээ хөхөрсөн байсан. Юу болсон талаар олон нийтийн цагдаа Батжаргалаас асуухад “эмч ирээд Б.Эрдэнэбаатарын биеийн байдлыг үзээд веказол гэдэг тариа хийгээд явсан. Одоо биеийн байдал нь зүгээр байна” гэж хэлэхээр нь гайгүй юм байна гэж бодоод талийгаачийг сэрээгээд юу болсон талаар асуусан. Тэр үед Д.Мөнхбадрах Б.Эрдэнэбаатар хүүгийн хамт манай малыг хулгайлсан гэхээр нь би түүнийг зодсон юм гэж хэлсэн. Харин талийгаач Д.Мөнхбадрахын малыг “Баян-Уулын энгэр” гэх газраас хулгайлсан гэдгээ хэлсэн. Ингээд би цагдаа Батжаргал, Д.Мөнхбадрах нарын хамт талийгаачийн хүү Э.Хартогоог авч ирэхээр “Хурган-Уул” гэх газар руу явсан. Э.Хартогоог цагдаагийн байранд авчраад аавтайгаа хамт Д.Мөнхбадрахын малыг хулгайлсан эсэх талаар асуухад “аваагүй” гэж хэлсэн. Удалгүй үүр цайхаар нь малын сэвс байгаа газар руу явах гэтэл Д.Мөнхбадрах “манай гэр рүү ороод цай уугаад явцгаая” гэхээр нь зөвшөөрөөд цай ууцгаасан. Бид нар сумын төвөөс 20 орчимд километрийн зайд байх талийгаачийн зааж өгсөн газарт очоод 2 тийш салаад сэвс хайгаад явцгаасан. Тэр үед Д.Мөнхбадрах талийгаачийг мотоциклийнхоо ард суулгаад малын сэвсээ хайж байгаад 20-40 минут орчим болоод ирсэн. Тэр үед талийгаач мотоциклоос буугаад алхахдаа найгасан байдалтай байсан. Би талийгаачид “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ?” гэж хэлээд ёс бус үг хэлээд тугтраад автомашин дотроо суулгах гэтэл талийгаач би малын сэвс байгаа газраа зааж өгнө гээд газарт унасан. Тэгэхээр нь би талийгаачид хандан “чи бос л доо. Юундаа жүжиглээд байгаа юм бэ?” гэж хэлээд хөлийнхөө өлмийгөөрөө цээж рүү нь хүрсэн. Тэр байдлыг Э.Хартогоо хараад “манай аавыг цохиж унагаасан” гэж мэдүүлэг өгсөөр байна. Бид нар сумын төв рүү автомашиндаа суугаад мардайн замаар явж байхад би ахлах Ганхуягтай яриад “Б.Эрдэнэбаатар гэдэг хүн малын хулгайн хэрэг хийсэн гэхээр нь хэргийн газрын үзлэг хийхээр явахад хэргийн газраа зааж өгч чадахгүй байна. Одоо яасан дээр вэ?” гэж асуухад “наад хүнээ гэрт нь хүргэж өгөөд, өөрөө баяртаа ирээд оролц” гэж хэлсэн. Ингээд талийгаачийг гэрийнх нь гадаа хүргэж ирэхэд царай нь хөхрөөд сонин болчихсон. Бид нар эмч дуудаад сумын төв руу автомашинаараа явж байхад замд эмч ирээд үзлэг хийхэд “зүрх нь зогсож нас барсан байна” гэж хэлсэн. Би Д.Мөнхбадрах, талийгаач Б.Эрдэнэбаатар нараас хэргийн талаар асуулт асууж байсан. Талийгаач Б.Эрдэнэбаатарын биеийн байдлыг эмч үзээд зүгээр байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний гаргасан зандрангүй үйлдэл хамаарч байна. Тухайн үед би залуу байсан. Гэм буруугаа зөвшөөрч байна...гэв.
Шинжээч эмч Д.Ариунзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Талийгаачийн биед анхдагч үзлэг хийгээд шалгуур үзүүлэлтийг үзээд амь насанд аюултай байдал илрээгүй байвал эмнэлэгт хүргэх шаардлагагүй. Харин тухайн хүний амь насанд аюул учирч болзошгүй байдал байвал эмч өвчтөнг эмнэлэгт хүргэж өгнө...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул тэдгээрийг гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...өглөө нь буюу 2016 оны 07 сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 13-19 тоотод оршин суудаг ээж Жунхаар руу утсаар ярихад “Б.Э сумын төвд цагдаад зодуулчихсан бие нь муу байна гэнэ. Чи хурдан ир” гэж хэлэхээр нь ...Сарантуяа эгч рүү утсаар яриад “Э-ын биеийг асуухад сумын цагдаа нар машинтай хүргэж ирлээ, ухаангүй байдалтай байхаар нь түргэн дуудчихаад байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа утсаар ярихад “нас барчихсан байна” гэж хэлсэн. ...оршуулгын зардал бол байцаалт өгөхөөр ирж, очих зардал ...нийтдээ 6 сая төгрөг зарцуулсан, буруутай этгээдүүдээс дээрх мөнгийг нэхэмжилж байна. Д.Мөнхбадрах нь манай малчны зээл болох 3 сая гаруй төгрөг төлж зээл барагдуулсан, бэлнээр 1 сая төгрөг өгсөн. Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би маш их гомдолтой байна...” гэжээ. /1 хавтас 45-49, 2 хавтас 220, 5 хавтас 146 талууд/,
Гэрч Э.Хартогоо мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед би хөдөө гэртээ унтаж байхад манай сумын хэсгийн төлөөлөгч Х.Батбаяр, цагдаа Ганзориг нар машинтай гэрт ирээд хэсгийн төлөөлөгч Батбаяр нь чамайг яаралтай байцаах хэрэгтэй байна, хурдан хувцсаа өмс гэсэн. Хувцсаа өмсөөд хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамт сумын төвд ирээд цагдаагийн байранд ороход ширээн дээр олон нийтийн байцаагч сууж байсан. Аав Эрдэнэбаяр өрөөний урд талд доошоо хараад хэвтэж байсан. Хэсгийн төлөөлөгч Батбаяр нь надаас “Мөнхөөгийн үхэр хаана байна” гээд асуугаад шалгаагаад байхаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. ...Хэсгийн төлөөлөгч Батбаяр нь танай аав та хоёрын үг зөрөөд байна. Ааваас чинь асууна гээд аавыг татаад босгоод ирэхэд аавын нүүр царай ам, уруул нь аймаар хавдаж хөхөрсөн, нэг нүдний доод талаас цус гарсан байдалтай байсан. ...тэгээд ааваас юм асуухад юм ярих тэнхэлгүй, цээж нь аймаар улаан эрээн болсон хоёр бакал гуталны оромтой байсан. Тэгээд Баятбаяр төлөөлөгч аавыг үсдэж /миний санаж байгаагаар үснээс нь 2-3 удаа зулгааж байсан/ босгоод цахилгаан бороохойгоор цохиулаад үхэр чинь хаана байна гээд асуугаад байсан. Аав харин юм ярих тэнхэлгүй байхад хүчээр хэлүүлэх гээд цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Мөн олон нийтийн байцаагч нь манай аавыг цахилгаан бороохойгоор цохиулаад сэргэ гээд ус цацаад байсан. Аавын ам нь бөөн цус болчихоор нь би өөрийнхөө бүсээр аавынхаа амыг арчсан, тэгэхэд аавын шүд унасан байсан. Хэсгийн төлөөлөгч Х.Батбаяр намайг байцаагаад чи худал хэлээд байна гээд цахилгаан бороохойгоор гэдэс хэсэг рүү 2-3 удаа цохиулсан. ...Өглөө болтол өрөөнд байж байгаад өглөө 06 цагийн үед би мотоцикл бариад хэсгийн төлөөлөгч Батбаяр, цагдаа Ганзориг, олон нийтийн байцаагч, Мөнхөө, манай аав нар машинд суугаад малын сэвс байгаа газрыг заа гээд хөдөө “Баян- Уул” гэх газраас үхрийн сэг хайж яваад олоогүй. ...хөдөө малын сэг хайж явж байхад хэсгийн төлөөлөгч Батбаяр нь манай аавын зүүн шанаа хэсэг рүү нь их хүчтэй биш зөөлхөн 2-3 удаа цохисон. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 1 удаа гэж буруу мэдүүлсэн байна. ...тэгээд аав хамгийн сүүлд цохиход нь унаад өгсөн. ...Хэсгийн төлөөлөгч аавын цээж /аймхай/ орчимд 2 удаа зөөлхөн өшиглөөд “малын сэгээ ол” гээд байсан. ...Хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа нар аавыг аймаг руу аваад явна гээд явчихсан, үүнээс хойш нэлээн хугацааны дараа хэсгийн төлөөлөгч, цагдаа нар аавыг гэрт аваад ирсэн. Аймаг руу ярьсан чинь согтуу хүнийг авахгүй гэж байна, гэрт нь хүргэж өг гэж хэлсэн. Машины хаалга онгойлгосон чинь аав ямар ч ухаангүй байсан, нэг гүнзгий амьсгаа аваад дахиад амьсгалаагүй, аав нас барчихлаа гэсэн чинь төлөөлөгч гайгүй гээд байсан. ...Мөнхөө надад өөрөө ярихдаа би танай аавыг зодсон, аав чинь манай үхрийг хулгайлсан гэж хүлээсэн. Тэгээд би цагдаад хэлсэн гэж ярьсан...” гэжээ. /1 хавтас 50-55, 5 хавтас 147 талууд/,
Гэрч М.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд гэртээ унтаж байхад Д.Мөнхбадрах нь ... гэсэн дугаараас залгаад “би хүн зодсон, та цагдаа аваад ирэх хэрэгтэй байна. Би тэр хүнийг малыг маань хулгайлсан болохоор зодсон, цагдаа эмч хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би Г цагдаа руу залгасан чинь холбогдохгүй байсан. Хэсгийн төлөөлөгч рүү залгасан чинь аймагт байна. Олон нийтийн цагдаа Б руу залгаад оч гээд хэлье гэсэн. ...Б бид хоёр Д гэх хүний байшингийн хойд талд очиход Э-р нь дээш хараад хэвтэж байсан, М-х хажуу талд нь сууж байсан. Би Э-ын нүүр рүү гар чийдэн тусгаад харахад уруул нь хавдсан, амнаас нь цус гарсан, нүүрний баруун хэсэгт зулгарсан шарх харагдсан, бусад шарх гар чийдэнд сайн харагдахгүй байсан. ...цагдаагийн хэсгийн байранд орж ирээд би Э-ын бүх биед анхны үзлэг хийсэн. Тэгэхэд Э-ын биед баруун чамархай хэсэгт хөхөрч шалбарсан, баруун нүдний доод талд зулгарсан, баруун чих хөхөрсөн, зүүн нүдний доод талд хавантай, зүүн нүдний зовхийг татаж харахад цус хуралттай, дээд доод уруул битүү хавантай, амнаас цус гарсан, шүдийг татаж үзэхэд хөдөлгөөнгүй бүрэн байсан, баруун гарын бугалганы булчин хэсэг хөхөрсөн, цээж хэсэг нь нэлэнхүйдээ хөх алаг болж, цус хурсан, нурууны баруун хэсэгт 11 см орчим зулгарсан шарх, гуя шилбэ хэсгээр олон тооны жижиг, хөхрөл няцралттай байсан. Өөр шарх байгаагүй. Жижүүрийн сувилагч А-ыг дуудаж, шархыг харуулж, утсан дээр нь зурагнуудыг даруулсан. Тухайн үед А-ын утас унтраад хөл хавиарх шархны зургийг дарж чадаагүй. Э-ын амнаас архи үнэртэж байсан. Э-аас “хэн зодсон юм бэ” гэж асуухад “М-х зодсон” гээд юм яриад байсан. ...дотуур цус алдаж байж магадгүй гэж бодоод “Виказол” цус тогтоох тариа хийгээд амыг нь цэвэрлээд явахдаа Б-д наад хүний чинь архи нь гараад янз бүрийн зовиур хэлбэл бид хоёрт дуудлага өгөөрэй гээд явсан. ...амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд гайгүй байсан. М-х нь нилээн согтуу байсан. М-х цагдаагийн байранд ирээд Э-р нь миний үхрийг хулгайлсан, хэргээ хүлээсэн. Би тэгээд зодсон гэж яриад байсан. ...Өглөө ажил дээрээ байхад 08 цаг 55 минутын үед ..... дугаараас Сарантуяа залгаад Э-ыг 2 цагдаа хөдөө гэрт нь авчирсан, Э-р ухаангүй, бие нь хөрөөд уруул ам нь хөхрөөд байна гэж хэлсэн. ...сумаас зүүн тийш гараад явж байхад гэрээс нь нааш хэсгийн төлөөлөгч Б-р, цагдаа Г, ар талд нь Х, Э-ын толгойг өвөр дээрээ тавьчихсан, хажууд нь С нар суусан явж байсан. Э-ын биед үзлэг хийхэд даралт унасан, зүрх зогссон байсан. Тухайн үед цаг харахад 09 цаг 23 минут болж байсан...” гэжээ. /1 хавтас 59-63, 2 хавтас 225, 6 хавтас 73-74 талууд/,
- Эмч М.Болормаагийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн анхны үзлэгийн тодорхойлолт: “Сэргэлэн сумын 2-р багийн иргэн Д овогтой М-х 23 цаг 20 минутын орчимд сумын төвд Д гэдэг айлын ар талд хүн зодчихлоо цагдаагийнхантай хамт ирнэ үү гэсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Х.Б руу ярихад би аймагт байна манай олон нийтийн цагдаа Б-д хэлнэ үү гэсэн. Утасны дугаар мэдэхгүй тул дахин залгахад утсаа авахгүй байна. Гэрт нь очно уу гэсэн тэр хооронд сувилагч А-т ирсэн дуудлагаас хамт хэрэв цагдаа очвол хамт яваарай гээд дахин цагдаатай яриад өөрөө цагдаагийн газарт очсон. Тэгээд Б-тай хамт мотоциклоор дуудлага өгсөн газарт очсон. Очиход айлын байшингийн ар талд М-х суугаад хажууд нь Э-р хэвтсэн байсан. Очоод үзэхэд нүүр хавагнасан, амнаас цус гарсан, уруул хавагнасан. Гадаа харанхуй тул өвчтөнийг босгож мотоциклийн ард суулгаад цагдаагийн газарт авчиран үзлэг хийсэн. Үзлэг хийхэд өвчтөн өөрөө согтуу, хэнд зодуулсан гэхэд М-д зодуулсан гээд ярьж байсан. Өөр зовиур хэлээгүй. Үзлэгээр: pult-109, А/Д-130/80, 120/70, сагурац-98, баруун нүдний доод хэсэг баруун чамархай хөхөрч зулгарсан, зүүн нүдний доод талаар хавантай цус хурсан, баруун чихний дээд талын дэлбээ хөхөрсөн, амнаас бага зэргийн бүлэнтэй цус гарсан, амыг ангайлгаж үзэхэд шүд хөдлөөгүй, уруулын дотор тал язарсан, 2 уруул /дээд доод/ хавагнасан, зүүн талын бөөрний орчимд 11 см орчим урт зурагдсан шархтай, цээжин бие хоёр хөхний дээд талаар нилэнхүйдээ хөхөрч цус хурсан, дарж үзэхэд хавирганы хугарал байхгүй байсан. Өмдийг тайлж үзэхэд хоёр гуяны гадна талд хэсэг хэсэг жижиг, жижиг хөх толботой байхыг үзэж тодорхойлсон. 24 цаг 20 минутын үед дахин үзэхэд pult-90 болсон байсан. Цээжинд гадна талын зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул Виказол хийсэн. Аймгаас хэсгийн төлөөлөгч гарсан гэсэн. Үзлэг дууссан өвчтөн гайгүй байсан тул өвчтөний архи гараад ямар нэгэн зовиур хэлбэл дахин дуудаарай гэж зөвлөгөө өгөөд гэртээ харьсан...” гэх тодорхойлолт /2 хавтас 36 тал/,
Эмч М.Болормаагийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн анхны үзлэгийн тодорхойлолт: “Өглөө 08 цаг 55 минутанд эмнэлгийн ...... утсанд ......... дугаараар Н овогтой С нь “Б-р овогтой Э-р 43 настай эрэгтэй ухаангүй бүх бие хөрсөн уруул ам нь хөхрөөд байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлагыг их эмч С-д танилцуулаад 9.00 цагт дуудлаганд Л-эн жолоочтой гарсан. Эмнэлгийн машин хөл хугарсан өвчтөн аваад аймаг явсан байсан. Дуудлаганд явж байхад цагдаагийн машин зогсоож өвчтөнийг үзүүлсэн. Үзэх үед өвчтөн нас барсан байсан...” гэх тодорхойлолт /2 хавтас 37 тал/,
Гэрч Г.Амгаланбаяр мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 28-ны өдөр сумын эрүүл мэндийн төвд ээлжийн ажилтай байсан юм. Гэтэл 23 цаг өнгөрч байхад эх баригч эмч Б залгаад “чам руу цагдаа очих байх шүү, чи хамт яваарай” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа хүлээгээд байж байхад цагдаа ажил дээр ирээгүй, ...23 цаг 50 минутын орчимд Б эмч дахин над руу залгаад “анхны тусламж үзүүлэх хэрэгсэлээ аваад цагдаагийн байранд хүрээд ир” гэсэн. ...Намайг өрөөнд ороход Э гэх хүн хэсгийн өрөөний урд талд цонхны доод талд хэвтэж байсан. ...Э биед үзлэг хийхэд Э нь намайг хараад ийш тийш хөрвөөгөөд байсан. Э-н даралт пульсийг үзэхэд эхлээд 109 гэж зааж байсан. Хэсэг ажиглаж байгаад дахин үзэхэд 90 болсон. Энэ нь хэвийн гэсэн үг юм. Э-н биед үзлэг хийхэд цээж нэлэнхүйдээ хөхөрсөн, нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, уруул хэсэгт язарч хавдсан, нурууны зүүн хэсэгт хөндлөн зураасан шалбархайтай, баруун гарны булчин хэсэгт хөхөрсөн байдалтай байсан. Ингээд би шархны зургийг утсан дээрээ дарж аваад Виказол гэх тариаг хийгээд явсан юм. Б-аа эмч бид хоёр гарахдаа олон нийтийн цагдаад хандаж “өвчтөн сэргэх юм бол бид нартай холбогдоорой” гэж хэлсэн...” гэжээ. /1 хавтас 64-66 тал/,
- Гэрч Б.Б-л мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 28-ны орой ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд хэсгийн төлөөлөгч Б-р 23 цаг өнгөрч байхад над руу залгаад “сумын орлогч даргын гэрийн хойд талд байх айлын хойд талд 2 согтуу хүн зодолдсон гэж байна. Чи сумын эмчийг дагуулаад оч” гэсэн. ...Б-аа эмч цагдаагийн байранд ирэхэд бид хоёр ...хашааны хойд талд очиход М-х гэх залуу сууж байсан түүний хажуу талд Э-ар хэвтэж байсан. Э-ыг босгоод мотоциклийн ар талд суулгаад цагдаагийн байранд авчирсан. Б-аа эмч Э-ын биед үзлэг хийгээд бас нэг эрэгтэй эмчийг дуудаж хамт үзээд тариа хийгээд одоо зүгээрээ гээд тэр хоёр эмч яваад өгсөн. Ингээд би Б-р хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд сууж байхад Б-р, Г-г нар шөнө 01 цаг өнгөрөөж ирээд М-с юу болсон талаар асуухад “Э-р манай малыг хүүтэйгээ хулгайлсан байна. Тэгээд би зодсон” гэж хэлж байсан. Ингээд Б-р хэсгийн төлөөлөгч Г-г цагдаагийн хамтаар Э-ын хүүг авч ирэхээр яваад шөнийн 03 цагийн үед Х-оо гэх залууг дагуулаад ороод ирсэн. ...аав чинь чамтай хамт М-ын үхрийг хулгайлсан гэж хэлсэн гэж асуухад Хартогоо нь М-хын үхрийг хулгайлаагүй гээд байсан. ...Б-р хэсгийн төлөөлөгч Э-р гэх хүнийг хэвтэж байхад нь сэрээгээд босгож сандал дээр суулгаад “та М-ын үхрийг авсан юм уу, хаана нядалсан юм бэ” гэх мэт асуулт тавьхад “би М-ын үхрийг авсан, тэр үхрийг нь гэрийнхээ ойролцоо нядалсан” гэх мэтээр ярилцаж байсан. ...ингээд 05 цаг өнгөрөөгөөд бид нар Э-ын нядалсан малын сэгийг харахаар явсан. ...Би хэсгийн байранд Б-аа эмчийн хамтаар Э-ыг авч ирсэн юм. Эмч Э-ыг үзээд цээжинд нь хөхөрч улайсан байна гэж хэлсэн. Би яг тэрийг нь хараагүй. Миний харсанаар Э-ын нүүрэнд шархтай, нүд, уруул хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Би М-аас уруул ам нь яагаад ийм болчихов гэхэд М-х ярихдаа Э-р манай малыг хулгайлсан гэдгээ надад хэлсэн, тэгээд би зодсон юмаа гэж хэлсэн. Яг яаж зодсон талаараа надад нарийн сайн яриагүй... Эрдэнэбаатарыг хэсгийн төлөөлөгч Батбаяр зодож цохисон зүйл байхгүй...” гэжээ. /1 хавтас 69- 73 тал/,
Гэрч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 28-ны өдрийн 23 цаг 40 минутын үед хэсгийн төлөөлөгч Батбаяр манай хүргэн дүүгийн хамтаар манай гэрт ирээд Сэргэлэн сум явах яаралтай ажил гарчихлаа гэсэн. ...01 цаг өнгөрч байхад цагдаагийн хэсгийн байранд ирэхэд манай олон нийтийн цагдаа Батжаргал, Мөнхбадрах, Эрдэнэбаатар нар байж байсан. Өрөөнд ороход Мөнхбадрах ширээний хажууд сууж байсан. Харин Эрдэнэбаатар цонхны доод талд өөрийн гэсэн ухаантай хэвтэж байсан. ...Хэсгийн төлөөлөгч юу болсон талаар асуухад Мөнхбадрах бид хоёр хамт архи уусан. Эрдэнэбаатар нь миний 6 тооны үхрийг авсан талаараа хүлээсэн. Тэгээд би жоохон зодсон юм гэж хэлж байсан. ...хэсгийн төлөөлөгч бид хоёр шууд Эрдэнэбаатарын хүүг авчирхаар хөдөө явж, хөдөө гэрээс нь Эрдэнэбаатарын хүү Хартогоог шөнийн 02 цаг өнгөрч байхад хэсгийн байранд авчирсан тэр үед Эрдэнэбаатар нь сэрчихсэн цонхны доор сууж байсан. ...дуудна гэхээр нь би гэртээ ороод унтаж амарсан. Би Батбаярыг Эрдэнэбаатарыг цохиж зодсон талаар мэдэхгүй байна. ...ингээд өглөө 05 цаг өнгөрч байхад намайг сэрээгээд ...малын сэвс үзнэ гэж хэлсэн. Мөнхбадрахын гэрт очиж хоол идээд 06 цаг өнгөрөөгөөд сумаас зүүн тийш хөдөө гарч Мардайн замын зүүн талд очоод малын сэвс хайж байгаад ...олоогүй. ...хөдөө явж байхад ар талд суугаад юу ч ярихгүй унтаа байдалтай яваад байсан. Хөдөө хээр очоод Батбаяр нь Эрдэнэбаатараас “малын сэвс чинь хаана байгаа юм бэ” гэж асуухад “энд байгаа тэнд байгаа” гээд байсан. ...түүнийг мал нядалсан газраа олохгүй байхад нь ... хурдан машинд суу гэж хэлээд зүүн мөрнөөс нь татахад би өөрөө сэвс байгаа газраа олж өгнө гээд гараа татаад авахдаа газарт унахад нь Батбаяр татаж босгоод машины арын суудал дээр суулгасан. ...Тэгээд гэрийнхээ гадаа ирээд ухаангүй болчихсон...” гэжээ. /1 хавтас 79-85 тал/,
Гэрч Ц.Б-т мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...А-н, Б-р бид гурав үлдсэн архиа аваад гэрээс нь гараад баруун талынх нь байшингийн сүүдэрт суугаад Ж-н ахыг сэрэхийг хүлээгээд үлдэгдэл архиа хувааж уусан ...ууж байхад удалгүй Э-р зүүн талаас ирээд бидний дэргэд суусан. Тэгэхэд нь би Э-р ахаас “та хэзээ ирсэн юм бэ, надад өгөх өглөгөө юу болгож байна вэ?” гэж асуухад “өгнө өө” гэж хэлэхээр нь “би унаа унш олж байгаад очъё, та бүтээгээд өгөөрэй” гэхэд “за” гэж хэлсэн. ...Тэгээд би юм ярьж сууж байгаад нойр хүрээд байхаар нь байшин налаад хэвтэж байхад М-х ганцаараа мотоциклтой ирээд бид нарын дэргэд суугаад пиво уусан. Тэгж байхдаа Э-р ахыг үхэр мал авсан байна гэж загнаад жижиг чулуу аваад түүн рүү няслаж байсан. Тэгэхэд нь Э-р ах юм дуугарахгүй байсан бөгөөд М-ах түүнийг загнаж байгаад хоёулаа явнаа, уулзанаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй би буруу харж хэвтэж байгаад унтчихсан байсан. Намайг унтаж байгаад сэрэхэд Б-р, Ж-н ах, Ганболд ах, А-н нар дэргэд пиво уугаад сууж байсан. Би босоод тэд нараас М-х, Э-р ах хоёр муудаад байсан яасан бэ гэж асуухад мотоцикльд сундалдаад хамт явсан гэж байсан. Тэгээд би ...хоол идчихээд мотоциклоо унаад шууд гэртээ очоод адуу малаа усалчихаад унтаж амарсан. ...Э-р ахыг бид нарын дэргэд ирэхэд түүний нүүр ам, биеийн ил харагдах хэсэгт гэмтэл бэртэл, шарх сорви харагдаагүй зүгээр байсан...” гэжээ. /1 хавтас 96-98 тал/,
Гэрч Т.Ц-м мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 28-ны өдөр дэлгүүртээ сууж байхад 16 цагийн орчимд Э-р, Мөнхбадрах нар хамтдаа манай дэлгүүрт орж ирээд манай нөхөр Батбаяртай уулзаад бид 2 танай үхрээр ороод ирлээ, би үхрээ алдаад хайж байгаа юм гээд манай нөхрөөс үхрийн зүс хэлээд асуугаад байсан. Мөнхбадрах нь үхэр алдсан, тэгээд Э-тай хамт явж байна. Би өлсөөд байна гээд надаас кимбаб 4 ширхэгийг, том боргио пиво, 0.5 гр ерөөл архийг зээлээд тэр хоёр мотоцикл унаад сундлаад явсан. Би тэр хоёрын араас гарахад дэлгүүрийн үүдэнд том хар өнгийн гар утсаа газарт унагасан байсан. ...М-х удахгүй ирээд гар утсаа алга болгочихлоо гэхээр нь утсаа унагасан байна гээд утасыг нь буцааж өгсөн. ...Тэр хоёр урагшаа яваад О-г даргын гэрийн гадаа очоод эргэлдэж байгаад хүн байхгүй байсан бололтой удалгүй буцаж яваад М-х гэртээ орсон. Харин Э-р гэрийнх нь гадаа завилаад сууж байсан. Удалгүй М-х гарч ирээд Э-г ардаа суулгаад зүүн тийш хөдлөөд явсан, түүнээс хойш би тэр хоёрыг дахин хараагүй...” гэжээ. /1 хавтас 101-102 тал/,
Гэрч Д.Г-д мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “..2016 оны 07 сарын 28-ны өдөр гэртээ Ж-н Б-р нарын хамтаар архи уугаад сууж байхад 11 цагийн орчимд Э-р манай гэрт ирсэн. Надад хандаж “ахаа би хөдөө явах хэрэг байна, унаа олдох уу” гэсэн. Би Э-т хандаж, “ах нь танай бүрлээч эгчийг таньдаг юм байна, унаа олж өгөхийг бодъё, энэ хавиар унтаж амарч бай” гэсэн. Э-р нь манайд 20-30 орчим минут болоод гараад явсан. Түүнээс хойш эргэж манайд орж ирээгүй...” гэжээ. /1 хавтас 105 тал/,
Гэрч Б.Л-р мөрдөн шалгах ажиллагааанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 28-ны өдөр захирал Г-а Г-д гэдэг айлд байна гэхээр нь тэднийх рүү явсан. Намайг Г-д ахынд очих гээд явж байхад баруун талынх нь байшингийн хойд талд манай сумын Б-р, Б-т, А-аа гэдэг 3 залуу сүүдэрт суугаад пиво ууж байхаар нь тэдэн рүү очоод хамт суусан Э-р ирээд ...ойр зуурын юм яриад сууж байхад М-х мотоциклтой ганцаараа ирээд бидэнтэй суугааад О-оо ахаа та Б-р ахын дэлгүүрээс 2 савтай пиво аваад ирээч, би хэлчихсэн байгаа гэхээр нь би ганцаараа яваад дэлгүүрээс 2.5 литрийн савтай Нийслэл пиво 2 ширхэгийг авчирч Мө-д өгсөн. ...бид нарыг тойроод сууж байхад ...Э-ын царай зүс нь зүгээр байсан. Бид нарт зодуулж цохиулсан гэж ямар нэгэн зүйл яриагүй. Түүнд зодуулж цохиулсан шинж тэмдэг байгаагүй. ...Б-р, А-а, Б-т нарыг Г-ын баруун талд байдаг байшингийн сүүдэрт сууж байхад би очсон. Бид нарыг сууж байхад Э-р, М-х нар араасаа цувраад ирсэн...” гэжээ. /1 хавтас 109-111, 123 тал/,
Гэрч А.Б-р мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 28-ны өглөө 07 цагийн үед саахалт айлын Ж-н ах над руу яриад Г-д гэдэг айлд байна. Мотоциклийн гинж тасраад унаагүй болчихоод байна, чи ирээд аваадах гэсэн. ...намайг ороход Ж-н ах өчигдөр орой архи уусан болохоор шартчихаад байна. Шараа тайлая гээд бид хоёр сургуулийн жижүүр О-л ах дээр очиж нэг шил архи авахуулаад буцаж Г-д ахынд очсон. ...Г-д ах бие засахаар гарч яваад ирэхдээ Э-ыг дагуулаад орж ирсэн. Б.Э-р ах гэрт орж ирээд бид нартай юм ярилгүй баруун талын орон дээр хэвтсэн. ...Э-р ах ирээд бидний дэргэд суусан. Түүнийг хаанаас ирснийг анзаараагүй. ...М-х баруун талаас мотоциклтой ирээд бид нартай хамт суугаад ...16 цагийн үед хөдөө явна гээд Э-ыг мотоцикльдоо суулгаад аваад явсан. …Э-р ах хүнд зодуулж цохиулсан гэж хэлээгүй, түүнийг орж ирэхэд ам болон биеийн ил харагдах хэсэгт гэмтэл, шарх харагдаагүй...” гэжээ. /1 хавтас 112-114 тал/,
Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Бид хоёр дэлгүүрт ороод Б-т ах том савтай пиво нэгийг аваад Г-д ахынд очиход байшингийнх нь хойд талын сүүдэрт Э-р ах хүрэн дээлтэй доошоо хараад унтаж байсан. ...Э-р ах зүүн талаас ирсэн бөгөөд би бодохдоо унтаж байгаад босоод шууд бидэн рүү ирж байна гэж ойлгосон. ...Э-р ахын нүүр царайнд шарх, гэмтэл огт байгаагүй, зүгээр байсан...” гэжээ. /1 хавтас 115-117 тал/,
Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 28-ны орой ...Э-р буюу Баб, Д.М-х нар манайд 18 цаг өнгөрч байхад мотоциклтой ирсэн. 0,5 литрийн Ерөөл архтай ирсэн. Баб нь нэг нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Нүд чинь яагаад хөхөрчихсөн юм бэ гэхэд хүнд цохиулчихсан юмаа гэсэн. Өөр гэмтэл биед нь харагдаагүй ...манайхаас 19 цаг өнгөрөөгөөд 1 шил архиа уучихаад явсан...” гэжээ. /1 хавтас 121-122 тал/,
Гэрч Н.Э- мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2016 оны 08 сарын 01-ний орчим байх Э-х нь Хэнтий аймгаас энэ асуудлыг сонсоод шууд ирлээ гэсээр аймгийн төвд байх манай гэрийн хашаанд байх ээжийн пинд ороод надад хэлэхдээ “над руу М-х яриад би Бабыг зодсон чинь манай үхрийг хүлээчихлээ, тэгсэн чинь Бабын бие муудаад байна, эмч дуудаад өгөөч гэж ярьсан, тэгэхээр нь би Б-а эмч рүү ярьж очиж үзээд өгөөч гэж хэлсэн. М-д хандаж, наадхаа битгий зодоорой бие муутай шүү, цагдааг нь дуудаад өгөөч гэж бас хэлсэн” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгэхээр би М-х нэлээн зодчихоод Э-х руу ярьжээ гэж бодож байсан...” гэжээ. /2 хавтас 224 тал/,
Гэрч Э.Хартогоо, Б.Ганзориг, Б.Батжаргал нарыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: “...гэрч Э.Хартогоо би өмнөх мэдүүлэгтээ болсон зүйлийг үнэнээр нь ярьсан. ...2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө эрт ...аавдаа өөрийнхөө өмсөж явсан дээлийг өмсүүлсэн. Тэр үед аав өөрөө сайн өмсөж чадахгүй, хоёр гараа дээш нь өргөж чадахгүй байсан. ...Мөнхбадрах ахынд очиход аав надад аавдаа нэг кола аваад өгчих уучихвал болох гээд байна гэсэн. Тэгсэн Мөнхөө ах хулгайч хүнд яахаараа өгдөг юм гээд загнасан. ...бид нар үхрийн сэвс олохоор яваад хөдөө очоод ...сэвсээ олохгүй ирэхэд нь хэсгийн төлөөлөгч Батбаяр манай аавын зүүн талын шанааруу өөрийн зүүн гараараа 3 удаа цохисон, тийм хүчтэй биш зөөлхөн цохисон, ...аавыг газарт унасан байхад гэдэснийх нь аймхай хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. ...тийм ч хүчтэй өшиглөөгүй, зөөлхөн өшиглөсөн. ...цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ. /1 хавтас 142-145, 5 хавтас 149-152 талууд/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Н.Уянгын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Талийгаач Б.Э-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархи баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу засвар зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дух хэсгийн тархины няцрал, баруун зүүн чамархайн хуйх булчингийн цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал, баруун чихний ар, дээд уруулд язарсан шарх, дух зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хэвлий, нуруу, зүүн гуя, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дэлбээ, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүд, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, зүүн баруун шуу, баруун ташаа, зүүн баруун гуя, зүүн өгзөг, баруун зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байх боломжтой байна.
3.Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, хавирганы хугарал нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.
5. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6.Талийгаач тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
7. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.
8.Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /1 хавтас 152-156 тал/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 157-162 тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Дорнод аймгийн ШША-ны шинжээч эмч Н.Уянгын 2016.09.05-ны өдрийн 71 тоот Б.Э-т хийсэн задлан шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Талийгаач Б.Э-ын биед гавал тархины битүү гэмтэл тархины баруун чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа тархи дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу засвар зүүн тал бөмөлгийн дагз хэгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, дух хэсгийн тархины няцрал, баруун зүүн чамархайн хуйх булчингийн цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал, баруун чихний ар, дээд уруулд язарсан шарх, дух зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хэвлий, нуруу, зүүн гуя, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дэлбээ, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүд, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, зүүн баруун шуу, баруун ташаа, зүүн баруун гуя, зүүн өгзөг, баруун зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна.
5. Талийгаач Б.Э-ын биед гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа үүсч тархи дарагдаж нас баржээ.
6. Хэргийг материал дахь цогцост хийсэн гадна үзлэгийн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаачийн зүүн шанаа хэвлийд гэмтэл тогтоогдохгүй байна.
7. Талийгаач Б.Эрдэнэбаатар нь гавал тархины гэмтлийг авсны дараа хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдал үүсгэх хэмжээнд хүртэлх хугацаанд үг яриа хэлж үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой гэжээ. /1 хавтас 179-181 тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 942 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Талийгаач Б.Эрдэнэбаатар нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу завсар, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доторхи цус харвалт, дух хэсгийн тархины няцрал гэмтлийн улмаас нас барсан байх ба дээрх гэмлийг аваад тархины эдийн цусан хураа аажим томорч, тархи дарагдан амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж улмаар зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл хугацаанд амьд байх боломжтой бөгөөд үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь эд эсийн шинжилгээгээр тусгай будгийн аргаар бэхжүүл харахад нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /5 хавтас 157-160 тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1348 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Талийгаач Б.Эрдэнэбаатар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан байх ба хохирогч дээрх гавал тархины гэмтлийг авснаас хойш цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдаж нас барах хүртэл амьд явах боломжтой.
3. Анхны задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтээр баруун чамархайн ар хэсэгт хатуу хальсны доор 100мл орчим хар хүрэн өнгийн цусан бүлэнтэй, бүлэн гялалзсан, зөөлөн нойтон, ...их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг дух дагзны ар хэсэг болон дагуу завсраар нилэнхүйдээ, зүүн тал бөмбөлгийн дагз хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалттай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн хэсгээр зөөлөн бүрхүүлийн цус харвалт нь зузаан энэ хэсэгт тархины эд няцарч улбайн цус харвасан гэсэн нь үндэслэлтэй байна. Тархинд хатуу бүрхүүл доорх цусан хураа зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, няцралт гэж 3 төрлийн гэмтэл учирсан байна.
4. Дээрх 3 төрлийн гэмтэл тархинд учирсан даруйд толгой өвдөх дотор муухайрах огих бөөлжих тэнцвэр алдагдах зэрэг зовиур илрэх ба согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн согтолт ихтэй хүнд дээрх зовиуруудыг мэдрэх мэдрэмж буурна. Цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл идвэхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.
5. Гэрэлт үе гэж цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл хүн ухамсарт ухаантай, идвэхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой хугацааг ойлгоно.
6. Талийгаач нь тархины барууун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доох цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан бөгөөд тархинд дээрх 3 төрлийн гэмтэл үүссэн үед “гэрэлт үе”-тэй байх боломжтой гэх дүгнэлт /5 хавтас 219-223 тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 498 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1403 дугаартай шинжээчийн дүгнэлт болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1348 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. Тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл авсан хүн ямар хугацаанд амьд байх нь “...гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа үүсч тархи дарагдаж нас барсан байна” гэх дүгнэлт гарсан байх ба тухайн тохиолдолд хохирогч дээрх гавал тархины гэмтлийг авснаас хойш 12-18 цаг /МSB тусгай будгийн аргаар/ амьд байсан байх боломжтой байна.
3. Тус хэсэгт анхны задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016.09.05-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэд их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу завсар зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доохи цус харвалт, дух хэсгийн тархины няцрал, баруун чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлүүд учирсан байна гэсэн байх ба дээрх гэмтлүүд нь хамтдаа тохиолдож болно.
4. Дээрх гавал тархины гэмтлүүд учирсан даруйд толгой өвдөх, огиулах, бөөлжих зэрэг шинжүүд илрэх ба аажимдаа үг яриа ойлгомжгүй болох тэнцвэр алдагдлын шинж илрэх , ухаан балартах, ухаан алдах зэрэг шинжүүд илэрнэ. Дээрх гэмтлийн үед тархи дарагдах хүртэлх хугацаанд ухамсарт үйлдэл хийх боломжтой.
5. Гэрэлт үе гэдэг нь гавал тархины гэмтлийн дараа тархи дарагдлын шинж илэрх хүртэлх хугацаанд ухаантай байж ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай байх үеийг хэлнэ.
6. Тархинд дээрх 3 төрлийн гэмтэл үүссэн үед тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураатай холбоотой гэрэлт үе байж болно гэх дүгнэлт /5 хавтас 93-97 тал/,
- Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19/04 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Эд судлалын шинжилгээний өөрчлөлтийг дүгнэвэл тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн үлэмжийн хаван, эд дэх цус харвалтын хуучин голомт, элэгний тархмал өөхөн хуримтлал, уушигны цус харвалт, хаван, голомтот шалчийлт болон тэлэгдэл зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Хэргийн материал дахь задлан шинжилгээний явцад авсан фото зурагнуудыг харахад тархины хатуу бүрхүүл доор байгаа цусан хураа нь тархийг дарж шахах нөлөө үзүүлсэн байж болно.
3. Үхлийн шалтгаан: Тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа тархины аалзан бүрхүүл доорх цус харвалтаас тархины эд хавагнаж төвийн гаралтай амьсгал зүрхний дутагдал үхлийн шалтгаан болсон гэж үзэх талтай гэх дүгнэлт /5 хавтас 102-103 тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 7121 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Э-ын саарал өнгийн майк, хөх өнгийн судалтай футболк, Д.М-ын саарал өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн малгай, цэнхэр өнгийн өнгийн жинсэн өмдөн дээр цус илэрсэн. Бусад хувцсан дээр цус илрээгүй.
2. Б.Э-ын саарал өнгийн майк, Д.М-ын саарал өнгийн бэлтгэлийн цамцан дээр холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Б.Э-р, Д.М-х нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. Б.Э-ын хөх өнгийн судалтай фудволк, Д.М-ын хөх өнгийн малгай, цэнхэр өнгийн өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Э-ын гэх цусны ДНХ-тэй тохирч байна...гэх дүгнэлт /1 хавтас 173-174 тал/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Д.М-х нь сэтгэцийн хувьд эрүүл байна.
2. Д.М-х нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.
3. Д.М-х нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1 хавтас 195-198 тал/,
- Шинжээч Н.Уянгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хавтас 199-200, 5 хавтас 163 тал/,
- Шинжээч А.Амгаланболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хавтас 240 тал/,
- Шинжээч М.Энхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /5 хавтас 224 тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 7- 10 тал/,
- Талийгаач Б.Эрдэнэбаатарын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтас 11-14 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтас 25-27 тал/,
- Хураан авах тухай тогтоол, хувцсанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 хавтас 15-24 тал/,
- Харьцуулсан шинжилгээнд хэв хэлбэр авах тухай тогтоол /1 хавтас 30-31 тал/,
- Хүний биед үзлэг хийх, тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 32-36 тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 37-41 тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 хавтас 56-58, 6 хавтас 67-72 тал/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 163-169 тал/,
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хавтас 250 тал/,
- Хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтыг устгасан талаар гэрч М.Батмөнхийн мэдүүлэг, Дорнод аймгийн Прокурорын газрын шаардлага, Дорнод аймгийн Цагдаагийн газрын хариу хүргүүлсэн албан тоот, Монгол услын Ерөнхий Прокурорын сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /6 хавтас 127-135 тал/,
- Шүүгдэгч Д.М-ын иргэний үнэмлэхийн хуулбар /2 хавтас 5 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хавтас 6 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хавтас 10-13 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ч.Раднаагий, Н.Даваадорж, Т.Оюун, Т.Мөнзул, Б.Сарангав, Г.Одончимэг, Д.Энхбадрах нарын мэдүүлсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч Х.Б-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2 хавтас 41 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хавтас 39 тал/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014.06.26-ны өдрийн 440 дугаартай тушаалын хуулбар /2 хавтас 42 тал/, 2014 онд хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургууль төгсөгчдийн томилолтын хуваарь /2 хавтас 42-43 тал/, ажлын байр албан тушаалын тодорхойлолт /2 хавтас 44-47 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Р.Оюунчимэг, У.Баатарсүрэн нарын мэдүүлсэн мэдүүлэг,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай тэмдэглэл /3 хавтас 132-245 тал/, Сүхбааатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай тэмдэглэл /4 хавтас 145-199 тал/, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ...дугаартай тэмдэглэл /6 хавтас 36-45 тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-н хохирол нэхэмжилсэн баримт /2 хавтас 83-86 тал/,
- Шүүгдэгч Д.М-аас хохирол төлсөн тухай баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
-Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.М-х нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эр-г зодож алсан,
Шүүгдэгч Х.Б- нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн орчимд Б.Э-ын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинчээдийн дүгнэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Х.Б-г Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч Т.Отгонбаатарын “шүүгдэгч Х.М-х, Х.Б-р нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М-, Х.Б-р нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын Төрийг шүүхэд төлөөлөх ахлах прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Мөнхбадрахыг хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Х.Б-ыг Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.М-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Х.Б-ыг Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “Д.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсаны улмаас хохироч нас барсан гэх зүйчлэлээр өөрчлөн зүйлчилж өгнө үү” гэсэн санал гаргасан.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай тул өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтээр улсын яллагчийн зүгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч нарын гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын.шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал мөн байхгүй болно.
Шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Х.Батбаярыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тус тус үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Батбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 297 хоногийг хасаж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг 433 хоногоор тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батбаярыг 433 хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглож, Х.Батбаярт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Батбаярт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас Б.Энхбаатарын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхчимэгт шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч Д.Мөнхбадрахад гомдолгүй, харин шүүгдэгч Х.Батбаярт гомдолтой байна гэж тэмдэглэсэн байх тул шүүгдэгч Д.Мөнхбадрах, Х.Батбаяр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбадрахын цагдан хоригдсон 776 /долоон зуун далан зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мөнхбадрахын Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонь зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн “Эд хөрөнгийг битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Батбаярын ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Мөнхбадрахын ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Доржийн Мөнхбадрахыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шарайд овогт Х-ын Б-ыг мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Доржийн М-д 10 /арав/ жилийн, шүүгдэгч Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, 2 /хоёр/ жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 776 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Х.Батбаярын 2 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 297 хоногийг хасаж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг 433 хоногоор тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батбаярын 433 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Х.Батбаярт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
7. Шүүгдэгч Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 433 хоногийн Зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Х.Батбаярыг Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны Зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Мөнхбадрахын Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонь зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн “Эд хөрөнгийг битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Батбаярын ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Мөнхбадрахын ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнхбадрахад урьд авсан хилээр гарах эрх хязгаарлах арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Батбаярт урьд авсан хилээр гарах эрх хязгаарлах арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.