| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0162/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2426000000184 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, Өвөрхангай аймгийн ******* сумын 2-р баг “Нарт” гэх газар оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126-р зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, регистрийн дугаар: /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* баруун шанаа тус газар нь гараараа 1 удаа, зүүн талын гар луу гараараа 2 удаа цохиж, толгой тус газар нь хувингаар 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт цус хуралт, баруун шанаанд зулгаралт, толгойн хуйх, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч ******* “..2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед Баруунбаян-Улаан сумаас ******* сумын төв рүү Нинжээр гэртээ хүргүүлж ирсэн. Нинж манай нөхөр ******* 0,5 литрийн “Тайга” нэртэй архи бэлгэнд өгчхөөд явсан. Манай нөхөр ******* бид хоёр “Тайга” архийг хувааж уусан. Би тэр архинаас 3 хундага уусан. ******* архи ууж дуусгачхаад гэрээс гараад 1 цагийн дараа гаднаас “Нутгийн буян” нэртэй архи барьж орж ирээд намайг “чи муу зайлаагүй юм уу” гэж асуухаар нь би “зайлахаа чамаар заалгах юм уу” гэхэд намайг үсдэж байгаад баруун шанаа руу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Дараа нь зүүн талын гар луу 2 удаа гараараа цохисон. Би гэрээс гараад зугатаах гэтэл хашааны хувингаар толгой руу 1 удаа цохисон. Тэгээд намайг ална муу пиздаг гэхээр нь би хашааны хаалгыг нь онгойлгоод Хоохор ахын гэрт очсон. ...Би *******тэй гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр 2020 онд танилцаад цуг нэг гэрт амьдарч эхэлсэн. Хамтран амьдраад 4 жил болох гэж байна. ******* нэлээн согтуу өөрийгөө хянах биеэ удирдах чадвартай байсан. Би *******гээс сална гэж хэлж байсан юм, согтуугаараа чи зайл гэсэн яваагүй юм уу гээд нүдсэн. Би эмнэлэгт үзүүлээгүй болохоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлээгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч *******гийн дахин өгсөн "...******* намайг 2023 оны 03 дугаар сард яг хэдэнд гэдгийн сайн санахгүй байна, Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багийн Марзат хороололд согтуу зодсон, өөр зодоогүй. Миний биеийн баруун нүд хөхөрч хавдсан, зүүн шанаа руу гараараа цохиж хавдсан, зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн. Хөл гэмтээгүй. Би тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдээгүй, манай нөхөр надаас уучлалт гуйгаад байхаар нь би нэг удаа уучилж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Ц.Золзаяагийн "...2024 оны 06 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багийн Марзат гэх хороололд Хоохор ахынд цай уугаад сууж байтал хашааны хаалга нүдээд байхаар нь Нарантуяа гараад хаалга онгойлгож өгсөн. С.Эрдэнэдалай намайг ******* зодоод байна гээд уйлаад ороод ирсэн. ******* шанаа нь цус болцон байсан. ...Удалгүй дахиад хаалга нүдэхээр нь хаалгаа тайлж өгөөгүй. С.Эрдэнэдалай нь тэр шөнө манайд хоносон. ******* нүүрний баруун шанаа халзарсан байсан, надад толгой өвдөөд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 486 дугаартай “...******* биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт цус хуралт, баруун шанаанд зулгаралт, толгойн хуйх, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ байх боломжтой, Дээрх гэмтэл нь хүний биед хохирлын зэрэгт тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Эрдэнэдалай нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР