Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

             Улсын яллагч Ц.Нэргүй,

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

             Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* Дониддэмбэрэлд холбогдох 2426001850177 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* амралтын газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах ******* амралтын газарт оршин суух, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ******* Дониддэмбэрэл /РД:*******/.          

          Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч  ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” амралтын газарт ******* гээгдүүлсэн “Calaxy А54 5G” загварын 700,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг олсон атлаа зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр завшсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,  хохирогч ******* “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай ажлын хамт олон “*******” гэх амралтад очиж өдрийн цагаар агаарт гарсан. Очоод ууж идэж байгаад 12 цагийн үед утсаа машиндаа цэнэглэж орхиод орой 18 цагийн үед буцаж очиж машиндаа утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй залгасан чинь дуудаж байгаад холбогдохоо больсон. Цэнэг нь бол унтрахаар хэмжээний байгаагүй сайн цэнэгтэй байсан. Би гар утсаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,449,000 төгрөгөөр Өвөрхангай аймгийн Pс mall-аас авч байсан. Imeil код нь 352350272709117, 353435662709113 гэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, хохирогч ******* дахин өгсөн “...Би тухайн үед биеэ авч явах чадваргүй байсан. Би тухайн үед нэлээн согтуу их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед гар утсаа хаана хийсэн, хаана тавьснаа огт санахгүй байна, хаясан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч ******* “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хадам эх болох ******* нь миний гар утас руу залгаад “Би гар утас олсон, чи “Үнэгүй.мн” дээр зар тавиад өгч чадах уу” гэж асуусан. Тэгээд би хадам эх болох *******д болно, болно гэж хэлээд өөрийнх нь 99607873 гэх дугаар дээр нь бүртгэл үүсгэж өгөөд тухайн дугаар дээр нь зар тавьсан. Дараа нь 10 хоног орчмын дараа хадам эх болох ******* надад “Гар утсаа зарчихлаа” гэж хэлэхээр нь би зарыг нь устгаж өгсөн. Тухай гар утас нь “Самсунг А54” загварын гар утас байсан шиг санагдаж байна. Би тухайн гар утсыг 500,000 төгрөгөөр зарахаар зар байршуулж өгсөн. Би гар утасны зургийг нь “Үнэгүй.мн” дээр байршуулаагүй. Фейсбүүк мессенжерийн дүрстэй дуудлагаар харахад хар өнгийн утас эсвэл хар гэртэй байх шиг байсан. Надад тэр тухай хэлээгүй ба гар утсаа зарсан, зараа устгаад өгөөрэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Г.Лхамхоролын “...Би Өвөрхангай аймгийн ******* гэх амралтын газар 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд өөрийн найз хамт ажиллаж байсан. гэдэг хүн тэр өдрийн өглөө 09 цагт МСS -д ажилладаг ажилчдынхаа хамт манай амралтын газар ирсэн. Би найз хамт утсаа цэнэглүүлээд гэх хүний машинд нь үлдээсэн. Тэгээд 16 цагийн үед цэнэглүүлж байсан гэр утсаа авах гээд очтол согтуу байсан бөгөөд бид хоёр машинаас нь утаснуудаа авсан чинь гэх хүн миний утас байхгүй байна та хоёр миний утас руу залгаад өг гэж хэлэхээр нь би өөрийн 99418516 гэх дугаараасаа гэх хүний 88050068 дугаар луу залгахад утас нь авахгүй дуудаад байсан. Тэгээд орой 23 цагийн орчимд явах гэж  байхдаа бид хоёр дээр ирээд миний утсыг та хоёр авчихсан байна гаргаад өг гэж хэлэхээр нь бид хоёр таны утсыг аваагүй. Цагдаа дуудчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч “...Би 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд найз Лхамхоролын хамт ажиллаж байсан. гэдэг хүн тэр өдрийн өглөө 09 цагт МСS-д ажилладаг ажилчдынхаа хамт манай амралтын газар ирсэн. Тэгээд ирээд төд удалгүй хамт явж байгаа хүмүүстэйгээ архи уугаад байсан. ...16 цагийн үед цэнэглүүлж байсан гар утсаа авах гээд очтол согтуу байсан ба бид хоёр машинаас нь гэх хүн миний утас байхгүй байна гэсэн. ...Тэгээд 23 цагийн үед манай амралтын газраас явах гэж байхдаа бид хоёр дээр ирээд миний утсыг та хоёр авчихсан байна гаргаад өг гэж хэлэхээр нь бид хоёр таны утсыг аваагүй цагдаа дуудчих гэсэн. Тэгээд удалгүй гэх хүний эхнэр нь ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч "Би дээрх гар утсыг “Үнэгүй.мн” гэсэн онлайн сайт дээрээс 2024 оны 04 дүгээр сарын 20-ны үед олж харж байгаад 600,000 төгрөгөөр борлуулна гэсэн зарын дагуу орж 99607873 гэсэн дугаарыг авч, холбогдож байгаад Өвөрхангай аймгийн төвд биеэр ирж уулзахад 20 гаран насны эрэгтэйгээс бэлэн 600,000 төгрөг өгч авсан. ...Надад гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ас “Calaxy А54 5G” маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Хохирогч д “Calaxy А54 5G” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч ............. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч д 700,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гар утсаа буцаан авсан. Надад гомдол саналгүй, сэтгэл санаанд хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 76 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

            Мөн шүүгдэгч ******* нь Иргэний нэхэмжлэгч   нэхэмжилсэн 600,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч хүсэлт /хх-ийн 78 дугаар хуудас/ тогтоогдож байгааг дурдаж байна. 

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дониддэмбэрэл нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ............... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,     

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .................... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч ............ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР