| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0641/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/729 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/729
2024 09 18 2024/ШЦТ/729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.сүрэн хөтлөн,
улсын яллагч З.Наранчимэг,
хохирогч *******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Гансүх, Т.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* холбогдох эрүүгийн 2305017111471 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *******,*******,*******,******* түр оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 368 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 46 хоног хорих ялаар тус тус шийтгэгдсэн, *******
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь “ арматур төмөр зээлээр нийлүүлэн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвд байхад нь тээврийн зардлын урьдчилгаа гэж 5,, төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны тоот дансаар шилжүүлэн авсан,
Урьдын харилцаа явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зүс таних “Солонгос улсаас хөрөнгө оруулагч ирнэ, амралтын газар нээнэ, хамтарч ажиллая, миний мөнгө Солонгос улсад гацчихсан байгаа, мөнгөө авахаараа өгье” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с бэлнээр 5,, төгрөгийг гаргуулан авсан,
Үргэлжилсэн үйлдлээр “танил талаараа дамжуулж зээл авдаг, зээл хөөцөлдөхөд урьдчилгаа 2.500. төгрөг хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 0 тоот ажлын байранд байхдаа шилжүүлсэн 2,500, төгрөгийг Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан,
Солонгос улсын виз хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 500, төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2,, төгрөг тус тус Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан,
“Би чамд борлуулалт ихтэй Реасе mall дэлгүүрийн 4 давхарт лангуу олж өгье, барьцаа 1.. төгрөг байршуулах хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,, төгрөгийг Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан,
“Талбай түрээслэх олон хүн байна, төлбөрөө бүрэн төлчих, өөрийг чинь оруулах боломжтой байна” гэж цахим хэрэгсэл ашиглан гэх хүнээр утсаар яриулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 70 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 2.. төгрөгийг Хаан банкны дугаартай дансаар тус тус авч залилан, нийт 13,, төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат *******г “”-д дараалалгүй оруулж өгнө” гэж хуурч Хаан банкны дугаарын дансаар 10,, төгрөгийг шилжүүлэн авсан,
Фейсбүүк цахим орчинд “” гэсэн хаягаас “Бэлтэс Мөрөн ХХК-ийн санхүүгийн ажилтан гэж өөрийгөө танилцуулж, “үйлчилгээний дундуур дугаар авч өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хохирогч 10,, төгрөгийг эзэмшлийн Хаан банкны тоот дансыг ашиглан тухайн өдөр шилжүүлэн авсан,
Фейсбүүк цахим орчинд “” гэсэн хаягаас “Бэлтэс Мөрөн компанийн үйлчилгээний дугаар олгоно” гэсэн зарыг байршуулж, улмаар тус зарын дагуу холбогдсон хохирогч дугаарын утас руу дугаарын утаснаас залгаж холбогдон, “Бэлтэс Мөрөн компанийн үйлчилгээний дугаар олгоно” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5,300, төгрөгийг эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлэн авч, залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭМ БУРУУГИЙН ТАЛААР
Хэргийн үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “ цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч бусдад үлэмж хэмжээний буюу нийт 43.300. төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “…хийсэн үйлдэлдээ маргахгүй…” гэж мэдүүлсэн болно.
Хохирогч *******гийн “…хохирол, төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2305017111471 хэргээс шинжлэн судалсан:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 135 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 45-46 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 138-139 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн “... эгчийн дүү над руу залгаж яриад танай барилга барьдаг биздээ арматур плита нийлүүлэх газар байна уу гэж над руу утсаар залгаж байсныг санаад руу утсаар яриад төмрөө нийлүүлж байгаа юу гэхэд нийлүүлж байгаа хэдэн тонн хэдэн размерын төмөр бэ гэсэн тэгээд тэгээд би 92 тонн 18 милметрын диа метртэй төмөр гэж хэлээд чи зээлээр бүтээгээд өгвөл би чамд 5,, төгрөгийн шагнал өгнө. болно би захиалаад өгье гэсэн би барилгын захиалагчтай холбоод өгөөрэй гээд инженерийн утсыг өгөөд холбож өгсөн удалгүй над руу залгаад нөгөө зээлээр өгөх хүн чинь урьдчилгаа 15,, төгрөг өг гээд байна гэхээр нь би руу залгаад юун урьдчилгаа 15,, төгрөг юм гэж асуухад нь хятадууд төмрөө зээлээр өгч байгаа юм чинь тээврийн хөлсийг танайх гаргах ёстой болж таараад байна гэхээр нь урьдчилгаа 15,, төгрөг боломжгүй байна гэхэд за тэгүүл боломжгүй юм байна гэсэн надад гаргавал 5,, төгрөг гаргах боломж байна гэсэн нь за эгчээс барааны 10,, төгрөгийг аваад нийлүүлээд 15,, төгрөг босгоод өгье чиний амласан 5,, төгрөгийг авмаар байна гэж хэлсэн тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 07-нд хотод орж ирээд эх нялхас дээр дүүргийн эхнэр төрөөд би явж байхад “би эгчээс 10,, төгрөг аваад шилжүүлчихлээ одоо чи 5,, төгрөгөө шилжүүлчих” гээд төрийн банкны гэх данс руу би өөрийн голомт банкны 3,, өөрийн хаан банкны дансаар 2,, төгрөгийг шилжүүлсэн. 4 хоногийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-нд дарханы вокзал дээр арматур чинь бууна гэж хэлсэн. Хэлсэн ёсоор 4 хоноод арматур ирээгүй учраас холбогдоход төмрийн эзэн ирээд гэрээгээ хийж байгаад ачуулна гээд удсан байна. Би тэгээд гэх хүнтэй холбогдоод тэц 4-н тэнд 2023 оны 04 дүгээр сарын 12-нд арматур зардаг газар очиход хэлээд байсан төмөр зардаг газар нь байсан тэгээд зээлээр төмөр өгөх үү гэхэд манайх зээлээр төмөр их өгөхгүй танайхаас төмөр зээлээр манайд авч өгнө гэсэн гэхэд Би ыг сайн танихгүй гэж хэлсэн. Тэгээд би д энэ гэж эмэгтэй чамайг танихгүй гэж байна гэхэд яахаараа танихгүй байдаг гэх хүмүүс цуг ажил хийдэг би тай яриад байгаа Баянзүрх дээр ачаа буулгаж байгаа гэсэн чи гийнхаа дугаарыг өгчих гэхэд гэсэн дугаар луу залгахад утсаа авахгүй мессеж л бичдэг тэгээд залгасаар байгаад 2023 оны 04 дүгээр сарын 18-нд нэг жоохон хүүхэд авахаар тай яръя гэхэд тийм хүн байхгүй гэсэн тэгээд д хэлэхэд гийн охин байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 9-10 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.-Эрдэнийн гэрчээр өгсөн “...Би нэг хуурай эгч гэдэг эгч танилцуулж байсан. Би гэх эмэгтэйтэй утсаар ярьж байсан. Ннэг ч удаа уулзаж байгаагүй Б. над руу залгаад Арматурын төмрийн үнэ асууж байсан. Дахиж залгаад би таньдаг хүндээ танайхаас Арматур аваад бага зэргийн мөнгө нэмж зарах гэсэн юмаа гэхээр нь би зөвшөөрөөд тэг тэг гэж хэлсэн. ******* нь дахин над руу утсаар холбогдоод гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтаа өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд гаалийн бүрдүүлэлтийн бичгээ зургийг нь дараад мөн ачааны вагоны зургийг дараад явуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19 тал/,
С.-Эрдэнээс гаргаж өгсөн гаалийн бүрдүүлэлтийн баримт /1хх-ийн 53-54-р тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...би гэх хүнтэй найз Баярхүүгээр дамжуулан танилцаж байсан. 2022 оны 06 дугаар сард Солонгос улсаас хөрөнгө оруулагч ирнэ мөн ирэхээр нь амралтын газар нээнэ, хамтарч ажиллая миний мөнгө Солонгос улсад гацчихсан байгаа дансаа ашиглаж болохгүй тэгэхээр чи надад мөнгө өгчих би мөнгөө авахаараа удаахгүй эргүүлж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5.. төгрөгийг Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с бэлнээр авч өгсөн. Тэрнээс хойш 2022 оны 07 дугаар сард би жижиг дундын зээл хөөцөлдөж байсан ба тэр талаараа д хэлэхэд тийм зүйлийг чинь хөөцөлдөх асуудалгүй, гэхдээ танил талаараа дамжуулж зээл авдаг шууд авдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд надад зээл хөөцөлдөхөд урьдчилгаа 2.500. төгрөг хэрэгтэй гэхээр нь би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны дугаарын данс руу Баянгол дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны 0 тоотод ажлын байран дээрээ байхдаа шилжүүлсэн. ...би Солонгос улс руу виз мэдүүлээд татгалзчихсан байгаа талаараа хэлэхэд надад таньдаг хүн байгаа асуудалгүй гаргаж өгнө гол нь мөнгө орно гэж хэлсэн. Тэгээд би Солонгосын виз ээ хөөцөлдүүлэх зорилгоор гэх хүнд 2.500. төгрөг өгсөн. Тухайн мөнгийг би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 500. төгрөгийг дугаарын данс руу, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2.. төгрөгийг дугаарын данс руу шилжүүлэн өгсөн. .... надад би чамд борлуулалт ихтэй Реасе mall дэлгүүрийн 4 давхарт лангуу олж егье гэж хэлсэн. ...менежер гэх гэх хүнийг утсаар холбуулж өгсөн ба тухайн хүн нь надтай ярихдаа та лангуу түрээслэх гэж байгаа бол барьцаа байршуулах хэрэгтэй эхлээд 1.. төгрөг шилжүүлчих гэхээр нь би 1.. төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дугаарын данс руу шилжүүлсэн. ...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэх хүн нь над руу яриад талбай түрээслэх олон хүн байгаа тул төлбөрөө бүрэн төлчих тэгвэл өөрийг чинь оруулах боломжтой байна гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2.. төгрөгийг дугаарын данс руу Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10-70 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. ... руу залгахад чинь надад уг зааж яриулсан мөнгийг чинь авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар өгсөн “...Манай эхнэрийн таньдаг эгч ******* манай эхнэр лүү дансаа өгөөч хүнээс мөнгө авах гэсэн юм миний интернэт банк болохгүй байна гээд миний дансыг аваад удалгүй миний дансанд 2,, төгрөг орж ирсэн, ... Миний дансанд орж ирсэн 2,, төгрөгийг мөнгөний хэрэг байсан учраас хэрэглэсэн буцаагаад тухайн үед буцаагаад өгөх гэхэд мөнгөний боломж гараагүй. Удахгүй өгнө. Би ямар нэгэн гэмт хэргийн улмаас орж ирснийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 155 тал/,
Иргэний хариуцагч дансны хуулга /2-р хх-ийн 93-94-р тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.ын гэрчээр өгсөн: “...******* эгч нь хүмүүст лангуу түрээслүүлдэг. Сая хэсэг цагдан хоригдоод данс нээлгэж амжаагүй байна гээд надаас гуйгаад байсан тэгэхээр нь би өөрийн дансаа хэсэг хугацаанд ашиглуулсан, мөн над руу залгаад одоо чам руу ийм хүн залгаж ингэж асуувал тэгэж хариулаарай гэдэг байсан би эхэндээ нэг их юм бодолгүй хэлснээр нь хийж байсан сүүлдээ хүмүүс залгаад лангуундаа оруулахгүй бол мөнгөө авья гээд над руу залгаад байхаар нь би эрдэнэжаргал эгчид дансаа ашиглуулахаа байсан. Миний данс руу мөнгө орж ирээл эгч залгаал сая тэдэн төгрөг орсон одоо наад мөнгө энэ данс руу хий тэр данс руу хий гээд шууд шууд хийдэг байсан. эгч байн байн залгаад гуйгаад байсан чи энэ хүнтэй ингээд яриад өгчих тэгээд яриад өгчих гээд би 1 эрэгтэй хүнтэй утсаар яриж өгч байсан тэр хүн нь лангуу түрээслүүлнэ гээд эгчид мөнгө өгсөн байсан юм шиг байсан намайг тэр хүнтэй яриад Пс молл дэлгүүр дээр лангуу байгаа юу гэж асууна байгаа гэж хэлээд өгөөрэй л гэж байсан би хэлснээр нь хийсэн өөр зүйл болоогүй би тэр талаар мэдээд эгчид дансаа ашиглуулахаа больсон”гэх мэдүүлэг /1хх-ийн 124 тал/
О.ын дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 157-173-р тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би одоо өдрийг нь сайн санахгүй байна ямарч байсан 2022 оны 9 билүү 10 сар л байсан миний дансыг 4-5 хоног ашигласан, би данс ашиглуулсан гэж эгчээс ямар ч шан харамж аваагүй зүгээр л манай эхнэрийн таньдаг эгч гээд байхаар нь ашиглуулсан өөр зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 129 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...******* нь миний төрсөн эгч бөгөөд манай эгч миний дансыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 3 өдөр ашиглсан юм Тухайн үед манай эгч хорих ангиас суллагдаад бүх дансыг нь шүүхээс ашиглуулахгүй гээд битүүмжилсэн байсан, надаас гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийн дансаа ашиглуулсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 133 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “... 2022 оны 09 сарын 13-ны манай найз ******* найзаа дансаа өгөөч би өөрийн дансаа бизнесийн улмаас хаалгасан байгаа гэж хэлэхээр нь өөрийн гэх хаан банкны дансыг өгтөл удалгүй 500, төгрөг орж ирэхээр би буцаагаад ын төрсөн дүү дансруу 500, төгрөг шилжүүлж байсан тухайн дансыг одоо санахгүй байна. 2022 оны 09 сарын 14-ний өдөр ******* залгаад чиний дансруу хүнээс 2,, төгрөг авлаа шүү гэж хэлээд удалгүй миний дансанд орж ирээд би ын дүү Дарьлхамын данс руу 2,, төгрөгийг буцааж шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 149-150 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “... гэх дансыг Сэлэнгэ аймгийн, зүүн хараа суманд амьдарч байхдаа нээлгэж байсан миний данс, Миний дугаартай дансыг 2022 оны 08 дугаар сарын 22- ны өдрөөс хойш ******* ашиглаж байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 188-189 тал/
Хаан банк дахь харилцагч дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкаар мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх-ийн 96-101тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******гийн хохирогчоор өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны үдээс өмнө 9 цагийн үед би ажил дээрээ байж байгаад facebook дээр “” гэсэн хаяг холбогдоод дугаар авах гэсэн чинь та дугаар луу залгаж дугаар аваарай гэж хэлсэн. Тэгээд би дээрх дугаар луу залгасан чинь ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгээд нөгөө гэсэн хаяг руугаа өөр арга байна уу таны өгсөн дугаар холбогдохгүй байна гэж чат бичсэн чинь та онцгой шалтгаантай бол манай тусгай ажилтантай холбогдож болно гээд гэсэн дугаарын гар утас өгсөн тэгээд тэр дугаар луу нь ярьсан чинь нэг үл мэдэх эмэгтэй хүн аваад оочир ихтэй байна. Үнэхээр шалтгаантай байгаа бол манай хүмүүсийн дундуур шивэлтэд оруулж өгье гээд гэсэн гэсэн нэртэй данс руу 11 цаг 00 минутаас өмнө мөнгө хийгээрэй гэсэн тэгээд би 10 сая төгрөгийг Мөрөн сумын 5-р багт байрлах Хаан банкны АТМ дээр очиж шилжүүлэг хийсэн. Тэгээд би Мөрөн сумын 8-р багт байрлах “Бэлтэс Мөрөн ХХК” ажилтантай уулзаад мөнгө хийсэн дансныхаа дугаарыг үзүүлсэн чинь манай дансны дугаар биш байна та залилуулсан байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би Хаан банкны гэсэн дугаарын данс эзэмшдэг. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш ажил дээрээ байсан чинь манай ээж гэсэн дугаарын утаснаас манай хуурай дүү миний данс руу мөнгө хийгээд авъя гээд байна. Тэр дүү маань өөрийнхөө бичиг баримт, картаа хаясан гэнэ. Тэр мөнгийг нь аваад өгчих гэсэн. Тэгээд миний данс руу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед 10 сая төгрөг орж ирсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10 сая төгрөг миний данс руу орсон байсан. Тэгээд манай ээжийн хуурай дүү гэх хүн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уулзаад 10 сая төгрөгийг 10 дугаар хороололд байдаг АТМ-с авч өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орсон 10 сая төгрөгийг Цамбагарав гэх газрын АТМ-с 10 сая төгрөгийг авч нөгөө хүүхэнд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 186-187 тал/
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн: “... танайхаас ирүүлсэн 48/3-3437, 48/3-3439 тоот албан бичигт дурдсан , регистрийн дугаараар иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд шүүж үзэхэд ийм регистрийн дугаартай иргэний бүртгэл байхгүй учир лавлагаа олгох боломжгүй байна” гэх албан бичиг /1хх-ийн 226 тал/
Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 5890/151 дугаартай дугаарын данс эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, хавсралтын хамт /1хх-ийн 191-195тал/
Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5890/495 дугаартай дугаарын данснаас гүйлгээ хийсэн байршил тогтоосон мэдээлэл, хавсралтын хамт /1хх-ийн 200-201 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би гэдэг хүнийг л танина. Одоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2022 оны 02 сарын 27-ны өдөр гэртээ байсан байх. Би , , гэх хаягийг огт ашиглаж байгаагүй.Би , , ******* гэх хүмүүсээс ерөөсөө мөнгө аваагүй. гэх хүнийг ч би танихгүй., ... Би 2022 оны 02 сарын 27, 28-ны өдрүүдэд шүүх хуралдаа бэлдээд гэртээ л байж байсан байх. 10 сая төгрөг өгөх ямар ч чадваргүй хүн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 232-233 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...******* гэх хүн 2022 оны 03 сард 9909 гэсэн гар утасны дугаараас залгаад 9811 гэсэн дугаарыг чинь 1 сая төгрөгөөр худалдаж авах хүн байна чи зарах уу гэж асуухаар нь надад татгалзах зүйл байхгүй... дугаараа зараад мөнгийг чинь өгнө гэсэн... Нөгөө хүн чинь дугаараа авахаа больсон гээд миний дугаарыг буцааж надад өгсөн....” гэх мэдүүлэг /1хх-ийн 239 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Уянгын хохирогчоор өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би "Шинэ мөрөн" худалдааны төв дээр байж facebook дээр "" гэсэн хаягт холбогдоод дугаар авах гэсэн чинь та дугаар луу залгаж дугаар аваарай гэж хэлсэн. Тэгээд би тэр дугаар луу залгасан чинь ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгээд нөгөө гэсэн хаяг руугаа өөр арга байна таны өгсөн дугаар холбогдохгүй байна гэж чат бичсэн чинь та онцгой шалтгаантай бол манай тусгай ажилтантай холбогдож болно гээд гэсэн дугаарын гар утас өгсөн тэгээд тэр дугаар луу нь ярьсан чинь нэг үл таних эмэгтэй хүн аваад оочир ихтэй байна. Үнэхээр шалтгаантай байгаа бол хүмүүсийн дундуур шивэлтэнд оруулж өгье гээд гэсэн гэсэн нэртэй данс руу 16 цаг 00 минутаас өмнө мөнгө хийгээрэй гэсэн тэгээд би 10,0 сая төгрөгийг "Шинэ мөрөн" худалдааны төв дотор байдаг Хаан банкны АТМ дээр хийсэн. Тэгээд нөгөө дугаар луугаа мөнгө хийлээ гэж хэлсэн чинь намайг маргааш буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11 цагт ХХК" очоорой гэж хэлсэн. Тэгээд 11 цагт нөгөө дугаар луу холбогдоод би одоо гэрээсээ гарах гэж байна хоёулаа " ХХК дээр уулзъя гэж би хэлсэн чинь за гэж утсаа салгаад тэрнээс хойш надтай холбогдоогүй. Тэгээд " ХХК" очоод дээрх болсон асуудлын талаар хэлсэн чинь " ХХК ажилчид та залилуулсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг (2хх-ийн 66-67 тал)
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр “... маргааш өглөө нь буюу 2022.02.28-ны өдөр өглөө 10.0 сая төгрөг миний хаан банкны дугаарын данс руу орсон байсан. Тэгээд ээжийн хуурай дүү гэх хүн ...2022.02.28-ны өдөр орсон 10 сая төгрөгийг Цамбагарав гэх газрын АМТ авч Модны хоёрын тэнд нөгөө хүүхэнд 10,, төгрөг хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг (2хх-ийн 70-71 тал)
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн“...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-12-19 тоот гэртээ өөрийн гар утсаараа фейсбүүк орж байтал Бэлтэс Мөрөн гэсэн фейсбүүк группт гэсэн фейсбүүк хэрэглэгч үйлчилгээний дугаар олгоно гэсэн нийтлэл оруулсан байсан. Би “” гэсэн фэйсбүүк хэрэглэгч рүү Бэлтэс Мөрөн компанийн үйлчилгээний дугаар хэд вэ гэсэн утгатай чат бичсэн. Хариуд нь гэсэн фейсбүүктэй хэрэглэгч дугаарын гар утас луу залга гэсэн чат ирүүлсэн байсан. Би уг дугаар луу өөрийн дугаараас залгаж ярихад эмэгтэй хүн уг гар утсыг авсан. Тэр эмэгтэй танд хэдэн дугаар хэрэгтэй байгаа вэ гэж асуусан. Би хариуд нь 2 дугаар хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй та иргэний үнэмлэхийн зургаа ар өвөргүй дараад Бэлтэс Мөрөн гэсэн yahoo.com руу явуулчих гэж хэлсэн. Би тэр yahoo.com хаягийг нь одоо мартсан байна. Намайг уг yahoo.com руу өөрийн ах Ж.Жанчив, дүү О.жав нарын иргэний үнэмлэхийн зураг явуулсны дараахан дугаарын гар утаснаасаа нөгөө эмэгтэй залгаад таны 2 дугаар баталгаажсан шүү гэж хэлсэн. Үүний дараа тэр эмэгтэй над руу Хаан банкны дугаартай данс явуулсан. Би уг данс руу өөрийн Хаан банкны дугаарын данснаас 200, төгрөг шилжүүлсэн. Тэгээд та над руу gmail-ээ явуул гэсний дагуу би бас өөрийн gmail-ээ yahoo.com руу нь явуулсан. Тэгтэл миний gmail рүү Бэлтэс Мөрөн гэсэн хаягаас таны дугаар баталгаажсан гэсэн хариу ирсэн байсан. Тэр орой гэртээ байж байтал нөгөө эмэгтэй дугаарын утаснаасаа дахиж над руу залгасан. Тэр эмэгтэй надтай ярихдаа би энэ Бэлтэс Мөрөн компанийн дотор нь ажилладаг хүн байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 үйлчилгээний номер байна. Та энэ номерыг борлуулаад өгөөч, би Бэлтэс Мөрөн компанийн дотор нь ажилладаг тул номер борлуулж болохгүй байна гэж надад хэлсэн. Би хариуд нь хүмүүсээс асуугаад хэлье гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдөр буюу 4 өдрийн дотор би өөрийн хамаатан садан, найз нөхөд, цуг ажилладаг хүмүүс нийлээд 53 хүний 5,300, төгрөгийг уг эмэгтэйн Хаан банкны тоот данс руу үйлчилгээний номер авна гэж шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхний үйлчилгээний дугаар авсан хүмүүс Бэлтэс Мөрөн компанийн байран дээр очтол нэр нь байхгүй байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Надад итгэж над руу мөнгөө шилжүүлж Бэлтэс Мөрөн компанийн үйлчилгээний номер авна гэсэн нийт 53 хүний 5,300, төгрөгийг би өөрөөсөө төлж барагдуулсан. Иймд би өөрөө алдсан 5,300, төгрөгөө уг этгээдийг олж гаргуулж авмаар байна... Би фэйсбүүкээр Бэлтэс Мөрөнгийн талаар харж байтал , гэсэн дугаартай хүн Бэлтэс Мөрөнгийн нэрийг барьж дугаар олгоно гэж залилуулсан иргэд нийлж байгаад цагдаад хандъя гэсэн нийтлэл оруулсан байсан. Иймд дугаар мөн энэ хэрэгт холбоотой гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 150-151 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би Хаан банкны тоот дугаарын данс эзэмшдэг. Би тухайн дансыг 4 жилийн өмнөөс ашиглаж байна... Би 2012 оны намар гэх эмэгтэйтэй танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа 2014 онд нэг охинтой болсон. Миний хамтран амьдрагч болох нь 2020 онд залилангийн хэргээр шоронд ороод 2021 оны 11 сарын сүүлээр шоронгоос суллагдсан юм. нь шоронгоос ирээд надтай хамт манайд хэсэг амьдарсан юм. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө бид 2 манай ээжийн гэрт очиж бууз хийцгээсэн юм. Тэр өдөр манай эхнэрийн халаасанд миний Хаан банкны виза карт байсан. Бууз хийсний маргааш өдрөөс манай эхнэр гэрээс хувцас хунараа аваад тусдаа байр түрээсэлж амьдарна гээд явсан. Би тэр өдрөөс хойш уулзаагүй. Тэгэхээр гэгч миний Хаан банкны данс картыг ашигласан байна. миний дугаар. Миний дугаарыг хамтран амьдрагч шоронгоос гарч ирээд ашиглаж байсан. Би дугаараа авъя гэхээр сим картыг чинь хайгаад олохгүй байна гэсэн тайлбар өгөөд байгаа. Би 2012 онд танилцсан. Одоо холбоогоо тасалсан, цуг амьдрахаа больсон. Өмнө нь 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар 4 удаа ял шийтгэгдэж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 156-157 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийн гэрчээр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр над руу залгаад эгчээ та хаана байгаа юм гэхээр нь би хүүтэйгээ бөмбөгөр худалдааны төв орох гээд гурвалжингийн гүүр давах гээд явж байна гэж хэлэхэд эгчээ 10 дугаар хороололд уулзъя гээд байхаар нь тай 10 дугаар хорооллын хаан банкны АТМ-н ойролцоо уулзахад би хүнд гар утасны дугаар зарсан юмаа мөнгөө авах гэсэн чинь карт байдаггүй та дансаа ашиглуулаач гэж хэлэхээр эгчид нь карт байхгүй гэж хэлэхэд тэгвэл хүүгийн чинь дансанд хийчихье гээд манай хүү ын хаан банкны дансанд мөнгө шилжүүлээд манай хүү 10-р хорооллын АТМ-с 2 удаа мөнгө орсныг хоёр хувааж авч өгсөн би яг хэдэн төгрөг гэдгийг нь мэдээгүй. Хүү бид хоёр мөнгийг нь авч өгчхөөд цагаан сарын юмаа цуглуулахаар Бөмбөгөр худалдааны төв явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 226-227 тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /3хх-ийн 237-240 тал/
*******д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /3хх-ийн 26-27 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-64, 143 тал, 2хх-115, 209, 215 тал/
*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь “Арматур төмөр зээлээр нийлүүлэн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвд байхад нь тээврийн зардлын урьдчилгаа гэж 5,, төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны тоот дансаар шилжүүлэн авсан, Урьдын харилцаа явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зүс таних “Солонгос улсаас хөрөнгө оруулагч ирнэ, амралтын газар нээнэ, хамтарч ажиллая, миний мөнгө Солонгос улсад гацчихсан байгаа, мөнгөө авахаараа өгье” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с бэлнээр 5,, төгрөгийг гаргуулан авсан, Үргэлжилсэн үйлдлээр “танил талаараа дамжуулж зээл авдаг, зээл хөөцөлдөхөд урьдчилгаа 2.500. төгрөг хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 0 тоот ажлын байранд байхдаа шилжүүлсэн 2,500, төгрөгийг Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан, Солонгос улсын виз хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 500, төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2,, төгрөг тус тус Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан, “Би чамд борлуулалт ихтэй Реасе mall дэлгүүрийн 4 давхарт лангуу олж өгье, барьцаа 1.. төгрөг байршуулах хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,, төгрөгийг Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан, “Талбай түрээслэх олон хүн байна, төлбөрөө бүрэн төлчих, өөрийг чинь оруулах боломжтой байна” гэж цахим хэрэгсэл ашиглан гэх хүнээр утсаар яриулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 70 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 2.. төгрөгийг Хаан банкны дугаартай дансаар тус тус авч залилан, нийт 13,, төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат *******г “”-д дараалалгүй оруулж өгнө” гэж хуурч Хаан банкны дугаарын дансаар 10,, төгрөгийг шилжүүлэн авсан, Фейсбүүк цахим орчинд “” гэсэн хаягаас “Бэлтэс Мөрөн ХХК-ийн санхүүгийн ажилтан гэж өөрийгөө танилцуулж, “үйлчилгээний дундуур дугаар авч өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хохирогч 10,, төгрөгийг эзэмшлийн Хаан банкны тоот дансыг ашиглан тухайн өдөр шилжүүлэн авсан, Фейсбүүк цахим орчинд “” гэсэн хаягаас “Бэлтэс Мөрөн компанийн үйлчилгээний дугаар олгоно” гэсэн зарыг байршуулж, улмаар тус зарын дагуу холбогдсон хохирогч дугаарын утас руу дугаарын утаснаас залгаж холбогдон, “Бэлтэс Мөрөн компанийн үйлчилгээний дугаар олгоно” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5,300, төгрөгийг эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлэн авсан ” гэх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хаан банкны депозит дансны хуулганууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн дээрх үйлдэл нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тодруулбал шүүгдэгч ******* нь шунахайн сэдлээр бусдад нийт 43.300. төгрөгийн хохирол учруулсан энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж бусдад үлэмж хэмжээний буюу нийт 43.300. төгрөгийн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Шүүгдэгч *******ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ууганбаярт 5,, төгрөгийн хохирол, хохирогч *******д 10,, төгрөгийн хохирол, хохирогч д 10,, төгрөгийн хохирол, Д.Нарантуяад 5,300, төгрөгийн хохирол, учирсан 13,, төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг Хаан банкны дансны хуулганууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч учирсан 13,, төгрөгийн хохирлоос 11,, төгрөгийг төлж барагдуулсан байх ба /3хх-245 тал/ үлдэгдэл 2.. төгрөгийг иргэний хариуцагч Э.Тэмүүлэн захиран зарцуулсан талаараа мэдүүлсэн байх /3хх-151 тал/ тул түүнээс буюу иргэний хариуцагч Э.Тэмүүлэнгээс 2.. /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч олгож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь түүнд учирсан 10.. төгрөгийн хохирлоос 1.500. төгрөгийг шүүгдэгч төлсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогч *******д 8.500. /найман сая таван зуун мянга / төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй гэж дүгнэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Ууганбаярт учруулсан 5,,/таван сая/ төгрөгийн хохирол, хохирогч д учруулсан 10../арван сая/ төгрөгийн хохирол, Д.Нарантуяад учруулсан 5.300./таван сая гурван зуу/ төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 28.800. /хорин найман сая найман зуун мянга / төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ууганбаярт 5,,/таван сая/ төгрөгийг, хохирогч *******д 8.500. /найман сая таван зуун мянга / төгрөгийг, хохирогч д 10../арван сая/ төгрөгийг, Д.Нарантуяад 5.300./таван сая гурван зуу/ төгрөгийг, иргэний хариуцагч Э.Тэмүүлэнгээс 2.. /хоёр сая/ төгрөгийг гаргуулан хохирогч тус тус олгож шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирогч Ж.Ууганбаярт учруулсан 5,,/таван сая/ төгрөгийн хохирлыг бэлнээр төлж барагдуулсан гэх хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
ХОЁР:ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд шүүх шүүгдэгч нь бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх мэдүүлэг, хохирогч нарт учирсан хохирол төлбөр төлөгдөж байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг, 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүгдэгчид оногдуулах саналыг шүүхэд гаргасныг хүлээн авах үндэслэлгүйг тайлбарлаж байна.
Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх...” гэж хуульчилсан байх ба өмгөөлөгч нарын гаргасан дээрх санал нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирохгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт 2305003991517, 2238001220378, 2339007111471, 2238001210382, 2238940381 дугаар хэргүүд нэгтгэгдсэн, тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 28.800. /хорин найман сая найман зуун мянга / төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ууганбаярт 5,,/таван сая/ төгрөгийг, хохирогч *******д 8.500. /найман сая таван зуун мянга / төгрөгийг, хохирогч д 10../арван сая/ төгрөгийг, Д.Нарантуяад 5.300./таван сая гурван зуу/ төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч Э.Тэмүүлэнгээс 2.. /хоёр сая/ төгрөгийг гаргуулан хохирогч олгосугай.
6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт 2305003991517, 2238001220378, 2339007111471, 2238001210382, 2238940381 дугаар хэргүүд нэгтгэгдсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ