| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/952 |
| Огноо | 2024-10-25 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/952
2024 10 25 2024/ШЦТ/952
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б., Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч: Г.Бат-Оргил,
шүүгдэгч: С.Т.,
шүүгдэгч Б.Л.э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч О.С., түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,
шүүгдэгч Ш.Т., түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал /цахимаар/ нар оролцсон эрүүгийн 2209001720983 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1/ И. овогт С.ын Т.
Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Э.” их сургуулийн Нүүр, ам судлалын оюутан, ам бүл 6, ээж, дүү, ах нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.
2/ Б. овогт О.ын С.
Монгол Улсын иргэн, ... оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Э.” их сургуулийн Нүүр ам судлалын оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урд ял шийтгэлгүй.
3/ М. овогт Б.ын Л.
Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдин засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бү 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.
4/ Н. овогт Ш.ын Т.
Монгол Улсын иргэн, ... оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Э.” клубт туслах дасгалжуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т. нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э.” их сургуульд оюутнаар суралцаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус сургуулийн оюутан О.С.ээс өөрийн “Х.” банкны ..., ... дугаартай дансаар дансаар мөнгө шилжүүлэн авч тус сургуулийн оюутан Г.О., Б.Х., А.С., С.Б. нарын дүнг,
мөн Ш.Т.гээс шилжүүлсэн мөнгийг өөрийн найз охин болох Х.С.-ын Худалдаа хөгжлийн банкин дахь ... дугаартай дансыг ашиглан хүлээн авч, сургуулийн оюутан А.С., Э.Э., О.Б., Э.Б., Б.Д., Т.Х., Б.Ц., Г.С., Ц.Х. нарын дүнг,
мөн Б.Л.ээс шилжүүлсэн мөнгийг өөрийн “Х.” банкин дахь ... дугаартай дансыг ашиглан хүлээн авч, тус сургуулийн оюутан У.А.-ийн дунг,
мөн С.Т. нь тодорхой төлбөр мөнгө авалгүйгээр тус сургуулийн оюутан П.Л., Г.Х., Р.Б., Т.Ц., П.Л., Ч.Б., Б.Т., Ш.Т., Э.Ш., Б.Э. нарын дүнг,
С.Т. нь цахим орчинд "Бие даалт” гэх групп хаягаар оюутны хичээлийн дүнг засах зорилгоор тус сургуулийн оюутан Г.Г., С.Г., Н.М. нартай холбогдож, улмаар хичээлийн дүнг тус тус засах зорилгоор "Э.” их сургуулийн цахим мэдээллийн систем буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.С. нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э.” их сургуульд оюутнаар суралцаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус сургуулийн оюутан Г.О., Б.Х., А.С., С.Б. нараас өөрийн “Х.” банкны ... дугаартай дансаар удаа дараа мөнгөн шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс тодорхой хувийг С.Т.ын “Х.” банкин дахь ..., ...дугаартай данснуудад шилжүүлэн өгч, тус оюутнуудын дүнг засуулах зорилгоор С.Т.ыг "Э.” их сургуулийн цахим мэдээллийн систем буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөх гэмт хэргийг үйлдэхэд хамжсан,
Шүүгдэгч Б.Л.э нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э.” их сургуульд оюутнаар суралцаж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн найз охин болох тус сургуулийн оюутан У.А.-ээс өөрийн Х. банкны ... дугаартай дансаар мөнгөн шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс тодорхой хувийг С.Т.ын Х. банкин дах ... дугаартай тоот дансанд шилжүүлэн өгч, тус оюутны дүнг засуулахаар С.Т.ыг "Э.” их сургуулийн цахим мэдээллийн систем буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөх гэмт хэргийг үйлдэхэд хамжсан,
Шүүгдэгч Ш.Т. нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э.” их сургуульд оюутнаар суралцаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус сургуулийн оюутан А.С., Э.Э., О.Б., Э.Б., Б.Д., Т.Х., Б.Ц., Г.С., Ц.Х. нараас өөрийн “Х.” банкны ... дугаартай дансаар удаа дараа мөнгө шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс тодорхой хувийг С.Т.ын найз охин болох Х.С.-ын Худалдаа хөгжлийн банкин дахь ... дугаартай тоот дансанд шилжүүлэн өгч, тус оюутнуудын дүнг засуулах зорилгоор С.Т.ыг “Э.” их сургуулийн цахим мэдээллийн систем буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөх гэмт хэргийг үйлдэхэд хамжсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Т.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, О.С., Б.Л.э, Ш.Т. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Т., О.С., Б.Л.э, Ш.Т. нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2209001720983 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.М.-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 141-142/,
Гэрч Ц.М.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 35/,
Гэрч Г.Г.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 46/,
Гэрч У.А.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 48/,
Гэрч Т.Ц.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 50/,
Гэрч С.Г.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 52/,
Гэрч Х.С.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 53/,
Гэрч Н.М.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 61/,
Гэрч Э.Ш.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 63/,
Гэрч Ч.Б.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 65/,
Гэрч Р.Б.-ий мэдүүлэг /1-р хх-ийн 67/,
Гэрч П.Л.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 69/,
Гэрч Г.Х.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 71/,
Гэрч С.Б.-ны мэдүүлэг /1-р хх-ийн 73/,
Гэрч А.С.-ны мэдүүлэг /1-р хх-ийн 76/,
Гэрч Б.Х.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/,
Гэрч Г.О.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 91/,
Гэрч Э.Э.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 93/,
Гэрч Б.Б.-ын мэдүүлэг /1-р хх-ин 99/,
Гэрч О.Б.-ний мэдүүлэг /1-р хх-ийн 101/,
Гэрч Б.Д.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 107/,
Гэрч Т.Х.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 109/,
Гэрч Б.Ц.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 111/,
Гэрч А.С.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 113/,
Гэрч Г.С.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/,
Гэрч С.Л.-ын мэдүүлэг /3-р хх-ийн 124-125/,
Гэрч Б.Т.гийн мэдүүлэг /3-р хх-ийн 120-121/,
Гэрч Г.О.-ын дансны хуулга /1-р хх-ийн 93/,
Гэрч Н.Х.-ын дансны хуулга /1-р хх-ийн 80-82/,
Гэрч С.Б.-ын дансны хуулга /1-р хх-ийн 74/,
Гэрч О.Б.-ний дансны хуулга /1-р хх-ийн 102-105/,
Гэрч Э.Э.-ын дансны хуулга /1-р хх-ийн 97/,
Гэрч Х.С.-ын дансны хуулга /3-р хх-ийн 68-116/,
Ш.Т.гийн дансны хуулга /1-р хх-ийн 143-166/,
С.Т.ын дансны хуулга /1-р хх-ийн 168-170/,
О.С.ийн дансны хуулга /1-р хх-ийн 200-202, 205-219/,
Б.Л.ийн дансны хуулга /14-р хх-ийн 90/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 185-193/,
Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 220/,
Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 229-244/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 135-136/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч С.Т. нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э.” их сургуульд оюутнаар суралцаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус сургуулийн оюутан О.С.ээс өөрийн “Х.” банкны ..., ...дугаартай дансаар дансаар мөнгө шилжүүлэн авч тус сургуулийн оюутан Г.О., Б.Х., А.С., С.Б.нарын дүнг,
мөн Ш.Т.гээс шилжүүлсэн мөнгийг өөрийн найз охин болох Х.С.-ын Худалдаа хөгжлийн банкин дахь ... дугаартай дансыг ашиглан хүлээн авч, сургуулийн оюутан А.С., Э.Э., О.Б., Э.Б., Б.Д., Т.Х., Б.Ц., Г.С., Ц.Х. нарын дүнг,
мөн Б.Л.ээс шилжүүлсэн мөнгийг өөрийн “Х.” банкин дахь ... дугаартай дансыг ашиглан хүлээн авч, тус сургуулийн оюутан У.А.-ийн дүнг,
мөн С.Т. нь тодорхой төлбөр мөнгө авалгүйгээр тус сургуулийн оюутан П.Л., Г.Х., Р.Б., Т.Ц., П.Л., Ч.Б., Б.Т., Ш.Т., Э.Ш., Б.Э. нарын дүнг,
С.Т. нь цахим орчинд "Бие даалт” гэх групп хаягаар оюутны хичээлийн дүнг засах зорилгоор тус сургуулийн оюутан Г.Г., С.Г., Н.М. нартай холбогдож, улмаар хичээлийн дүнг тус тус засах зорилгоор "Э.” их сургуулийн цахим мэдээллийн систем буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөх, засварлах, нэмж оруулах гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.С. нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э.” их сургуульд оюутнаар суралцаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус сургуулийн оюутан Г.О., Б.Х., А.С., С.Б. нараас өөрийн “Х.” банкны ... дугаартай дансаар удаа дараа мөнгөн шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс тодорхой хувийг С.Т.ын “Х.” банкин дахь ..., ... дугаартай данснуудад шилжүүлэн өгч, тус оюутнуудын дүнг засуулах зорилгоор С.Т.ыг "Э.” их сургуулийн цахим мэдээллийн систем буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөх, засварлах, нэмж оруулах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч Б.Л.э нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э.” их сургуульд оюутнаар суралцаж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн найз охин болох тус сургуулийн оюутан У.А.-ээс өөрийн Х. банкны ... дугаартай дансаар мөнгөн шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс тодорхой хувийг С.Т.ын Х. банкин дах ... дугаартай тоот дансанд шилжүүлэн өгч, тус оюутны дүнг засуулахаар С.Т.ыг "Э.” их сургуулийн цахим мэдээллийн систем буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөх, засварлах, нэмж оруулах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч Ш.Т. нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э.” их сургуульд оюутнаар суралцаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус сургуулийн оюутан А.С., Э.Э., О.Б., Э.Б., Б.Д., Т.Х., Б.Ц., Г.С., Ц.Х. нараас өөрийн “Х.” банкны ... дугаартай дансаар удаа дараа мөнгө шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс тодорхой хувийг С.Т.ын найз охин болох Х.С.-ын Худалдаа хөгжлийн банкин дахь ... дугаартай тоот дансанд шилжүүлэн өгч, тус оюутнуудын дүнг засуулах зорилгоор С.Т.ыг “Э.” их сургуулийн цахим мэдээллийн систем буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөх, засварлах, нэмж оруулах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Ц.М.-ийн өгсөн "... Гэхдээ тухайн хэрэг гарах цаг үед Н.Б. гэх ажилтан ажиллаж байсан бөгөөд одоо Швед улсад ажиллаж, амьдарч байгаа. Бид нартай онлайнаар холбоотой байдаг. Энэ болсон асуудлыг Н.Б. эхэлж мэдсэн байсан. Тэгээд бидэнд хэлснээр энэ асуудал ил болсон. Одоо бол сургуулийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар Л. гэж ажилтан ажиллаж байгаа. Утасны дугаар нь .... Тэр хүнээс тодорхой мэдээлэл авч болно гэж бодож байна. Уг 29 оюутанд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаартай “Э.” их сургуулийн захирлын тушаалаар 1 жилийн чөлөө олгосон. Харин энэ асуудал ил гарахаас өмнө төгссөн байсан 8 оюутны дипломын дүнг буцаан хэвэнд нь буюу засагдаагүй байсан төлөвт оруулж засварлахаар тушаалд тусгагдсан байгаа. Одоогоор бол сургуулийн дүнгийн нэгдсэн системд нэр бүхий 29 оюутнуудын засагдсан дүн засагдсан төлөвтэй хэвээрээ байгаа. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн шийд гартал хүлээхээр шийдээд буцааж хуучин байдалд нь оруулахгүй хүлээж байгаа. Манай сургууль нь уг "Лут систем" гэх нэртэй ХХК-иас худалдан авч, хэрэглэн ашиглаж байгаа. Зохиогч нь Б. гэдэг нэртэй хүн байдаг. 2019 оноос хойш манай байгууллага хөгжүүлэлтээ хариуцаж ажиллаж байгаа. Энэ хэрэг гарах үед манай байгууллага өөрөө хөгжүүлэлтээ хариуцаж байсан. Манай байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 141-142/,
Гэрч Ц.М.-ийн өгсөн "... Миний бие “Э.” их сургуулийн бодлого, зохицуулалтын албаны даргаар 2018 оноос хойш ажиллаж байна. Би уг сургуулийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа. Манай сургуулийн IT инженер, программист ажилтай М.Б. нь одоогоор цахимаар ажлаа хийж байгаа. М.Б.-ын эрхээр орж зассан байхыг анзаарч, сургуулийн удирдлага, мэдээллийн системийн хувьд 2021 оны 11 дүгээр сард ажлаа хийж байх үедээ оюутны дүнг өөрийнх нь шалгалт хийхэд Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Н.И. болон миний эрхээр оюутнуудын дүн зассан байсан. Мен 2020 оны 09 дүгээр сард элсэлтийн бүртгэлийн үед нээсэн тест 07 гэх эрхээр дүн зассан нь тогтоогдсон бөгөөд нийт 29 оюутны дүнд засвар хийсэн байсан. Одоо уг 29 оюутны 2 нь төгссөн бөгөөд үлдсэн 27 оюутан нь суралцаж байна.... Он цагийн дарааллаар тодорхой мэдэхгүй байна. Дээрх 29 оюутнаас Б.Т., Б.Л.э, С.Т., Ч.Б., О.С., Г.Г., Б.Х. нарын дүн хамгийн их засагдсан байсан. Б.Т., Б.Л.э гэх хүүхэд 2021 оны хавар сургуулиа төгссен. Миний бие болон IT инженер, программист М.Б., IT инженер, программист С.Л., Сургалт, эрдэм эрхэлсэн дэд захирал Н.И. нарт байсан… Яг тийм байдлаар тогтоосон зүйл байхгүй. Дүн засагдсан 29 хүүхдийн дийлэнх нь IT инженер, программист М.Б., Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Н. И., Тест 07 эрхээр засагдсан байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35/,
Гэрч Г.Г.-ийн өгсөн "... Миний бие Г. овогтой Г. нь “Э.” их сургуулийн хүний их эмчийн 6 дугаар дамжааны оюутан. Манай дүү Г.С. нь 2020 оны хоёрдугаар семестрт байхад надад “эгчээ дүн засаж болдог юм байна, бие даалт гэх фейсбүүк хаягаар засдаг юм байна, ямар хичээлийн дүн засах талаараа бичээрэй” гэж хэлсэн. Тэгээд би холбогдоод дүнгээ засуулах гэсэн юм гэхэд болно гэж хэлсэн. Тэр хүн рүү ямар хичээлийн дүн засуулах талаар явуулсан, оюутны кодоо бас өгсөн... 3 хичээлийн дүн засуулсан байхаа... Нийт 2 удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөгийг шилжүүлсэн... Онош зүй 1, 2, 3 гэх мэт хичээлүүдийн дүн засуулсан" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46/,
Гэрч У.А.-ийн өгсөн "...Миний бие У. овогтой А. нь “Э.” их сургуулийн Татвар, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр дамжааны оюутан. 2020 онд ОХУ-д сургуульд сурч байгаад буцаж ирээд 3 дугаар курсээсээ орсон. Тэгээд 4 дүгээр курст дадлагадаа гарах үед 2 хичээл хөтөлбөрийн зөрүүтэй байсан. Тэгээд Б.Л.э гэх хүүхдээс ийм хичээлүүд орж байсан уу гэж асууж байсан. Тэгээд дараа нь надад дүн янзалж өгдөг хүн байгаа, чамд хэрвээ хэрэгтэй бол засуулах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 310.000 төгрөгийг хичээлийн дүн засуулахаар ... дугаартай “Х.” банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн. Би Б.Л.э гэх хүн рүү фейсбүүк рүү нь өөрийн оюутны кодоо явуулсан. Тэгээд тэр өдрийнхөө орой нь зассан байсан. Манай ангийн хүүхэд байсан. Би 2017 онд тухайн сургуульд элсэж ороход нэг анги болж байсан. Одоо өөр анги. 5 хичээлийн дүн засуулсан байхаа. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 510.000 төгрөгийг шилжүүлсэн. Биеийн тамир, англи хэл, математик 2, эконометрикс, ААН санхүү гэх мэт хичээлийн дүн засуулсан" гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 48/,
Гэрч Т.Ц.-ы өгсөн "...Бид нарыг буюу дүнгээ засуулсан гэх хүүхдүүдийг бүгдийг нь сургуулийн захирал дуудахаар нь очсон. Тэгэхэд уг хүүхдүүдийн дүн засагдсан байгаа талаар захирал хэлээд надад мөн 1 хичээлийн дүн засагдсан гэж хэлсэн. Тэгэхэд л би нэг хичээлийн дүн засагдсан талаар хэлсэн. Би энэ талаар мэдэхгүй байсан. Гэтэл намайг хөдөө байхад С.Т. өөрөө засчихсан байсан. Тэгээд би бодохдоо багшийг өөрөө л миний дүнг засчихсан юм байх гэж бодоход засаагүй байсан. Энэ талаар С.Т. захиралд хэлэхдээ “Ц.-ны дүн "0" байхаар нь би өөрөө засчихсан юм аа” гэж хэлсэн. Би хэнд ч мөнгө өгөөгүй. Миний дүн засагдсан байгаа талаар сүүлд л мэдсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50/,
Гэрч С.Г.-ын өгсөн “...2021 оны 10 дугаар сард гэртээ байж байхад "Бие даалт" гэх нэртэй фейсбүүк пэйжээс над руу хандсан. Тэгэхдээ намайг таниад, чи “Э.”-д тоглодог биз дээ, танай багийнханд чинь унасан хичээл гэх мэт зүйлс байгаа юу, хэрвээ тийм асуудал байвал зохицуулаад өгнө шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би төгсөх курс байсан учраас зөвшөөрсөн. Тэгээд байж байхад уг пэйжээс намайг оюутны кодоо өгчих гэхээр нь би оюутны кодоо өгсөн чинь, миний унасан байсан гурван хичээлийг буюу "Физик-1", "Барилгын шугам зураг, "Цахилгаан хэмжлэг" гэх хичээлүүдийн дүн засагдсан байсан. Тэгээд засчихаад дансаа над руу мессежээр явуулсан. Уг данс нь “Х.” банкны данс байсан. Уг данс руу нь би 100.000 шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52/,
Гэрч Х.С.-ын өгсөн “...Би уг ... дугаартай дансыг 2020 оны өвөл нээлгэж байсан. Би энэ банкнаас өөр банкны данс ашигладаггүй. Уг дансыг миний найз залуу болох С.Т. бид хоёр дундаа ашигладаг. Яагаад вэ гэвэл С.Т. нь ямар нэгэн банкны картгүй учраас миний картыг ашигладаг юм. Мөн уг дансан дээр үүдсэн интернет банкны нууц уг гэх мэт мэдээллийг С.Т. мэддэг юм. Би С.Т.тай 2020 оны өвөл фэйсбүүкээр танилцаж байсан. Тэгээд 1 сар орчим харилцаж байгаад уулзаж байсан. Ингээд 2020 оны 09 дүгээр сараас эхлэн манайд хааяа хонодог байсан. Ингэж явсаар 2021 оны ковид өвчний хөл хорионы үеэс эхлэн удаан хугацаагаар хамт байж эхэлсэн. Харин 2022 оноос эхлэн байнга хамт амьдарч эхэлсэн. С.Т. надтай хамт амьдарч эхлэхээс өмнө гэртээ ээж, 4 дүү, 1 ахын хамтаар амьдардаг байсан. Ар гэрийн анхаарал халамж сайн юм шиг санагддаг байсан. Надтай хамт амьдарч байх хугацаанд ямар нэгэн байдлаар зан байдлын доголдол гаргаж байгаагүй. Өөрийнх нь байгаа нь найрсаг, хөгжилтэй зантай залуу. Намайг цагдаагийн байгууллагаас дуудахад гайхаад Т.-аас асуухад "Би чиний дансыг ашиглаад хүмүүсээс мөнгө авчихсан юм аа” гэж хэлсэн. Би энэ талаар мэдээгүй. С.Т. өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслээрээ таксинд явдаг. Өөр байдлаар орлого олоод байдаг учраас би ямар нэгэн байдлаар сэжиглээгүй. Би ийм аргаар мөнгө олж байна гэж бодоогүй.” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 53/,
Гэрч Э.Ш.-ийн өгсөн “...Манай сургууль дээр оюутнуудын дүн засагдсан асуудал гарснаар захирал биднийг дуудаж уулзсан. Тэгэхэд л миний 1 хичээлийн дүн засагдсан байгаа талаар би мэдсэн. Уг хичээлийн нэр нь "Эрүү нүүр орчмын мэдээгүйжүүлэлт" гэдэг нэртэй хичээл байсан. Тэгэхэд би уг хичээлийг сонгон судлаагүй хичээл байсан. Хэрвээ би уг хичээлийн дүнг засуулсан бол ямар ч эргэлзээгүйгээр хэн нэгэн хүнд мэдэгдэх асуудал байсан. Би тэгээд ч иймэрхүү асуудал буюу хичээл дээрээ муу дүн авсан байсан бол засуулах гэж хууль бус ямар нэгэн зүйл хийхгүй байсан. Гэтэл миний энэ хичээлийн дун засагдсан байгаа талаар хэлэхэд би М. их гайхсан. Тэгэхэд манай ангийн охин Н.Х.-ийн найз залуугийн найз, танил нь дүн засдаг байсан талаар мэдсэн. Тэгээд Т. гэж хүүхэд таних уу гэж хүмүүсээс асуухад "Ш.Т.гийн найз шүү дээ" гэж ярьж байсан. Би уг Т. гэх хүүхдийг танихгүй. Би хэн нэгэн хүүхдэд дүн засаад өг гэж ярьж хандаагүй, энэ талаар мэдэхгүй. Би одоо сургуульдаа хэвийн суралцаж байгаа. Дүн нь засагдсан гэх "Эрүү нүүр орчмын мэдээгүйжүүлэлт" гэдэг нэртэй хичээлийг судлах шаардлагатай учраас төлбөрөө төлчихсөн байгаа. Гэтэл энд болохоор судлаагүй хичээлийн дүнг засагдсан мэтээр оруулсан байсан. Надад ямар нэгэн гэм буруу байхгүй. Ямар учир шалтгааны улмаас миний хичээлийн дүнг тэгж оруулсан талаар би мэдэхгүй байна. Би О.С. гэх хүнийг танихгүй" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63/,
Гэрч Ч.Б.-ын өгсөн “... Би 2020 оны 11 дүгээр сард над руу нэг өдөр С.Т. нь "Т." гэдэг нэртэй хаягаасаа чамд "D"-тэй хичээл байгаа юу гэж асуусан. Тэгэхэд нь би байхгүй гэж хэлэхэд байгаад даа, чи надад юу ч гэсэн оюутны кодоо өг гэхэд нь би кодоо өгөхөд уг Т. надад хандаж чамд зөндөө л байна өг гэж хэлсэн. Тэгээд би ороод засчихлаа шүү гэж байсан. Тэгээд харахад засчихсан байсан. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад сургалтын албанаас холбогдсон. Би С.Т.д ямар нэгэн байдлаар мөнгө өгсөн асуудал байхгүй." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65/,
Гэрч Р.Б.-ий өгсөн “...Миний бие Р. овогтой Б. нь “Э.” их сургуулийн Нүүр ам судлалын 5 дугаар дамжааны оюутан. Би 2020-2021 оны 1 дүгээр улиралд хичээл дээрээ уначихаад гэртээ байж байхад С.Т. гээд нөгөө ангийн залуу оюутны кодоо өгчих гэж хэлэхээр нь өгсөн чинь хэсэг хугацааны дараа ороод хардаа гэсэн. Тэгээд орж үзтэл дүн засагдсан байсан. Яаж зассан юм бэ андаа гэхэд хүнд битгий хэлээрэй гэж хэлж байсан. Тэгээд дараа нь С.Т.ыг өөрийг нь засдагийг мэддэг болчхоод байж байтал хагалгаанд ороод, хичээл хаягдаад, 2 хичээл дээр унаад, дахин судлах боломжгүй болоод С.Т.д хэлэхэд зөвшөөрөөд янзалж өгсөн. Дүн засуулсан гэж юм өгөөгүй. Надаас тийм юм нэхээгүй. Лекц хамт ордог байсан, ойролцоо суугаад хоорондоо холбоотой байдаг байсан. 4 хичээлийн дүн засуулсан байх аа. Мөнгө төгрөг шилжүүлж өгөөгүй. Шүдний цөгцний хүндрэл-1,2, Мэдрэл, Хүүхдийн өвчин гэдэг хичээлийн дүнг зассан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67/,
Гэрч П.Л.-ын өгсөн "... Миний бие П. овогтой Л. нь “Э.” их сургуулийн Нүүр ам судлалын 5 дугаар дамжааны оюутан. Манай ангийн С.Т. гээд хүүхэд манай ангиас 4 хүүхэд хичээл дээрээ унасан байна, чи засуулах уу гэж хэлэхэд нь тэгье гэж оюутныхаа кодыг өгсөн. Тэгээд хэсэг байж байтал дүнг чинь засчихлаа хардаа гэхэд дүн минь засагдсан байсан. Дүн засуулсан гэж юм өгөөгүй. Надаас тийм юм нэхээгүй. Манай ангийн хүүхэд, 2017 оноос хойш цуг нэг ангид сурч байгаа. 1 хичээлийн дүн засуулсан байхаа. Мөнгө төгрөг шилжүүлж өгөөгүй. Эрүү, нүүр орчмын мэдээгүйжүүлэлт гэдэг хичээлийн дүнг зассан. Би 2017 оноос хойш 1 ангид сурч байна." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 69/,
Гэрч Г.Л.-ын өгсөн "... Миний бие Г. овогтой Х. нь “Э.” Их Сургуулийн Нүүр ам судлалын 5 дугаар дамжааны оюутан. Манай ангийн С.Т. гээд хүүхэд хичээлийнхээ шалгалтан дээр унасан биз дээ, дахиж судалсан юм уу, дүнгээ оруулах юм уу гэхэд нь болох юм уу гэж хэлэхэд болно оюутны кодоо явуулчих аа гэж хэлсэн. Тэгээд явуулсны дараа 85 билүү 90 гээд оруулчихлаа гэж хэлэхэд болно гээд зассан байсан. Дүн засуулсан гэж юм өгөөгүй. Надаас тийм юм нэхээгүй. Манай ангийн хүүхэд. 2018 оноос хойш цуг нэг ангид сурч байгаа. 2 хичээлийн дүн засуулсан байх аа. Мөнгө төгрөг шилжүүлж өгөөгүй. Гистологи-2, Нүүр амны мэдээгүйжүүлэлт гэдэг хичээлийн дүнг зассан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71/,
Гэрч С.Б.-ын өгсөн “...Би 2021 оны 06 дугаар сард хөдөө гэртээ буюу Булган аймаг, Могод суманд байж байхад манай ангийн хүүхэд болох О.С. надад хэлэхдээ "Би сургалтын албанд таньдаг хүнтэй юм аа, дүнгээ засуулвал засуул" гэж хэлсэн. Тэгэхээр нь би баталгаатай юм уу гэхэд баталгаатай, сургалтын албанд хүн байгаа учраас асуудалгүй гэсэн. Тэгээд хэдэн төгрөг юм бэ гэхэд кредитийнхээ л мөнгийг өгчихгүй юу даа гэсэн. Тэгэхээр нь би О.С.ийн “Х.” банкны ... дугаарын дансанд нь 140.000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ би 4 хичээлийн дүн буюу Сувилахуй, Бичил амь судлал, Толгой хүзүүний анатоми, Шүд цоорох өвчний хүндрэл гэх хичээлүүд байсан. Би энэнээс өөрөө засуулсан асуудал байхгүй, хичээлүүдийн дунг засуулахаар сургалтын албанд таньдаг хүн байгаа гэж хэлсэн учраас тэрүүгээрээ болж байгаа юм байх л гэж бодсон." гэх мэдүүлэг /11-р хх-ийн 73/,
Гэрч А.С.-ын өгсөн “... Миний бие А. овогтой С. нь “Э.” их сургуулийн Нүүр ам судлалын 5 дугаар дамжааны оюутан. Би Сувилахуй болон Уламжлалт анагаах уХ. гэх хичээлүүд дээр 2 дугаар курстээ унасан байсан. Тэгээд 3 дугаар курстээ Чих хамар хоолой, Хүндрэл гэх хичээлүүд дээр унасан. Тухайн өвлийн ахин судлахаас хоцорчихсон байсан учир нэгдсэн шалгалтад оруулахгүй гэсэн. Тэр үед Б.Х. над руу өөрийн эзэмшлийн дугаараас залгаад С.-д таньдаг хүн байдаг юм байна гэж хэлж байсан. Тэгээд 86.000 төгрөгийг О.С.ийн данс руу шилжүүлсэн. Нөгөө хүнээ бол надаас нууж байсан. Тэрний дараахан харахад дүн засагдсан байсан. Нэг ангийн хүүхэд. 2017 оноос хойш цуг сурч байгаа. 4 хичээлийн дүн засуулсан бай. Нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр 150.000 төгрөг орчим шилжүүлсэн. Чих хамар хоолой, Уламжлалт анагаах уХ., Сувилахуй ур чадвар болон Хүндрэл гэдэг хичээлийн дүнг зассан..." гэх мэдүүлэг /11-р хх-ийн 76/,
Гэрч Б.Х.-ийн өгсөн "... Миний бие Б. овогтой Х. нь “Э.” их сургуулийн Нүүр ам судлалын төгсөх 5 дугаар дамжааны оюутан. Манай ангийн О.С. гээд хүүхэд дүнгээ дээшлүүлэх үү гэж фейсбүүк чатаар над руу хандсан. Тэгээд 2 оноо нь 5.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд хичээлийн 2020 оны 1 дүгээр семестрийн төгсгөлд О.С. гэх фейсбүүк хаягаас миний Б.Х. гэх фейсбүүк хаяг руу чатаар чи Хүндрэл гэх хичээл дээр унасан юм уу гэж асуусан. Тэгээд надад болохоороо дахин судлахгүй байж болно тэр кредитийнхээ мөнгийг надад өгөөд дүнгээ гаргуулж болно гэсэн. Тэгэхээр нь би яаж ингэж дүнгээ засуулах юм бэ, чи өөрөө ингэж дүн засаж байгаа юм уу, эсвэл өөр хүнээр юм уу гэж асуухад Сургалтын албанд таньдаг хүн байгаа, тэр хүнээрээ кредитийнхээ мөнгөөр засуулж болно, давуу тал нь чи энэ хичээлийг дахин судлахгүйгээр дахин судлах мөнгөө өгөөд дүнгээ гаргуулж болно гэсэн. Тэгэхээр нь би аан за ойлголоо чам руу мөнгөө хийгээд дүнгээ гаргаж болох юм байна гэж хэлсэн. Тэр үед надад О.С. дансанд мөнгө орсон цагт чиний дүн 5-10 минутын дотор засагдсан байх болно гэж хэлсэн. Тэгээд 84.000 төгрөгийг нэг хичээлийн мөнгө гэж тэр орой нь өөрийнх нь нэр дээрх “Х.” банкны ... дугаартай данс руу шилжүүлсэн ба гүйлгээний утган дээр нь өөрийн нэрээ латин үсгээр бичиж явуулсан. Тэгээд тэрний дараа над руу фейсбүүк хаягаараа чат бичихдээ унасан хичээл гэлтгүй бусад хичээлүүдийн дүнг засаж болно, мөн чамайг гээд 2, 3 хичээлийг 60.000 төгрөгөөр засаж өгье гэсэн. Тэгээд тэр үед нь би Анатоми, Биологи, Биохими гэх хичээлүүдийг дахин тухайн данс руу мөнгө шилжүүлээд дүнгүүдийг засуулсан. Энэ 4 хичээлийн дүнг 2021 оны 01 дүгээр сарын эхээр засуулсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хамгийн сүүлийн удаа гээд 5 хичээл засуулсан ба тухайн үед 2 оноо нь 5000 төгрөг гэж хэлсэн ба аль аль хичээлээ засуулахаа хэлчих гэхэд нь Түүх, Согог, Нэгдсэн шалгалт, Биофизик, үлдсэн нэгийнх нь нэрийн санахгүй байна ямар ч байсан 5 хичээлийн дүнг засна тодорхой хэмжээний оноо нэмнэ гэхэд надад 150.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би мөнгийг нь данс руу нь шилжүүлсэн. Би О.С.ээс найзууд болох хичээл дээрээ унасан А.С., Г.О. нарыг энэ хэд яасан бэ гэж асуухад мэдэхгүй байна, чи хэлчих юм уу гэж хэлэхэд нь би 2 найздаа Хүндрэл гэх хичээл дээр кредитийнхээ мөнгийг О.С.т өгөөд засуулах юм уу гэхэд яаж засуулах юм бэ гэж асууж байсан ба би тухайн үед О.С. мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хэд хоорондоо чаталж байгаад дүнгээ засуулсан байсан. О.С. над руу чат бичих болгондоо чатаа устгаарай гэж байнга сануулдаг байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо барихгүй байж байгаад О.С. нэг өдөр манай ангийн хүүхдүүдийг бүгдийг нь фейсбүүк цахим орчиндоо найзаасаа хассан байсан. Манай ангийн хүүхэд, 2017 оноос хойш цуг нэг ангид сурч байгаа, 50.000 төгрөгөөр хичээлийн дун засуулсан байх аа. Эхлээд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 150.000 төгрөг шилжүүлсэн...... Хүндрэл, Анатоми, 3 дугаар курсийн Нэгдсэн шалгалт, Биохими, Согог, Биологи, Биофизик, Түүх гэх мэт хичээлүүдийн дүнг зассан. Би 2017 оноос хойш нэг ангид сурч байна. Сургалтын албаны нэг хүнд дамжуулж дүн засаж байгаа гэж хэлсэн.” /1-р хх-ийн 78-79/,
Гэрч Г.О.-ын өгсөн " ... Миний бие Г. овогтой О. нь “Э.” их сургуулийн Нүүр ам судлалын төгсөх 5 дугаар дамжааны оюутан. Манай ангийн О.С. гээд хүүхэд дүнгээ дээшлүүлэх үү, кредитийнхээ мөнгийг өгөөд засуулж болно гэж над руу фэйсбүүкээр хандсан. Тэгээд 1 хичээлийн кредитийн дүн гэж О.С.ийн өөрийнх нь нэрийн “Х.” банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд гуйлгээний утга дээр нь оюутныхаа кодыг янзлуулах хичээлийнхээ нэртэй бичсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа болсон шүү, ороод хараарай гэж хэлэхэд нь засагдсан байсан. Манай ангийн хүүхэд, 2017 оноос хойш цуг нэг ангид сурч байгаа. 1 хичээлийн дүн засуулсан байх. 2021 оны 01 дүгээр сард 180.000 төгрөг шилжүүлсэн. Шүд авалт гэдэг хичээлийн дүнг зассан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91/,
Гэрч Э.Э.-ын өгсөн “... Би 2021 оны 09 дүгээр сарын дундуур хичээлдээ явж байхад манай багт тоглодог Ш.Т. гэх эрэгтэй хүүхэд надад хандаж "Дүнгээ засуулах уу? Хичээлийн дүнгүүд засаж болно шүү” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би оюутныхаа веб рүү ороод үзэхэд миний дүнгүүд муу байсан. Тэгээд би хичээлүүдийнхээ нөхөлтийг авах гэхэд кредит их байсан учраас надад сургалтын албанаас нөхөлт өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхэд нь би Ш.Т.г хүмүүсийн дүнг засуулаад байдгийг мэдэж байсан учрас түүнд хэлсэн. Тэгэхэд Ш.Т. надад хэлэхдээ хэдэн хичээлийн дүнг засуулах талаар асуугаад нийтдээ 150.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Тэгээд би Ш.Т.гийн өөрийнх нь “Х.” банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд миний 4 хичээлийн дүнг зассан байсан. Ш.Т. өөрөө дүн засдаг эсэхийг мэдэхгүй. Өөр хүн цаана нь байгаа гэж хэлээд энэ талаараа нууцалсан. Би Ш.Т.д 2021 оны 09 дүгээр сард 150.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95/,
Гэрч Э.Б.-ын өгсөн "... Миний бие Э. овогтой Б. нь “Э.” их сургуулийн инженерийн 3 дугаар дамжааны оюутан. Ш.Т. гэж манай найз дүн засаж болдог юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3 хичээлийн дүн засуулсан. Засуулахдаа 90.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Бас оюутны кодоо өгсөн. Тэгээд мөнгөө шилжүүлэхэд дүн нь засагдсан байсан. 3 хичээлийн дүн засуулсан байх аа. Хоёр удаагийн гүйлгээгээр 90.000 төгрөг шилжүүлсэн. Гамшгийн менежмент, Хүний хөгжил болон нэг хичээлийн нэрийг нь сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/,
Гэрч О.Б.-ний өгсөн "...Би 2021 оны 04 дүгээр сард гэж бодож байна. Ковид өвчин гарсан байсан учраас гэртээ онлайнаар хичээл орж байсан. Тэгээд нэг орой гэртээ байж байхад Ш.Т. над руу тэгж хэлсэн. Унасан хичээлийг 60.000 төгрөгөөр, дүн нь хангалтгүй байгаа хичээлийг 40.000 төгрөгөөр засдаг хүн байна, засуулах уу? гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Ш.Т.гээс дансны дугаарыг нь аваад би 120.000 төгрөгийг түүний ... дугаартай дансанд шилжүүлсэн. Ш.Т. надад хэлэхдээ найдвартай дүн засдаг хүн байгаа гэж хэлээд би шилжүүлсэн. Тэгэхэд надад унасан хичээл байгаагүй. Зүгээр л муу дүнтэй байгаа хичээлүүдээ засуулсан. Ш.Т. надад хэлэхдээ "Засдаг нэг хүн байна” л гэж хэлсэн. Тэрнээс биш ийм тийм хүн гэж надад хэлээгүй. Би Ш.Т. гэхдээ өөрөө зассан гэж бодохгүй байна. Би эхлээд нэг хичээлийн дүнг засуулах гэж оюутны код гэх мэт зүйлсээ өгөөд дараа нь засагдсан байхаар нь 3 хичээлийн дүнгээ засуулсан. Энэ болж байгаа үйл явдлыг хууль бус гэдгийг мэдээгүй. 4 хичээлийн дүнг засуулж Ш.Т.гийн ... дугаартай дансанд 160.000 төгрөг шилжүүлэн өгсөн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101/,
Гэрч Б.Д.-ийн өгсөн “...Миний бие Б. овогтой Д. нь “Э.” их сургуулийн Банк, санхүүгийн 4 дүгээр дамжааны оюутан. Ш.Т. гэж манай шигшээ багийн найз дүнгийн асуудал байгаа юу, дүнгээ янзлуулах уу гэж 1 хичээлийг 50,000 төгрөгөөр засна гэж хэлсэн. Ш.Т. нь өөр хүн түүн рүү бичиж байгаа гэж хэлж байсан. Тэгээд Ш.Т. гэх хүүхэдтэй холбогдоод 3 хичээлийн дүн засуулъя гэхэд 150.000 төгрөг Ш.Т.гийн данс руу шилжүүлсэн. Мөн оюутны кодоо явуулсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107/,
Гэрч Б.Ц.-ийн өгсөн “...Миний бие Б. овогтой Ц. нь “Э.” их сургуулийн Татвар, эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр дамжааны оюутан. 2020 оны 2 дугаар семестрт хичээлүүд онлайнаар ороод 4 хичээл дээр унасан. Тухайн үед би хөдөө орон нутагт байсан учир хааяа нэг фейсбуук орж байсан ба орох үед дүн гаргаж байгаа гэх дам яриа гарсан байсан. Тэгээд Ш.Т. гэх хүүхэдтэй нэг удаа фейсбүүкээр холбогдоод 4 хичээлийн дүн засуулъя гэхэд 200.000 төгрөг Ш.Т.гийн данс руу шилжүүлсэн. Мөн оюутны кодоо явуулсан. 1 удаагийн гүйлгээгээр 200.000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /11-р хх-ийн 111/,
Гэрч А.С.-ийн өгсөн "... Миний бие А. овогтой С. нь “Э.” их сургуулийн Нүүр, ам судлалын 4 дүгээр дамжааны оюутан. Би нийт 3 хичээлийн тал дээр асуудалтай байсан. Тэгээд манай ангийн хүүхэд Х. дүн гаргадаг хүн байна чи гаргуулах уу гэж хэлсэн. Тэгээд энэ хүүхэд цааш нь нэрийг нь мэдэхгүй хүүхдэд хэлчихлээ гээд дамжуулж байсан. 1 хичээлийн дүнг 60.000 төгрөгөөр засна гэж хэлээд нийтдээ надаас 180.000 төгрөгийг “Х.” банкны данс руу шилжүүлсэн, утган дээр нь өөрийнхөө нэрийг бичсэн. Хэнмэдэх намайг ирж байхад ... дугаар нь шүү гэж хэлсэн. Манай ангийн хүүхэд, 2018 оноос хойш цуг нэг ангид сурч байгаа, 3 хичээлийн дүн засуулсан байх аа. 2021 оны 10 дугаар сард 1 удаагийн гүйлгээгээр 180.000 төгрөг шилжүүлсэн. Нүүр амны урьдчилсан сэргийлэлт, Мэргэжлийн ур чадвар, Бичил амь судлал-2 гэдэг хичээлийн дүнг зассан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113/,
Гэрч Г.С.-ын өгсөн "... Би 2021 оны 03 дугаар сард Улаанбаатар хотын “Э.” их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр 4 дүгээр курст суралцаж байхдаа өөрийн ангийн залуу болох Ш.Т.тэй ярилцаж байхдаа миний "Физиологи" хичээлийн дүн 68 D гарсан байгаа, дүнг сайжруулж болдог болов уу гэсэн чинь надад "Бие даалт" гэсэн нэртэй фейсбүүк хаягийг санал болгон өгч уг хаягтай холбогдоод үз, дүнг сайжруулан янзалж магадгүй гэж хэлэхээр нь тус хаягтай би өөрийн Т.С. гэсэн фейсбүүк хаягаараа чатаар харилцаж байгаад дүнгээ янзлуулахаар болж 40.000 төгрөгийг Ш.Т.гийн данс руу шилжүүлэн өгч байсан. Тухайн үед Ш.Т. надад өгчих гэсэн санагдаж байна, яг яагаад Ш.Т.гийн данс руу шилжүүлэх болсон гэдгээ сайн санахгүй байна. Тэгээд “физиологи" хичээлийн улирлын дүн болох 68 D-г 95 А болгон өөрчлөгдсөн болохоор би дахин "бие даалт" гэсэн фейсбүүк хаягтай холбогдож өөр нэг хичээлийн улирлын эцсийн дүн болох 75 С-г 95 А болгуулан янзлуулсан, сүүлийн хичээлийн дүнг янзлуулахдаа 40,000 төгрөгийг мөн Ш.Т.гийн данс руу шилжүүлэн өгч байсан, хичээлийнхээ нэрийг санахгүй байна. "Бие даалт" гэсэн нэртэй фейсбүүк хаягтай зөвхөн чатаар л харилцсан, уулзаж байгаагүй, хэн болохыг нь мэдэхгүй. Ш.Т. мэдэж байж магадгүй. Одоо харилцаж байсан чат байхгүй. Анх Ш.Т. надад санал болгож "Бие даалт" гэсэн нэртэй фейсбүүк хаягийг өгөн тус хаягтай харилцаж байгаад 2 хичээлийн дүнг засварлуулсан. Хэрхэн яаж засварладаг талаар надад хэлээгүй. "Бие даалт" гэсэн хаягтай харилцаж байхад миний "EM17D046" гэсэн оюутны кодыг л аван дүнг өөрчилсөн. Ш.Т.гийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр 40.000, 40.000 төгрөгийг шилжүүлж байсан бөгөөд нийт 80,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Одоо дансны дугаарыг санахгүй байна. Ямар ч байсан би Булган аймгийн Баян-Агт сумын төвд байхдаа өөрийн эзэмшдэг “Х.” банкны ... дугаарын дансныхаа гар утасны интернэт банкийг ашиглан 2021 оны 03 дугаар сард Ш.Т.гийн данс руу шилжүүлж байсан санагдаж байна. Би чатаар харилцахдаа Булган аймгийн Баян-Агт сумандаа байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/,
Гэрч С.Л.-ийн өгсөн "...Миний бие 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э.” их сургуульд мэдээлэл технологийн мэргэжилтний ажил албан тушаалыг хашиж байгаа. Миний бие “Э.” их сургуулийн мэдээллийн праграммистаар ажиллаж байгаа. Манай сургуулийн мэдээллийн систем нь Багш, Оюутан, Хөтөлбөрийн алба гэсэн 3 хэсгээс бүрддэг программ байдаг. Хэрэглэгч бур өөрт оногдсон нэвтрэх нэр, нууц үгээр уг системруу нэвтэрдэг. Жишээ нь оюутан бол оюутны веб рүү нэвтэрч ордог. Оюутан бол багшийн веб рүү нэвтэрч орж болохгүй, зөвхөн багш өөрийн нууц үгээр багш хэсгийн веб рүү нэвтэрч ордог. Уг “Э.” их сургуулийн дотоод программд орох эрхтэй хун бүр өөр өөрийн нууц үг, нэвтрэх нэрээр орох боломжтой. Жишээ нь би гэхэд тус 3 хэсэг веб рүү нууц угийг нь мэдэхгүй бол орж болохгүй. Би зөвхөн тус сургуулийн хөтөлбөрийн албаны веб рүү өөрийн нууц үг, нэвтрэх нэрээр хандах эрхтэй. Миний бие уг праграмын хөгжүүлэлтийг тогтмол хийж гүйцэтгэдэг. Би он, сарыг нь санахгүй байна. 2021 оны намар манай сургуулийн албаны даргаас нэг оюутны дүнг сургуулийн программ руу өөр хүн орж зассан байна гэж хэлж байсан. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй. Манай сургуулийн ахлах программист Н.Б. гэх хүн манай сургуулийн программд ямар хүмүүс, ямар эрхээр орж дүнг зассан эсэхийг тогтоосон байх. Одоо Н.Б. нь гадаад улсад байдаг. Манай сургуультай зайнаас ажилладаг. Миний мэдэхээр манай сургуулийн хөтөлбөрийн албаны дарга болон миний эрх кодоор орж засаж болно. Багш нар бол тухайн улиралд орсон оюутнуудын дүнг оруулж, тухайн үед нь оюутнуудын дүнг засах боломжтой. Багш оюутнуудын дүнг вебд оруулаад, дараа нь тус сургуулийн хөтөлбөрийн албанд цаасан хэлбэрээр хэвлэж гаргаж өгдөг журамтай. Манай сургуулийн Хөтөлбөрийн албанд миний мэдэхээр 10 гаруй хүн ажилладаг. Оюутнуудын дүнг засах эрхтэй хүний нэвтрэх нэр, кодыг нь мэдэж байвал, тус сургуулийн программд нэвтрэн орж, оюутнуудын дүнг засаж болно. Нэг бол сургуулийн программд хууль бусаар халдаж, хакердаж нэвтэрч орж болно..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 124-125/,
Гэрч Б.Т.гийн өгсөн "... Би Ш.Т., О.С., С.Т. нарыг танихгүй. Гэхдээ С.Т.тай өөрийн найз Н.Х.-ээр дамжуулан танилцаж байсан. Тэгээд бид нар бие биеэ таньдаг болоод явж байхад С.Т. надад хандаж оюутны кодоо өгчих хичээлийн дүн засах боломж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж засдаг юм гэж асуухад нэг тиймэрхүү төрлийн арга байгаа гээд тодорхой зүйл хэлээгүй, Би тэгээд оюутны кодоо өгсөн байсан учраас дараа нь веб хаяг руугаа орж харахад миний 3 хичээлийн дүн засагдсан байсан. Би гэхдээ Б. Т.д хандаж дүн засаад өгөөч гэж гуйгаагүй, ямар нэг байдлаар мөнгө өгсөн, авсан асуудал байхгүй..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 120-121/,
Гэрч Х.С.-ын дансны хуулга /3-р хх-ийн 68-116/,
Гэрч Ш. Т.гийн дансны хуулга /11-р хх-ийн 143-166/,
Гэрч О.Б.-ий дансны хуулга /1-р хх-ийн 102-105/,
Гэрч Э.Э.-ын дансны хуулга /1-р хх-ийн 97/,
Гэрч Г.О.-ын дансны хуулга /1-р хх-ийн 93/,
Гэрч Н.Х.-ын дансны хуулга /1-р хх-ийн 80-82/,
Гэрч С.Б.-ны дансны хуулга /11-р хх-ийн 74/,
С.Т.ын дансны хуулга /1-р хх-ийн 168-170/,
О. С.ийн дансны хуулга /1-р хх-ийн 200-202, 205-219/,
Ш.Т.гийн дансны хуулга /4-р хх-ийн 85-86/,
Б.Л.ийн дансны хуулга /14-р хх-ийн 90/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №СБ1-22-1701 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Айфон 11 маркийн гар утасны үнэлгээ 1.325.000 төгрөг..." гэх тайлан /13-р хх-ийн 135-136/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т. нь үргэлжилсэн үйлдлээр “оюутнуудын дүнг өөрчилж өгнө” хэмээн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн О.С., Б.Л.э, Ш.Т. нараас өөрийн болон бусдын дансаар мөнгө шилжүүлэн авч, мөн өөрөө тодорхой мөнгө авалгүйгээр болон тодорхой мөнгө авч, “Э.” их сургуулийн цахим мэдээллийн системд нэвтэрч, нэр бүхий оюутнуудын дүнг өөрчилсөн,
мөн О.С., Б.Л.э, Ш.Т. нар нь үргэлжилсэн үйлдлээр С.Т.аар нэр бүхий оюутнуудын дүнг өөрчлүүлэх зорилгоор тэдгээрээс өөрсдийн дансаар тус бүр мөнгө шилжүүлэн авч, үүнээс тодорхой хувийг С.Т.ын болон түүний хамаарал бүхий хүний дансанд шилжүүлж, “Э.” их сургуулийн цахим мэдээллийн системд нэвтэрч, нэр бүхий оюутнуудын дүнг өөрчлөхөд нь хамжсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч, шүүгдэгч нарын дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг гэж хувийн мэдээлэл агуулсан дата бааз бүхий мэдээллийн сүлжээнд компьютерийн техник хэрэгсэл ашиглан, эсхүл тусгай программаар дамжуулан хууль бусаар халдаж, мэдээллийн аюулгүй байдал, кибер орчинд аюул эрсдэлгүй ажиллах, тэдгээрийг хангах талаар тогтоосон хууль, журмыг зөрчиж, цаашилбал төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллээ өмчлөх, халдашгүй байх эрхэд хууль бусаар ноцтойгоор халдаж буй үйлдлийг ойлгодог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч С.Т., О.С., Б.Л.э, Ш.Т. нар нь мэдээллийг өөрчлөхийн тулд кибер орчинд халдах, эсхүл тийнхүү халдахад идэвхтэй үйлдлээр дэмжлэг үзүүлэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, тэрхүү өгөгдөл, мэдээллийг өөрчилснөөр байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас сургуулийн кибер аюулгүй байдалд хохирол, хор уршиг бий болсныг санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Т., О.С., Б.Л.э, Ш.Т. нараас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, тэрээр өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлийн үнийн дүнг тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Т.ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай хамтран кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч О.С., Б.Л.э, Ш.Т. нарыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай хамтран кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөхөд хамжсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч С.Т.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.С., Б.Л.э, Ш.Т. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М.-ээс мөрдөн байцаалтын шатанд “...хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар нь хохирогч “Э.” их сургуульд төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Улсын яллагчаас “шүүгдэгч С.Т.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч О.С., Б.Л.э, Ш.Т. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, С.Т.ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийн үнэлгээ буюу нийт 2.650.000 төгрөг, О.С.ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 643.000 төгрөг, Б.Л.ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 510.000 төгрөг, Ш.Т.гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.289.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах” гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “прокурорын сонсгосон ялын хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Т. нь бүрэн дунд боловсролтой, оюутан, ээж, дүү, ах нарын хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
О.С. нь бүрэн дунд боловсролтой, оюутан, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б.Л.э нь дээд боловсролтой, татварын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Ш.Т. нь дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, дасгалжуулагч ажилтай, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч С.Т.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй (1 нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.С., Б.Л.э, Ш.Т. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. “ гэж тус тус заасан.
С.Т. нь тус гэмт хэргийг үйлдсэнээр 1.325.000 төгрөг, О.С. нь 643.000 төгрөг, Б.Л.э нь 510.000 төгрөг, Ш.Т. нь 1.289.000 төгрөгийн орлого олсон болох нь гэрч, шүүгдэгч нарын дансны хуулгуудаар тогтоогдож байх тул тэдгээрээс холбогдох мөнгөн дүнгүүдийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
С.Т. нь гэмт хэрэг үйлдэх явцдаа iPhone 11 маркийн гар утас ашиглаж байсан нь тогтоогдож, хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг гар утасны үнэлгээг 1.325.000 төгрөгөөр тогтоосон тул уг үнийн дүнг С.Т.аас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар нэр бүхий 29 оюутны дүнгийн хүснэгтүүд тус тус хураагдсан нь хавтаст хэрэгт авагдан дугаарлагдсан (1-р хх-ийн 245-250, 2-р хх-ийн 1-250), шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И. овогт С.ын Т.ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай хамтран кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б. овогт О.ын С., М. овогт Б.ын Л.э, Н. овогт Ш.ын Т. нарыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай хамтран кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөхөд хамжсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т.ыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.С., Б.Л.э, Ш.Т. нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т., О.С., Б.Л.э, Ш.Т. нарт тус бүр оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Т.аас 2.650.000 төгрөгийг, шүүгдэгч О.С.ээс 643.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Л.ээс 510.000 төгрөгийг, шүүгдэгч Ш.Т.гээс 1.289.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Э.” их сургуулийн нэр бүхий 29 оюутны дүнгийн хүснэгтүүдийг (1-р хх-ийн 245-250, 2-р хх-ийн 1-250) хэрэг хадгалах хугацаанд хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН