Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426000000174 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн *******-Улаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, охины хамт Өвөрхангай аймгийн *******-Улаан сумын 1 дүгээр баг, “Цагаан-Овоо” гэх газарт оршин суух, ******* овогт ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1-т зааснаар нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 02-03 ******* улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан "...AL7510 багажаар үлээлгэн шалгахад 0,70 хувь гэсэн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа. ...хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хуудас/,

                                  

           Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн "... 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлтийн 1100-1885 дугаартай хэрэгт *******ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагт 48  секундын бичлэгийг хуулбарлан авсан “хар өнгийн роliсе” гэсэн бичигтэй энгэрийн камерийг замын зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* авч энгэрийн камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

                

          "... ******* Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 2024-02-15, 2024-02-15 хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 жилийн хугацаагаар хассан, 71 дүгээр Шийтгэвэр, Өвөрхангай аймгийн ШШГГ-ын 2024.02.16-ны өдрийн 01/225 дугаартай мэдэгдлийг үндэслэв” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 13 дугаар хуудас/

 

           Шийтгэлийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №0710418 дугаартай хуудас /хх-ийн 10 дугаар хуудас/,

                 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 2024/ЗШ/71 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” Шийтгэврийн хуулбар /хх-ийн 11-12 дугаар хуудас/   

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн хүнс бараан захын зүүн хойд уулзварт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 0203 ******* улсын дугаартай “Саrina” маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад жолооч ээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд драгер АL7510 маркийн багажаар үлээлгэхэд 0,70% - ийн согтолттой байхаар нь тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд байрлуулсан. нь ганцаараа явж байсан. мөн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 02-03 ******* улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. ...Иймд шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн зүйлчлэлтэй өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй учир улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэнд тооцогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 02-03 ******* улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 02-03 ******* улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан "...AL7510 багажаар үлээлгэн шалгахад 0,70 хувь гэсэн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа. ...хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хуудас/, Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн "... 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлтийн 1100-1885 дугаартай хэрэгт *******ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагт 48  секундын бичлэгийг хуулбарлан авсан “хар өнгийн роliсе” гэсэн бичигтэй энгэрийн камерийг замын зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* авч энгэрийн камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 5-6 хуудас/,           "... ******* Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 2024-02-15, 2024-02-15 хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 жилийн хугацаагаар хассан, 71 дүгээр Шийтгэвэр, Өвөрхангай аймгийн ШШГГ-ын 2024.02.16-ны өдрийн 01/225 дугаартай мэдэгдлийг үндэслэв” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 13 дугаар хуудас/, Шийтгэлийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №0710418 дугаартай хуудас /хх-ийн 10 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 2024/ЗШ/71 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” Шийтгэврийн хуулбар /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн хүнс бараан захын зүүн хойд уулзварт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 0203 ******* улсын дугаартай “Саrina” маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад жолооч ээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд драгер АL7510 маркийн багажаар үлээлгэхэд 0,70% - ийн согтолттой байхаар нь тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд байрлуулсан. нь ганцаараа явж байсан. мөн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчийн мэдүүлэг, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  2024/ЗШ/71 дугаартай шийтгэврийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж заасан.

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  2024/ЗШ/71 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул

 

Шүүгдэгч *******ийн 2024 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 02-03 ******* улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ******* овогт ******* ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

             

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 35 настай, хөдөлмөрийн насных, бага боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт амьдардаг нөхцөл байдал, өмнөх 123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгуулийг ялыг бүрэн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж дээрх ялын саналыг гаргасан болно” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгч өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүхээс 2,700,000 төгрөгөөр торгох ял авч үүнийгээ бүрэн төлж барагдуулсан боловч дахин энэ гэмт хэргийг үйлдсэн. Улсын яллагчаас 3,000,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын санал гаргаж байна. Шүүгдэгч нь өмнө нь 2,700,000 төгрөгийн торгууль төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид энэ байдалдаа үнэлэлт дүгнэлт хийгээд явах байх. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь дахин гэмт хэрэг үйлдвэл хорих ял болохыг бүрэн ойлгож ухамсарлаж өөртөө дүгнэлт хийнэ гэдгээ надад хэлсэн учраас өмгөөлөгчийнх нь хувьд би итгэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

             Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******эд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******эд тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******эд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******эд тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР