Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/00334

 

2022 03 07 142/ШШ2022/00334

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ОН.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К.Б ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн данснаас суутгал хийж байгааг зогсоохыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч К Б ХХК нь Н.н12 552 181.39 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.н миний бие нь Т. гК Бнаас авсан 17 700 000 төгрөгийн цалингийн зээлийн батлан даагчаар гарын үсэг зурж өнөөдрийг хүртэл зээлийг нь төлж байна. Т.гнь 2020 оны 03 дугаар сард ажлаасаа халагдаж, халагдсан өдрөөсөө эхлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг бөгөөд мөн тухайн банкнаас цалингийн зээл авч, сард 830 000 төгрөгийн төлөлт хийдэг. Давхар хүний өмнөөс зээл төлж байгаа нь надад эдийн засгийн маш том хүндрэл учруулж байна. Би өөрөө хүүгийнхээ хамт амьдардаг. 2 зээл зэрэг төлж байгаа нь цалингийн орлого амьдрал ахуйд хүрэлцэхгүй, зээлийн төлөлт хийсээр өнөөдрийг хүрч байна. Энэ асуудлыг

банкинд удаа дараа хэлсэн боловч хүлээж авдаггүй. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр К Б нь Т.г/одоогийн нэр нь Б.Солонго/-д холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг нийт 14 739 447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 дугаар шийдвэрээр К Б, зээлдэгч Т.г, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.н нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээ, 3052-2020/027-1 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.ггаас зээлийн гэрээний үүрэгт нийт 14 739 447 төгрөг гаргуулан нэхэмжпэгч К Б ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн боловч банк өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг миний цалингийн данснаас суутган төлүүлж байна. Гэтэл хүчин төгөлдөр шийдвэрээр Т.гцалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалчихсан, зөвхөн Т.ггаас төлбөр гаргуулан К Бны Эрдэнэт салбарт олгохоор шийдвэрлэсэн байхад ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр зээлийн эргэн төлөлтийг надаас суутгаж байгааг ойлгохгүй байна. Иймд Т.г/одоогийн нэр нь Б.Солонго/-ийн авсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээний эргэн төлөлтийг Н.н миний цалингийн данснаас суутгаж байгааг зогсоохыг К Б, К Бны Эрдэнэт салбарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Н.н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Н.н миний бие нь Т.гК Бнаас авсан 17 700 000 төгрөгийн цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Т.гнь тухайн үед Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг байсан боловч 2020 оны 03 дугаар сард ажлаасаа гарч түүнээс хойших зээлийн төлбөрийг би төлсөөр ирсэн. 2021 онд төлбөр авагч банк нь Т.гд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус шүүхийн 2021-10-21-ний өдрийн 945 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.ггаас 14.739.447 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардана гэж заасны дагуу Т.ггаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж шийдвэрлүүлсэн байх тул дахин надаас зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би шүүхийн шийдвэр гаргаснаас хойш ч гэсэн зээлийн төлбөрийг төлсөөр байна. Би өөрөө цалингийн зээлтэй, дахин хүний цалингийн зээлийг төлөх боломжгүй байгаа, мөн Т.гавсан цалингийн зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, Т.гнь гуйгаад байсан тул зөвхөн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Хэдийгээр би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг ч миний цалин хаанаа ч хүрэхгүй байна. Би өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч К Б ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн данснаас банк суутгал хийх эрхтэй талаар: Н.н нь зээлдэгч Т.гхамтаар К Б ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №3052-2020/027 тоот зээлийн гэрээний дагуу 17,700,000.00 /арван долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд тус гэрээнд Н.н нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Тус гэрээгээр зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн байдаг. Н.н нь Зээлийн гэрээний дагуу 1.3.4, 5.1.23-д тус тус заасны дагуу зээлдэгчтэй нэгэн адил эрх, үүрэг хүлээж, тус гэрээний дагуу үүссэн үүргийн гүйцэтгэлийг банканд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тус зээлийн гэрээ нь 2020 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар банкнаас зээл олгох, эргэн төлүүлэх харилцаа зохицуулагддаг. Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ, №3052-2020/027 тоот зээлийн гэрээний 7.4.1-д заасны дагуу зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь К Бан дахь данснаас зээлийн төлбөрийг суутгах зөвшөөрлийг өгсөн бөгөөд банк нь ахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүйг гэрээнд тодорхой дурдсаны дагуу нэхэмжлэгчийн данснаас зээлийн гэрээний төлбөрийг үл маргах журмаар суутгал хийсэн. 2. Зээлийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсанаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар Банк нь тухайн зээлтэй холбоотойгоор 2021 онд шүүхэд тус зээлийн гэрээний зээлдэгч болох Т.гд холбогдуулан нэхэмжилсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 тоот анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.ггаас 14,739,447.00 /арван дөрвөн сая долоон зуун гучин есөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шийдвэрлэсэн. Банк тухайн үед Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхээ хэрэгжүүлэн үндсэн зээлдэгч болох Т.ггаас зээлийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6-д заасны дагуу банк ийнхүү нэг үүрэг гүйцэтгэчийн өөрийн үзэмжээр сонгон нэхэмжилсэн нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох нэхэмжлэгч Н.нгийн гэрээгээр хүлээсэн үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй, банк гэрээний үүрэг бүрэн хангагдтал нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага гаргах эрхтэй. Одоогийн байдлаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэгдээгүй, тус зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдаагүй, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа учир зээлийн гэрээний үүргийг аль ч үүрэг гүйцэтгэгч нь бүхэлд нь гүйцэтгээгүй байгаа. Иргэний хуульд үүрэг гагцхүү бүрэн гүйцэтгэгдсэнээс дуусгавар болгохоор заагдсан бөгөөд зээлийн гэрээ нь хугацаанаасаа өмнө цуцлагдсан нь зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийг гүйцэтгээгүй гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 3. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иймд, нэхэмжлэгчийн Н.нгийн, Капитронбанк ХХК-д холбогдуулан гаргасан Цалингийн данснаас суутгал хийж байгааг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч К Б ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.н нь Т.гхамтаар К Б ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №3052-2020/027 тоот зээлийн гэрээний дагуу 17,700,000.00 /арван долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд тус гэрээнд Н.н нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар тухайн зээлийн төлөгдөөгүй төлбөр 12,552,181.39 /арван хоёр сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун наян нэгэн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг байна. Банк нь тухайн зээлтэй холбоотойгоор 2021 онд шүүхэд тус зээлийн гэрээний зээлдэгч болох Т.гд холбогдуулан нэхэмжилсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 тоот анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.ггаас 14,739,447.00 /арван дөрвөн сая долоон зуун гучин есөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шийдвэрлэсэн. Зээлдэгч Т.гнь банкны мэдээлэлд тусгагдсан хаяг дээрээ оршин суудаггүй, орлогын эх үүсвэргүй зэргээс үүдэн банкны зээлийг эргэн төлөх нөхцөл байдал бүрдэхгүй байна. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасаи үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Н.н нь Зээлийн гэрээний дагуу 1.3.4, 5.1.23-д тус тус заасны дагуу зээлдэгчтэй нэгэн адил эрх, үүрэг хүлээж, тус гэрээний дагуу үүссэн үүргийн гүйцэтгэлийн банканд хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу банк нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийн бүхэлд нь шаардах эрхтэй. Мөн тус зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй учир Н.нгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байгаа. К Бны зүгээс 2021 онд зөвхөн Т.гд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6-д Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй гэж заасны дагуу Н.нд холбогдуулсан үүргийн гүйцэтгэл шаардлага гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй. Мөн зээлдэгч Т.гнь төлбөрийн чадваргүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-д 'Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэж заасан байдаг. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч нь зохих ёсоор үүргээ гүйцэтгэснээр дуусгавар болно. H.нтэй байгуулсан зээлийн гэрээнд гэрээг цуцласнаас үүсэх үр дагаврыг зохицуулсан бөгөөд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд зээл, хүүгийн нийт төлбөрийг төлүүлэхээр заасан тул зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь Н.нгээс шаардах эрхтэй байна Иймд 12 552 181.39 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс: Н.нгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №3052-2019/117 дугаартай цалингийн зээлийн гэрээ /хх-4-8/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-9/, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх-10/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2021/00712 дугаартай шүүхийн шийдвэр /хх-12-13/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 дугаартай шүүхийн шийдвэр /хх-14-16 зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас: 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээ /хх-30-32/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-33/, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх-34-36/,Зээлийн дансны хуулга /хх-37-39/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 дугаартай шүүхийн шийдвэр /хх-40-42 зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.н нь К Б, К Б ХХК-ийн Эрдэнэт салбарт холбогдуулан Цалингийн данснаас суутгал хийж байгааг зогсоохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага,

2. Хариуцагч К Б ХХК нь Н.нд холбогдуулан 12 552 181.39 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээ, 3052-2020/027-1 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр К Б ХХК-аас нэхэмжлэгч Н.н нь үндсэн зээлдэгч Т.гхамтран үүрэг гүйцэтгэгчээр 17 700 000 төгрөгийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, эмчилгээний төлбөр төлөх зориулалтаар авсан болох нь Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 дугаартай шүүхийн шийдвэр, талуудын тайлбараар нотлогдож байна.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

6. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

8. К Б ХХК-ийн Эрдэнэт салбар нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Т.гд холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг нийт 14 739 447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

9. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох нэхэмжлэгч Н.н батлан даагчийн үүргээс чөлөөлүүлэхээр бие даасан шаардлага гаргаж, гуравдагч этгээдээр оролцсон байна.

10. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 дугаартай шийдвэрээр: ...Т.ггаас зээлийн гэрээний үүрэгт нийт 14 739 447 төгрөг гаргуулан К Б ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...батлан даагчийн үүргээс чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.нгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

11. Нэхэмжлэгч Н.н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 дугаар шийдвэрээр К Б, зээлдэгч Т.г, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.н нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээ, 3052-2020/027-1 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.ггаас зээлийн гэрээний үүрэгт нийт 14 739 447 төгрөг гаргуулан нэхэмжпэгч К Б ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч банк өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг миний цалингийн данснаас суутган төлүүлж байна. Гэтэл хүчин төгөлдөр шийдвэрээр Т.гцалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалчихсан, зөвхөн Т.ггаас төлбөр гаргуулан К Бны Эрдэнэт салбарт олгохоор шийдвэрлэсэн байхад ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр зээлийн эргэн төлөлтийг надаас суутгаж байгааг ойлгохгүй байна. Иймд Т.гавсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээний эргэн төлөлтийг Н.н миний цалингийн данснаас суутгаж байгааг зогсоохыг К Б, К Бны Эрдэнэт салбарт даалгаж өгнө үү.. гэж тодорхойлсон.

12. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...2021 онд шүүхэд тус зээлийн гэрээний зээлдэгч болох Т.гд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00945 тоот анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.ггаас 14,739,447.00 төгрөг гаргуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шийдвэрлэсэн. Банк тухайн үед Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхээ хэрэгжүүлэн үндсэн зээлдэгч болох Т.ггаас зээлийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6-д заасны дагуу банк ийнхүү нэг үүрэг гүйцэтгэгчийг өөрийн үзэмжээр сонгон нэхэмжилсэн нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох нэхэмжлэгч Н.нгийн гэрээгээр хүлээсэн үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй, банк гэрээний үүрэг бүрэн хангагдтал нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага гаргах эрхтэй. Иргэний хуульд үүрэг гагцхүү бүрэн гүйцэтгэгдсэнээс дуусгавар болгохоор заагдсан бөгөөд зээлийн гэрээ нь хугацаанаасаа өмнө цуцлагдсан нь зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийг гүйцэтгээгүй гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй...,

харин ...Н.нтэй байгуулсан зээлийн гэрээнд гэрээг цуцласнаас үүсэх үр дагаврыг зохицуулсан бөгөөд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд зээл, хүүгийн нийт төлбөрийг төлүүлэхээр заасан тул зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь Н.нгээс шаардах эрхтэй. Иймд 12 552 181.39 төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн.

13. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэжээ.

14. К Б ХХК-ийн Эрдэнэт салбар нь анх үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээлдэгч Т.ггаас шаардаж шүүх Т.ггаас 14 739 447.00 төгрөг гаргуулан К Б ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хамтран үүрэг гүйцэтгэгч гэж Н.нгийн цалингийн данснаас суутгал хийж, мөн сөрөг нэхэмжлэлээр түүнээс 12 552 181.39 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т заасантай нийцэхгүй байна.

15. Тодруулбал: Үүргийг бүхэлд нь гүйцэтгэх үүрэгтэй хүн бүр хамтран үүрэг гүйцэтгэгч байна. Үүрэг гүйцэтгүүлэгч тэднийг зөвхөн нэг удаа л олж авах боломжтой бөгөөд үүргийн гүйцэтгэлийг зөвхөн нэг л удаа шаардах эрхтэй гэж ойлгоно. /Иргэний хуулийн 242.1/. Иргэний хуулийн 242.3.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно. Энэ хэлбэр нь үүрэг гүйцэтгүүлэгчид нэлээд тааламжтай хэлбэр юм. Тэрээр өөрт нь төлбөр гүйцэтгэх төлбөрийн чадвар хамгийн сайтай гэж санагдсан, эсхүл харилцахад амар, таатай хэн нэгнийг сонгож болно. Хэрэв аль нэг үүрэг гүйцэтгэгч уг үүргийг гүйцэтгэж чадахаар байвал бусад үүрэг гүйцэтгэгчдийн төлбөрийн чадваргүй байдал түүнд саад болохгүй юм.

16. Иймд Н.нгийн цалингийн данснаас Т.гзээлийн төлбөрийг суутгал хийхгүй байхыг К Б ХХК, К Б-ийн Эрдэнэт салбарт даалгаж, Н.нгээс 12 552 181.39 төгрөг гаргуулах К Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 215 784 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.нд олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н.нгийн цалингийн зээлийн данснаас Т.гтөлбөрийг суутгахгүй байхыг К Б, К Б ХХК-ийн Эрдэнэт салбарт даалгаж,

Н.н12 552 181.39 төгрөг гаргуулах К Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 215 784 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч К Б ХХК-ийн Эрдэнэт салбараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.нд олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА