Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2022/00147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О*******,*******, түүний асран хамгаалагч ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч *******

Нэхэмжлэгч******* асран хамгаалагч

Хариуцагч асран хамгаалагч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* асран хамгаалагч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Ц.Эрмүүн нь хутгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Гэвч Ц.Эрмүүн нь дээрх үйлдлийг хийх үедээ 11 нас 7 сар 12 хоногтой байсан болох нь тогтоогдож Эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарт хүрэхгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна гэж Орхон аймгийн Прокурорын газар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 652 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Гэвч дээрх гэмт үйлдлийн улмаас миний хүү Г.Тэмүүлэн гуя нь тус газраа гэмтэл авсны улмаас хөлний шөрмөс нь татаад явж чадахгүй байдалд хүрч 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 17-ноос 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлэхдээ Орхон аймгийн БОЭТ-ийн "Анд зоог-ийн газар хоол идсэн 65 300 төгрөг, ариун цэврийн хэрэглэлийн зардал 34 900 төгрөг, дата нэгжний зардал 11 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 2021 оны 12 дугаар сарын 08-ны хүртэл Уурхайчин багийн 3-6 дугаар байрнаас Цагдаагийн газар хүртэл 8 км зайтай өдөрт 1-2 удаа тогтмол явсан, Уурхайчин багийн 3-6 дугаар байранд байрлах гэрээсээ Орхон аймгийн БОЭТ эмнэлэг 6 км зайтай өдөрт 2-3 удаа тогтмол явсан, мөн шүүхийн шинжилгээний газар 4 км зайтай 3 удаа очсон, Орхон аймгийн Прокурорын газар 4,5 км зайтай 3 удаа очсон нийт километрийг тооцохдоо тухайн газар очсон замын километр болон очоод буцсан километр оруулан тооцсон болон нийт 190 000 төгрөгийн шатахуун буюу 87 389 литр шатахуун зарцуулсан /ТОҮОТА Вонгорд, 2302 хөдөлгүүртэй 100 км зайд 15 литр шатахуун зарцуулдаг/, 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Орхон аймгийн БОЭТ-ийн үзлэгийн эмч бичиж өгсөн эмнүүдийн зардал 37 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 2021 оны 11 дүгээр сарын 16 хүртэл Орхон аймгийн БОЭТ эмнэлэгт боолт үзлэг хийлгэсэн эмчилгээний зардал Үзлэг хийсэн эмч н.Ганболд 94 040 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шинэ эрин мед эмнэлэгт хийлгэсэн боолт болон үйлчилгээний зардал 36 150 төгрөг, энэхүү эмчилгээ хийлгэж байх хугацаанд өдөр болгон боолт хийлгэж байсан ба тэр болгон хүү минь сэтгэлээр унаж байсан тул сэтгэлийн засахын тулд дуртай амттанг /106 610 төгрөг/ нь авч өгөх зэргээр хүүхдээ сэтгэл зүйн талаас дэмжиж, тайтгаруулж байсан. Мөн Гэмтэл авсны улмаас сургуульдаа явж, хичээлд сууж чадахгүй нөхцөл үүссэн учир Монгол хэл хичээлийн давтлага 1 сарын 80 000 төгрөг, Англи хэлний хичээлийн давтлага 1 сарын 80 000 төгрөг, Математикийн хичээлийн давтлага багшаас 2 долоо хоног нь 90 000 төгрөгөөр тус тус хичээлийн хоцрогдол нөхөх давтлагыг хувийн багш болон сургалтын төвөөс авсан. Уг давтлага авсан хичээлээс бусад хичээлийн сурлагын чанар буурсан байх тул цаашид Хими хичээл, Физикийн хичээл, Биологийн хичээл, Түүх нийгэм хичээл дээр хоцрогдол арилгах давтлага авах шаардлагатай ба нэг хичээлийн давтлага нь 80 000 төгрөгөөс 90 000 төгрөг байдаг. Мөн тухайн хэрэг болсны улмаас миний хүү******* өмсөж явсан сурагчийн формын өмд, биеийн тамирын өмд урагдаж маш их цус болсон байсан тул дахиж өмсөх боломжгүй учраас шатааж шинээр 110 000 төгрөгөөр худалдаж авсан. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 8-наас 2021 оны 11 дүгээр сарын12-ны өдөр хүртэл, мөн 2021 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хүүгээ эмнэлэгт зөөж, эмчилгээгээ хийлгүүлэх шаардлага байсан тул нийт 7 хоног ажлаасаа цалингүй чөлөө авсан миний сарын цалин 770 545 төгрөг ба 11 сар ажлын 22 хоногтой нэг өдийн цалин 35 000 төгрөг нийт 245 000 төгрөг, нийт гэм хорын хохирол 1 500 000 төгрөг болсон. Энэхүү хугацаанд ар гэрийнхэн хүрч ирж нэг ч удаа уулзаагүй, миний хүү******* биеийг зүгээр эсэхийг асууж утсаар ч яриагүй. Дээрх энэхүү гэм хорын хохиролын зардал нь буруутай үйлдлийн улмаас учирсан болно. Ц.Эрмүүн нь миний хүүгийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй байсан бол миний хүү Г.Тэмүүлэн бие махбодь болон сэтгэл санаагаараа хохирохгүй, хичээл сургуульдаа явж байх байсан. Иймд буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 1 500 000 төгрөгийг хууль ёсны асран хамгаалагч нараас гаргаж өгөхийг хүсэе гэжээ.

Хариуцагч асран хамгаалагч Л.Цог шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.Цог миний бие эхнэрийн хамт тодорхой эрхэлсэн ажил төрөлгүй бөгөөд улирлын чанартай ажил хийж хувь хүний машин тэрэг янзалж өгч амьдралаа авч явдаг юм. Нэхэмжлэгч тал нэг ч удаа уулзаагүй гэх бид хэд тухайн үед нь очиж уулзаж эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж байсан. Нэхэмжлэгч талын 1 500 000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ын 2021 оны 11 сарын нийгмийн даатгалын лавлагаа болон бусад нэхэмжлэлийн НӨАТ-ын баримтыг гаргаж өгөхийг хүсье. Шүүгч та бодит төлбөрийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч асран хамгаалагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэдийн төлөөлөгч: Шууд санаатай гэмт үйлдэл гэж үзэж байна. Хутга мэс авч явж байгаа нь мөн гэмт хэрэг гэж үзэж байна. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй талаар хариуцагчаас баталгаа гаргуулах хэрэгтэй. Нэхэмжлэлийг бүрэн хангаж, хариуцагчид хариуцлага тооцох нь зүйтэй гэжээ.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл /хх-1-2/,******* иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3/, ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-4/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 652 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-5/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-6-12/, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Микробиологийн шинжилгээний хариу /хх-13-15/, эм, тариа болон бусад зардлын НӨАТ-ын баримтууд, гэрэл зураг /хх-16-23/,******* хөлний хутгалуулсан үеийн гэрэл зураг /хх-24-25/,******* хувиараа давтлага авч байгаа талаарх гэрэл зураг /хх-26/, ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-27-31/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын тодорхойлолт /хх-32/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагаас 693 390 төгрөгийг хангаж, 806 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч******* асран хамгаалагч  нь хариуцагч Ц.Эрмүүн, түүний асран хамгаалагч нарт холбогдуулан гэм хорын хохирол 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нэхэмжлэлээс 400 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгээс нь татгалзсан, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Эрмүүн нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Миний хүү Г.Тэмүүлэн гуян тус газраа гэмтэл авч 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Би ажилтай тул өдөр бүр хоол зөөх боломжгүй байсан. Ингээд Орхон аймгийн БОЭТ-ийн "Анд зоог-ийн газарт хоолных нь мөнгийг төлөөд хүүдээ хоол өгч байсан 65 300 төгрөг, мөн эмнэлэгт хэвтэхэд шаардагдах ариун цэврийн хэрэглэлийн зардал 34 900 төгрөг, хүүхдээ өдөрт уйдаахгүйн тулд дата нэгж авч өгсний зардал 11 000 төгрөг, мөн Цагдаагийн газар, Орхон аймгийн БОЭТ эмнэлэг, шүүхийн шинжилгээний газар, Орхон аймгийн Прокурорын газарт өөрийн машинаараа очсон шатахууны зардал 190 000 төгрөг, Орхон аймгийн БОЭТ-ийн үзлэгийн эмч бичиж өгсөн эмнүүдийн зардал 37 000 төгрөг, БОЭТ-д боолт, үзлэг хийлгэсэн эмчилгээний зардал 94 040 төгрөг, Шинэ эрин мед эмнэлэгт хийлгэсэн боолт, үйлчилгээний зардал 36 150 төгрөг, мөн хүү минь сэтгэлээр унаж байсан тул сэтгэлийг нь засахын тулд дуртай амттанг /106 610 төгрөг/ нь авч өгсөн. Гэмтэл авсны улмаас хичээлдээ явж чадаагүй тул Монгол хэл, Англи хэл, Математикийн хичээлийн давтлага авсан.******* өмсөж явсан сурагчийн формын өмд, биеийн тамирын өмд урагдаж маш их цус болсон байсан тул шатааж шинээр 110 000 төгрөгөөр худалдаж авсан. Миний бие хүүгээ эмнэлэгт зөөж, эмчилгээгээ хийлгүүлэх шаардлагатай байсан тул нийт 7 хоног ажлаасаа цалингүй чөлөө авсан нийт 245 000 төгрөг, нийт гэм хорын хохирол 1 500 000 төгрөгийг хууль ёсны асран хамгаалагч нараас гаргаж өгөхийг хүсье... гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...эмнэлэг дээр ээжийнх нь дуудсанаар 2-3 удаа очсон. Би хүүхдээ 1-р сургуулиас гаргаад зээлийн сургуульд өгсөн. Эмнэлэгт хэвтэхэд нь эргэж очсон. Г.Тэмүүлэн 14 хоногийн дараа хичээлдээ орсон гэсэн. Ээж нь цалингүй байсныг Нийгмийн даатгалаас лавлах байх. Би тэр хоёр нялх хүүхдийг хэнийг нь ч буруутгахгүй. Ингэсээр байгаад манай хүүхдийг сургуулиас нь хөөлгөсөн... гэсэн тайлбар гаргасан.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд Ц.Эрмүүн нь******* гуян тус газарт нь хутгалж хөнгөн гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар,******* өвчний карт /эмчид үзүүлсэн, боолт хийлгэсэн тухай түүх/ зэргээр нотлогдож байх ба Ц.Эрмүүн гэм буруутай байна.

7. Иймд нэхэмжлэлээс баримтаар нотлогдож буй боолт, эм тарианы мөнгө 167 190 төгрөг, хоол хүнс 47 300 төгрөг, нэгж датаны 11 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд авсан ариутгал, ариун цэврийн хэрэгсэл 52 900 төгрөг, бензиний зардал 190 000 төгрөг, хүүхдийн өмд 2 ширхэг 110 000 төгрөг, хүүхдэд хичээлийн давтлага авсан 115 000 төгрөг нийт 693 390 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

8. Харин баримтаар нотлогдоогүй бусад шаардлага болох 806 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: Шууд санаатай гэмт үйлдэл, хутга мэс авч явж байгаа нь гэмт хэрэг гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүрэн хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй ч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн болно.

10. Нэхэмжлэлд хариуцагчийг заахдаа асран хамгаалагч н.Цог гэж заасан боловч шаардлагаа хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах гэж тодруулсан. Нэхэмжлэлийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ээж /эх/ л.Цолмон гардан авсан, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нарын хэнээс нь ч гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан. нь эх нь болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар давхар нотлогдож байх тул хариуцагч байвал зохих этгээд мөн гэж дүгнэсэн болно.

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжаар 21 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч  хууль ёсны төлөөлөгч гоос 693 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* хууль ёсны төлөөлөгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 806 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч гоос улсын тэмдэгтийн хураамжаар 21 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Л.АРИУНЦЭЦЭГ