| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0652/ |
| Дугаар | 2024/ШЦТ/711 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/711
2024 09 10 2024/ШЦТ/711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч М.Тэлмэнсайхан,
хохирогч Э.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Дэлдгэр Галзууд овогт Мөнхнарангийн Тэлмэнсайханд холбогдох эрүүгийн 2405013811016 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн, 3. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих оногдуулж шийдвэрлэсэн,
-Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар үлдэгдэл 2 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 232 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэл 2 жил 4 сар 22 хоногийг хорих ялаар сольсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ялын
хугацаа дуусч суллагдсан,
Дэлдгэр Галзууд ургийн овогт Мөнхнарангийн Тэлмэнсайхан /РД: УК96111854/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаан дотор зогсоол дээр байрлуулсан байсан Г.Ариунтуяагийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 64-82 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...гэх гэмт хэрэгт,
мөн “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ 7 төвийн байраар үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Дэлгэрмаагийн эзэмшлийн айфоне 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх
үргэлжилсэн үйлдлээр “...2024 оны 05 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Болортуяагийн эзэмшлийн айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 825.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх,
“...2024 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Болормаагийн эзэмшлийн айфоне 12 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,225.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх,
“...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт "Бэст" худалдааны төвийн ойролцоо байх автомашинаас насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний өмчлөлийн гар утсыг нууцаар авсны улмаас улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 925,000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн, хохирогч Н.Дэлгэрмаа, Б.Болортуяа, Э.Болормаа нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 3,222,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаан дотор зогсоол дээр байрлуулсан байсан Г.Ариунтуяагийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 64-82 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...гэх гэмт хэрэгт,
мөн “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ 7 төвийн байраар үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Дэлгэрмаагийн эзэмшлийн айфоне 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх
үргэлжилсэн үйлдлээр “...2024 оны 05 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Болортуяагийн эзэмшлийн айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 825.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх,
“...2024 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Болормаагийн эзэмшлийн айфоне 12 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,225.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх,
“...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт "Бэст" худалдааны төвийн ойролцоо байх автомашинаас насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний өмчлөлийн гар утсыг нууцаар авсны улмаас улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 925,000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн, хохирогч Н.Дэлгэрмаа, Б.Болортуяа, Э.Болормаа нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 4.325.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тэлмэнсайханы өгсөн “...гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Болормаагийн өгсөн “…хохирол төлбөрөө барагдуулж авна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405013811016 дугаартай хэргээс:
Баянгол дүүргийн цагдаагийн газар ЦХ-1 дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 3/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 4/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-10/
Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 11/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Дэлгэрмаагийн хохирогчоор өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 18- р хороо Баянгол дүүргийн эмнэлэг дээр ажлын байран дээрээ маргааш нь шалгалт ирэх байсан учраас бүх нийтийн цэвэрлэгээ хийгээд би шатан дээр гарчихсан тоос арчих гэж байсан болохоор өөрийн гар утсаа 6 давхарт хүчил төрөгч уначихлаа гэж дарга руу ярьчхаад Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэг давхарт байрлах текний ар талд тавьсан байсан утсыг манай эмнэлгээр үйлчлүүлж байсан залуу аваад гарсан байсан. Тухайн залууг хяналтын камерын бичлэгээр шүүгээд Хатанбаатар эмчтэй уулзахаар ирсэн хүн байсан. Тэгээд дараа дахиж миний утсыг хулгайлсан хулгайч нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дахиж явж байгаад баригдаад би асуутал Мөнхнаран овогтой Тэлмэнсайхан гэж хүн байсан. Би алдсан гар утсаа хамгийн сүүлд Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгийн нэг давхарт байрлах текний ар талд тавьсан. Миний алдсан гар утас афоне-13 маркийн, номин ногоон өнгөтөй, муурын зурагтай ногоон өнгийн кейстэй утас байсан. Би алдсан афоне-13 маркийн гар утсаа 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сайн электроникс төвөөс 3.999.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний утас 128 гб багтаамжтай утас байсан. Би гар утасныхаа имей кодыг мэднэ. 356177154384693, 356177154322057...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн: “... Би 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хороо нутаг дэвсгэрт байрлах шинэ 7-р төв дээр эмчид пара/шамбарам/ өвчнөө үзүүлэх гэж 16 цаг өнгөрөөж очсон. Тэгээд үзэх эмч байхгүй болохоор үүдний хүлээ авах буюу лавлах үйлчилгээний хэсгээс асуух гээд очтол хүн байхгүй текний ард талд айфоне- 13 маркийн ногоон өнгөтэй утсыг хулгайлсан. Тэгээд тухайн эмнэлгээс гарч яваад монител дээр аваачаад гадаа зогсдог нэг ченжид 200.000 мянган төгрөгөөр зараад мөнгөө бэлнээр аваад буцаад ганданд ирээд таньдаг хүнтэйгээ уулзаад по тоглож байгаад орой гандангийн ардын хоршоонд байдаг бааранд орж ууж байгаад тухайн орой нь буудалд орж хоноод тэгээд тухайн айфоне-13 зарсан мөнгө дууссан. Ногоон өнгөтэй эвдрэл гэмтэл байхгүй ногоон өнгөтэй гар утас байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-34, 50/
Дамно Үнэлгээ ХХК шинжээчийн “...Iphone 13 загварын гар утас 1.350.000 төгрөг ...” дүгнэлт /1хх-ийн 36-39/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.05-ны өдрийн 315 дугаар шүүгчийн захирамж “...Дэлдгэргалзууд овогт Мөнхнарангийн Тэлмэнсайхан (Регистрийн дугаар: УК96111854)-д 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1 (нэг) сарын хугацаагаар "цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьсугай...” /1хх-ийн 60-61/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.01-ний өдрийн 339 дугаар шүүгчийн захирамж “...Дэлдгэргалзууд овогт Мөнхнарангийн Тэлмэнсайхан (Регистрийн дугаар: УК96111854)-д 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 (нэг) сарын хугацаагаар сунгасугай...” /2хх-ийн 33-34/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 72/
Дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 73/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 81-88/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний өгсөн: “... 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Бест худалдааны төв рүү архи зөөсөн. Тухайн үед гар утсаа машины суудал дээр үлдээсэн. Архиа зөөж дуусаад утсаа шалгах гэтэл утас байхгүй байсан. Тухайн үед хяналтын камер шүүж үзэхэд эрэгтэй хүн миний утсыг аваад явсан байсан. Би 2023 оны 11 дүгээр сард эгчээсээ iphone-12 маркийн гар утсыг авсан. Цэнхэр өнгийн утас байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл сэв зураас байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95/
Дамно Үнэлгээ ХХК шинжээчийн “...Iphone 12 загварын гар утас 925.000 төгрөг ...” дүгнэлт /1хх-ийн 98-101/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн: “... Би 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хороолол орчимд Бест худалдааны төвийн орчимд хүнтэй уулзах гээд явж байхад Бест захын урд ачаатай портер загварын тээврийн хэрэгслээс жолооч нь бололтой хүн хайрцагтай бараа аваад зар руу орсон би хажуугаар явж байхад машины жолооч талын цонх онгорхой голын хайрцаг дотор | Phone 12 загварын гар утас байсан. Тухайн гар утсыг би хаалгыг нь онгойлгоод машин дотроос гар утсыг хулгайлсан. Би шууд дээшээ зам гараад шууд монтел дээр очиж танихгүй хүнд 130.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө юу хийснээ санахгүй байна. Би хохирлыг барагдуулаагүй. Би хар өнгийн малгайтай цамцтай цагаан пүүз, хар өнгийн өмдтэй байсан, би хар өнгийн саравчтай малгайтай явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 112/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 117-120/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 121-124/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Болормаагийн хохирогчоор өгсөн: “... Би 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах СЮ-54 салбартаа ажиллаж байх хугацаандаа шөнийн буюу 15-ны өдрөөс 16-ны шилжих шөнө өөрийн эзэмшлийн айфоне-12 маркийн гар утсаа касс нь дээрээ тавьчхаад хотдог бэлтгэж байх хооронд текен дээр байсан гар утсыг маань манайд орж ирсэн хүн хулгайлж гарч явсан байсан. Би гар утсаа 2022 оны 03 дугаар сард орон зай худалдааны төвөөс 3.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. iphone-12 про маркnaн хөх өнгөтэй утас байсан. Би тухайн хүнийг миний ажиллаж байсан СЮ-гаар тухайн үед орж ирж байхыг нь хараагүй. Сүүлд нь хяналтын камерын бичлэгээс л харсан. Тухайн залууг камерын бичлэгээс харахад өндөр туранхай биетэй, онгиор нүдтэй, том хамартай, саглагар үстэй, малгайтай цамц өмсөж үсээ нуусан хүн байсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129/
Дамно Үнэлгээ ХХК шинжээчийн “...Iphone 12 загварын гар утас 1.225.000 төгрөг ...” дүгнэлт /1хх-ийн 136-139/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 16-ны шөнө 00 цаг өнгөрч байхад би ганцаараа Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-ын дунд замд замын хойд байрлах Си худалдааны төв рүү юм авахаар орсон. Ороход касс дээр нь хөх өнгийн iPhone 12 pro загварын гар утас цэнэглээгүй ил тавьсан байхаар нь текны хажуу талаас нь гар утсыг хулгайлж аваад гараад явсан.Би тухайн гар утсыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өглөө нь монтел дээр танихгүй хүнд 1506000 төгрөгөөр бэлэн мөнгөөр зарсан. Би гар утаснуудыг өөр өөр танихгүй хүмүүст бэлнээр зарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 155/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 159/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 163-166/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Болортуяагийн хохирогчоор өгсөн: “... би 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө өөрийн хийдэг цагийн ажил болох Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах CU-д касс хийж байгаад хогоо үүдэнд гаргаж тавьчхаад буцаад иртэл ширээн дээр байсан миний утас байхгүй байсан. Хөх өнгийн цагаан гэртэй дэлгэц жоохон сэвтэй iphone-12 загварын гар утас байсан. Ажлын камер шүүхэд өндөр туранхай гар дээрээ шивээстэй буржгар үстэй залуу аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 176/
Дамно Үнэлгээ ХХК шинжээчийн “...Iphone 12 загвар mini гар утас 825.000 төгрөг ...” дүгнэлт /1хх-ийн 182-185/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг өнгөрч байхад би ганцаараа Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-ын авто угаалгын дээшээ яваад байдаг Си худалдааны төв рүү юм авахаар орсон. Ороод юм авах гэхэд касс дээр нь гар утас байхаар нь би юм авахгүй гар утсыг хулгайлаад буцаад гараад явсан. Тухайн гар утас нь цагаан өнгийн кейстэй "I Phone 12 mini" загварын хар өнгийн гар утас байсан. Би тухайн гар утсыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр монтел дээр танихгүй хүнд хямдхан өгсөн яг хэдээр зарснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 195/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 201/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Ариунтуяагийн хохирогчоор өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, 610 дугаар байрны хойд талын зогсоол дээрээс өөрийн эзэмшлийн 6482 УАН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээ жолоодож 08:30 цагийн орчимд өөрийн ажил болох Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн байрлалд ирж тээврийн хэрэгслээ сургуулийн хашаагаар оруулж зүүн талд байрлах зогсоолын цаад тал руу байрлуулан тавьсан юм тэгээд ажлаа хийж байгаад 17:30 цагт ажил тараад гэрүүгээ харихаар сургуулийн байрнаас гараад машинаа байрлуулан тавьсан газраа очтол миний машин алга болчихсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага, мэдээлэл өгсөн юм тэгээд удалгүй эргүүлийн цагдаа нар ирж манай сургуулийн хяналтын камерыг шүүж үзэхэд миний 6482 УАН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 14:30 цагийн орчимд үл таних эрэгтэй хүн унаад сургуулийн хашаагаар гараад явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байсан. Би өөрийн эзэмшлийн 6482 УАН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хувь хүнээс 15,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний машины салхины шил гол хэсгээрээ том хэмжээтэй цуурсан хагаралтай, баруун талын урд хаалга болон кирло мөргүүлсэн сэвтэй машин байгаа. Миний машин товчлуур дарж асдаг смарт машин байгаа. Миний машин 1 ширхэг смарт түлхүүртэй тухайн түлхүүр нь одоо миний биед байна. Би өглөө ажилдаа ирэхдээ машинаас зогсоолд байрлуулж тавьчхаад машинаас унтраасан гэж санаж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 210-212/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 217/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн: “...би 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ганцаараа модны хоёрт байрлах Оюуны-ундраа сургуулийн хажуугаар явж байсан чинь сургуулийн хашаан дотор ертөнцийн зүгээр урд зүгт 64-82 УАН улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл асаалттай байсан. Машиныг сургуулийн хашаан дотор 14 цагийн орчим унаад хашаанаас гараад талбай, зайсан руу унаж яваад буцаад модны хоёр руу уруудаж явж байгаад цагдаа нарт баригдсан. Би тухайн тээврийн хэрэгслийг асаалттай байхаар нь унаад л явж байгаад зайсан ороод буцаж наашлахдаа авсан газрынхаа ойролцоо ирээд жолооч руу нь утсаар яриад машинаа аваарай гэж хэлнэ гэж бодсон юм. Хулгайлан болон худалдан борлуулах завших санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 224/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 225/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 226/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-ийн 228/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 230/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 589 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 237-239/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 243-249/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 246-249/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 12-20/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаан дотор зогсоол дээр байрлуулсан байсан Г.Ариунтуяагийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 64-82 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” болох нь Г.Ариунтуяагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-ийн 210-212/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 217/, М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 224/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар,
“...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ 7 төвийн байраар үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Дэлгэрмаагийн эзэмшлийн айфоне 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-10/, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 11/, Н.Дэлгэрмаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-ийн 24-26/, М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 32-34, 50/, Дамно Үнэлгээ ХХК шинжээчийн “...Iphone 13 загварын гар утас 1.350.000 төгрөг ...” дүгнэлт /1хх-ийн 36-39/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар,
“...2024 оны 05 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Болортуяагийн эзэмшлийн айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 825.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” болох нь таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 159/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 163-166/, Б.Болортуяагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-ийн 176/, Дамно Үнэлгээ ХХК шинжээчийн “...Iphone 12 загвар mini гар утас 825.000 төгрөг ...” дүгнэлт /1хх-ийн 182-185/, М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 195/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар,
“...2024 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Болормаагийн эзэмшлийн айфоне 12 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,225.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 117-120/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 121-124/, Э.Болормаагийн хохирогчоор мэдүүлэг /1хх-ийн 128-129/, Дамно Үнэлгээ ХХК шинжээчийн “...Iphone 12 загварын гар утас 1.225.000 төгрөг ...” дүгнэлт /1хх-ийн 136-139/, М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 149/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар,
“...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт "Бэст" худалдааны төвийн ойролцоо байх автомашинаас насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний өмчлөлийн гар утсыг нууцаар авсны улмаас улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 925,000 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 81-88/, насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний өгсөн мэдүүлэг /1хх-ийн 94-95/, Дамно Үнэлгээ ХХК шинжээчийн дүгнэлт “...Iphone 12 загварын гар утас 925.000 төгрөг...” /1хх-ийн 98-101/, М.Тэлмэнсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 107/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудад шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь хохирогч Г.Ариунтуяагийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.
Тухайлбал шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь хохирогч Г.Ариунтуяагийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ тэрээр хохирогчийн авто машиныг завших аливаа нэгэн зорилгогүй байсан болох нь тогтоогдож байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь шунахай сэдэлтээр, илээр, хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчид аливаа хэлбэрээр халдсан байдал тогтоогдоогүй, мөн шунахай сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж, өөртөө захиран зарцуулах бодит бололцоо олгосон байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч М.Тэлмэнсайханы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Тэлмэнсайханы нь бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан дээрх үйлдлийг хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, мөн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Тэлмэнсайханы “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ 7 төвийн байраар үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Дэлгэрмаагийн эзэмшлийн айфоне 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...”
үргэлжилсэн үйлдлээр “...2024 оны 05 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Болортуяагийн эзэмшлийн айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 825.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...”
“...2024 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Болормаагийн эзэмшлийн айфоне 12 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,225.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...”,
“...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт "Бэст" худалдааны төвийн ойролцоо байх автомашинаас насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний өмчлөлийн гар утсыг нууцаар авсны улмаас улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 925,000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн, хохирогч Н.Дэлгэрмаа, Б.Болортуяа, Э.Болормаа нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 3,222,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч М.Тэлмэнсайханыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаан дотор зогсоол дээр байрлуулсан байсан Г.Ариунтуяагийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 64-82 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнээд гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Дэлдгэр галзууд овогт Мөнхнарангийн Тэлмэнсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгчээс дараах байдлаар гаргуулж хохирогч нарт олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Тэлмэнсайханаас нийт 4.325.000 /дөрвөн сая гурван зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Дэлгэрмаад 1.350.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүнд 925.000 төгрөг, Э.Болормаад 1.225.000 төгрөг, Б.Болортуяад 825.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
Хохирогч Г.Ариунтуяад Тоёото приус 30 маркийн 64-82 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээлгэн өгсөн болохыг дурдав.
Улсын яллагчаас яллах дүгнэлтэд дурдсан 3.222.500 төгрөгийн хохирлыг техникийн шинжтэй алдаа гэж 4.325.000 төгрөг болгон залруулсан болохыг тэмдэглэж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч М.Тэлмэнсайханд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тэлмэнсайханыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Тэлмэнсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч М.Тэлмэнсайханы нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинжийг харгалзан шүүгдэгч М.Тэлмэнсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2405013811016 дугаартай хэрэгт 2405024921067, 2405021391018, 2405021781017, 2405000001035 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Тэлмэнсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Тэлмэнсайханы 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-н хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэлдгэр галзууд овогт Мөнхнарангийн Тэлмэнсайханг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тэлмэнсайханд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Тэлмэнсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тэлмэнсайханы цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.Тэлмэнсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Тэлмэнсайханаас нийт 4.325.000 /дөрвөн сая гурван зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Дэлгэрмаад 1.350.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүнд 925.000 төгрөг, Э.Болормаад 1.225.000 төгрөг, Б.Болортуяад 825.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь хохирогч Г.Ариунтуяад тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээхийг, эрүүгийн Эрүүгийн 2405013811016 дугаартай хэрэгт 2405024921067, 2405021391018, 2405021781017, 2405000001035 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Тэлмэнсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ