Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2022/00051/И |
Дугаар | 142/ШШ2022/00081 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2022/00081
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
УДИРТГАЛ ХЭСЭГ
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 хороо багатойруу Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 5 хаягт байрлах Сити центр ******* /регистрийн дугаар 2851792/-ийн нэхэмжлэлтэй, Утас: 88288800, 91923535
Хариуцагч: *******-д холбогдох, утас: /95348804/
Нэхэмжлэлийн шаардлага: 585 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 2017 оноос эхлэн төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Дугуйтай Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд зохих шаардалга хангасан иргэдэд зээлээр унадаг дугуйг худалдсан болно. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн ******* нь унадаг дугуй зээлээр худалдан авах гэрээгээр 890 000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйг зээлээр худалдан авч гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс хойш зээлийн төлбөрийн үндсэн төлбөр 390 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу алданги болох 195 000 төгрөгийг төлөхөөр гэрээнд заасан байх бөгөөд хариуцагч *******ас нийт 585 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* 2017 оны 08 сарын 10-ны өдөр ******* газраас унадаг дугуй зээлээр авсан. Одоогийн үлдэгдэл болох 585 000 төгрөгийг 2022-02-01 өдрөөс өмнө төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь *******д холбогдуулан 585 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 585 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн дээрх хуваарийн дагуу төлөх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжилсэн 585 000 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 9 100 төгрөг, төрийн сангаас 9 100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА