Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2022/00396

 

МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******эхэмжлэгч:******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох /Утас: , /-д холбогдох,

*******эхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэг 689 798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

*******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.*******омин-Эрдэнэ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. *******эхэмжлэгч ******* ******* ХХ******* Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ц нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.снь тус байгууллагаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр NM- 3303202013 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 300 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 % хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 567 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. NM-303202013 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 288 485.88 төгрөг, үндсэн хүү 291 312.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110 000 төгрөг, нийт 689 798.72 төгрөгийг З.сгаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч З.сшүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.сминий бие 2019 оны 01 дүгээр сарын 11-нд *******эт *******аас 300 000 төгрөгийн зээл авсан болно. Үндсэн зээлийн хүүг зөвшөөрөхгүй байна. Хуульд зааснаар хүүг нь төлөх болно. Харин үндсэн зээлээсээ давсан хүү гарсан байгаа тул зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч З.сшүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2022 оны 03 дугаар сарын 16-нд болох шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр миний хариу тайлбарыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү. Миний бие З.снь 2022.03-р сарын 16, 17-ны өдрүүдэд сургалттай болсон тул оролцох боломжгүй байна. Шүүхээс гарсан шийдвэрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

4. *******эхэмжлэгчээс: 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №303202013 дугаартай зээлийн эрхийн гэрээ /хх-6/, кредит дансны хуулга /хх-7-8/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Ү*******ДЭСЛЭХ нь:

1. *******эхэмжлэгч ******* ******* ХХ******* Эрдэнэт салбар нь З.*******т холбогдуулан зээлийн үүрэг 689 798 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлээс зээлийн хүүг төлөхийг зөвшөөрөөгүй.

3. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

4. *******эхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: З.снь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр NM- 303202013 дугаартай гэрээ байгуулж 300 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 % хувийн хүүтэйгээр зээл авсан. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 567 хоног хугацаа хэтрүүлсэн. NM-303202013 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 288,485.88 төгрөг, үндсэн хүү 291,312.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,000 төгрөг, нийт 689,798.72 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тодорхойлсон.

5. Хариуцагч З.снь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 300 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн хүү нь үндсэн зээлээс давсан байна. Хүүг зөвшөөрөхгүй байна... гэсэн тайлбар гаргасан.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

7. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1.-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэжээ.

8. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

9. Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

10. *******эхэмжлэгчийн төлөөлөгч: ...зээлийн гэрээний 2.7.-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 110 000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан бөгөөд гэрээний 2.7.-д хугацаа хожимдуулсан шимтгэл 10 000 төгрөг гэжээ. Гэрээний дээрх заалтад нэмэгдүүлсэн хүүг хэдэн хувиар авахаар тохирсон биш, харин хугацаа хожимдуулсан бол 10 000 төгрөг авахаар заасан гэж ойлгохоор байна.

11. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэсэн бөгөөд Зээлийн гэрээний 2.7.-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү гэж сар бүр 10 000 төгрөгөөр тооцон 110 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12. Иймд ******* ******* ХХ******* Эрдэнэт салбарын нэхэмжилсэн 689 798.72 төгрөгийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 110 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 579 798.72 төгрөгийг хариуцагч З.сгаргуулж, ******* ******* ХХ******* Эрдэнэт салбарт олгож шийдвэрлэв.

13. *******эхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 986.78 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.*******ээс улсын тэмдэгтийн хураамжаар 18 043.94 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХ******* Эрдэнэт салбарт олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч З.с579 798.72 төгрөг гаргуулан ******* ******* ХХ******* Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 110 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 986.78 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.с18 043.94 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА