Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

 Иргэдийн төлөөлөгч С.А /онлайн/,

 Улсын яллагч Б.Тогтох,

 Амь хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Д.О,

 Амь хохирогчийн хууль  ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Д.Содномдорж /онлайн/,

          Шүүгдэгч А.Пийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

          Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэг /онлайн/,

 Шүүгдэгч А.П, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амарсайханы А.П нарт холбогдох эрүүгийн **********  хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурьдсанаар)

Шүүгдэгч Н.Б нь А.П-той бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд Д.Быг тодорхойгүй шалтгааны улмаас зодож, биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

Шүүгдэгч А.П нь Н.Бтай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд Д.Быг тодорхойгүй шалтгааны улмаас зодож, биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч А.П нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд амь хохирогч Д.Бы толгойн зүүн талаас чамархайн хэсэгт мохоо зүйлээр цохиж, хүнийг алах  гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *********  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Б, А.П нар   нь бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд амь хохирогч Д.Быг зодож, биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.П нь мөн цаг хугацаанд амь хохирогч Д.Быг зодож, улмаар биед нь их тархины тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтэл учруулан, хүний амь насыг  хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Пийн  өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бгийн  өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Д.Оийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны дүүгээ зодуулснаас хойш өнөөдрийг хүртэл надаас энэ хэмжээний мөнгө гарсан. Өөрсдөө эвлэрлийн гэрээ байгуулъя гэсэн. Та хоёр энэ мөнгөө өгөөрэй гээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ хоёрыг би уучлаад мөнгө нэхээгүй. Би дүүг минь алсан гэж ганц ч доромжлоогүй. Юм хэлээгүй. Би хохирлоо гаргуулж авна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Оийн өгсөн: “...Би хэргийн талаар мэдэх зүйлээ өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй хэлж мэдүүлсэн. Тухайн үед мэдүүлэг өгөхөд бол манай дүү нас бараагүй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Ингээд эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 12 сарын 27-ны өдөр нас барсан болохоор би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Одоогоор бол хохирол нэхэмжлэлтэй  холбоотой баримтаа гүйцээж бүрдүүлж цэгцлээгүй байна...Би нийтдээ 75 сая төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 26 тал),

 Иргэний нэхэмжлэгч М.Вын өгсөн: “...Д.Бы хувьд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хооронд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эрчимт эмчилгээ хийлгэж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,067,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ мөнгөн дүнг төлж барагдуулвал өөр нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын цахим системийн лавлагаа  (1 хх-ийн 175, 178 тал),

   Гэрч Д.Оийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө буюу 01 цагийн үед гэртээ байж байтал гаднаас манай төрсөн дүү Д.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн гаднаас ганцаараа орж ирсэн. Д.Бы нүүр ам нь маш их цус болчихсон, нүүр нь нэлэнхүйдээ хавдсан, зүүн талын нүд нь хавдсан, дээл хувцас нь ч гэсэн цусаар болон цасаар бохирлогдсон байдалтай орж ирсэн. Д.Б орж ирэнгүүтээ “5 залуу гудманд намайг зодчихлоо, надад татлаа түтлээ байхгүй, яасан ч яадаг юм, би хутга авч  гараад тэд нарыг очиж хутгална” гэж агсарсан. Тэгэхээр нь би уурлаж загнаад ор  луу нь оруулж унтуулсан. Өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07 цагийн үед би ажилдаа явах гээд гэрээсээ гарах гэж байхад Д.Б орон дотроо нэг нүдээрээ над руу хараад хэвтэж байсан, нэг нүд нь юм харахааргүй хавдчихсан байсан. Би Д.Бг “архи дарс уулаа, хүнд зодуулж байх гэж дээ” гээд уурлаж байгаад гараад явсан, хариуд нь надад ерөөсөө юм ярихгүй байсан. Би 8 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа явахынхаа өмнө Д.Б шөнө ирсэн мөрөөр нь дагаж явсан, тухайн шөнө манай суманд цас орсон байсан юм. Мөрөөр нь дагаад явахад хашаа налж ирсэн бололтой байсан. Д.Бы мөр нь манай хашааны ард талын гудманд байх зэрэгцээ 3 хашаа руу аваачсан. Эхний эзэнгүй, эвдэрхий хашааны дотор цасан дээр нэлээн их цус болчихсон дээр нь шувуу бөөгнөрч байсан. Би цааш үргэлжлүүлэн явахад голын хашаанд буюу 2 гэртэй айлын хашаан дотор цас, шороон дээр хүмүүсийн гутлын мөр маш их байсан. Бас хашааных нь гадна талд хүн газарт унаж ноцолдсон бололтой талбайтай мөр байсан. 3 дахь хашаа буюу дээд талын айлын хашааны ард зам дээр бас их хэмжээний цус болчихсон шувуу бөөгнөрсөн байсан,  Би цааш үргэлжлүүлэн явахад голын хашаанд буюу 2 гэртэй айлын хашаан дотор цас, шороон дээр хүмүүсийн гутлын мөр маш их байсан. Бас хашааных нь гадна талд хүн газарт унаж ноцолдсон бололтой том талбайтай мөр байсан. 3 дахь хашаа буюу дээд талын айлын хашааны ард машин зам дээр бас их хэмжээний цус болчихсон шувуу бөөгнөрсөн байсан, тэр хэсэгт бол зодоон болсон шинжтэй газарт их  ул мөр үлдсэн байсан. Тэгээд би цааш ажил руугаа явсан. Орой нь 19 цагийн үед гэртээ ирэхэд Д.Б дүү маань унтаж байгаа бололтой намуухан хурхирч байсан. Манай том хүү Б.Т хандаж “нагац ах их бөөлжөөд байсан” гэхээр нь би Д.Бг сэрээх гэхэд сэрэхгүй байсан, хүрэндүү өнгөтэй шингэн зүйлээр бөөлжсөн байхаар нь  нүүр амыг нь бас цэвэрлэж байхдаа сайн харахад баруун талынх нь чихнээс бас цус гоожиж хатсан байсан, түүнийг нь бас цэвэрлээд унтуулсан. Тухайн орой би 23 цаг  өнгөрч байхад унтсан, унтахаас өмнө Д.Б намуухан хурхираад л байсан би унтаж байна л гэж бодсон. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 цагийн үед би сэрээд гэрлээ асаагаад харахад орой миний хэвтүүлснээр яг хэвэндээ Д.Б ерөөсөө хөдлөөгүй байсан. Би шууд нөхөр Баярмагнайг сэрээгээд Д.Б нэг л биш  байна аа гэж хэлээд бид хоёр татаж сэрээх гэж үзэхэд ерөөсөө сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би айгаад төрсөн эгч Д.О дуудаж оруулж ирээд түргэн дуудахад сумын бага эмч Цэнгэлбаяр ирж үзээд “их эмчийг дуудахгүй бол болохооргүй юм байна, харвалт өгчихсөн юм байна” гэж хэлсэн. Удалгүй их эмч  Цэндоо ирж үзээд “харвалт өгчихсөн байна, ямар ч мэдрэмжгүй байна” ганц  өвдөлтийг л мэдэрч байна, өөр ямар ч мэдрэлгүй байна” гэж хэлсэн. Тэгээд эмч анхны тусламжаа үзүүлээд 09 цаг өнгөрч байхад сумын эмнэлэгт хэвтүүлсэн. Өдөр нь 14 цаг өнгөрч байхад аймгийн эмнэлэг рүү зөөвөрлөхөөр болж орой 21 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн та 103 дээр ирэх үедээ өндөр халуурч, биеийн байдал маш муу ирсэн. Шинжилгээ хийгдэж хариунууд гарсны дараа шууд эрчимт эмчилгээний тасаг руу Д.Бг хэвтүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад эмчлэгч эмчтэй нь уулзахад “Д.Б нь тархиныхаа гүнд том хэмжээний цус хуралттай их цус хурснаас болж элэг ходоод уушги гэмтэж байна, найдваргүй, энэ бол сэргэх боломжгүй маш хүнд гэмтэл авсан байна, авах ёстой арга хэмжээнүүдээ авч байна гэж хэлсэн. Д.Б нь 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 цагийн үед гэртээ орж  ирэхдээ  гайгүй согтолттой байсан, ухаан санаагаа алдтал архи уугаагүй байсан. Мэдэхгүй. Ямар ч байсан манай нөхрийн хамаатан Цогбаяр нь өнөөдөр манай охин Д.Н Орхон аймагт уулзахдаа “тухайн өдөр Д.Б зайран П.Н архи уугаад явж байсан” гэж ярьсныг нь охин маань надад дамжуулж хэлсэн. Би хэнд зодуулсан юм бэ гэж Д.Баас асуугаагүй, Д.Б ч надад хэн нэгэн хүний нэр хэлээгүй, “5 залууд зодууллаа” л гэж тухайн шөнө орж ирэхдээ хэлсэн. Улаан-Уул сумын хөдөөний айлууд л өвөлжихөөр орж ирээд буусан байсан. Хэн хэн гэдэг, юу хийдэг хүмүүс байдаг талаар мэдэхгүй, танихгүй. Д.Б дүү маань хойд талын айлууд руу өмнө нь ордоггүй л байсан. Д.Б дүү маань 1980 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Бага насаа ...Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. .... Ээжтэй хамт л манай гэрт байдаг юм...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 28-29 тал),

   Гэрч Д.О өгсөн: “...Д.О болон манайх 2 нэг хашаанд амьдардаг юм. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад дүү Д.Оийн гэр лүү ороход Д.Б орон дээрээ хучлагатай, нүүр ам нь хавдаж хавантсан, шарх сорви болсон байдалтай нүдээ аньчихсан хэвтэж байсан. Энэ хүн маань яагаад хэнд зодуулчихаа вэ гэж асуухад О.Лийн нөхөр Б.Н надад урд шөнө 1 цаг болж байхад хүнд зодуулсан байдалтай ирсэн. Хэнд зодуулсныг нь мэдээгүй гэж байсан. Тэгээд би гараад явсан. Маргааш өглөө нь буюу 12 сарын 22-ны өдөр 6 цагийн үед О.Л над руу гар утсаар залгаад “Б.Н бие муу байна. Та гэр лүү ороод ир гэхээр нь яваад ороход Баярсайхан хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би нэрээр нь дуудаад татаж үзэхэд ямар ч ухаангүй байсан. Тэгээд О.Лийг эмч дууд гэж хэлээд эмч нар ирж үзээд Баярсайханыг аваад явсан...Д.Б дүү маань мужааны ажил хийнэ, хөдөө  гарч мал хариулж амьдралын төлөө зүтгэдэг. Зан харилцаа гайгүй, шударга архинд дуртай, архи уухаараа янз бүрийн ааш зан гаргаж агсам согтуу тавьдаггүй, эхнэр хүүхэд байхгүй гану биеэрээ амьдарч явдаг...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 31 тал),

    Гэрч М.М өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны орой би ангийн найз Өнөрөөгийнд очоод тоглоом тоглож байгаад нилээн орой харих гээд гарч ирэхдээ би хашааг нь даваад үсрээд гараад ирсэн чинь нэг дээлтэй ах гудманд ганцаараа явж байсан бөгөөд намайг араас хөөе гээд дуудахаар нь би эхлээд сонсоогүй юм шиг явсан. Тэгтэл  хөөе гээд орилоод согтуу байгаа бололтой хойноос юм шидээд байсан. Тэгэхээр нь би зугтаагаад хашааны булан тойртол урдаас П.И ах, Б.И ах, Б.А гэдэг байхаа, сайн мэдэхгүй байна ах гурав явж таарсан. Тэгээд намайг хүүе яаж яваан гэхээр нь би намайг нэг согтуу ах хөөгөөд хойноос юм шидээд байна гэсэн чинь тэр гурав надтай хамт буцаад гудам руу тойрч орсон чинь тэр гурав надтай хамт буцаад  гудам руу тойрч орсон чинь өөдөөс нөгөө дээлтэй ах ирж явсан. Тэгтэл П.И ах шууд урдаас нь явж очоод барьж явсан   архины шилээрээ толгой руу нь цохиж унагаасан. Тэгэнгүүт Б.И ах очиж гараараа нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд хөлөөрөө нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд газарт унасан байхад нь П.И ах нүүр рүү миний харснаар бол яг хамар руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгж байтал цаанаас нэг эгч гарч ирээд хөөш гээд орилоод бид нар луу ирсэн. Тэгээд та нар хүн зодлоо гээд Б.А ах П.И ах хоёрыг барьж аваад байсан. Тэгсэн чинь П.И ах Б.А ах хоёр утсаа гаргаж ирээд бичлэг хийе юун хүн бэ гээд байсан. Намайг Б.А ах гэрэл тусга гэхээр нь би гэрэл тусгасан чинь тэр эгч манай сумын эгч байсан бөгөөд унтраа наад гэрлээ гэхээр нь би унтраасан. Нэрийг нь бол мэдэхгүй, манай сумын л эгч байсан. Тэр эгч  П.И ах тэр хоёртой нилээн зууралдсан. Тэгж байтал Ш.э ах гарч ирсэн чинь тэр эгч бас Ш.Ү ах руу очиж зууралдаж хувцаснаас нь барьж аваад чирээд татаад байсан. Тэгж байхад цаанаас бас нэг эгч гарч ирээд та нар эмэгтэй хүнийг яаж байна гээд ирээд өмөөрч бас зууралдаж авсан. Тэгж байтал араас нь сүүлд нь гарч ирсэн эгчийн нөхөр Б.Р ах гарч ирсэн. Эхэлж гарч ирсэн эгч Б.И ах П.И ах хоёртой зууралдаад салахгүй байсан. Тэгээд Б.Р ах тэр эгчийг салгах  гээд зууралдаж байсан. Тэгж байхад П.И ах намайг яв яв ахын дүү гэхээр нь би  тэндээс яваад хариад унтчихсан. Нөгөө зодуулсан ахыг хаачсанг мэдээгүй, анх нэг эгч гарч ирснээс хойш тэр ахыг анзаарч хараагүй. Тэр ах ямар ч байсан газар уначихсан өшиглүүлж байхдаа хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэр ахыг  бол би танихгүй, гэхдээ царайг нь харсан. Тухайн үед төв гудамж бол гэрэлтэй байсан, манай гудам л гэрэлгүй харанхуй байсан. Тухайн зодооны асуудал манай гудманд болсон. Тэд нар манай эгч Ц.Агийнд орчихоод гарч ирж явсан юм байна лээ. Тэр ах уначихсан зодуулаад өшиглүүлж байхдаа ёооё болихтий ахын дүү нар гэж хэлж байсан. Намайг явахад бол тэнд гудамжны гэрэл унтраагүй байсан. Тэгэхээр барагцаагаар 23 цаг өнгөрч байсан байхаа. Тэд нар нилээн халмаг явцгааж байсан. Бид нар нэг сургуульд сурдаг болохоор би ах нар гээд л мэнд устай явцгаадаг юм. Ш.Ү ах, Б.Й ах хоёр манай эгч Ц.Атай нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Тэр сүүлд ирсэн эгч нар болон Б.Р ах ч гэсэн архи уучихсан л байх шиг байсан. Би бол харахад жаахан халамцуу байна л гэж харсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 35 тал),

    Гэрч М.ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Тэр хүн миний араас ирж явтал урдаас Б.И ах, П.И ах, Б.Й ах гурав явж таарсан. Тэр гурав жаахан халамцуу явсан. Би тэд нарыг юу хийж яваа юм гэхээр нь араас нэг согтуу хүн юмаар шидэж хөөгөөд айгаад зугтаж явна, яг энэ араас ирж яваа гэж хэлсэн. Тэгтэл П.И хэн юм, хаана байгаа юм гэсэн. Тэгтэл ярьж зогстол тэр дээлтэй ах хашааны үзүүр тойроод араас гараад ирсэн. Би тэр гээд хэлсэн чинь П.И ах урдаас нь тосож очоод баруун гартаа барьж явсан архины  шилээрээ шууд толгойн хажуу талаас нь савж цохиод архины шил нь хагарч үсэрсэн. Тэр хүн цохиулаад унаж хоёр өвдөг сөхрөн суусан. Толгой нь доош жаахан гудайсан байдалтай байсан. Яг ийм байдалтай сөхрөн сууж байхад нь Б.И ах очиж нүүр рүү нь гараараа хоёр цохиод, нэг удаа нүүр рүү нь баруун хөлөө савж гутлаараа  хоншоордож өшиглөсөн. Тэгж өшиглөхдөө халаасандаа хоёр гараа хийсэн байсан. Ингээд Б.И ах өшиглөсний дараа хамар амнаас нь цус гарчихсан сөхрөө сууж байсан. Тэгэнгүүт тэр хүнийг П.И ах хоёроос гурван удаа нүүр рүү нь өшиглөж тэр хүн газарт унасан. Тэгээд П.И ахыг хоёр гурван удаа өшиглөсний дараа тэр хүн ёооё болиоч ахын дүү нар гэж хэлж байсан. Би тухайн үйл явдлыг 1 метр жаахан гарангийн зайнаас л хажуунаас нь харж байсан. Тэгсний дараа тэр гудманд нэг эгч гарч ирээд та нар хүн зодож байна гэж хэлээд хүрч ирж П.И ахыг барьж авч явуулахгүй байсан. Тэгж байгаад П.И ах тэр эгчээс салсан чинь  Б.И ах эмэгтэй хүн ингэж болдог юм уу гээд бичлэг хий гээд утсаа гаргаж ирээд утасны гэрэлээ асаагаад надад өгч “май энэ бичлэг хий гээд” утсаа надад өгөхөөр нь харсан чинь бичлэг эхлүүлээгүй, зүгээр л утасны гэрлээ асаасан байсан. Тэр эгч тэгтэл бас Б.И ахтай зууралдаад бас хэсэг болсон. Тэр нэг эгч гарч ирж П.И зууралдсанаас хойш тэр зодуулсан дээлтэй ахыг би хаачсанг сайн анзаарч хараагүй. Ингээд байж байтал Ш.э гээд манай сургуульд сурч төгссөн ах гарч ирээд тэр ахтай  бас нөгөө эгч зууралдаж барьж авч байсан. Тэр эгч тэд нарыг барьж аваад байсан нь явуулахгүй л гээд байх шиг санагдсан, мөн хүн зодлоо та нар гээд байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Сүүлд гарч эгч, тэрний дараа гарч ирсэн ах тэд нар бол бас халамцуухан л байх шиг байсан. Тэр хавьд нь бол өшиглөж харагдаагүй. Ямар ч байсан нүүр рүү хоёр цохиод, нүүр рүү нэг өшиглөсөн. Өшиглөх үедээ бол хоёр гараа халаасандаа хийчихсэн байсан. Тэр хүн Б.И ахад өшиглүүлээд бол унаагүй. Тухайн асуудал болоход нилээн орой болсон байсан. Гудамны гэрэл 00 цаг гээд унтардаг. Гудамжны үзүүрийн гэрэл унтраагүй байсан болохоор 23 цаг л өнгөрч байсан байхаа. Би тухайн өдөр Ө.Н гээд ангийн найзындаа 18 цагийн үед  очоод тэднийд байж байгаад гар утсаараа Ludo гэдэг тоглоом тоглоод орой болгосон. Тэднийхээс гэртээ харихаар хашааг нь давж гарч ирээд тэр дээлтэй ах гудманд явж таарсан. Би урд нь явж байтал хойноос хөөе гээд дуудаад, сонсоогүй юм шиг яваад байсан чинь дахиад хөөе гээд араас юм шидэхээр нь би тэр чигтээ зугтаагаад гудамжны үзүүр тойроод тэд нартай тааралдаж хэрэг асуудал болсон. Ө.Нгийнх тухайн хэрэг болсон газраас нэг гудамжны зайтай юм. Би Ө.Нгийнхаас гараад тэр гуравтай тааралдах хүртэл явахад нэг минут орчим л хугацаа өнгөрсөн. Манайхтай яг ойрхон байдаг юм. Би бол болсон бүх зүйлээ үнэнгээр нь мэдүүлж байна. Худал юм ярьсан зүйлгүй. Би тэд нартай таараад яасан, юу хийж яваа юм гэхээр нь араас хүн хөөгөөд л гэж хэлсэн. Хаана байна хэн юм гэхээр нь тэр дээлтэй ах араас гарч ирж таарсан болохоор тэр хүн гээд л хэлсэн. Тэрнээс амь авраач, туслаач энэ тэр гуйсан юм бол байхгүй. Тэр шалтгааныг би яаж мэдэхэв дээ. Ямар очоод зодоод цохиод өгөөч гэсэн биш. Би хэллээ ш дээ асуухаар нь тэр хүн гээд л хэлсэн ш дээ. Би яг үзсэн харсан зүйлээ  үнэнгээр нь  л мэдүүлж байна. Би бол тэгж бодохгүй байна.  Би тэр хүмүүсийг  очоод  цохиод  зодоод цохиод  өгөөч гэж  гуйж  түүсэн  зүйл байхгүй ш дээ  Би тааралдаад  юу хийж  яваа  юм гээд асуухаар нь  л ингэж  явна гэдгээ  хэлсэн.  Би бол  бүх харсан үзсэн зүйлээ үнэнгээр нь л мэдүүлж байна.  Би бол тэгж  бодохгүй байна.  Би тэр хүмүүсийг  очоод цохиод  зодоод өгөөч  гэж гуйж   түүсэн зүйл байхгүй ш дээ. Би тааралдаад  юу хийж яваа  юм гээд  асуухаар нь  л ингэж явнэ гэдгээ  хэлсэн. Би бол бүх харсан зүйлээ үнэн мэдүүллээ.  Үзэгдэх орчин  ер нь тодорхой  харагдаж байсан. Би бүгдийг сайн харсан. Цаад үзүүрийн  гэрэл  асаалттай байсан...” (1 хх-ийн 37-38 тал),

   Гэрч Б.Б.Рын өгсөн: “...Би орой 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орой 21 цагт ажлаасаа  буугаад  Улаан-Уул  сумын төгөл  5 дугаар баг  сумын төвд  байх гэртээ  ирсэн. Тэгтэл манай  хажуу  талын Б.. гэж айлд  хөзөр  хүмүүс  тоглож  байсан, би  Б..гэр рүү  орж эхнэр ..хамаатны У..эгч, авга ах, Д..,  хамаатны А.., С.., У..зэрэг хүмүүстэй хөзөр тоглосон. Энэ орой би хүмүүстэй энэ  2 метрийн  сэрүүн пиво  уусан өөр  архи  согтууруулах  ундааны зүйл хэрэглээгүй. Дээр  дурдсан  Бямбасүрэн  гэж айлд  бид  нар хөзөр  тоглож байгаад  орой  яг хэдэн  цаг  болж  байсныг санахгүй байна.  У.Л эгч  хөзөр тоглож дуусаад ганцаараа Б.Н гэрээс харих гээд гараад  явсан.  У.Л эгч гарсны дараа манай эхнэр Д.А нойл ороод буцаж орж ирээд У.Л эгч гадаа чанга, чанга дуугараад байна хамт гаръя гэж хэлсэн. Би эхнэр Д.Н хамтаар хашааны гадаа гартал У.Л эгч хар куртиктэй залуутай барьцалдаад авсан хэрэлдээд байсан. Тэр үед У.Л эгчээс гадна 5 залуу байсан. Би эхнэрийн хамт У.Л эгчийг салгаад буцаж Б-ийн гэр лүү авч орсон...У.Л эгч хэлэхдээ тэр залуучууд  нэг хүн зодож байсан... Хэн хэн тэр хүнийг зодож байсан талаар У.Л эгч мэдэж байгаа.. Тэр 5 залуу  архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 40-43 тал),

  Гэрч Б.Д.Н өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны орой би Улаан-Уул  сумын  эрүүл мэндийн төвөөс 18 цагт гэртээ  харьсан.  Би өөрийн  нөхөр  Б.Рын ажил  дээр  хоол цай хийж  аваачиж  өгчихөөд  хажуу талын  Бямбасүрэн  гэж айлд  тоглохоор  орсон. Намайг Б.Н  ахынд  хөзөр  тоглож  байтал  нөхөр Б.Р оройн 21 цагт  өнгөрч байхад  Б.Н ахынд орж ирсэн. Тэгээд манай  нөхрийн хамаатны  6 нөхөр  бид 2-той  нийлээд  8 хүн  хөзөр тоглож эхэлсэн.  Оройн 00 цаг  өнгөрч байсан байх Учраа эгч  хөзөр  тоглож  дуусаад  ганцаараа  харихаар  Б-ийн  гэрээс гараад явсан. Би У.Лын  дараа нойл орохоор Б-ийн гэрээс  гартал  хашааны гадаа  У.Л эгчийн  дуу болон өөр  залуучуудын  дуу гараад  байсан.  Би бодохдоо  У.Л эгчийг залуучууд хоргоогоод  байна гэж  бодоод  Б-ийн  гэр рүү  орж нөхөр  Б.Рыг  аваад гарсан. Тэгтэл хашааны  гадаа 4-5  залуучууд  байсан.  Тэр залуучуудын  нэгэнтэй нь  У.Л эгч  барьцалдаж  авсан хэрэлдээд байсан. Би тэр  залуучууд  дээр очтол манай  сумын  20 гаран  насны  Ш.Ү, Мөнхцэцэг эгчийн  хүү  /нэрийг нь мэдэхгүй байна./ мөн Н, А  гэж хүмүүсийг  хүүхдүүд  байсан.  Нэрийг нь  мэдэхгүй байна. Тэгээд У.Л эгчийг  салгаад  Б-ийн  гэр рүү  буцаагаад  аваад орсон.  Намайг У.Л эгчийг авч ороход У.Л эгч  наад  залуучууд  чинь сая  хүн зодоод байсан. Би болиулах  гэтэл  над руу  дайрсан гэж  У.Л эгч  хэлсэн.  Тухайн үед  би тэр залуучууд  зодуулсан гэх хүнийг  олж хараагүй...” гэх  мэдүүлэг (1 хх-ийн 46 тал),

  Гэрч Б.У.Лын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны орой би дүүгийндээ 13 тоглож байгаад шөнө 01 цагийн үед гараад ганцаараа явж байтал нэг дээлтэй залууг 4-5 залуу зодоод байхаар нь хөөш гээд би явж очоод та нар чинь яахаараа хүн зодож байдаг юм гэсэн чинь Ш.э гээд манай сумын залуу У.Л эгч байна ш дээ, зүгээр зүгээр гэсэн. Тэгтэл нэг залуу нь энэ муу авгайг бичлэг хийж сумын групп дээр тавьж амьтан болгоноо гээд утсаа гаргаж ирээд намайг тойрч гүйгээд бичлэг хийгээд байгаа бололтой байсан. Би чи яахаараа намайг амьтан болгодог юм гэсэн чинь тэр залуу нь энэ Ш.Н ах дүү байна, чамайг сумын групп дээр тавьж амьтан болгоноо гээд байсан. Нэг нь гэрэл тусгаад нөгөө нь утсаа бариад намайг тойрч гүйгээд байсан. Тэгээд намайг архи уучихсан байна гээд байсан.  Гэхдээ би бол архи уугаагүй эрүүл явж байсан. Тэд нар бол харин өөрсдөө архи уучихсан согтуу байсан. Тэгээд намайг түлхсэн чинь би халтираад уначихсан. Тэгтэл намайг нэг бөгс хонго хөл гар луу өшиглөхөөр нь би хөлнөөс нь зуураад авсан. Тэгж байт манай хоёр дүү Б.Р Д.а хоёр араас ирээд тэр банди нарыг салгасан. Тэр ба нар зугтаах гээд байхаар нь Д.а бид хоёр нэг нэг банди нар зуурч авч үлд Бусад нь зугтаад алга болсон. Би Ш.Үг зуурч авч үлдсэн, Ш.э ч зугтахаар л байсан. Эгчээ уучлаарай л гээд байсан. П.И гээд нэг бандийг нь бас Д.а зууралдаж авч үлдсэн. Тэгээд байж байтал А.Я ирээд та нар яагаад хүн зодож байгаа юм гэсэн чинь П.И Ш.э хоёр бид нар зодоогүй, тэр зодсон хүүхдүүд зугтаад явчихлаа, утсаар нь залгаад дуудъя гэхээр нь за за харьж амарцгаа, ингэж болохгүй гэж хэлээд явуулсан. Анх би дүүгийнхээсээ гарч ирээд тэр гудманд зодуулж байхаар нь хөөш гээд явж очих гэсээр байтал нөгөө хэд цаашаа зодож байсан хүнээ тэнд нь хаячихаад яваад өгсөн. Би араас нь явж тэр залуучууд д очих гэсээр байтал тэр зодуулсан хүнээс цааш нөгөө залуучууд барагцаагаад 10-аад метр газар явчихсан. Нөгөө ах бол хэвтэж байгаад босох гээд өвдөөд байгаа харагдсан. Тэр залуучуудтай очиж би яаж байгаа юм гэж зууралдаж энэ тэр болоод манай дүү нар гарч ирээд салцгаагаад харахад нөгөө зодуулсан хүн хооронд байхгүй болчихсон байсан. Өөрөө босоод явчихсан байхаа. Тэр хүнийг очиж яг хэн байна гэдгийг нь хараагүй, нөгөө залуучуудыг л барьж авья, ямар  хүмүүс байна гэж бодсон. Ийм л зүйл болсон. Намайг хашааны хаалгаар гарч ирээд харахад хэдэн хүмүүс бужигнаж зодоон болж байгаа бололтой байхаар нь хөөш гээд орилоход нэг дээлтэй хүн хэв үлдээд, цаашаа 4-5 хүн алхаад явж байгаа харагдсан. Тэгэхээр тэд нар бол хамт явсан хүмүүс, тэр зодуулсан хүн бол ганцаараа явсан юм шиг байгаа юм. Харанхуй байсан болохоор хэн ямар үйлдэл хийж байгааг нь сайн хараагүй, ямар ч байсан нүдэнд харагдсанаар бужигнаад зодоон болоод байгаа л харагдсан. Тэр хүнийг нэг нь зодсон уу, нийлээд зэрэг цохиж өшиглөж зодсон уу гэдгийг анзаарч хараагүй. Гэхдээ тэд нар л ямар ч байсан зодсон болохоор өөрсдөө мэдэж байгаа. Сүүлд үлдсэн П.И, Ш.Ү хоёр бол бид хоёр зодоогүй, нөгөө хэд ч зугтчихлаа л гэж байсан. Зугтаад явж байсан болохоор тэр хоёр бол мэдэж л байгаа. Тийм зүйл болоогүй. Би гав ганцаараа очиход хоёр банди нь намайг бичлэг хийж шившиг болгоноо чамайг сумын групп дээр тавина гээд тойрч гүйгээд байсан. Тэгэхэд Ш.Ү хамт байсан бөгөөд болиоч гээд нөгөө хоёрт хэлж байсан бөгөөд У.Л эгч байна ш дээ яах гээд байгаа юм боль гэж хэлж байсан. Ш.э тэр хоёрыг болиулах гээд утас энэ тэрийг нь түлхээд байсан. Бас Амараа эгчийн Амраа эгчийн банди нь ч  гэсэн хамт байсан. Болио яах гээд байгаа юм гээд байсан. Нөгөө бичлэг хийнэ гээд байсан хоёр банди бол намайг халтираад унасан чинь өшиглөж цохиж байсан ш дээ. Хонго, гар хөл хөхөрчихсөн л байна лээ. Маргааш нь би П.И болон өөр нэг өндөр  банди хоёртой уулзсан чинь  эгчдээ  тоглож байсан юм аа уучлаарай  гээд  байсан. Би заза  тэгээд  тийм ийм  болоод л  өнгөрлөө  гээд  тоолгүй орхисон. Зовиур энэ тэр гайгүй ээ. Хонго, гар, хөл хөхөрсөн байна лээ. Одоо ч бараг буцаад зүгээр болж байна бүдэгрээд. Надад гомдол санал байхгүй, шинжээч эмч энэ тэрд үзүүлэх шаардлагагүй. Би гомдолгүй. Гадаа саргүй, гэрэлгүй харанхуй байсан боловч цастай байсан болохоор цагаан туяан дээр бараантаад хүмүүс байгаа нь харагдаж байсан. Тэгж л би зодолдоод байна гэдгийг харсан. Тэдгээр залуучууд намайг хөөш гэж орилсны дараа цааш явсан бөгөөд би араас нь гүйцэж очиход бичлэг хийнэ гээд утасны гэрэл тусгахад Ш.Ү П.И эд нар байгааг харсан. Бас У.Л эгчээ Ш.э байна гэх дуугаар нь таньсан. Тэд нар бол нилээн согтуу байсан. Би сайн таньж чадаагүй. Гэхдээ миний барагцаагаар бол ах дүү хоёр банди байдаг, дүү нь арай өндөр, ах нь намхан гэж санаад байна. Маргааш нь П.Итэй хамт явж таарсан өндөр банди тэр ах дүү хоёр бандийн дүү нь байсан. Тэр хоёртой таарахдаа та нар яаж байгаа юм өчигдөр, намайг сумын зар энэ тэр дээр тавижл тавихгүй юу дөө гэсэн чинь уучлаарай эгчээ тоглож байсан юм аа гээд  л байсан. Тэгэхэд П.И тэр хоёр паспортоо хайж байна гээд тэр гудманд алхаж явсан. Би болохоор тэр гудамжнаас нүдний шилээ олж авах гэж хайж очсон юм. Тэгж таарахад ярихдаа П.Итэй явсан өндөр банди Мөнхцэцэгийн хүү 12-р ангийн банди /нэрийг нь тухайн үед хэлж байсан, би санахгүй байна  л хүнд зодуулчихлаа гэж ирснээс л болж ийм юм боллоо эгчээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 49-50 тал),

  Гэрч Б.Ш.Үгийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны орой найз Бямбахишиг, Ц.А, Б.Й, Ө.Р, Т.Й нартай уулзсан. Бид нар уулзаад Улаан-Уул сумын төвд байдаг С.о эгчийн караокед 18 цагийн үед орсон. Караокед ороод бид нар дөрвөн том хүрэн савтай пиво авч хувааж ууцгаасан. Бид нар анх орохдоо 3  цаг авсан байсан. Тэгээд цаг дуусахаас 30 минутын өмнө Б.И, П.И, А.А гурав караокед ирсэн. Бид нар үлдсэн пивоо ууж цагаа дуусгаад гарцгаасан. Бид нар гараад тарж гэр гэртээ харихаар болоод П.И, Б.И, А.А, Т.А нар дээшээ өгсөөд салаад явсан. Доошоо эсрэг зүгт нь Ц.А, Б.Й, Б.Г, Ө.р бид нар хамт явсан. Бид нар доошоо уруудаад явж байх замдаа бид нар дахиад пиво аваад Ц.Агийн очихоор болсон. Тэгээд Б.Й бид хоёр дэлгүүр рүү пивонд явсан. Пиво авах гээд явж байхад араас Ц.А залгаад Ө.Н утас алга бог гэхээр нь бид хоёр буцаад хүрээд ирсэн. Бид нар тэр хавьд утсыг нь хайж олохгүй болохоор нь шууд яваад Ц.Агийнд очсон. Бид нар Ц.Агийнд байж байтал П.И, Б.И хоёр хүрээд ирсэн. Тэр 2  ирээд нэг 0.75л хэмжээтэй хараа архи гаргаж ирээд уух гэхээр нь бид нар уухгүй гэсэн чинь тэр хоёр гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа удалгүй буцаж ирээд нөгөө архиа задлахаар нь бид нар ганц ганц хундага архи уусан. Тэгээд байж  байтал Б.И Өсөхбаяр руу агсрах гээд байхаар нь Ц.А одоо та нар манайхаас яваарай, хэдүүлээ одоо уухаа больё, манай ах хөдөөнөөс ирсэн байна гэсэн. Тэгээд Ц.А П.И, Б.И, Б.Й гуравыг гаргасан. Би Ц.А тэд нартай хэсэг юм ярьж сууж байгаад нөгөө гуравын араас гарсан чинь Ц.Агийн хашааны хойд талд надаас түрүүлээд нөгөө гурав өөр хүмүүстэй зодоон хийсэн байсан. Намайг гарахад тэнд сумын Д.а эгч, Б.Рхүү ах, У.Л эгч бас нэг танихгүй ах байсан. Намайг хашаанаас гараад харахад Б.Й газар уначихсан дээш хараад байсан бөгөөд Д.а, У.Л гээд хоёр эгч үснээс нь зулгаагаад, нэг нь заамдаад дарчихсан байсан. Тэгээд би очиж тэр хоёр эгчийг салгасан. Нөгөө хэдийг би яг хэн нь ямар үйлдэл хийж байсанг сайн тодорхой харж чадаагүй. Нөгөө хэд Б.Йгийн зүүн талд байсан. ...Тэр хооронд Б.Й, Б.И хоёр болчихсон байсан. Би тэндээс шууд гэр рүүгээ явсан. П.И бас гэртээ харина гээд салаад явсан. Би гэрлүүгээ явж байхад гудамны үзүүрт Б.Й нуугдах янзтай зогсож байхаар нь таараад бид 2 манайд очиж хоносон. Тэр орой Б.Й надад зодооны талаар ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Тэрнээс хойш би тэд нартай уулзаагүй, өчигдөр л  Б.Йтай уулзсан. Тэгэхэд надад тухайн орой болсон зодооны талаар ямар нэгэн зүйл яриагүй. Би тэнд Б.Рхүү ах, бас нэг танихгүй ах байсанг сүүлд Адъяа зааныг ирэхэд л мэдсэн. Намайг гарахад Бямдалай л тэр хоёр эгчийн дор орчихсон хэвтэж байсан болохоор очоод салгасан. Нөгөө дөрөв Б.Йн зүүн талд 3 метр орчим зайд байсан. Гудам харанхуй байсан, мөн дээр нь би Б.Йг  салгаж байсан болохоор тэр нөгөө дөрвийг яг ямар үйлдэл хийж байгааг сайн  хараагүй юм. Б.Йг салгаад нөгөө хоёр эгчийг хоёр талдаа барьчихсан  зогсож байхад У.Л эгч байж бай тавьчих, наадах чинь яахаараа намайг цохьдог юм гээд байсан. Хэнийг цохьсон гээд байгааг би ойлгоогүй...” гэх мэдүүлэг  (1 хх-ийн 52-53 тал),

   Гэрч Д.Ж  өгсөн: “...Д.Б манайд  2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  манайд 18 цаг өнгөрч байхад согтуу ирсэн байсан. Би хөдөөнөөс ирээд 18 цаг өнгөрч байхад ороход Б.Нн ирчихсэн ширээн дээр тохойлдчихсон сандал дээр суугаагаараа унтаж байсан. Тэгээд намайг ороход сэрээд найз ирлээ гээд надтай ойр зуур юм ярьж байгаад дахиад суугаагаараа унтсан. Манайд тиймэрхүү байдлаар унтаж байгаад манайхаас 22 цаг өнгөрч байхад сэрээд гарч явсан. 22 цаг  өнгөрч байхад сэргэхээр нь би “за явж чадах уу, харьж чадах уу" гэхэд чадна, одоо  харилаа гээд манайхаас гараад явсан. Манайд байхдаа бол ердөө хүнд цохиулж зодуулсан  гэх ул мөргүй, зүв  зүгээр  байсан. Надтай хэсэг   юм ярьж суусан.  Тэгж  ярилцахдаа хүнд зодуулж  цохиулсан  гэх зүйл  огт дурсаагүй...” гэх мэдүүлэг  (1 хх-ийн 55 тал),

  Гэрч Э.Ц өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 5-р багийн эмч Ц.Р дуудлагаар сумын төвийн доод гудамжинд байдаг айлд очиж үзлэг хийсэн байсан. Тэгээд над руу залгаж ухаангүй хүн байна, их эмч үзэх шаардлагатай байна гэхээр нь би тэр хаяган дээр нь явж очиход Д.Н гэртээ ухаангүй хурхирсан байдалтай хэвтэж байсан. Намайг ороход гэр дотор газарт гудас дэвсээд тэр хүнийг хэвтүүлсэн байсан. Үзлэг хийхэд нүүр нүд хэсгээрээ нэлээн хавдартай, хөхөрсөн, хариу үзүүлэх мэдрэл байхгүй, амин үзүүлэлт тогтвортой, хамраас нь цус гарсан байдалтай, хоёр нүдний эргэн тойрон хавдсан хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 57-58 тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хх-ийн 8 тал),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 10-11 тал),

Хувцсанд үзлэг хийсэнд тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 12-13 тал),            

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 14-16 тал),      

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 17-19 тал),

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 20-21 тал),

  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх-ийн 69-70 тал),

           Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай: “ ...Амь хохирогч Д.Бы цогцост тархины битүү гэмтэл болон дух, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх тархины битүү гэмтэл нь амь ахуйд хатуу мохоо зүйлээр зүүн шанаа, чамархайн хэсэг рүү цохих, мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдсэн бол бусад хэсгийн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгджээ. Амь хохирогч нь Д.Бы цогцост зүрхний булчингийн томрол, өөхлөлт бүхий эмгэгшил бүхий архаг хууч өвчин тогтоогдсон ба энэ нь нас барахад нөлөөлөөгүй. Амь хохирогч Д.Б нь тархины битүү гэмтлийн төвийн гаралтай улмаас амьсгал зүрх, судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 71-75 тал),

  Шинжээч эмч М.Батмөнхийн өгсөн: “...Д.Бы цогцост үүссэн тархины битүү гэмтэл нь зүүн шанаа, чамархайн хэсгээс өөр бусад хэсэг рүү буюу эрүү нүүр хамар биеийн бусад хэсэг рүү цохих, мөргөх, өшиглөх үед үүсгэгдэх боломжгүй. Зөвхөн амь хохирогчийн зүүн шанаа, чамархайн хэсэг рүү цохих мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ...Тархины битүү гэмтлийг хэдэн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эсвэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэдгийг цус хурагт болон гавал ясны хугарал зэрэг шинж тэмдгээр шинжлэн судалж тогтоох боломжтой байдаг. Мөн гэмтлийн шинж тэмдгээр хүчний үйлчлэлийн дарааллыг ч гэсэн тогтоох боломжтой байдаг. Амь хохирогч Д.Бы  гэмтлийн хувьд зүүн чамархай, шанаа хэсгийг хамарсан цус хуралтыг харахад нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн цус хуралт битүү гэмтэл гэдэг нь тодорхой байсан... Амь хохирогч Д.Бы нүдэнд харагдаж байгаа хөхрөлт нь хэрэг асуудал болсны дараа яг нүд нь хавдаж хөхөрсөн байсан уу гэдгээс хамаарна. Хэрэг асуудал болсны дараа нүд нь ямар байсан нь эмнэлгийн баримт бичиг болон, мөрдөн байцаалтаар тогтоогдвол нэмэлт шинжилгээ хийж, гэмтлийн зэргийг нь тогтоох боломжтой. Яг задлан шинжилгээний зурган дээр харагдаж байгаа нүдний хөхрөлт бол тархины гэмтлээс шалтгаалж хөхөрсөн байх боломжгүй. Хэрэв тухайн нүдний хөхрөлт нь тархины гэмтлээс шалтгаалж хөхөрсөн бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй учир би нүдний хөхрөлтийн талаар дүгнэлтэд дурдаагүй юм. Тэгэхээр нүдний хөхрөлтийг тухайн үедээ ямар байсныг тодруулж баримтад үндэслэж гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодорхойлох шаардлагатай. Д.Бы цогцост үүссэн тархины битүү гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 79 тал),

          Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаартай: “..Амь хохирогч Д.Бы биед тухайн үед гавал тархины хавсарсан гэмтэл болон баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.  Амь хохирогч Д.Бы биед тогтоогдсон гавал тархины хавсарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, баруун нүдний зовхины цус хуралт, няцралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины хавсарсан гэмтэл нь нас бархад шууд хүргэсэн болох нь тогтоогдсон. Харин баруун нүдний дээд зовхины цус хуралт, няцралт гэмтэл нас бархад нөлөөлөөгүй болох тогтоогдсон...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 85 тал),

              2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрйин шүүх сэтгэц эмгэг судлалын 09 дугаартай нэмэлт дүгнэлтэд: “...А.П сэтгэцийн өвчингүй. А.П сэтгэцийн хувьд эрүүл. А.П үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. А.П сэтгэцийн өвчний улмаас өвчилж байгаагүй. А.П хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт (1 хх-ийн 183-185 тал),

           2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 10 дугаартай нэмэлт дүгнэлтэд: “... Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт: “... Н.Б сэтгэцийн өвчингүй.  Н.Б сэтгэцийн хувьд эрүүл.  Н.Б үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.     Н.Б сэтгэцийн өвчний улмаас өвчилж байгаагүй.   Н.Б хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт (1 хх-ийн 192-194 тал),

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн: “... Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн №11431 тоот өвчний түүх задлан шинжилгээ, эд эсийн материалыг давтан шинжлэхэд Хөвсгөл аймгийн ШША-ны 2023.01.10-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Талийгаач Д.Бы цогцост их тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, цох, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Их тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт нь толгойн зүүн талаас чамархайн хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. Зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралтын хэмжээнээс үзэхэд архины шил болон гараар цохих, хөлөөр өшиглөх үйлдлийн аль алины үед дээрх тархины гэмтэл үүсэх боломжтой байна. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх, судасны дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт (1 хх-ийн 213-218 тал),

             Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 649 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач Д.Бы цогцост учирсан их тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны цох, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (1 хх-ийн 243-247 тал),

           Шинжээч эмч Н.Туяагийн өгсөн: “...эмнэлгийн тусламжийг авахгүй хугацаа алдсан нь үхэлд хүргэх шалтгаан болсон байна. Харин эмнэлгийн тусламжийг яаралтай авсан ч уг гэмтлийг авсан үед амь насыг аврах боломжгүй байсан байна...” гэх мэдүүлэг  (2 хх-ийн 61-62 тал),

          2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3156 дугаартай Н.Б, Д.О нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (2 хх-ийн 117 тал),

          Шүүгдэгч А.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12            дугаар сарын 19-ний Улаан-Уул суманд сагс волейболлын тэмцээнд орж манай баг 2 дугаар байр эзэлсэн. 12 сарын 20-ны өдөр багийнхан караокед орж пиво ууцгаасан байсан. Тэгээд Б.И бид 2-ыг дуудахаар нь бид хоёр караокед орой 22 цагийн үед очсон. Тэндээс гараад доод хороололд      Ц.Агийнд      очсонЦ.Агийнд     Ц.А, Б.Г, Ба.Й, Б.И, Ш.Ү бид нар байсан юм. Ц.Агийнхаас барагцаагаар 23 цаг өнгөрч байхад Б.Й, Б.И, Ш.Ү бид дөрөв гараад гудамны үзүүр рүү явж байтал урдаас нэг хүн гүйгээд гараад ирсэн. Тэр хүн манай сургуулийн дүү М.Э байсан. М.Ийг ганцаараа урдаас гүйгээд ирэхээр нь таниад юу хийж яваа юм гэсэн чинь ардаас нэг хүн зодох гэж хөөж ална гээд хашгирч байна, араас дагаад яваад л байна гэж хэлсэн. Би тэр хүн чинь хаана байгаа юм гэж асуугаад зогсож байтал цаад  үзүүрээс дээлтэй согтуу болтой хүн            хашхирсаар гараад ирсэн. Тэр хүн рүү Б.И бид хоёр түрүүлж очоод би дүү яагаад дээрэлхээд байгаа юм гэсэн чинь үгийн зөрүүгүй намайг цохиод авахаар нь би гараараа шанаа руу нь цохисон. Тэгсэн чинь уначихаар нь би ар талын бөгс хавь руу нь өшиглөсөн. Тэгтэл далай ирээд цээж хавь руу нь өшиглөсөн. Харанхуй байсан болохоор яг тодорхой  сайн харагдаагүй. Тэгээд буцаж очоод нөгөө хэдтэйгээ уулзаад зогсож байтал тэр хүн босоод цааш явж байсан. Тэгээд байж байтал нэг эгч гүйж ирээд та нар яагаад хүн зодоод байгаа юм гээд намайг барьж аваад тавихгүй явуулахгүй  байсан. Тэгж байтал Цаанаас нэг дээлтэй ах гүйж ирээд Б.Атай уулзаж байгаад Б.Иг цохиж аваад дараа нь над руу гүйж ирээд намайг толгой хавь  руу цохиж унагаагаад унасан байхад дээрээс 2-3 удаа цохиж өшиглөсөн. Б.Иг бас буцаж очиж цохиж байсан. Цаанаас дахиад нэг эрэгтэй хүн ирээд нөгөө хоёр хүнийг аваад явсан. Тэр намайг анх гүйж ирж барьж аваад явуулахгүй байсан эгч архи уусан байсан байх, согтуу болтой байсан. Тэдгээр хүмүүс бол Б.И бид хоёрын зодсон хүнийг босоод явсны дараа хойно ирсэн. Бид нар тэндээс  тэгээд явж харьцгаасан. Өмнө мэдүүлэг өгөхдөө би айж сандарсандаа шилээр цохьсон гэж хэлсэн байна. Би тэр хүнийг шилээр цохиогүй. Тэгж хэлсэнээ ч одоо санахгүй байна. Би шанаа хэсэгт нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиод унахаар нь ар хавь руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б.И сөгдөж байхад нь цээж хавь руу нь өшиглөсөн. Тухайн асуудал болох үед гудманд үзэгдэх орчин муу юмс бүүдгэр харагдаж байсан болохоор яг сайн тодорхой хараагүй. Тэр  хүнийг өөрөөр цохиж зодоогүй. Босоод цааш явсан... Би хохирогчоос уучлалт гуйж байна. Надад хүнийг алах санаа зорилго байгаагүй, Уучлаарай, хохирол төлөөгүй байгаа. Оршуулгын үеэр 2,600,000 төгрөг өгсөн. Цаашид боломж бололцоогоороо хохирол төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 123, 2 хх-ийн 77 тал),

            Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “..Тогтоолтой танилцлаа Би надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр хүний тархи толгой руу  нь цохиж зодоогүй. Манай найз П.Ж эхэлж очоод цохиод унагаачихсан байсан. Миний тухайд бол би уначихсан газарт хажуу талаараа хэвтэж байхад нь гуя бөгс орчимд нь л нэг удаа өшиглөчихсөн юм. Тэрнээс өөрөөр цохиж зодоогүй болохоор би тухайн хүнд гэмтэл учруулахаар зүйл үйлдэл хийгээгүй гэж бодож байна. Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад М.Э намайг тэр хүнийг гараараа хоёр удаа нүүр рүү нь цохьсон, хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн гэж худлаа мэдүүлсэн байна. Тэр хүнийг гараараа ердөө цохиогүй, нэг удаа л бөгс гуя хавь руу нь өшиглөсөн. Тэнд байсан бусад хүмүүс намайг ямар үйлдэл хийсэнг мэдэж байгаа.  Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр найзууд болон төрсөн ах  Б.Йгийн  хамт архи  пиво ууцгааж  яваад  Ц.Агийнд  очоод тэднийхээс  П.Ж, Б.Й ах бид гурав  түрүүлээд гарч явсан.  Араас Ш.э ах гарч ирсэн. Бид нар гудманд явж байхад гудамны үзүүрээс нэг хүн  ирсэн. Тэр хүн Мөнх-Эрдэнэ гээд манай сургуулийн дүү байсан. М.Э сандарчихсан явж байсан бөгөөд намайг нэг хүн ална гээд хөөгөөд байна туслаарай гэсэн. Тэгж ярилцаад зогсож байтал араас нь нэг дээлтэй хүн гудамжны үзүүрээс ирж явсан. Тэр хүнийг П.Ж цохиж унагасан. Би уначихсан хэвтэж байхад нь бөгс гуя хавьцаа нь нэг удаа өшиглөсөн. Ингээд гудамжнаас нэг эгч  гарч ирээд тэр эгч бид нар дээр ирж барьж авч зууралдсан. Тэр хооронд нөгөө хүн байхгүй болчихсон л байсан. Босоод явчихсан байхаа. Тэр хүнийг П.Ж цохиж унагаасны дараа газарт хэвтэж байхад нь би дээр хэлсэнчлэн нэг удаа өшиглөсөн. Өөр бусад хүмүүс цохиж зодсон зүйлгүй. П.Ж тэр хүнийг эхлээд архины шилээр толгой руу нь савж  нэг удаа цохиод нүүр рүү нь хоёр удаа өшиглөөд унагаасан. Тэр хүний царай танигдахаар хэмжээнд тодорхой харагдахгүй байсан. Тухайн үед бүүдгэр хүний царай сайн харагдахгүйгээр ерөнхий биеийн хэлбэр дүрс нь бол харагдаж байсан. Цаад талд гудамжны үзүүрийн шонгийн гэрэл бүүдгэр тусаж байсан. Тухайн асуудал болсон газар нь шонгоос тэр гэрэлтэй шонгоос  жаахан зайтай гудманд болсон юм. Маргааш нь очиход хэсэг газарт багахан хэмжээтэй цус дуссан болтой ул мөр үүссэн, мөн архины шил хагарч бутарсан байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч ухаан санаагаа алдатлаа, орчинд болж байгаа зүйлийг мэдэхгүй болтлоо согтоогүй байсан. Хийж байгаа үйлдлээ ч гэсэн мэдэж байсан.  Бусад хүмүүсийн  хийж байгаа үйлдлийг хараад сонсоод ойлгох, мэдэх ухаантай асуудлыг тодорхой мэдэж санаж байгаа. Бид нар бүгдээрээ л халамцуухан бусад хүмүүс ч гэсэн орчноо мэдэхгүй болтлоо согтоогүй байгаа харагдсан. Би М.Ийг ална гээд хөөгөөд айлгаад байсан хүн гэхээр нь тэр хүнийг нэг удаа өшиглөсөн. .. Өмнө нь  оршуулгын  үеэр нь 2.500.000 төгрөг  өгсөн. .. Хохиролыг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 2 хх-ийн 82,127) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын  хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Тогтох гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч А.П нь Н.Бтай  бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд н.Б.Г тодорхойгүй шалтгаан улмаас зодож биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд нь цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар гэм буруутайд тооцож саналтай байна. Шүүгдэгч Н.Бг А.Птой бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд н.Баярсайханыг тодорхойгүй шалтгаан улмаас зодож биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд нь цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар гэм буруутайд тооцож саналтай байна...” гэх дүгнэлтийг,

            Шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан: “...Одоогоос 43,44 жилийн өмнө Д.О гэдэг хүн маш аз жаргалтай бяцхан дүүгээ өлгийдөн авч дүүдээ тус хүргэж, дүүгийнхээ амьдралд хань болж 90 нас хүртэл хамт амьдрана гэж бодож байсан. 42 жилийн дараа балмад этгээдүүдээс болж дүүгээ алдсан. Мөнгөтэй холбоотой асуудал тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Энэ хүний хувьд хөлийг нь хугалсан бол дүүтэйгээ байх байсан гээд уйлаад ярьж байна.  Дүү минь надад ус аваад өгдөг байсан. Түлээг минь хагалаад өгдөг байсан. Дүү нь хүүхэдтэй байсан. Тэр хүүхэд дахин ааваа гэж дуудах хүн байхгүй. Шүүгдэгч нар Д.О эгчээ 15,000,000 төгрөг тус тус өгье гэсэн. Сумын Тамгын газрын даргатай эвлэрлийн гэрээ хийсэн. Хууль зүйн хувьд алдаатай байна гээд эвлэрлийн гэрээг тооцогдохгүй байна. Хохирогчийн хувьд холбогдох баримтаа бүрдүүлсэн байсан. Спортын хүн, боксын  хүн хэнийг цохиж, хэнийг хайрлах уу гэсэн ухамсар байх ёстой байсан. Талийгаач байсан бол 44 настай хүн байх ёстой. Мөнгө шүүх гэж орж ирээгүй. Гэмших гэсэн асуудал байхгүй байна. Яаж балмад үйлдэл гаргаж тухайн хүний амь насыг хохироосон. Тухайн хүний амь насыг хохироож хүүхэд ааваа гэж дуудах хүүхэд өнчрүүлээд сууж байгаа нь буруу зүйл. Улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна. Энэ бол байх ёстой зүйл. Д.О гэдэг хүн сайхан дүүгээ алдсан гэдгээ уйлаад ярьж байна. Маш хүнд байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

            Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Пийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг гаргасан: “...Шүүгдэгч А.Пид хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу болон зүйлчлэл дээд маргаан байхгүй. Гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж гэмшиж байгаа. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрт 12,600,000 төгрөг төлсөн. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал нь нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх ялын бодлогод нөлөөлдөг хүчин зүйл болдог. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал дурдах нь шаардлагатай. Миний үйлчлүүлэгч урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож ял шийтгэл хүлээж байгаагүй. Сонсголын бэрхшээлтэй ээжийн хамт ам бүл 2 амьдардаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд удаагүй байхдаа уг хэрэгт шалгагдаж байсан. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа ямар хүүхэд байсан талаар тодорхойлолт, мөн ямар зан чанартай хүүхэд байсан талаар гэрчийн мэдүүлгээр нотлон тогтоож өгсөн. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэх шаардлагатай байна...” гэх дүгнэлтийг,          

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч нь ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд 12 дугаар ангиа төгсөөд Төмөр Замын дээд сургуульд элсэн орж байсан хүүхэд байсан. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч хохиргогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйлдаг. 12.630.000 төгрөгийг өөрийн сайн дураараа төлж барагдуулсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өнөөдрийн шүүх хуралд Д.О миний үйлчлүүлэгчид гомдол санал байхгүй гэж байна. Уучилж байгаа байдал харагдаж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

            Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруутай гэж үзэж байна...” гэжээ.

            Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс  хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

    Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.О, иргэний нэхэмжлэгч М.В, гэрч Д.О, Д.О, М.Э, Б.Б.Р, Б.Д.а, Б.У.Л, Б.Ш.Ү, Э.Ц, шинжээч эмч М.б, Н.Т нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэнд тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Б 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрйин шүүх сэтгэц эмгэг судлалын 09 дугаартай нэмэлт дүгнэлт,   2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрйин шүүх сэтгэц эмгэг судлалын 10 дугаартай нэмэлт дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 649 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.П, Н.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Н.Б, А.П нар   нь бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд амь хохирогч Д.Быг зодож, биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.П нь мөн цаг хугацаанд амь хохирогч Д.Быг зодож, улмаар биед нь их тархины тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтэл учруулан, хүний амь насыг  хохироож “хүнийг алах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож байна.

            Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост тогтоогдсон их тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, цох, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож, улмаар тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх, судасны дутагдалд орж нас барсан нь шүүгдэгч А.Пийн толгойн тус газар цохисон, өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

           Шүүгдэгч А.П нь хохирогчийн толгойн тус газар нь цохиж хохирогчийн бие махбодод үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаварын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

            Шүүхийн шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бы биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.П, Н.Б нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

          Шүүгдэгч А.П, Н.Б нарын үйлдэл идэвхтэй, амь хохирогч Д.Бы бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

          Шүүгдэгч  А.П, Н.Б нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

            Шүүгдэгч А.Пийн хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироож хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн нас барсан хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг ба шүүгдэгч А.Пийн хохирогч Д.Быг толгойн тус газар нь цохиж өшиглөсөн үйлдэл болон хохирогч нас барсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

           Шүүгдэгч А.П, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул А.П, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

             Шүүгдэгч А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иймд шүүгдэгч А.П, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж  үйлдсэн гэм буруутайд,

             Шүүгдэгч А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

              Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас,  эрүүл мэнд, бусад  эрх, эрх  чөлөө, эд  хөрөнгийн болон эд

хөрөнгийн бус хохирол хүлээсэн  хүн, хуулийн  этгээдийг  хохирогч  гэнэ” гэж, 2 дахь хэсэгт

“Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд  мөрдөн  шалгах  ажиллагааны явцад  амь  хохирогч Д.Бы

эгч Д.Оийг хохирогчийн  хууль  ёсны  төлөөлөгчөөр  тогтоосон  нь  хуульд нийцнэ.

          Эрүүгийн  хуулийн  тусгай  ангид  заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл

мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

           Шүүгдэгч Э.П.Ж, Н.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бы биед хөнгөн гэмтэл учирч, Э.П.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Бы амь хохирч, хүнд хохирол, хор уршиг учирчээ.

           Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь гэм хорын хохиролд 30.000.000 сая төгрөгийг шүүгдэгч Н.Б, А.П нараас нэхэмжилж, оршуулгын зардалд  11.686.480 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од 10,000,000 төгрөг хохиролд төлөхөөр эвлэрлийн гэрээ /1хх-ийн 117 тал/-д байгуулсан байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь эвлэрлийн гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлж барагдуулсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /1хх-ийн 180 тал/-д,   Нямжаргалаас гэх утгаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2.630.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-ийн 149 тал/-д авагдсан нийт 12.630.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан  баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Бг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч А.П нь 2023 оны 01 дүгээр  сарын 18-ны өдөр 2.600.000 төгрөгийг Д.А гэх утгаар /1хх-ийн 141 тал/ төгрөгийг шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр  сарын 18-ны өдөр 30.000 төгрөгийг Д.А гэх утгаар /1хх-ийн 142 тал/-д шилжүүлсэн, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 /2хх-ийн 179 тал/, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Пийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нь: “..Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О би шүүгдэгч А.Пийн ээж А 2-оос 6 насны 2 нас гүйцсэн  сарлаг 1 бяруу нийт 3 толгой  үхрийг  2.500.000 төгрөгөөр үнэлж нийт 2.500.000 төгрөгт  тооцож хохиролд хүлээн авлаа...” гэх гар бичвэрийг гаргаж өгсөн байх тул 2.500.000 төгрөгийг төлсөн гэж үзэж  нийт 12.630.000 төгрөгийг  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од  төлж барагдуулсан байна.  

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн нэхэмжилсэн 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч нар нь гэм хорын хохиролд  нийт 25.260.000 төгрөгийг төлж  барагдуулсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь оршуулгын үлдэх зардал 4.740.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн  шүүгдэгч А.Поос иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр М.Выг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.067.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч  нар нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.067.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.П, Н.Б нараас хувь тэнцүүлэн хувааж тус бүрээс 1.033.00 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

             Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар:

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч   А.П, Н.Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд  шүүгдэгч А.Пийг  “хүнийг  алах“  гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.П, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.П-д  Эрүүгийн   хуулийн  тусгай   ангийн  10.1 дүгээр зүйлийн  1 дэх  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Улсын яллагч Б.Тогтох эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Пийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн өмгөөлөгч Д.Содномдорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна. Энэ бол байх ёстой зүйл. Д.О гэдэг хүн сайхан дүүгээ алдсан гэдгээ уйлаад ярьж байна. Маш хүнд байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв,

            Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “...Ийм учир эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн гаргасан торгуулийн хариуцлагыг дэмжиж байна. Тэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд торгуулийн хэмжээг багасгаж өгөөч. Их сургуулиасаа 1 жилийн хугацаагаар чөлөө авсан байгаа. Одоо хичээлдээ үргэлжлүүлэн сурна. 20-ны үед буцан явах гэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгөөч...” гэв,

            Шүүгдэгч А.Пийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “...Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх шүүхэд эрх олгосон хэм хэмжээг хуульчилж өгсөн. Энэ бүгдийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 30 хоногийн хугацаагаар  нээлттэй хорих ангид тогтоох саналтай байна. А.Пийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд тооцуулах саналтай байна...”  гэв,

            Шүүгдэгч А.П, Н.Б нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар  эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч  А.П, Н.Б нарт  эрүүгийн   хариуцлага  хүлээлгэхэд  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасан  “...урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн  хариуцлагыг  хөнгөрүүлэх  нөхцөл байдалд  тооцож, шүүгдэгч нарт  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй  болохыг  дурдах  нь зүйтэй байна.

            

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчийн Н.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэгээс  гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан  торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх хүсэлтийг   хүлээн авах үндэслэлгүй байна.

           Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар нь бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан зодож шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдолгүй” гэх мэдүүлэг), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирсан. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй)-ийг тус тус харгалзан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

              Шүүгдэгчийн А.Пийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгээс  гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 30 хоногийн хугацаагаар  нээлттэй хорих ангид тогтоож  өгнө үү” гэх хүсэлтийг   хүлээн авах үндэслэлгүй байна.

              Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар нь бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан зодож шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч А.П нь амь хохирогчийн биед халдан зодож их тархины тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт бүхий гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон,  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдолтой” гэх мэдүүлэг), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг тус тус харгалзан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

    Шүүгдэгч А.П, Н.Б нар  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн  хугацаагаар хорих ялаар, мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус   шийтгэх нь  шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч А.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн  хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 8  жил 1 сарын  хугацаагаар хорих ялаар  тогтоож шийдвэрлэв.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 162 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгч А.Пид оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Бн цагдан хоригдсон  2  хоногийг торгох ялын 15   нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу  нийт 30  нэгжээр  тооцож  30.000 төгрөгийг торгох ялаас  хасаж тооцох нь зүйтэй байна.

       Шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бд тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Энэ хэрэгт шүүгдэгч А.П  нь 162 хоног, шүүгдэгч Н.Б нь 2 хоног тус тус  цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  шүүгдэгч А.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

      Эрүүгийн ********  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1.   Шүүгдэгч П.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч  Б.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Жийг  8 (найм) жилийн   хугацаагаар  хорих  ялаар, мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

  Шүүгдэгч Б.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 ( хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 ( хоёр сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч А.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм)  жилийн  хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 8 ( найм) жил 1 (нэг) сарын  хугацаагаар хорих ялаар  тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Ж-д оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-ийн цагдан хоригдсон 162 ( нэг зуун жаран хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Б-н цагдан хоригдсон 2  (хоёр) хоногийг торгох ялын 15 (арван тавнэгжтэй  тэнцэх хэмжээний буюу  нийт 30 ( гуч ) нэгжээр  тооцож 30.000 (гучин мянга)  төгрөгийг торгох ялаас  хасаж,  нийт эдлэх ялыг 1970 (нэг мянга есөн зуун дал) нэгж буюу 1.970.000 (нэг сая есөн зуун далан мянга) төгрөгөөр тогтоосугай.

  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1970 (нэг мянга есөн зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.970.000 (нэг сая есөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

     9. Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч А.П, Н.Б нараас тус бүр 1,033,500 (нэг сая гучин гурван мянга таван зуу) төгрөгийг гаруулж Эрүүл мэндийн даатгалын санд  олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь оршуулгын үлдэх зардал  4.740.000 (дөрвөн сая долоон зуун дөчин мянга)  төгрөгийн хохирлоо нотлох  баримт баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.П-оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

    11. Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

    12.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж,  энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

    13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН

 

                                                         

                                                          Т. ХҮРЭЛБААТАР

                                             ШҮҮГЧИД                                         

                                                             

                                                             М.ЭРДЭНЭ-ОЧИР