| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/00335/И |
| Дугаар | 142/ШШ2022/00472 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2022/00472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.х/онлайнаар/
Хариуцагч: *******
Гэрч: *******, т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие *******нь 2017 оны 02 дугаар сард танил болох *******, ******* 2 дуудан уулзаад ж т-ыг санал болгосон. Маргааш нь дуудан г гэдэг хүний оффес дээр очсон. Тэгээд эдгээр хүмүүсийн ятгалгаар гийн хүү мын Худалдаа хөгжлийн данс // руу 9 360 000 төгөргийг бэлнээр шилжүүлсэн болно. Тухайн үед цагдаад гомдол гаргах гэсэн боловч *******, г нар нь өгөхийг хориглон болиулсан. г нь Казакстанаас хүмүүс ирнэ, хэвийн ажиллана, битгий өргөдөл өг гэж хэлсэн. Иймд эдгээр хүмүүст хууртан хохирсон тул мын хувь дансанд шилжүүлсэн 9 360 000 төгрөгийг гаргуулан өгч хохирлыг минь барагдуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Иргэн *******нь надад холбогдуулан 9 360 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би 2017 оны үед Монгол улс даяар үйл ажиллагаа явуулж байсан "ж т" сүлжээнд бусдын адил орж хэсэг хугацаанд ажилласан нь үнэн. Энэ сүлжээнд ажиллахад хүмүүс нэг шугамд орж ажилладаг марктенгтай байсан. Би бүр нарийн зүйлийг сайн мэдэхгүй. Ингээд энэ сүлжээ хэл үгтэй болж 2017 оны хавар зогссон ба, би ч тэгээд орхисон. Надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан *******гэдэг хүнийг би огт танихгүй мэдэхгүй байна. Энэ сүлжээнд орж байгаа хүмүүс надаар компьютерт юмаа шивүүлдэг, логиндоо нэвтрэх юмаа заалгадаг явдал байсан. Сүлжээнд орж байгаа хүмүүс бүртгэлийн хүмүүст бүртгүүлж, дансанд мөнгө тушаадаг байсан ба энэ талаараа бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурж, сүлжээний хувийн логин, кодоо авсан нь таван хошуу тэмдгээр тэмдэглэгддэг байсан. Би энэ хариуцагчдаас мөнгө хүлээн аваагүй, нэхэмжлэлд заасан ХХБ-ны гэдэг данс миний данс мөн байх бөгөөд банкин дээр очиж энэ дансны хуулгыг гаргуулж үзэхэд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний энэ данс руу *******гэж 2 340 000 төгрөг орсон байна. Мөн *******өнхтуягаас 4 хүний вип у, а, х, мгэж 9 360 000 төгрөг мөн орсон байна. Би тэр өдөртөө хүмүүсийн мөнгийг нэгтгээд 58 498 200 төгрөгийг "VIР хөтөлбөр" ж т корпорейшн XXК гэж ж т корпорац-ын ХХБ-ны 473018711 тоот данс руу бусад хүмүүсийн мөнгөний хамт үлдэгдэлгүй шилжүүлсэн байна. Энэ өдөр миний энэ дансанд 58 570 000 төгрөгийн орлого ороод 58 559 100 төгрөгийн зарлага гарсан байна. Энэ баримт, нэхэмжлэлээс үзвэл энэ хүмүүс "ж т" сүлжээний Оюунчимэг нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож хохирлоо барагдуулах ёстой байсан юм байна. Саяхан Э.Оюунчимэгт холбогдох хэргийн хохирогчдын нэрс нийтэд зарлагдахад хохирогчийн 5001 дугаарт Даваагийн мхохирогчоор тогтоогдсон мэдээлэл гарсан байна. *******мөнгөө өгсөн гэх у, х, а нар эцгийн нэр буюу овог нь байвал энд хохирогчоор тогтоогдсон эсэхийг шүүж үзэх боломжтой юм байна. Иймд мөнгийг нь огт авч хэрэглээгүй байхад, өөрөө ж т-ын гэх хэрэгт хохирогчоор тогтоогдсон атлаа надаас 9 360 000 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Түүнчлэн 2017 оны 01 сарын 17-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд *******болон у, а, х гэх хүмүүсийн хохирлыг хариуцах этгээд нь би биш, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: х х б **************т мөнгө шилжүүлсэн баримт /хх-2/, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас: х х б *******ын дансны хуулга /хх-12/, бүртгэлийн дэвтрийн 1 хуудас /хх-13/, ж т сүлжээний хохирогчдын нэрсийн жагсаалт /хх-14-136/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******нь *******т холбогдуулан 9 360 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.хшүүх хуралдаанд: ...*******нь *******ын ээжтэй нь болон өөртэй нь ярьж ж т сүлжээнд орсон. Дөрвөн хүний нэр дээр 9 360 000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн. Иргэний хуулийн 59.1-д зааснаар хуурч мэхэлсэн гэж үзэж байгаа тул *******аас 9 360 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагч ******* нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...би тухайн үед хүмүүсийн гуйлтаар ж тын сүлжээнд орж байгаа хүмүүсийг комьпютерт шивж, логиндоо нэвтрэх юмыг нь зааж өгч байсан. Миний дансаар мөнгө орсон нь үнэн. Гэхдээ тэр мөнгийг би VIP хөтөлбөр ж т корпорейшн ХХК гэж ж т корпорац-ын ХХБ-ны 4730178711 тоот данс руу 2 цагийн дараа мөнгөний үлдэгдэлгүй бүгдийг нь шилжүүлдэг байсан. Би энэ мөнгийг нь өөртөө авч ямар нэгэн байдлаар ашиглаагүй. Би *******гэдэг хүнийг нэг ч хараагүй, танихгүй худал зүйл ярьж байна. Саяхан ж тын хохирогчдын нэрс ил тод болоход *******5001 дугаарт бүртгэгдсэн байна. Мөн уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэжээ.
5. Талуудын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч *******нь 2017 оны 02 дугаар сард ж т сүлжээнд орохын тулд *******аар дамжуулан дөрвөн хүний нэрээр нийт 9 360 000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
7. Харин хариуцагч ******* нь Д.*******г яаж хуурсан, юу гэж хэлсэн хуурч мэхэлсэн байдал хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудаар нотлогдоогүй болно.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар ...2017 оны 02 дугаар сард танил болох *******, ******* 2 дуудан уулзаад ж т-ыг санал болгосон. Маргааш нь г гэдэг хүний оффес дээр очсон. Тэгээд эдгээр хүмүүсийн ятгалгаар гийн хүү мын Худалдаа хөгжлийн данс // руу 9 360 000 төгөргийг бэлнээр шилжүүлсэн... гэсэн байх ба ******* нэхэмжлэгчийг ятгаж уг сүлжээнд оруулсан, мөн хуурч мэхэлсэн байдал нотлогдохгүй байна.
9. Хэрэгт *******ын х х б 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дансны хуулга ирсэн бөгөөд Д.*******-с 4 хүний вип, у, а, х, мгэж 9 360 000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед *******ын дансанд нийт 21 удаагийн гүйлгээгээр 58 498 200 төгрөгийн орлого хийгдэж, тэр өдөртөө 58 498 200 төгрөгийг ж т корпорейшн ГХОХХК гэж зарлагаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
10. Мөн шүүх хуралдаанд гэрч *******: ...би ж т сүлжээнд Чулуунбаатар, Шарав гэдэг хүмүүсийн урилгаар орсон. *******гэдэг хүн бол *******, ******* гэдэг хүмүүсийн урилгаар орсон юм билээ. Би бол харж байгаагүй. Тухайн үед маш олон хүмүүс хамрагдаж байсан учраас компаниас 1-2 хүний данс руу мөнгөө авч бөөнд нь шилжүүлээд тэр хүмүүст бид нар код өгч байя тэгэхгүй бол ажилтны тоо хүрэлцэхгүй байна маш олон хүнтэй харилцах боломжгүй байна гэсэн учраас 2 хүний данс руу мөнгө орж байсан. Нэг нь м, нэг нь Баясгалан гэх охин байсан. Өдөр болгон 1-3 цагийн хооронд тухайн оффессийн жижүүр нь бүртгэл хийдэг байсан. 3 цаг гэхэд дуусаж м, Баясгалан 2 мөнгөө компаний дансанд 100 хувь тушааж, кодыг нь авч хүмүүст тараадаг байсан. Яагаад гэвэл ихэнх хүмүүс маань компьютерын мэдлэггүй, гадаад хэлний мэдлэггүй байсан учраас хүмүүсийн хүсэлтээр ажиллаж байсан. Түүнээс компаний ямар нэгэн ажилтан биш, ямар нэгэн цалин хөлс авахгүй ажиллаж байсан. Тухайн үед ж т компанийг хаах үеэр цагдаагийн байгууллагаас энэ 2 хүүхдийн бүх данс, бүх зүйлийг нь шалгаад хэн нэгний мөнгө залилсан, хэрэглэсэн зүйл байхгүй байна гэсэн. Бүртгэлийн дэвтрийг би конандаж авсан. Энэ асуудал цагдаа дээр ямар ч асуудалгүй гээд шалгагдаад дуусаж байсан...,
11. Гэрч т: ...тухайн үед ж т сүлжээнд миний насны хүмүүс их, дандаа тэтгэврийн хүмүүс голдуу байсан. Бие биенээ таньж мэдэхгүй, сүүлд орсон хойноо танилцсан. ...Тэр үед гэлтгүй одоо ч мөн адил гар утасны янз бүрийн юм руу орж мэдэхгүй. Орсныхоо дараагаар өөрсдийн хүсэлт, саналаар мэдээлэл аваад түүнийхээ дагуу ажиллаж байсан. Түүнээс тэр янз бүрийн нарийн юмнуудыг мэдэхгүй. Настай хүмүүс их байсан учраас цаанаас мэдээлэл авахын тулд энэ хүүхдүүдээс тусламж авч гуйж байсан болохоос элдэв асуудал гарч байгаагүй. Мэдээлэл өгдөг хүмүүс нь тусдаа байсан. Улаанбаатар хотоос ирсэн нэг охин байсан. Түүнээс м янз бүрийн тийм сургалт үйл ажиллагаанд оролцож байгаагүй... гэсэн.
12. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар ******* нь Д.*******гийн 9 360 000 төгрөгийг хуурч мэхлэн авч, өөртөө ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ж т сүлжээнд хүмүүсийн ятгалгаар орсон, ингэхдээ *******ын дансанд мөнгөө шилжүүлсэн гэж шаардлагаа тодорхойлж байгаа нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
14. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна, мөн хуулийн 76.1.-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэжээ.
15. Тодруулбал үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа нь гэрээний бус үүргийн харилцаанд хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75.2.4-т хамаарна гэж шүүх дүгнэлээ.
16. Иймд дээрх үндэслэлүүдээр *******аас 9 360 000 төгрөг гаргуулах Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Хариуцагч нь ж т сүлжээний хохирогчдын нэрсийг нотлох баримтаар өгсөн бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт болж цахим орчинд тавигдсан байна. Хохирогчдийн нэрсийн 5001 дугаарт Даваагийн мгэж бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.*******г хохирогчоор тогтоогдоогүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч Даваагийн мнь хохирогчоор тогтоогдсон эсэх нь тодорхойгүй, хариуцагч нь нэхэмжлэгч *******мөн гэдгийг өөр баримтаар нотлоогүй тул дээрх баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
18. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 710 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. дэхь хэсэгт заасныг баримтлан *******аас 9 360 000 төгрөг гаргуулах Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 164 710 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА