Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Хохирогч *******,

Гэрч Т., ,

Шинжээч эмч М.Одгэрэл,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт ******* *******холбогдох 2426001530144 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн байранд иргэн *******тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, гар хөлөөрөө. цохиж өшиглөх зэрэг байдлаар биед нь халдаж, “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Намайг соёлын төв рүү ороход энэ хоёр орчихсон байсан. Би эгчтэй соёлын төв рүү байнга ордог. Би олон жил айл, аймаг байсан учраас очиж хэлье гээд хэдэн үг хэлсэн. Авгай чинь ороод ирсэн байхад өөр хүнтэй орж ирээд яасан ичдэггүй юм бэ гэж хэлэхэд уурлаад босож ирсэн.  ...Тэгээд бид хоёр хэрэлдээд байж байхад манай хүн бид хоёрыг салгасан. Тэгээд салаад 2-3 бүжиг бүжиглээд байж байхад Осоржамаа ирээд намайг бүдүүлэг хөдөөний хүүхэн гээд бид хоёрын дунд хэрүүл эхэлсэн. Би үснээс нь зулгаагаад, зулгаасныхаа дараа үснээс нь барьсан байж байхад яагаад гар хөлөөрөө энэ хүнийг цохиж чадна гэж. Энд жоохон эргэлзээтэй байгаа. Би энэ хүний үснээс эхлээд барьсан. Тэрний дараа энэ эгч миний үснээс бариад байж байхад манай хүн, нар салгасан. Тэрнээс өөр гар хүрч цохисон зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цаг 30 минутын үед гийн хамт ******* сумын соёлын төвийн бүжгийн үйл ажиллагаанд орсон. Тухайн үед ороод 2 дуун дээр бүжиглээд суугаагүй байж байхад үл таних 2 эмэгтэй ирээд гийн цээж рүү нь шууд цохиод, нүүр амыг нь маажиж үсдэх гээд өндөр учраас хүрээгүй. Харин гарыг нь салгаж арагш нь түлхсэн. Намайг хажууд нь зогсож байхад намайг ичээч гэх зэргээр элдэв үгээр заналхийлээд үсдэж дайрсан. Тэгээд гарыг нь салгасан. Би олон нийтийн газар ийм танхай үйлдэл үзээгүй учраас гайхаад зогсож байгаад хөдөөний хүн гэхээрээ ийм бүдүүлэг байдаг юм уу? гэж л хэлсэн. Тэгээд явтал араас ахиж ирээд үсдэж тархи толгой руу зодсон. Миний тархи толгой маш их хавдсан байсан. Би тухайн үед ******* сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгэхэд даралт маш өндөр болсон, тархи толгой маш их хавдсан байсан. Тэр өдөр сэрүүхэн байсан. Би шалдан нүцгэн туфлитэй гараад явсан учраас миний хоолой өвдөж халуурч маш их шоконд орсон. Би энэ хүнийг танихгүй учраас очиж хэрүүл маргаан өдөх шалтгаан байхгүй. рүү дайраад байхаар нь би таньдаг хүн нь юм болов уу гээд гайхаад зогсож байхад над руу дайрсан. ...03 дугаар сарын 18-ны өдөр би эмнэлэг дээр очиж үзүүлээд үсээ самнахад ийм их үс унасан. Зүгээр нэг үсдэх төдийг сүржигнэж байна гэж энэ хүн бодоод байх шиг байна. ...Энэ хүн намайг хөдөөний бүдүүлэг гэж ирээд маргалдсан гэж хэлж байна. Надад энэ хүнтэй маргалдах шалтгаан огт байхгүй” гэв.

 Гэрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр соёлын төвд цэргийн баярт зориулсан бүжгийн арга хэмжээ болж *******тай цуг орсон. *******, Адъяа хоёр тэнд байсан. Тэгээд ******* Адъяатай маргалдсан. Харин *******тай маргалдаагүй. Тэгээд бүжиглээд тойрч явж байгаад шатны тэнд очсон. Адъяатай ******* ахиад маргалдаад байж байхад ******* хажуугаас нь орж ирээд *******тай маргалдсан. Тэгээд би салгасан. Ахиж хэрэлдээд энэ хоёр үснээсээ зууралдацгаасан. Үснээс нь дөнгөж барьж авангуут нь хүмүүс салгасан. ...******* цохиж, урж маажсан зүйл байхгүй. *******гийн үснээс ******* зулгаасан.” гэв.

 

Гэрч Т. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Осоржамаа бид хоёр гэрээс гарч соёлын төвийн бүжигт орох гэж ирсэн. Тэгээд ороод явж байхад *******, хоёр араас ирээд над руу дайрсан. Чи болиоч ээ, ичээч ээ гээд дайраад байсан. Тэгээд салаад явж байхад ******* юу болоод байгаа юм бэ? гэхэд ичээч ээ гээд Осоржамаагийн үснээс удаа дараа зулгаасан. ...******* *******гийн үснээс 2-3 удаа зулгаасан гэдгийг би гэрчилнэ” гэв.

 

Шинжээч М.Одгэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Үснээсээ барилцаад зүгээр зогсохгүй шүү дээ. Наашаа цаашаа хөдөлгөнө, дээшээ доошоо савна. Ийм үйлдлийн улмаас тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. Учир нь тархи нь гавлын яс дотор хөндий бэхэлгээ муутай байрладаг. Наашаа цаашаа хөдлөх, савлах хөдөлгөөний үед тархи нь өөрөө цалгиж гавлын ханыг мөргөснөөс тархи доргилт буюу үйл ажиллагааны гэмтэл үүснэ. Тархи доргилт гэмтлийн үндэслэл гэвэл нэгдүгээрт тухайн өвчтөний зовуурь байсан. Зовуурийг батлахын тулд би биед нь үзлэг хийгээд дээрээс нь мэдрэлийн тусгайлсан үзлэг хийсэн. Үүгээр тархи доргилт гэмтэл мөн байх боломжтой гэх шинж тэмдгүүд илэрсэн. Мөн амин үзүүлэлт, артерийн даралтыг нь хэмжсэн. Тухайн үед артерийн даралт ихсэлттэй байсан. Энэ шинж тэмдэг нь артерийн даралтаас болсон уу? эсхүл гэмтлээс болсон уу? гэдгийг ялгахын тулд багажийн шинжилгээ буюу рентген шинжилгээ хийсэн. Рентген шинжилгээг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа хийгдсэн. Энэ шинжилгээнд гавлын бүх талбайд хуруу дардасны шинж илэрнэ гэсэн. Ийм учраас рентген шинжилгээ, өөрийн үзлэг зэргийг үндэслээд тогтоосон. Хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа надад үзүүлсэн. Би эмчилгээ хийгдсэн талаар мэдэхгүй. Учир нь надад энэ талаарх эмнэлгийн бичиг авч ирж үзүүлээгүй, шууд өөрийн биеэр ирж үзүүлсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журамд тухайн хүний биед учирсан гэмтлийн зэргүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн олон гэмтэл байх юм бол тухайн гэмтлүүдийн хамгийн хүндээр нь тогтооно гэж заасан байдаг. Тийм учраас хамгийн хүнд гэмтэл буюу тархи доргилт гэмтлээр нь гэмтлийн хөнгөн зэрэг гэж тогтоосон. Би тархи доргилтын механизмыг нь тогтоохоос биш тэнд болсон процессыг тогтоодог хүн биш. Тэнд мохоо хүчин зүйл үйлчилсэн учраас тархи гавлын ханыг мөргөж үйл ажиллагааны алдагдал үүссэн. Үсдсэн байна уу? юмаар цохисон байна уу? бүгд мохоо хүчин зүйл. Мэдрэлийн тусгайлсан үзлэг хийдэг. Дүгнэлтийн үзлэг хэсэгт энэ тусгайлсан үзлэгүүд нь байгаа. Мөн рентген шинжилгээ хийдэг. Мөн үүн дээр томографын шинжилгээ хийж болдог. Би анхан шатны рентген шинжилгээ хийлгэсэн. Үүн дээр эргэлзээтэй зүйл хэрэв байсан бол би дахин дараагийн шатны шинжилгээг хийх байсан. Гавлын яс чинь өөрөө хатуу, мохоо хүчин зүйл. Тархи нь зөөлөн бэхэлгээ муутай учраас цалгиж гавлын ясыг мөргөснөөс болж энэ гэмтэл үүсдэг. Бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учир нь хүний биеийн хэмжээний 1 хувьд хүрэхгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэв.

 

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын соёлын төвд бүжиг болоод хамтран амьдрагч Т.гийн хамт орсон. Бүжиглээд байж байтал 21 цагийн орчимд үл таних хоёр эмэгтэй үгний зөрүүгүй “ална шүү, ичээч чи эндээс зайл” гэж хэлээд намхан эмэгтэй нь үснээс зулгаагаад Т. салгах гээд байж байтал өндөр эмэгтэй нь буюу гэх эмэгтэй хажуугаас хоёр гуя руу өшиглөөд, хоёр мөр, бугалга хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд намхан эмэгтэй буюу ******* нь үснээс зулгаагаад толгой хэсэг рүү гараараа хоёр гурван удаа цохисон. ...Миний даралт ихэсдэг болчихоод байна. Бөөр лав өвдөөд байгаа. Хөл бага зэрэг доглоод байгаа. Өвөрхангай аймгийн Хужирт рашаан сувилалд 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сувилуулж эмчилгээ хийлгэсэн. Бүжгэнд орж байсан олон хүмүүс байсан. Тэр хүмүүсийг танихгүй. Олон нийтийн арга хэмжээн дээр намайг ямар ч танихгүй хүмүүс бүлэглэн зодсон үйлдэлд гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал мөнгийг нэхэмжилнэ. Зардлын баримт гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эхнэр *******гийн хамт ******* сумын Соёлын төвд бүжиглээд байж байсан. Тэгтэл тухайн үед Дулмаа гэх хүүхэн над руу "Чи энд байх эрх байхгүй, зайлаач ээ" гэсэн. тэгээд ******* "Чи юу яриад байгаа юм бэ?" гэсэн чинь Дулмаа Осоржамааг үсэдсэн. Тэгээд үүдэнд ахиад үсэдсэн. Тэгээд би салгасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...*******гийн үснээс зулгаасан. Осоржамаа бас Дулмааг үсдэж харилцан зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар  хуудас,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд би өөрийн найз болох Соёлын төв өргөөнд ортол гэдэг залуу эхнэрээсээ гадна өөр хүүхэн болох ******* гэдэг хүүхэнтэй хамт байхаар манай найз , гэдэг залуу дээр очоод чи өөрийн гэсэн “эхнэртэй байж өөр хүүхэнтэй явалдлаа” гээд хэлсэн чинь нөгөө ******* гэдэг бүсгүй нь уурлаад тэр хоёр хоёулаа үсдэлцээд байсан... Тухайн үед Дулмаа эхлээд ******* гэдэг хүнийг үсдээд авч байгаа харагдсан өөрөөр ямар нэгэн зодоон болоогүй... Би ******* гэх хүнд гар хүрээгүй Дулмаа ******* хоёрыг салгах гээд дунд нь орж Дулмаа болон Осоржамаа нарыг түлхсэн өөрөөр би ямар нэгэн үйлдэл хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувилалаас үзүүлэх тусламж үйлчилгээ 286,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд амбулаторын үзлэг оношилгоо, шинжилгээний багц 25,000, амбулаторын үзлэг 25,000, амбулаторын хяналтын үзлэг 76,586 төгрөг, нийт 412,586 төгрөгийн зардал гарсан тул Эрүүл мэндийн ерөнхий газрын 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж өгнө үү” мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

      Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан:

            1.  *******гийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 248 дугаартай дүгнэлт /хх- ийн 16-17 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Хохирогч *******гийн Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан: “...Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тухайн үед сэтгшэл санааны гэм хорын хохирлыг тогтоолгох хүсэлттэй байгаагаа мэдүүлсэн. Харин одоо сэтгэл санааны хохирлыг тогтоолгох шаардлаггүй учир эмчилгээний зардал болох бусад хохирлыг барагдуулахыг хүсэж байна” гэсэн хүсэлт /хх-ийн 66 дугаар  хуудас/,

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Шүүхэд хохирогч *******ын гаргаж өгсөн: “...1 хуудсан дээр  наасан  10 ширхэг Е-баримт /510,000 төгрөг нэхэмжилсэн/  зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн байранд иргэн *******тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, гар хөлөөрөө цохих, өшиглөх зэрэг байдлаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч Т., нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 248 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/, яллагдагч *******ын мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П. шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Энэ дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч нь 2 хүн намайг бүлэглэж зодсон гэж мэдүүлэг өгсөн ч хэрэг шалгагдах үед зөвхөн нэг хүнийг нь л шалгасан. Энэ хоёр хүнийг хоёуланг нь шалгаад ын үйлдэл нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болголоо, *******ын үйлдэл нотлогдож байна гээд явсан бол хэрэг бүрэн төгс шалгагдсан байна гэж үзэхээр байсан. Гэтэл ингэж шалгаагүй. Хохирогч өнөөдөр ч гэсэн бүлэглэж зодуулсан гэсэн байр суурин дээрээ байна. Жишээ нь гэм хорын хохирлын баримтыг хоёр хүнээс нэхэмжилсэн материал бүрдүүлсэн байна. тай холбоотой баримт нь өнөөдөр хэлэлцэгдэхгүй үлдэж байна. Магадгүй үүгээрээ хохирогч ч мөн давхар хохирч байж болно шүү дээ. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгах ёстой гэж үзэж байна. Учир нь ******* хохирогчид халдсан үйлдэл тогтоогдож байгаа. Хохирогч өөрөө үснээс зулгаасан гэж хэлсэн. Үүнийг 2 гэрч давхар нотолж байна. Гэтэл тэр үснээс зулгааснаас болж тархи доргисон гэж байна. Шүүх эмч тархи сул байдаг, үснээс бариад зүгээр зогсоогүй, нааш цаашаа татсан хөдөлгөөн болсон байх ёстой гэж хэлж байна. Мэдээж болсон байх ёстой. Гэхдээ тархи огт сул байж байдаг зүйл биш. Аягатай ус цалгиж байгаа юм шиг ингээд цалгидаг гэж дүгнэхэд эргэлзээтэй зүйл. Мөн анх эмнэлэгт үзүүлсэн гэх эмчийн бичиг, үзлэгийн карт огт байхгүй байгаа нь мөн эргэлзээтэй нэг зүйл. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүдийг бүгдийг нь нийлүүлж дүгнэдэг гэж шинжээч хэлж байна. Энэ бүх гэмтлүүдийг ганцхан ******* үүсгэсэн байна гэдэг нь тогтоогдохгүй байна. ...Мөн энэ хэргийн гол гэрч Т. нь *******ын хувьд ашиг сонирхлын зөрчилгүй хүн бие биеэ үсдэж харилцан зодолдсон гэж мэдүүлсэн. Тэгэхээр ганц хүний үйлдлээс болж ийм гэмтэл үүссэн байна гэж дүгнэх боломжгүй. Мөн *******ын нөхөр нь дагаад явж байхад тэрнээс огт мэдүүлэг аваагүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд тэр хүн бичгээр мэдүүлэг гаргаж өгч байхад шүүх үүнийг хүлээж авахаас татгалзсан. Энэ чинь өөрөө хэрэгт хэт нэг талыг барьж байгаа зүйл. Хэрэгт хэт нэг талыг барьж болохгүй. Тийм учраас энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Гэм буруутай гэж тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас гэм буруутай байна гэж тогтоохыг үгүйсгэхгүй. Хэрэв гэм буруутай гэдэг нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэх зүйл яригдана. Тэгвэл гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын шууд хохирол нь хавтаст хэрэгт авагдсанаар гэрчээр дуудагдаж ирсэн, хэргийн материалтай танилцах гэж ирсэн, шүүх хуралдаанд ирсэн гэх 3 удаагийн үйлдлээс өөр гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал гэх зүйл нэг ч байхгүй. Хүн рашаан сувилалд Нийгмийн даатгалаас зохих хөнгөлөлтүүдээ аваад сайн дураараа явна. Хэрэв зайлшгүй шаардлагатай гэсэн илгээх бичиг байсан бол өөр хэрэг. Ядаж тэр цаг хугацаанд чинь 13А маягт гэдэг зүйл бичиж байсан цаг үе шүү дээ. Ийм ийм нөхцөл байдал байхад энэ гэмт хэргийн улмаас учирсан гэж үзэж байгаа ч дээрх хэлсэн 3 зүйлээс бусад нь тооцогдохгүй байгааг шүүх харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн байранд иргэн *******тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:

Хохирогч *******гийн  “...2024 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цаг 30 минутын үед Т.гийн хамт ******* сумын соёлын төвийн бүжгийн үйл ажиллагаанд орсон. ...Намайг хажууд нь зогсож байхад намайг ичээч гэх зэргээр элдэв үгээр заналхийлээд үсдэж дайрсан. Тэгээд Т. гарыг нь салгасан. ...Тэгээд явтал араас ахиж ирээд үсдэж тархи толгой руу зодсон. Миний тархи толгой маш их хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч ын “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр соёлын төвд цэргийн баярт зориулсан бүжгийн арга хэмжээ болж *******тай цуг орсон. ...Адъяатай ******* ахиад маргалдаад байж байхад ******* хажуугаас нь орж ирээд *******тай маргалдсан. Тэгээд би салгасан. Ахиж хэрэлдээд энэ хоёр үснээсээ зууралдацгаасан. Үснээс нь дөнгөж барьж авангуут нь хүмүүс салгасан. ...******* цохиж, урж маажсан зүйл байхгүй. *******гийн үснээс ******* зулгаасан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.гийн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед ******* бид хоёр соёлын төвийн бүжигт ороод явж байхад *******, хоёр араас ирээд над руу дайрсан. Чи болиоч ээ, ичээч ээ гээд дайраад байсан. Тэгээд салаад явж байхад ******* юу болоод байгаа юм бэ? гэхэд ичээч ээ гээд *******гийн үснээс удаа дараа зулгаасан. ...******* *******гийн үснээс 2-3 удаа зулгаасан гэдгийг би гэрчилнэ” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч М.Одгэрэлийн: “...Үснээсээ барилцаад зүгээр зогсохгүй шүү дээ. Наашаа цаашаа хөдөлгөнө, дээшээ доошоо савна. Ийм үйлдлийн улмаас тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. Учир нь тархи нь гавлын яс дотор хөндий бэхэлгээ муутай байрладаг. Наашаа цаашаа хөдлөх, савлах хөдөлгөөний үед тархи нь өөрөө цалгиж гавлын ханыг мөргөснөөс тархи доргилт буюу үйл ажиллагааны гэмтэл үүснэ. ..Зовуурийг батлахын тулд би биед нь үзлэг хийгээд дээрээс нь мэдрэлийн тусгайлсан үзлэг хийсэн. Үүгээр тархи доргилт гэмтэл мөн байх боломжтой гэх шинж тэмдгүүд илэрсэн. Мөн амин үзүүлэлт, артерийн даралтыг нь хэмжсэн. Тухайн үед артерийн даралт ихсэлттэй байсан. Энэ шинж тэмдэг нь артерийн даралтаас болсон уу? эсхүл гэмтлээс болсон уу? гэдгийг ялгахын тулд багажийн шинжилгээ буюу рентген шинжилгээ хийсэн. Рентген шинжилгээг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа хийгдсэн. Энэ шинжилгээнд гавлын бүх талбайд хуруу дардасны шинж илэрнэ гэсэн. Ийм учраас рентген шинжилгээ, өөрийн үзлэг зэргийг үндэслээд тогтоосон. ...Тархи нь зөөлөн бэхэлгээ муутай учраас цалгиж гавлын ясыг мөргөснөөс болж энэ гэмтэл үүсдэг. Бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учир нь хүний биеийн хэмжээний 1 хувьд хүрэхгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдаж, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын соёлын төвд бүжиг болоод хамтран амьдрагч Т.гийн хамт орсон. Бүжиглээд байж байтал 21 цагийн орчимд үл таних хоёр эмэгтэй үгний зөрүүгүй “ална шүү, ичээч чи эндээс зайл” гэж хэлээд намхан эмэгтэй нь үснээс зулгаагаад Т. салгах гээд байж байтал өндөр эмэгтэй нь буюу гэх эмэгтэй хажуугаас хоёр гуя руу өшиглөөд, хоёр мөр, бугалга хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд намхан эмэгтэй буюу ******* нь үснээс зулгаагаад толгой хэсэг рүү гараараа хоёр гурван удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Т.гийн “...Би эхнэр *******гийн хамт ******* сумын Соёлын төвд бүжиглээд байж байсан. Тэгтэл тухайн үед Дулмаа гэх хүүхэн над руу "Чи энд байх эрх байхгүй, зайлаач ээ" гэсэн. тэгээд ******* "Чи юу яриад байгаа юм бэ?" гэсэн чинь Дулмаа Осоржамааг үсэдсэн. Тэгээд үүдэнд ахиад үсэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар  хуудас, гэрч  ын "...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд би өөрийн найз болох Соёлын төв өргөөнд ортол гэдэг залуу эхнэрээсээ гадна өөр хүүхэн болох ******* гэдэг хүүхэнтэй хамт байхаар манай найз , гэдэг залуу дээр очоод чи өөрийн гэсэн “эхнэртэй байж өөр хүүхэнтэй явалдлаа” гээд хэлсэн чинь нөгөө ******* гэдэг бүсгүй нь уурлаад тэр хоёр хоёулаа үсдэлцээд байсан... Тухайн үед Дулмаа эхлээд ******* гэдэг хүнийг үсдээд авч байгаа харагдсан өөрөөр ямар нэгэн зодоон болоогүй......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан: *******гийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 248 дугаартай дүгнэлт /хх- ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.гийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын гэм буруутай эсэх асуудлаар гаргасан: “...Улсын яллагчийн ...дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч нь 2 хүн намайг бүлэглэж зодсон гэж мэдүүлэг өгсөн ч хэрэг шалгагдах үед зөвхөн нэг хүнийг нь л шалгасан. ...Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгах ёстой гэж үзэж байна. ...Шүүх эмч тархи сул байдаг, үснээс бариад зүгээр зогсоогүй, нааш цаашаа татсан хөдөлгөөн болсон байх ёстой гэж хэлж байна. Мэдээж болсон байх ёстой. Гэхдээ тархи огт сул байж байдаг зүйл биш. Аягатай ус цалгиж байгаа юм шиг ингээд цалгидаг гэж дүгнэхэд эргэлзээтэй зүйл. Мөн анх эмнэлэгт үзүүлсэн гэх эмчийн бичиг, үзлэгийн карт огт байхгүй байгаа нь мөн эргэлзээтэй нэг зүйл. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүдийг бүгдийг нь нийлүүлж дүгнэдэг гэж шинжээч хэлж байна. Энэ бүх гэмтлүүдийг ганцхан ******* үүсгэсэн байна гэдэг нь тогтоогдохгүй байна. ...Энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь: 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч *******гийн, ******* үснээс нь зулгаасан талаар мэдүүлсэн “...үл таних 2 эмэгтэй ирээд Намайг хажууд нь зогсож байхад намайг ичээч гэх зэргээр элдэв үгээр заналхийлээд үсдэж дайрсан. Тэгээд гарыг нь салгасан. Тэгээд явтал араас ахиж ирээд үсдэж тархи толгой руу зодсон. Миний тархи толгой маш их хавдсан байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч ******* хохирогчийг үснээс нь зулгаасан талаар мэдүүлсэн гэрч ын “...Ахиж хэрэлдээд энэ хоёр үснээсээ зууралдацгаасан. Үснээс нь дөнгөж барьж авангуут нь хүмүүс салгасан. ...******* цохиж, урж маажсан зүйл байхгүй. *******гийн үснээс ******* зулгаасан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.гийн “...******* *******гийн үснээс 2-3 удаа зулгаасан гэдгийг би гэрчилнэ” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн “...Тэгээд намхан эмэгтэй буюу ******* нь үснээс зулгаагаад толгой хэсэг рүү гараараа хоёр гурван удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Т.гийн “...Б Дулмаа Осоржамааг үсдсэн. Тэгээд үүдэнд ахиад үсэдсэн. Тэгээд би салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар  хуудас, гэрч ын "...Тухайн үед Дулмаа эхлээд ******* гэдэг хүнийг үсдээд авч байгаа харагдсан өөрөөр ямар нэгэн зодоон болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан:   “*******гийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 248 дугаартай дүгнэлт /хх- ийн 16-17 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Одгэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Үснээсээ барилцаад зүгээр зогсохгүй шүү дээ. Наашаа цаашаа хөдөлгөнө, дээшээ доошоо савна. Ийм үйлдлийн улмаас тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. Учир нь тархи нь гавлын яс дотор хөндий бэхэлгээ муутай байрладаг. Наашаа цаашаа хөдлөх, савлах хөдөлгөөний үед тархи нь өөрөө цалгиж гавлын ханыг мөргөснөөс тархи доргилт буюу үйл ажиллагааны гэмтэл үүснэ. Тархи доргилт гэмтлийн үндэслэл гэвэл нэгдүгээрт тухайн өвчтөний зовуурь байсан. Зовуурийг батлахын тулд би биед нь үзлэг хийгээд дээрээс нь мэдрэлийн тусгайлсан үзлэг хийсэн. Үүгээр тархи доргилт гэмтэл мөн байх боломжтой гэх шинж тэмдгүүд илэрсэн. Мөн амин үзүүлэлт, артерийн даралтыг нь хэмжсэн. Тухайн үед артерийн даралт ихсэлттэй байсан. Энэ шинж тэмдэг нь артерийн даралтаас болсон уу? эсхүл гэмтлээс болсон уу? гэдгийг ялгахын тулд багажийн шинжилгээ буюу рентген шинжилгээ хийсэн. Рентген шинжилгээг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа хийгдсэн. Энэ шинжилгээнд гавлын бүх талбайд хуруу дардасны шинж илэрнэ гэсэн. Ийм учраас рентген шинжилгээ, өөрийн үзлэг зэргийг үндэслээд тогтоосон. ...Би анхан шатны рентген шинжилгээ хийлгэсэн. Үүн дээр эргэлзээтэй зүйл хэрэв байсан бол би дахин дараагийн шатны шинжилгээг хийх байсан. Гавлын яс чинь өөрөө хатуу, мохоо хүчин зүйл. Тархи нь зөөлөн бэхэлгээ муутай учраас цалгиж гавлын ясыг мөргөснөөс болж энэ гэмтэл үүсдэг” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.

 

Мөн хохирогч *******гийн “биед тархи доргилт, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд” тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлээс хохирогчийн биед тархи доргилт гэмтэл үүссэн, харин ын үйлдлээс учирсан зулгаралт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээч эмч М.Одгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тархи доргилт гэмтлийн үндэслэл гэвэл нэгдүгээрт тухайн өвчтөний зовуурь байсан. Зовуурийг батлахын тулд би биед нь үзлэг хийгээд дээрээс нь мэдрэлийн тусгайлсан үзлэг хийсэн. Үүгээр тархи доргилт гэмтэл мөн байх боломжтой гэх шинж тэмдгүүд илэрсэн. Мөн амин үзүүлэлт, артерийн даралтыг нь хэмжсэн. Тухайн үед артерийн даралт ихсэлттэй байсан. Энэ шинж тэмдэг нь артерийн даралтаас болсон уу? эсхүл гэмтлээс болсон уу? гэдгийг ялгахын тулд багажийн шинжилгээ буюу рентген шинжилгээ хийсэн. ...Бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учир нь хүний биеийн хэмжээний 1 хувьд хүрэхгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. ын үйлдэл зөрчлийн шинжтэй байж болзошгүй тул шалгаж шийдвэрлүүлэхээр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хандсан болох нь Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 444 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.гийн “...хохирогч нь 2 хүн намайг бүлэглэж зодсон гэж мэдүүлэг өгсөн ч хэрэг шалгагдах үед зөвхөн нэг хүнийг нь л шалгасан” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

      2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

 

Хохирогч ******* нь гэм хорын хохиролд Шүүх эмнэлгийн үзлэг 8,500 төгрөг, эм тариа авсан 144,970 төгрөг, шатахууны зардалд 1,685,130 төгрөг, Хужирт рашаан сувилалд амарсан зардал 940,000 төгрөг, нийт 2,778,600 төгрөг нэхэмжилсэн. 

 

Шүүх хохирогч *******гийн шүүхэд гаргаж өгсөн гэм хорын хохирол нэхэмжилсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд гэм хорын хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Үүнд:

- Шүүх эмнэлгийн үзлэг хийлгэхэд төлсөн гэх 8,500 төгрөг,

 

- Эм тариа авсан 144,970 төгрөг,

 

 - 2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Эрх бүхий албан тушаалтны хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тогтоолтой танилцсан, Өвөрхангай аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвд шинжилгээг биеэр ирж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” Эрх бүхий албан тушаалтны хүсэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул  2024.03.24-ний өдрийн 20,000 төгрөг, 2024.03.24-ний өдрийн 10,000 төгрөг, 2024.03.26-ний өдрийн 40,000 төгрөг,  2024.03.24-ний өдрийн 20,000 төгрөг, 2024.03.22-ний өдрийн 19,900 төгрөг, 2024.03.25-ний 80,000 төгрөг, 2024.03.22-ний өдрийн 50,000 төгрөгийн, 2024.03.25-ны өдрийн 40,000 төгрөг, 2024.03.25-ны өдрийн 13,250 төгрөг, 2024.03.24-ний өдрийн 50,000 төгрөгийн шатахуун авсан E-баримтууд,

 

- 2024 оны 4 дүгээр сарын сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 109 тоотод хохирогчоос мэдүүлэг авсан тухай хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/ авагдсан байх тул 2024.04.25-ны өдрийн 162,230 төгрөгийн, 2024.04.26-ны өдрийн 100,000 төгрөгийн, 2024.04.26-ны өдрийн 70,500 төгрөгийн шатахуун авсан E-баримтууд, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Арвайхээр палас рестораны 47,000 төгрөгийн Е-баримт,

 

- Хохирогч ******* 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримт хх-ийн 64 дүгээр хуудсанд авагдсан байх тул  2024.05.23-ны өдрийн 40,000 төгрөгийн, 2024.05.23-ны өдрийн 100,000 төгрөгийн шатахуун авсан E-баримтууд нийт 815,880 төгрөгийн шатахуун авсан E-баримтуудыг тус тус нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэж нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Ингээд нийт 1,016,350 төгрөг /8.500+144,970+815,880+47.000=1.016.350/-ийн гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ. 

 

Хохирогчийн нэхэмжлэлээс  хавтаст хэрэгт гаргаж өгсөн шатахууны баримтуудаас 359,250 төгрөгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 510,000 төгрөгийн шатахууны баримт нийт 869,250 төгрөгийн баримт нь ямар шалтгаанаар шатахуун авсан гэдэг нь нотлогдохгүй, Хужирт рашаан сувилалд амарсан 940,000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүгдэгч Л.Санжидуламын үйлдлээс болж рашаан сувилалд хэвтэх зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь тухайн гэмт хэргийн улмаас *******гийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувилалаас үзүүлэх тусламж үйлчилгээ, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд амбулаторын үзлэг оношилгоо, шинжилгээний багц нийт 412,586 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь тус газрын Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр г томилсон албан бичиг нотлох баримтын шаардлага хангахгүй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувилалаас үзүүлэх тусламж үйлчилгээ, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд амбулаторын үзлэг оношилгоо, шинжилгээний багц нь шүүгдэгч *******ын үйлдлээс болж зайлшгүй эмчилгээ хийлгэсэн болох нь бусад баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******гийн нэхэмжлэлээс Хужирт рашаан сувилалд амарсан 940,000 төгрөг, шатахууны 862,250 төгрөг нийт 1,809,850 төгрөгийн нэхэмжлэл, Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *******гийн эмчилгээнд  нэхэмжилсэн 412,586 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус  хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ,  хохирогч ******* нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  

   

            3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдалд дэмжлэг үзүүлж, өөрийн хувь нэмрээ оруулахгүй, өөрийн гэм бурууг ухаарахгүй, байх ёстой асуудал мэт хандаж байгаа байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу эдлүүлэх саналтай байна. ...Шүүгдэгч нь хохирогчид ямар нэгэн хохирол төлж барагдуулаагүй. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй болохоо бичгээр илэрхийлж хүсэлтийг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт байхгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П. шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Миний үйлчлүүлэгч гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хүлээж авч байгаа. Тийм учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ..Анхнаасаа гэм буруугаа хүлээгээгүй гэж хүнийг тулган шаардаж, анхнаасаа хүлээгээгүй учраас тэгнэ, ингэнэ гэж хандаж болохгүй. Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Гэм буруугаа хүлээсэн ч бай хүлээгээгүй ч бай шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон учраас үүнийг хүлээн авч хохирол төлбөрийг богино хугацаанд барагдуулна гэсэн байр суурьтай хурлыг үргэлжлүүлж байгаа. Шүүгдэгч нь хүүхдүүдээ асардаг, нөхөр нь өөр газар ажил хийдэг, шүүгдэгч нь цалин орлого байхгүй ч гэсэн нөхөр нь уурхайд ажилладаг тодорхой хэмжээнд буюу 3,000,000 төгрөгөөс дээш орлоготой учраас торгох ялыг болон хохирогчийн хохирол төлбөрийг ойрын хугацаанд төлөх бүрэн боломжтой байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдал болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, эх хүн, хэрэг маргаан гарах болсон шалтгаан нь нийгэм таагүй ханддаг уур амьсгалтай холбоотой зүйлээс болж маргаан гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1,016,350 төгрөг гаргуулж хохирогч *******д  олгосугай.

 

  5. Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр  нэхэмжлэхгүй гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******гийн нэхэмжлэлээс 1,809,850 төгрөгийн нэхэмжлэл, Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *******гийн эмчилгээнд  нэхэмжилсэн 412,586 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус  хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ,  хохирогч ******* нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ  хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР