| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2017/0026/э/ |
| Дугаар | 29 |
| Огноо | 2017-05-24 |
| Зүйл хэсэг | 122.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 29
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Т овогт З-н А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэг болгож зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Т овогт З-н А-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан З.А нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольдог болохыг анхааруулсугай.
5. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан З.А-н ******** регистрийн дугаартай цахим үнэмлэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-н №*** дугаартай төрсний гэрчилгээ, Төрийн банкны ********* дугаарын данстай, ******* дугаартай хадгаламжийн дэвтэр зэргийг хуулбарлан хэрэгт хавсаргаж, бичиг баримтуудыг эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
6. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, ялтан З.А-н хувьд ногдох эд хөрөнгө болох 15 хонь, 15 ямаа, нийт 30 тооны малыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
7. Энэ хэрэгт ялтан З.А нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан З.А-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
Г.МӨНХТУЛГА