Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч С.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 10-05 тоотод байх Б.Эын гэрээс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ****** дугаарын дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бэлэн мөнгөний машинаас 5 удаагийн гүйлгээгээр 540,000 төгрөгийг гарган авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Эрүүгийн *********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Д нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 10-05 тоотод байх Б.Эын гэрээс Төрийн банкны *******8 дугаарын дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний машинаас 5 удаагийн гүйлгээгээр 540,000 төгрөгийг авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дгийн өгсөн:“..мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Б.Эын өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн гэр болох Мөрөн сумын 3 дугаар багийн 10-05 тоотод архи уугаад унтсан. Унтаж байх үед манай гэрийн ойролцоо байх Д.м гэх эмэгтэй орж ирсэн гэж манай хашааны айлын Н.А хэлсэн. Тэр өдөр миний Төрийн банкны картнаас 540.000 төгрөгийн зарлага АТМ-с гарсан байсан. Миний алга болдог карт манай гэрийн авдранд  байсан ба мөнгө зарлага гарснаас хойш маргааш өдөр нь алга болсон карт орны ширдэг доор хийсэн байсан. Миний хардаж байгаагаар би Д.м гэх эмэгтэйг хардаж байна. Нээх их архи уугаагүй. Гэхдээ нам унтсан байсан. Гэрт хэн яаж орж ирсэн талаар санахгүй байна. Хашаанд байх Н.А надад хэлэхдээ  Д.м орж гараад юм зөгөөд байсан гэж хэлсэн. Би гэртээ ганцаараа байсан ба манай хөгшин хот явсан байсан. Цагдаад дуудлага өгөөгүй ба одоо өргөдлөөр хандаж байна. Виза картны кодыг надаас өөр  хүн мэдэхгүй гэхдээ карттай цуг код байсан болохоор хүмүүс шууд ашиглаж болно. Гэрийн авдарт байсан нэг шил 0.75 литрын архи, 6 ширхэг хайрцаг Алтан навчис нэртэй тамхи, лаазтай 0.5 литрийн 5 ширхэг пиво зэрэг зүйлс алга болсон. Алдагдсан эд зүйл мөнгөө олж авмаар байна. Мөн Д.м гэх эмэгтэйг сайн шалгавал тухайн хүн манайхаас авсан байх магадлалтай. Гэрийн авдарт байсан нэг шил 0.75 литрын архи, 6 ширхэг хайрцаг Алтан навчис нэртэй тамхи, лаазтай 0.5 литрын 5 ширхэг пиво зэрэг зүйлсэд үнэлгээ гаргуулахгүй. Д.Г архи тамхи пиво зэргийг авч байсныг хараагүй. Уг хүн Д.А гэх хүн мөн байна. Тэр малгай нь өөрийнх нь өмсдөг мал байгаа би хараад шууд таниж байна. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 тал/,

Гэрч М.Н  өгсөн: “ ... Би тухайн өдөр ажлаасаа буугаад гэртээ ирсэн байсан. Гэртээ байх  хугацаандаа Б.Эын гэрийн хаалга онгорхой байхаар нь ороход Д.м гэх эмэгтэй, эрэгтэй хүнтэй хамт байсан, Э.Р ах гэртээ орон дээрээ хэвтэж байсан.  Тэд нар архи уусан бололтой Д.м гэрийн ширээний хажууд сандал дээр, хамт явсан эрэгтэй угаалтуурын хажууд явган сууж байсан. Тухайн үед Б.Э ахын эхнэр гэртээ байхгүй, хот явсан байсан. Д.м тухайн уед би 14 цагаас ажилтай Э.Рыг унтахаар нь гэрийнх хаалганаас цоож зүүгээд гарчихна гэж хэлж байсан. Би гэртээ орсон. Тухайн үйл явдлаас хойш 2-3 хоногийн дараа Б.Э ахын эхнэр Тунгалаг хотоос ирчхээд Э.Р архи уусан, түүний данснаас мөнгө алга болсон байна гэж надад хэлсэн, тэгэхээр нь Д.м залуутай хамт таниад байсан талаар нь хэлсэн. Би хамт явсан залууг танихгүй, миний хувьд нөхөр нь гэж ойлгосон...Уг нь би Б.Э ахынд ирсэн байхад нь харж байсан. Д.м гэх хүн мөн байна. Уг хүнийг Б.Э ахын гэрээс нь банкны картыг нь хулгайлж явсан гэж сэжиглэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн  23-24, 26-27 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

           Б.Эын  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 тал/,

          Хохирогч Б.Эын ******* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх  хуулга

Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 5890/598 дугаартай: “... 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б.Эын картнаас зарлагын гүйлгээ гарсан АТМ: КА001579:АТМ1579:949624***6911 АТМ-ын байршил болон камерын бичлэгийг хавсралтаар хүргүүлэв..” гэх албан бичиг,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-46 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Дгийн өгсөн:“... 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад хамар хашааны хүн болох Б.Эын ахын гэрт орсон. Тухайн үед намайг гэрт нь ороход Э.Р ах тасарсан орон дээрээ муухай орилоод хэвтэж байсан. Намайг гэрт нь ороход Э.Р ах ганцаараа байсан. Э.Р ах тухайн үед намайг харчхаад монгол архи хийж өгөхөөр нь 2-3 татчихаад гэрээс нь гараад зах руу явж зах дээр хүнтэй архи нэлээн их уусан. Ингээд орой 18 цаг өнгөрч байхад Э.Р ахын гэрт дахиад орсон чинь Э.Р ах орон дээрээ согтуу хэвтэж байхаар нь би гэр лүүгээ ороод унтсан. Би яаж яваад Э.Р ахын картыг аваад данснаас нь мөнгө авсан гэдгээ мэдэхгүй байна. Нэлээн хэд хоногийн дараа Э.Р ах чи мөнгө авсан гээд унасан. Зүгээр л манай хажуу айлын хүн байгаа юм. Үгүй ээ одоогоор төлөөгүй байгаа. Тэгэхдээ би хохирлыг нь төлнө. Би нэлээн согтуу байсан. Болж байгаа үйл явдлаа бүрэн санахгүй байна. Захын улсуудтай уусан байх. Хэнтэй уусан гэдгээ сайн санахгүй  байна. Би пин кодыг нь мэдэхгүй. Яаж картнаас нь мөнгө авсан гэдээ мэдэхгүй байна. Юунд зарцуулснаа би сайн мэдэхгүй байна. Би энэ талаар ч гэсэн сайн мэдэхгүй байна. Б.Эын гэрийн авдарт байсан архи, тамхи, пиво зэргийг би аваагүй. Сайн мэдэхгүй байна. Би уг нь өөрөө тамхи татдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан:“...Шүүгдэгч С.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 10-05 тоотод байх Б.Эын гэрээс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны дугаарын дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бэлэн мөнгөний машинаас 5 удаагийн гүйлгээгээр 540,000 төгрөгийг гарган авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болон нь хэрэгч авагдсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Эын мэдүүлэг, гэрч н.***** мэдүүлэг, Хаан банкны Хөвсгөл салбарын 202 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 23-ны  өдөр Б.Эын картаас зарлагын гүйлгээ гарснаар нотлон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба  шүүгдэгч С.Д нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Э, гэрч М.Нарантуяа нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  Б.Эын  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт,  хохирогч Б.Э-ын ******8 дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх  хуулга,  2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б.Э-ын картнаас зарлагын гүйлгээ гарсан АТМ-ын байршил болон камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт,  шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч С.Д нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 10-05 тоотод байх Б.Э-ын гэрээс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны *** дугаарын дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  бэлэн мөнгөний машинаас 5 удаагийн гүйлгээгээр 540,000 төгрөгийг авсан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн  болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч,  гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч С.Д-гийн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж  “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Шүүгдэгч С.Д-гийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 10-05 тоотод байх Б.Эын гэрээс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ********* дугаарын дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 540.000 төгрөгийн хохирол учруулсан  хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Д нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.Д-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Д-г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 10-05 тоотод байх Б.Эын гэрээс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ******** дугаарын дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний машинаас 5 удаагийн гүйлгээгээр 540,000 төгрөгийг авч бусдад хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-т 540.000 төгрөгийн хохирол учирсан болох нь  хэрэгт авагдсан хохирогч Б.Эын ******** дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хуулга, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б.Э-ын картнаас зарлагын гүйлгээ гарсан АТМ-ын байршил болон камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Д нь 540.000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Э-т төлсөн Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  ******** дугаарын дансны хуулгыг гаргаж өгч байх тул шүүгдэгч С.Д-г энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Э-т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Д нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч С.Д-гийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Хэрэг хариуцах чадвартай. Мөрдөн байцаах шат болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж зорчих эрх хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй...” гэжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Би ар гэрийн гачигдлаар хот явах шаардлагатай байгаа. Хоёр охиныхоо хүүхдийг хардаг. Өнөө орой ч бараг явж магадгүй...” гэжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн  хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч С.Д  нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Д-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.  

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч  С.Д нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

            4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Д-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Д-д тайлбарласугай.

 6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Э-т төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 7.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН