| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00383/И |
| Дугаар | 142/ШШ2021/00348 |
| Огноо | 2021-04-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2021/00348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н /регистрийн дугаар КЮ81121379, утас: 99264641/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОБ.А холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.н, хариуцагч Б.а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Б.атай 2001 онд танилцаж гэр бүл болж 2002 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 онд том хүү, 2004 онд охин маань тус тус төрсөн. Сүүлийн үед таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү Н.Билгүүн, охин Н.Болормаа нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эхээс нь тэтгэмж тогтоолгохгүй бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.
Хариуцагч Б.а шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.нгийн нэхэмжлэл гаргасны дагуу уншиж танилцсан. Тодорхой санал хүсэлт байхгүй. Н.Болормаа 18 нас хүрээгүй, өөрийнх нь хүслээр хэн дээр байх нь чөлөөтэй байна. Хэн хэнээсээ тэтгэмж тогтоолгохгүй, дундын маргаангүй, хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.н Б.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.н Б.а нар нь 2001 онд танилцаж 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүү Н.Билгүүн, 2004 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Н.Болормаа төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, хариуцагч нар нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй, хэн аль нь хамтран амьдрагчтай болсон байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчдийн дундаас 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.б18 насанд хүрсэн, харин 2004 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Н.бэхийнх нь асармжид үлдээхээр талууд тохиролцжээ.
Иймд охин Н.бэх Б.аын асрамжид үлдээж, хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан н /регистрийн дугаар КЮ81121379/, Боржигон овгийн ба /АЭ77051621/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2004 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Н.бэх Б.аын асрамжид үлдээж, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.х