Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох 2426000000187 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ******* таван толгой ХК-д операторчин ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг 32-01 тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД.*******/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн 12 дугаар багийн нутаг дэвсгэр “Дайргын гол” гэх газарт хохирогч ******* таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед хурц ир үзүүртэй зүйлээр халдан баруун хацар, зүүн хацар, зүүн дал, зүүн гарт шарх хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би ажлаасаа буугаад найзтайгаа ирсэн. Тэгээд ******* найзаараа дамжуулж танилцсан. нь манай найзын найз юм байна лээ. Тэр үед тэр найз нь хамт гол оръё гэж хэлсэн. Тэгээд хамт яваад тэндээ 1 шил архи хувааж уусан. Тэгээд явах гэж байхад тэр найз нь надаас хэрүүл гуйгаад намайг цохиж авсан. Тэгээд би өөрийгөө хамгаалах гээд газарт байсан дээврийн төмөр шиг зүйл аваад гараа савсан. Тэгээд тэр орой аймаг руу буцаж орж ирсэн. Тухайн үед гар нь зүсэгдсэн байхыг харсан. Хацар, нүүрэнд гэмтэл учирсан талаар нь би маргааш нь мэдсэн гэв.

  

 Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед Сансар худалдааны төвийн үүдэнд очсон. Очсон чинь Мягмардорж ажлынхаа Даашка гээд залуутай хамт байсан. Тэгээд гол орох болоод 19 цаг  өнгөрөөгөөд Дайргын гол орсон. Дайргын гол дээр очоод Даашка гэх залуутай Аураг гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь миний гарыг хутгаар зүссэн. Би ухаан алдсан байдалтай байхад найз сэрээгээд аймаг дээр авчирсан байсан. Зүүн далан дээр мөн зүүн гарын алга нүүрний баруун зүүн талд хутгаар зүссэн. 12 оёдол тавиулсан. Манай найз , Даашка гэх залуу бид 3 байсан. Манай найз машинд унтаж байсан. Өмнө нь цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

  Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед аймагт *******ийн хамт ажлаасаа ирээд ******* уулзаад Дайргын гол дээр очсон. , ******* хоёр хоорондоо танилцаад Аураг нэртэй архи уугаад байсан. Би архи угаагүй болохоор *******ийн машинд унтаж байтал хүн шуугиад орилоод байхаар нь сэрээд машинаас гартал найз газар цус нь гоожоод хэвтэж байсан. Тухайн үед хутга харагдаагүй. *******, бид 3 байсан. 1 ширхэг 0.75 литрийн хэмжээтэй “Аураг” гэдэг архи уусан байсан. Дахиад 1 ширхэг 0.75 литрийн “Аураг” гэдэг архи байсан. Тэрийг уусан эсэхийг мэдэхгүй байна. Өмнө нь тийм зүйл болж байгаагүй. *******, нар нь тухайн өдөр анх танилцсан. ын баруун зүүн хацар, зүүн дал болон зүүн гарын алга зүсүүлсэн, тухайн газруудаас нь цус гоожиж байсан. Тухайн үед *******ийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн "... ын биед баруун хацар, зүүн хацар, зүүн дал, зүүн гарт шарх хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ байх боломжтой. Дээрх гэмтэл нь хүний биед хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 490 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Газарт төмөр байхаар нь аваад тухайн үед Барсболдын гарын зүссэн... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... хохирол төлбөрт Барсболдын данс руу 5564419944 дугаарын дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Хохирогч ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 10,000,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын  тодорхойлолт /хх-29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38 дугаар хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн 12 дугаар багийн нутаг дэвсгэрт “Дайргын гол” гэх газарт хохирогч ******* таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед хурц ир үзүүртэй зүйлээр халдан баруун хацар, зүүн хацар, зүүн дал, зүүн гарт шарх хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч од 10,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Намайг Сэдхүү овогтой ******* гэдэг. Би ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн би байнгын тогтмол цалин хөлстэй ажил эрхэлдэг” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн 12 дугаар багийн нутаг дэвсгэр “Дайргын гол” гэх газарт хохирогч ******* таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед хурц ир үзүүртэй зүйлээр халдан баруун хацар, зүүн хацар, зүүн дал, зүүн гарт шарх хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                          

Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ын “...2024 оны 06 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед Сансар худалдааны төвийн үүдэнд очсон. Очсон чинь ажлынхаа Даашка гээд залуутай хамт байсан. Тэгээд гол орох болоод 19 цаг  өнгөрөөгөөд Дайргын гол орсон орсон. Дайргын гол дээр очоод Даашка гэх залуутай “Аураг” гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь миний гарыг хутгаар зүссэн би тэгээд ухаан алдсан байдалтай байхад найз сэрээгээд аймаг дээр авчирсан байсан. Зүүн далан дээр мөн зүүн гарын алга нүүрний баруун зүүн талд хутгаар зүссэн. 12 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,  гэрч ийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед аймагт *******ийн хамт ажлаасаа ирээд ******* уулзаад Дайргын гол дээр очсон. , ******* хоёр хоорондоо танилцаад “Аураг” нэртэй архи уугаад байсан. Би архи угаагүй болохоор *******ийн машинд унтаж байтал хүн шуугиад орилоод байхаар нь сэрээд машинаас гартал найз газар цус нь гоожоод хэвтэж байсан. Тухайн үед хутга харагдаагүй. *******, бид 3 байсан. ...ын баруун зүүн хацар, зүүн дал болон зүүн гарын алга зүсүүлсэн, тухайн газруудаас нь цус гоожиж байсан. Тухайн үед *******ийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн "...ын биед баруун хацар, зүүн хацар, зүүн дал, зүүн гарт шарх хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ байх боломжтой. Дээрх гэмтэл нь хүний биед хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 490 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Газарт төмөр байхаар нь аваад тухайн үед Барсболдын гарын зүссэн... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... хохирол төлбөрт Барсболдын данс руу 5564419944 дугаарын дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн... Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Энэ хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 10,000,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,00,000  /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,00,000  /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч од 10,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР