Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2022/00321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******/, утас: 99355178/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******/, утас: 99351902-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Худалдаа хөгжлийн банк,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, О******* тоот 2 өрөө сууцийг өөрийн өмчлөлд үлдээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, О******* тоот 2 өрөө сууцийг өөрийн өмчлөлдөө үлдээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие ******* нь иргэн *******тай 2004 онд танилцаж, 2007.04.18-нд албан ёсоор гэр бүл болсон. Том хүү 2005.12.03-нд төрсөн. Удаахь хүү 2008.03.27-нд төрсөн. Хамтран амьдраад хоёр хүүхэд гарсны дараа байнга муудалцах болж тус тусдаа амьдрахаар шийдвэрлэсэн. Тус тусдаа амьдраад 8 жил болсон бөгөөд нөхөр маань өөр хүнтэй амьдрах болсон. Миний хувьд ч мөн адил өөр хүнтэй амьдрах болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулах, хүү , нарыг өөрийн асрамжинд авах, гэр бүлийн дундын хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг **** тоот 2 өрөө орон сууцыг / 60.000.000 төгрөг / өөрийн өмчлөлд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ээж болон 2 хүүгийн хамт амьдардаг бөгөөд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн 2-р зүйлтэй санал нийлэхгүй байна. 2017 оноос хойш хүү , хүү ыг өөр дээрээ авч ээж ***** хамт амьдарч байгаа тул хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн бусад зүйлүүдэд татгалзах зүйлгүй байна гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк: Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг *** тоот орон сууцыг *******, ******* нар нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41 400 000 төгрөгийн зээлийн барьцаанд 20 жилийн хугацаатай авсан. Банк зээлээ хэзээ чөлөөлж дуусна тэр цагт байрыг барьцаанаас чөлөөлнө... гэсэн.

4. Нэхэжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, хүүхдүүдийн сургуульд сурч байгаа тухай тодорхойлолт /хх-3-4/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл /хх-5/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-8/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /хх-25-28/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүхээс: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-43-48/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/917 дугаартай албан тоот түүний хасвралтаар ирсэн баримтууд /хх-49-64/, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-74-82/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, О******* тоот 2 өрөө сууцийг өөрийн өмчлөлд үлдээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3. *******, ******* нар нь 2004 онд танилцаж, 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү , 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.

4. Гэрлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй, хариуцагч ******* гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, эвлэрэх хүсэлгүй, тусдаа амьдраад олон жил болсон тухайд талууд ижил байр суурьтай байх ба, нэхэмжлэгч нь одоо өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай хамтран амьдарч байгаа гэх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

5. Харин 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү , 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү нарыг хариуцагч ******* өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба нэхэмжлэгч ******* нь хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, *******ад хүүхдүүдийн асрамжийг шилжүүлэх талаар талууд харилцан тохиролцсон байна.

6. Иймд хүү , хүү нарыг эцэг *******ын асрамжинд үлдээж, ******* хүүхдийн тэмтгэмж тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн болно.

8. Дээрх орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № ЗГ/ВСС170117009-1 дугаарын зээлийн гэрээ, № ЗГ/ВСС170117009-1-1 дугаарын барьцааны гэрээний дагуу 41 400 000 төгрөгийн зээлийн барьцаанд байх ба *******, ******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид, мөн орон сууц *******ын нэг хүний өмчлөлд бүртгэгдсэн байна.

9. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 35 951 102,20 төгрөг байгаа болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байх ба, хариуцагч ******* зээлийг 5 жилийн хугацаанд бүрэн төлж орон сууцыг *******ын нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тайлбар гаргасан.

10. Худалдаа хөгжлийн банк нь шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй, харин нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Банк *******, ******* нар зээлээ хэзээ төлж дуусна тэр цагт байрыг барьцаанаас чөлөөлнө гэсэн.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар нь шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй болохыг дурьдав.

12. Иймд дээрх үндэслэлүүдээр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү , хүү нарыг эцэг *******ын асрамжинд үлдээж, ******* хүүхдийн тэмтгэмж тогтоолгохгүй гэснийг дурдаж, О******* тоот 2 өрөө сууцыг *******ын өмчлөлд үлдээлгэхээр шийдвэрлээ.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 528 150 төгрөгийн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 387 750 төгрөгийг төрийн сангаас нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  ,/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү , 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү нарыг эцэг *******ын асрамжид үлдээсүгэй.

3. Хариуцагч ******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосгай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-т заасныг баримтлан О******* тоот 2 өрөө орон сууцыг *******ын өмчлөлд үлдээсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 44 дүгээр зүйлийн 44.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 150 төгрөгийн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 387 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА