Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Ц.Сайнхүү

         Хохирогч М.Батсүх

         Иргэний хариуцагч Б.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

         Шүүгдэгч Т.Лодойгийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

         Шинжээч Г.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хасагт хайрхан овогт Төөмөөгийн Лодойд холбогдох эрүүгийн 201607000114 дугаарын хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, халх, 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын  Баяншанд багийн 5-29 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, тэргүүний залуу алтан медалиар шагнуулж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ДЮ81021711 регистрийн дугаартай, Хасагт хайрхан овогт Төөмөөгийн Лодой гэв.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Т.Лодой нь аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан …хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцах үүргийн дагуу “Хүнхэр-Амралт” аялал жуулчлалын цогцолборын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан томилж ажиллуулаагүйгээс тус амралтын газрын зоогийн газарт бэлтгэгчээр ажиллаж байсан

 

2

 

Б.Лхагва-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 40 минутын үед өөрийн ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэж байгаад тогонд цохиулж нас барж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Лодой шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тухайн үед талийгаач 7 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Тэр үед би аймгийн төв дээр байсан. Бүрэнчөдөр яриад Лхагва-Очир тогонд цохиулчихлаа та наанаасаа яаралтай гарах уу гэсэн би жолооч Уртнасантай түрүүлээд очсон. Тухайн үед очиход Жаргалан сумын эмнэлгийн эмч ирсэн яаралтай арга хэмжээ аваад байж байсан. Сүлжээ барьдаг толгой дээр Бүрэнчөдөрийг гаргаад Тамгын газрын дарга руу яриулсан. Туайн үед Тамгын газрын дарга Эрдэнэбилэг дарга ажиллаж байсан. Эрдэнэбилэг дарга талийгаачийн ээжийг аваад яаралтай гарсан байгаа. Миний хувьд очиход талийгаачийг гал тогтоонд оруулсан эмч нар хиймэл амьсгал хийх, тариа хийх арга хэмжээ авч байсан. Тэрнээс хойш ухаан самуурсан учраас юу болсныг сайн санахгүй байгаа. Талийгаачийн гэр бүл, ах дүүс бид нар үүдэн дээр нь байж байсан. Цагдаа нар орой гарсан боловч машин нь доор аман дээр эвдрээд машинаа янзлаад бид нарыг өглөө талийгаачийн цогцосыг аваад гаръя гээд байж байхад машинаа янзлаад ирсэн. Прокурорын орлогч Т.Эрдэнэбат прокуророор ахлуулсан цагдаа нар ирсэн тэгээд бид нар талийгаачийн цогцосыг аваад ирсэн. Тэнд амарч байсан бүх хүмүүсийг гаргаад бүх ажилчдаа аваад ирсэн. Тухайн үед би Говь-Алтай аймгийн Засаг даргын тушаалаар томиллогддог Нийтлэг үйлчилгээ орон нутгийн тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан. Хүнхэр амралт аялал жуулчлалын цогцолбор газар бол орон нутгийн өмчид тоологдож явдаг. Нийтлэг үйлчилгээ бол тухайн газрыг ажиллуулдаг. Ажилчдыг Нийтлэг үйлчилгээний газраас томилж ажиллуулдаг. Байгууллагын орлого зарлага бол тухайн Засаг даргын Тамгын газрын урсгал зардалд орж явдаг. Өөрөөр хэлбэл Нийтлэг үйлчилгээ бол гүйцэтгэх ажлыг нь хийдэг. Тухайн газрыг ажлуулах зохион байгуулах, ажилчдын тушаал гаргах эрх нь Нийтлэг үйлчилгээн дээр байдаг боловч тийм гаргасан захирамж байдаггүй. Нийтлэг үйлчилгээнд ажиллаж байгаа хүнийг Нийтлэг үйлчилгээний газрын дарга томилно. Бүрэнчөдөр нь Хүнхэр амралтын газар таван жил ажилласан байдаг. Нийтлэг үйлчилгээний газар харуулаар ажилладаг байсан. Би ажилд ороод гуравдугаар байрны ажилчид нь цомхотголоор гараад гуравдугаар байрыг дуудлага худалдаанд оруулах болсон. Тэндээс цомхотголоор гарсан хүмүүсийг нягтлан бид хоёр ярьж байгаад шинээр ашиглалтанд орж байгаа гуравдугаар байр руугаа оруулах зарчмаар Бүрэнчөдөр харуулаар биш сантехникчээр орж ирсэн байдаг. 2014 оны зун бас Хүнхэрийг хариуцаж ажилласан тухайн үед талийгаач эхнэрийн хамт хоёулаа очиж ажилласан. Тэгээд 2016 оны зун талийгаачийг эхнэртэйгээ хамт ажиллая гэж байна. Энэ хоёртой хамт ажиллахаар хоорондоо эвтэй хэл ам гардаггүй юм. Энэ хоёр ажиллах боломж байна уу бид нартай хамт ажиллуулаад өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан байдаг. Нэгэнт гурван сар явж байгаа юм чинь гэр бүлээрээ ажиллаг гээд залуучуудаа дэмжих явдал энэ асуудалд намайг унагаад байна. Гэр бүлээрээ байвал

 

3

 

нааш цааш татлаагүй эхнэр нь оюутан байсан болохоор гурван сарын цалингаа цуглуулаад авах нь залуучуудад хэрэгтэй байдаг болохоор өөрийн дураар шийдэж ажиллуулахаар тушаалыг нь гаргасан байдаг. Тухайн үед талийгаач маань бэлтгэгч гэсэн орон тоон дээр, түүний эхнэр нь зөөгч бармен гэсэн орон тоон дээр ажиллаж байсан. Тухайн үед хамт гарсан дөрвөн ажилтантай хөдөлмөрийн гэрээг хийсэн байдаг. Тушаал дээр талийгаач, Отгонзаяа хоёртой хөдөлмөрийн гэрээ байгуулахыг нягтлан бодогч Энхцэцэгт хариуцуулсан байдаг. Наадмын үйл ажиллагааны ажилтай болохоор тэр хоёр маань гэрээгээ хийж амжилгүй яаралтай гараад явсан байдаг. Би ажил олгогч мөн. Ажил аваад хоёр жил болсон. Өмнө нь төрийн байгууллагад ажиллаж үзээгүй хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллах туршлага байгаагүй. Хоёр жилийн хугацаанд ажиллахад Говь-Алтай аймагт хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэг ч сургалт орж байгаагүй. Тамгын газар манай 30 орон тооны ажилчдын цалинг өгдөгийг хувьд Тамгын газар хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн томилж ажиллуулах ёстой. Сайн мэдээгүй өмнө ажиллаад яваад болоод байсан гэдэг утгаар ажиллуулсан. Нийтлэг үйлчилгээний байгууллага 31 орон тоон дээр Тамгын газраас цалин авдаг. Тамгын газрын нийт орон тооны бүтцэд хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй байдлын ажилтан байх ёстой. Тамгын газар өөрөө тухайн ажилчдын цалин бүх зүйлийг хянаж байдаг гэдгээрээ Тамгын газраас томилох ёстой. Одоо ч Тамгын газар дээр хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй байдлын мэргэжилтэн байдаггүй. Тухайн осол нь гэнэтийн осол байсан. Надад харамсаж байгаа зүйл байгаа. Өнөөдөр би гэрээгээ байгуулаад, ажлын байрны тодорхойлолтоо зөв хийгээд явсан бол тухайн хүнд эрсдэл үүсэхгүй байсан байх. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Талийгаач гал тогоонд туслах үүрэг гүйцэтгэнэ. Мах, түлээ түлш бэлтгэх ажилтай. Нийтлэг үйлчилгээний зургаан ажилтан бол тушаалаар тийм гэсэн үүрэг оройлтой явж байгаа боловч залуучууд хоорондоо нэг нэгнийхээ ажилд туслах, их ачааллын үеэр зөөгч хийж байсан хүн гал тогоонд орж ажилладаг. Тушаалаараа өөр өөрийн үндсэн чиг үүрэгтэй боловч хамтраад ажлаа хийдэг байсан. Гэрэл солих ажил нь талийгаачийн хийх ёстой байсан ажлын байр биш. Өглөө нь бороо орсон байдаг юм билээ. Хоёулаа гарч ирээд гэрэл шатсан байна гэхэд талийгаачийн хувьд хөнгөн шингэн хамгийн залуу нь байсан болохоор би сольё гэж хэлээд гарсан байдаг. Тэр хүний ажил бол биш. Албан тушаалын хувьд би Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан боловч Тамгын газар орон тооны бүтцэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан томилж ажиллах боломж үүсгээгүй. Тухайн хэрэг гарах үед би энд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөнхөөтэй өмнө нь уулзсан. Тухайн үед би Нийтлэг үйлчилгээний дарга байсан нэг хуудас акт барьсан ирсэн. Мөнхөөгийн энэ бол үйлдвэрлэлийн осол мөн юм аа гэж бодоод хийсэн ганц хуудас акт үндсэндээ намайг яллагдагч, шүүгдэгч, гэмт хэрэгтэн болгож байна. Таны бодлогогүй гаргасан ганц хуудас цаас улсын яллагчийн зүгээс биеэр ял эдлүүлнэ гэсэн байдалд хүргэж байна. Би Мөнхөөтэй уулзаад би ямар алдаа гарчихав гэсэн чинь чи өөрөө надтай ирж уулзахгүй өмнөөсөө хүнээ явуулаад байсан гэсэн асуудал тавьсан. Би эх бэлтгэгч хийж байсан хүнээ явуулсан. Би өөрөө очоод талийгаачийг чи яг одоо энэ гэрлийн шон дээр гараад энэ гэрлийг солиодох гэсэн үүрэг өгөөгүй учраас би өөрийгөө гайгүй байлгүй буруутан болчихгүй байлгүй гэж өнөөдрийг хүртэл явсан. Хэрвээ би биеэрээ очоод уулзсан байсан бол

 

4

 

энэ үйлвэрлэлийн осол биш гэсэн акт дүгнэлт би таниас авах байсан юм уу. Би тэгж ойлгож байна. Намайг ингээд буруутгаад байж байгаад харамсаж байна. Би хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг зүйлийг мэдэхгүй 2014 онд ажил авснаас хойш та яагаад Тамгын газар дээр нэг удаа сургалт явуулаагүй юм бэ. Энийг Тамгын газар хариуцна, Засаг дарга хариуцна гээд өмгөөлөгч нарын хувьд хэлээд байна. Өнөөдрийг хүртэл Тамгын газар дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн ажилтан байхгүй байгаа. Энэ таны хийх ажил байсан юм. Таны нэг хуудас дүгнэлтээр миний амьдрал ийм байдалд байна. Би танд гомдож байгаадаа биш энийг яагаад залуучууддаа сануулж бид нарыг энэ ажилд уриалан дуудаж энэ ажлынхаа үр дүнг хараагүй юм бэ. Улсын яллагчийг би нэг талыг хараад байна гэж ойлгож байна. Лодой дарга нь байсан учраас Лодой гэдэг хүн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой гэж яриад байгаа болохоос үүний цаана орон тоог нь хэн баталж байна цалинг нь хэн өгч байна гэдгийг яагаад харахгүй байгаа юм бэ. Би нэг ч гэсэн ажилтныг таван цаас илүү аваад амьдралдаа зарцуулаасай гэдэг үүднээс жинхэнэ сангийн ажил зуны улиралд явагдаж байгаа яагаад Бүрэнчөдөрийг, сангийн ажилтан хүнийг зуны улиралд эхнэр Түмэндэмбэрэл гэр бүлийн хүмүүсийг яагаад би гэр бүлээр нь тэнд ажиллуулаад байгаа юм бэ? эхнэрийг нь тэнд ажиллуулаад нөхрийг нь энд ажиллуулахад хардах хоёр гурван сар болдог учраас энэ амьдрал салж сарних асуудал болно. Тамгын газрын өчүүхэн хэсэгт ажиллаж мөнгө төгрөгөө хуримтлуулаад ажиллаасай гэдэг үүднээс гэр бүлийн хүмүүсийг тэнд ажиллуулсан.  Үйлдвэрлэлийн осол гээд яах аргагүй асуудлыг тавьсан байдаг мөртлөө миний талаас харж яагаад болоогүй юм бэ. Энэ хүн залуу хүн алдсан юм байна, тухайн газар байгаагүй юм байна. Энэ хэмжээнд явахаар удам судартай хүн байна. Миний удам сударт нэг ч гэмт хэрэгт холбогдсон хүн байхгүй би танд үйлдвэрлэлийн осол биш болгоод өгөөч гэж хэлээгүй. Миний буруу би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Албан тушаалтны хувьд буруу дүгнэлтээр намайг яллахаар дүгнэлт гарч байгаад би харамсаж байна. Өглөө болгон гарын үсгийг нь зуруулаад гаргаагүйн төлөө яллагдагчаар дуудуулаад байж байгаадаа харамсаж байна. Алтан амиа алдсан залуугийн гэр бүлийг дэмжин аваачиж залуучуудыг таван цаастай болгоё гэсний өр төлөөсөнд нь би өөрөө тэр хүний амь насны буруутан болоод байж байгаадаа харамсаж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч яагаад хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтанг томилох сургалт яагаад явуулж болоогүй юм. Энэ хэрэг 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр болоход би сонсоход 50 буюу түүнээс дээш ажилтантай байж хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан томилно. Шинэ хуулиараа энэ жил 25 буюу түүнээс дээш юм сонссон үнэн худлааг нь мэдэхгүй байна.  2016 оны 7 дугаар сарын 11-ний хувьд Хүнхэр амралтын газар туслах 6, үндсэн ажилтан 28 байсан. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа эхнэр маань төрөх гэж байгаа. Ажилгүй, Говь-Алтай аймгийн Хаан банканд цалингийн зээлтэй, өр төлбөрөө төлж чадахгүй байгаа, өдөр болгон шүүх дээр бүртгэгдэж байгаагийн хувьд ийш тийшээ явж ажил хийх боломж байхгүй. Говь-Алтайд эргээд ажилд томилогдох үндэслэл байхгүй. Биеэр эдлүүлэх боломжийг хянаж хэлэлцэж үзээд тэнсэн харгалзах ял ямар нэгэн боломжтой талыг нь харж үзнэ үү. Хохирогчийн талын хувьд аав ээжид нь хэлсэн тэр сайхан залууг босгож ирж чадахгүй асуудлыг нь шийдэж чадахгүй жил

 

 

5

 

болсон байна. Биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж багаар оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хохирогч М.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед эхнэр бид хоёрт ирж хэлсэн. Амьсгал нь орж гараад байна наанаасаа эмч аваад гар гэсэн мэдээг Эрдэнэбилэг гэх эмэгтэй ирж хэлсэн. Эмнэлэг дээр очоод нилээн удсан ээлжийн эмч нь байхгүй дуудлаганд явсан байсан. Дуудлагад гарах өөр эмч байхгүй гээд хүлээж байгаад 12 цагийн үед эмч аваад гарсан. Замдаа холбогдоод явж байхад амьсгал нь орж гараад байна гээд байсан боловч Хүнхэрийн ам руу ороход амьсгал хураачихлаа гэдэг мэдээ дуулаад тэрнээс хойш яасан юм мэдэхгүй, очиход гал тогооныхоо дугуй заал руу оруулсан байсан. Хүнхэр амралтын газар руу явахыг нь тухайн үед мэдээгүй ээждээ хэлчихээд явсан байдаг. Би Хүнхэр амралтын газар очиж ажиллаж бэлтгэгчээ хийнэ гээд явсан. Хааяа нэг ажлаа хийгээд байж байна гэж ярьдаг. Мэргэжлийн хяналтын газраас сүүлийн 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгохоор шийдвэр гарсан байсан. Тэрийг гаргуулж авмаар байна. Өөр мөнгө төгрөг нэхэмжлээгүй. 4 настай хүүхэд нь үлдсэн байгаа хүүхдийг нь зүгээр өнгөрөөмөөргүй байна гэсэн саналтай байна. Хүүхэд нь одоо ээжийнхээ аавынд байгаа. Нааш цааш байгаа манайхаар ирдэг. Ааваараа овоглож байсан гэв.

 

Гэрч М.Отгонзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Түмэндэмбэрэл эгч бид хоёр захиалга ихтэй хоол хийж байсан. Талийгаач мотор асаана гээд гарсан. Мотороо асаачихаад гэрэл солино гээд буцаад гарсан. Би нойл орчихоод ирсэн чинь Түмээ эгч цонх руу хараад зогсож байсан яасан юм бэ гээд асуусан чинь мэдэхгүй хүмүүс дээвэр рүү хараад байна яасан юм бол гээд гараад харсан чинь Бүрэнчөдөр ах, Баасанцэрэн хоёр талийгаачийг буулгаж байсан. Тэгээд сайн мэдэхгүй байна. Би өмнө нь Хүнхэр амралтын газрын дэлгүүрт зогсож, зөөгчөөр ажиллаж байсан, талийгаач бэлтгэгчээр ажиллаж байсан. Бэлтгэгч нь мод хагалж түлээ бэлтгэж, мал гаргадаг. Тэгээд бие биедээ тусалж бүх зүйлийг хийдэг байсан. Хүнхэр амралтын газрыг Бүрэнчөдөр хариуцдаг байсан. Мотор асаадаг хүн байхгүй. Бүрэнчөдөр зааж өгөөд талийгаач асаадаг байсан. Тухайн осол гарсан өдөр гэрлийн чийдэнг очоод солиотох гэж хэлсэнийг мэдэхгүй байна. Дотор хоол хийж байсан болохоор тэрийг мэдээгүй. Тэр хоёр мотор асаана гээд гарсан Б.Бүрэнчөдөр ах гэрлийн чийдэн солимоор байна гэж хэлсэн юм шиг байсан. 2016 онд бид хоёр гэрээ байгуулах гэж очоод иргэний үнэмлэхээ өөрсдөө мартаад очсон байсан. Нягтлан нь эргэж очоод аваад ир гэж явуулчихаад бид хоёр аваад очих гэж байсан чинь нягтлан нь яриад гуравдугаар сургуулийн багш нар явах гэж байна гялс яваатах гэсэн бид хоёр өнөөдөр явж амжихгүй юм шиг байна маргааш яваад очиж болох уу гэсэн чинь тэгвэл нэг нь яваатах гээд талийгаач түрүүлж явж байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өмнө жил өгдөг байсан. Осол болдог өдөр өгөөгүй. Хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон. Сард 140.000 төгрөг авдаг.

 

Гэрч Б.Бүрэнчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 11-ний орой 8 цаг өнгөрч байхад мотороо асаасан чинь нэг гэрэл шатсан

 

6

 

байсан. Энэ нэг гэрэл шатсан байна гэсэн чинь  талийгаач би гараад солиотхоё гэсэн. Талийгаач шатсан гэрлийг нь авч өгөөд би шатаагүй гэрэл авч өгсөн чинь гэрлээ сольж байгаад нэг харсан чинь татаж байсан. Тэгээд би очиж гэрэл унтраагаад эргээд ирсэн чинь унасан байсан. Тэгээд бид нар дээвэр дээр гараад буулгаад нааш нь яриад хамгийн түрүүн Лодой дарга руу ярьсан. Би Лодой даргын тушаалаар няравын ажил гүйцэтгэдэг байсан. Хүнхэр амралтын газрыг үндсэндээ би хариуцаж байсан. Ямар нэг гаргасан тушаал байхгүй. Гэрэл цахилгаан хариуцаж байсан албан хаагч байхгүй. Гэрэл цахилгаан асаах үүрэгтэй хүн нь би гэж ойлгож болно. Өөрийнхөө чадах хэмжээнд хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байсан. Зааварчилгаа өгөөрэй гэж хүн хэлээгүй гэв.

 

Гэрч Э.Түмэндэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүн ихтэй би гал тогоонд хоол хийж байсан. Цонхоор харахад танихгүй эгч даллаж байсан тэгээд гараад ирэхэд талийгаачийг дээвэр дээрээс буулгаж байсан. Би ахлах тогооч хийдэг. Тухайн үед гэрэл, цахилгаан хариуцсан, тийм үүргийг хариуцаж байсан ажилтан байгаагүй. Тогооч хүн гал түлэхдээ гараа түлвээ, хутгандаа гараа авчуузай гэж Бүрэнчөдөр хэлдэг байсан. Моторыг Бүрэнчөдөр асаадаг, биднийг ахалж байсан байсан. Би хоолоо хийдэг байсан. Бэлтгэгч малаа гаргана, түлээ модоо бэлтгэнэ, ачаалал ихтэй үед өөр өөрсдийн ажлыг хариуцаад хийдэг байсан гэв.

 

Шинжээч Г.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би авто зам, барилгын инженер мэргэжилтэй. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто зам, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гэж явж байгаа, хоёр албан тушаал дээр давхар явж байгаа. : Хөдөлмөрийн байцаагч болоод 4 жил болж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар Төрийн болон төсвийн байгууллагын ажилчдын тооноос хамаарахгүй хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн ажилтанг яаж томилж ажлуулах талаар хавсралтаар баталж өгсөн байдаг. Төрийн байгууллагууд 25 ба түүнээс дээш ажилтантай бол заавал орон тооны ажилтан байлгах ёстой. 25 доош ажилтантай бол аль нэг ажилтандаа давхар хариуцуулж 40 хувиар цалинг нь олгох ёстой гээд тушаалаар баталсан байгаа. Тэгэхээр заавал аюулгүй ажиллагааны ажилтан ажиллуулах хуулийн заалттай. Энэ ажилтан энэ байгууллагад байхгүй байгаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тухай хуульд мөн заасан байгаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй ажилтан заавал ажиллуулана гээд зохицуулж өгсөн энэ зөрчигдсөн байгаа. Ажилчныг тушаалаар томилж ажлуулж байгаа учраас Лодой ажил олгогч мөн. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, сургалтад хамруулаагүй ажилтнаар ажил гүйцэтгүүлэхийг хориглосон байдаг. Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүнээр ажил гүйцэтгүүлэхийг хориглосон байдаг. Энэ хуулийн дагуу сургалтанд хамрагдаагүй, хавтаст хэрэгт авагдсан материал дотор сургалтанд хамрагдсан зааварчилгаа өгсөн материал байхгүй байгаа. Тийм учраас би хэргийн материалтай танилцаад зааварчилгаа өгөгдөөгүй сургалтанд хамрагдаагүй байна гэж дүгнэлт

 

7

 

гаргасан байгаа. Тухайн хийх ажилд нь тохирсон ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй гэдгийг хуулиар заагаад өгсөн байгаа. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хамгаалах хэрэгсэл хувцсаар ажил олгогч хангах үүрэгтэй. Бүрэнчөдөр тушаалаар нярав байгаа учраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ажилтан биш. Яагаад гэхээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ажилтан тушаалаар томилогдсон, мэргэшсэн хүн байх ёстой. Төрийн байгууллагууд аюулгүй ажиллагааны ажилтан ажиллуулаагүй байгаад Аймгийн Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын тухайд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны орон тооны бус зөвлөл ажиллаж байгаа. Хяналтыг төрийн байгууллагад манайхаас тавих үүрэгтэй. Ийм ажилтан ажиллуулаагүй байвал хугацаатай үүрэг даалгавар өгөх үүрэг байгаа. Манай хяналт шалгалт давтамжтай, жил жилд дээрээс хаана хаана хийгдэх нь чиглэл удирдамжаараа орж ирдэг учраас Нийтлэг үйлчилгээний газар хийгдээгүй байгаа. Хоёр тал хэлэлцэж тохиролцож байж зурдаг. Хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн аюулгүй байдал хоорондоо холбоотой явдаг. Заавар зааварчилгаа авсан хүнтэй гэрээ байгуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг ажил олгогчид байдаг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтантай бол тэр үүрэг хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтанд байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэгтэй хүнийг томилоогүй болохоор сахин хангуулах үүрэг нь Лодойд байсан. Хуулинд ийм зохицуулалт байгаа. Ажилд шинээр орж байгаа хүн заавал шинээр орж байгаа ажилтны сургалтанд хамрагдах ёстой. Энэ сургалтыг ажил олгогч өөрөө зохион байгуулах үүрэгтэй. Лодой нь гэрээ байгуулж сургалтанд хамрагдаагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн байгаа гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Эхлээд Лхагва-Очирын тогонд цохиулж нас барсныг нотлох баримтуудыг дурдаад дараа нь дээрх үйлдэлд Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Т.Лодойгийн буруутай талаар нотолсон нотлох баримтуудаа дурдаад явъя гээд хх-12х хохирогч М.Батсүхийн мэдүүлэг яллах дүгнэлтэд дурдагдсан, хх-13-14х гэрч М.Отгонзаяагийн мэдүүлэг, гэрч П.Баасанцэрэнгийн мэдүүлэг хх-15х, гэрч Э.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг хх-16х, гэрч Б.Бүрэнчөдөрийн мэдүүлэг хх-18-19х, гэрч Б.Зоригтбаатарын мэдүүлэг хх-21-22х, Шүүхийн шинжилгээний албаны эмч Даваахүүгийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт хх-27-29х дээрх нотлох баримтуудаар талийгаач нь Хүнхэр амралтын газар ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан нь тогтоогдож байна.  Шүүгдэгч Т.Лодой нь хөдөлмөрийн аюулгүй байдал сахин ажиллах үүргээ биелүүлээгүй талаарх нотлох баримт гэрч М.Отгонзаяагийн мэдүүлэг хх-13-14х, гэрч П.Баасанцэрэнгийн мэдүүлэг хх-15х, гэрч Э.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг хх-16х, гэрч Б.Бүрэнчөдөрийн мэдүүлэг хх-18-19х, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр, авто замын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт, шинжээч Г.Мөнхөөгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн байцаалт, иргэний хариуцагч Б.Энхцэцэгийн мэдүүлэг хоёрдугаар хх-3х, гэрч Цэндсүрэнгийн мэдүүлэг хоёрдугаар хх-4-7х улсын бүртгэгч хүн байгаа, гэрч Шинэбаяр мэдүүлэг хоёрдугаар хх-7-8х Нийтлэг үйлчилгээний газрын даргаар

 

8

 

ажиллаж байгаа, гэрч А.Хонгорзулын мэдүүлэг хоёрдугаар хх-12х татварын байцаагч байгаа, Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж нэгдүгээр хх-30х, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Т.Лодойгийн ажлын байрны тодорхойлолт нэгдүгээр хх-64,67,68х, Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт газрын даргын тушаал 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Лхагва-Очирыг бэлтгэгчээр ажилд томилсон тухай тушаал нэгдүгээр хх-66х, Т.Лодой, талийгаач нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ гарын үсэг зурагдаагүй байгаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заасан боловч ажлын байрны тодорхойлолт гаргаж өгсөн зүйл байхгүй, бусад ажилчидтай нэг загвараар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнүүд байгаа нэгдүгээр хх-99-126х, Хүнхэр амралтын газар нь Нийтлэг үйлчилгээ орон нутгийн үйлдвэрлэлийн газарт харьяалагддаг тог цахилгаанаа өөрийн эх үүсгэврээр хангадаг гэсэн албан бичиг нэгдүгээр хх-151х, улсын бүртгэлийн гэрчилгээ Нийтлэг үйлчилгээ орон нутгийн үйлдвэрийн газар гэх нэртэй нэгдүгээр хх-150х зэрэг нотлох баримтуудыг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний хүсэлтээр: хх-7х цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хийсэн байгаа, хавсаргасан зураг нь задлангийн зураг байгаа. Задлан хийсэн тэмдэглэл энэ хэргийн материалд байхгүй байгаа. Шинжээч томилсон тогтоол хх-26х 7 дугаар сарын 12-ны өдөр 1085 гэсэн гомдол мэдээлэлд шинжээч томилсноор явж байгаа. Шинжилгээнд Лхагва-Очирын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл 5г цус болон шинжээч томилсон 2 хувь тогтоолын хамт шилжүүлэхээр тогтов гэсэн тогтоол байгаа.  хх-27х 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 31 дугаартай акт байгаа. Энэ актаас харахаар 22-ны өдөр задлан хийсэн юм шиг харагдаж байгаа. Энэ тогтоол хэзээ очсон юм бэ гэхээр хх-30х шинжээчийн дүгнэлт 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч гэж байгаа 7 дугаар сарын 12-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол 7 дугаар сарын 19-ний өдөр очсон болох нь эндээс харагдаж байгаа. Тэгэхээр энэ тогтоол нөхөж хийгдсэн нь эндээс харагдана. Гэрч М.Отгонзаяагийн мэдүүлэг хх-13-14х, гэрч П.Баасанцэрэнгийн мэдүүлэг хх-15-16х, гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлэг хх-24х Нийтлэг үйлчилгээний газрын үйлчлэгчийг Т.Лодойгийн зан байдлыг тодорхойлох гэж гэрчээр асуусан байна. Гэрч Х.Сарантуяагийн мэдүүлэг хх-25х, Т.Лодойгийн зан байдлыг тодорхойлох гэж гэрчээр асуусан байна Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт хх-59х, Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж Д/25 ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал хх-60х,  Т.Лодой нь өнөөдөр аймгийн Засаг даргын захирамжаар томилогддог. Иргэний хариуцагчаар нийтлэг үйлчилгээний газрыг тогтоогоод хариуцагчаар нягтлан бодогчийг татсан байгаа. Иргэний хуульд ажил олгогчийг хариуцагч байхаар тодорхойлсон байдаг. Тийм учраас өнөөдрийн иргэний хариуцагчаар явж байгаа хүн иргэний хууль зөрчсөн хариуцагч байна. Амь хохирогч юу хийж байсан талаар тушаал гарсан байгаа. Ажилд түр томилох тухай тушаал хх-66х, Б.Бүрэнчөдөрийг Хүнхэр амралтын газрын няраваар хавсран ажиллуулахаар 3 сарын хугацаагаар түр томилсон тушаал, хавсралтын хамт, хх-67х Т.Лодойгийн ажлын байрны тодорхойлолт энэ ажлын байрны тодорхойлолтод Хүнхэр аялал жуучлал амралтын газартай холбоотой нэг ч заалт байхгүй байгаа. Т.Лодойгийн

 

9

 

хөдөлмөрийн гэрээ хх-70-74х, Хүнхэр амралтын газар ажилласан ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа хх-88-126х байгаа. Энэ хөдөлмөрийн гэрээнүүд тус тусын ажил үүрэгтэй хэдий ч нэг загвараар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болох нь харагдана. Хохирлын баримт хх-143-151х, энэ баримтууд нь Нийтлэг үйлчилгээнээс хохирогчид өгч байсан баримтууд юм байна. Шинээр гаргаж өгсөн баримтад энэ баримтын хуулбар байгаа. Ямар нэгэн дэлгүүр байгууллагаас авсан баримт байвал бүх аж ахуй нэгж байгууллагууд нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт өгч байгаа энэ баримтууд зарим нь гарын үсэггүй тэмдэггүй хуулбар байх жишээтэй ийм баримтууд өгсөн байгаа. Нийтлэг үйлчилгээний газраас Цагдаагийн газарт гэсэн тодорхойлолт хх-154х,  2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн үйлдвэрлэлийн ослын тухай гэсэн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ямар тохиолдолд үйлдвэрийн осол  дээр дүгнэлт гаргадаг бэ гэхээр тухайн байгууллагын юм уу, Засаг даргын Тамгын газраас томилогдсон үйлдвэрлэлийн ослыг бүртгэх орон тооны комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тусдаа дүгнэлт гаргадаг байгаа. Тухайн ослыг судлан бүртгэсэн акт нь үйлдвэрийн осол гээд гарсан. Үүнийг хэрвээ үйлдвэрлэлийн осол гэдгийг хүлээн зөвшөөрч байсан бол баталгаажуулах үүрэгтэй байдаг. Гэтэл тусдаа дүгнэлт гаргасанг нь би ойлгохгүй байна. Энэ дүгнэлтийн хувийг Лхагва-Очирын ар гэрт гэдэг утгатай дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дор хүлээн зөвшөөрсөн танилцуулсан ямар ч гарын үсэг байхгүй дүгнэлт гарсан. Хуулиа зөрчиж гарсан дүгнэлт байгаа. Энэ хуулиа зөрчиж гаргасан дүгнэлт болон шинжээч томилсон тогтоолтой холбоотой бид нар удаа дараа шинжээч дахин томилуулья гэсэн хүсэлт гаргаж байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлттэй танилцаад миний бичиж өгсөн хүсэлт байхгүй болсон. Хэргийн материалтай танилцахад байж байсан. Прокуророор хэрэг мөрдөн байцаалтад буцсан чинь бид нар он сараа дутуу бичсэн байсан байна гээд шинэ зүйл дээр гарын үсэг зуруулаад авсан. Тухайн үедээ шинжээчээс асуулт асууж өгнө үү гээд бичсэн. Дахин шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт бичсээр байхад тэрийг хангалгүй шинжээчээ асуух төдийгөөр явуулсан. Улсын мэргэжлийн хяналтын газраас шинжээч томилж өгнө үү. Бид нар энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээр хандаж байсан. Хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зураагүй нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж бичиж байгаа нь хэт өрөөсгөл хүнийг эс үйлдхүйгээр буруутан болгоод дүгнэж байгаа. Ажилтны үүрэг хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд байдаг. Өөрийгөө болон бусдыг аюулд оруулахгүйгээр ажиллах үүрэгтэй байдаг. Ажилтны буруутай буруугүй гэдэг нь энэ шинжээчийн дүгнэлтээр гараагүй байгаа нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжлийн мэргэшсэн байцаагчийг шинжээчээр томилж  өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа. хх-250х албан бичиг иргэний хариуцагч томилсон байгаа. Энэ хүнийг дарга байхад өөрийнх нь удирдлагад байсан хүнийг томилсон байгаа. Хоёрдугаар хх-1х Цагдаагийн газраас Нийтлэг үйлчилгээний газар руу иргэний хариуцагч томилж ирүүлнэ үү гэсэн албан бичиг явуулсан,   хоёрдугаар хх-7-8х Д.Шинэбаярыг гэрчээр асуусан мэдүүлэг, гэрч Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэний мэдүүлэг, хх-13-14х шинжээчийг байцаасан тэмдэглэл, шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл байгаа. Энэ шинжээчийн дүгнэлттэй бид нар өмнө танилцаад шинжээчийг дахин томилж өгнө үү гээд хүсэлт

 

10

 

гаргасан байсан алга болсон байсан дахиад танилцаад санал хүсэлтээ бичнэ үү гэсэн байдлаар хандсан үүнтэй танилцаад би хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн албан хаагч, ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр ажил хийж гүйцэтгэж байгаад нас барсан нь үйлдвэрийн осол мөн эсэх талаар шалгаж өгнө үү гэсэн утгатай хүсэлт бичсэн байгаа зэрэг нотлох баримтуудыг баримтуудыг,

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлуулсантай танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч ерөнхийд нь хэлчихлээ, хохирогч М.Батсүх, гэрч М.Отгонзаяа, П.Баасанцэрэн, Б.Бүрэнчөдөр, Э.Түмэндэмбэрэл нарын мэдүүлгээс харахад талийгаачийн ажил үүргийн хувиар нь юу байсан талаар тодруулахад бэлтгэгч байсан мал гаргах, ус, мод түлээ бэлтгэх ажил хийдэг гэсэн мэдүүлгийг гэрч нар өгсөн байдаг. Ажил олгогч Т.Лодой нь амь хохирогчийн ажлын байрны тодорхойлолтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байна гэдгийг ярьдаг. Гэрч нарын мэдүүлгээс харахад тухайн ажилтан маань ямар ажил үүргийн хувиартай байсан юу хийж байсан талаар гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирлын баримт хх-143-151х шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэлцүүлсэн нийт дөрвөн сая хэдэн зуун мянган төгрөгний баримт байгаа. Гэсэн хэдийч шаардлага хангаж байгаа нь 1.580.360 төгрөгний баримт бүхий зүйлүүд нь шаардлага хангахаар хавсаргасан байдаг. Энэ материалууд маань Нийтлэг үйлчилгээний газраас иргэний хариуцагчийн зүгээс нотлох баримт шинээр гаргаж өгсөн байдаг. Энэ баримтаас харах юм бол гаргаж өгсөн нийт 2.550.000 дээрээс нь зан үйлийн ажилд нь зарцуулахаар шатахуун түгээх газраас бензин авч байсан 64.000 төгрөг, 94.200 төгрөг, 72.800 төгрөг нийт 2.781.000 төгрөгний баримт иргэний хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн байгаа. Үүнийг зан үйлийн зардалд хэрэглэх үүднээс тухайн ажил олгогчийн зүгээс гаргаж байсан зардал юм. Энэ баримтуудыг хохирогчийн зүгээс канондаж аваад хавсаргаад өгсөн байгаа үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх. Хх-241х Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, энэ дүгнэлтийг Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамжаар баталгаажуулсан байгаа. Энэ гаргаж өгсөн материалууд канондсан хувь байгаа. Хавтаст хэргийн материалд байгаа материалууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хх-245х шүүхийн гүйцэтгэх хуудас төлбөр авагч эхнэр М.Отгонзаяад нөхөн төлбөр олгосугай гэсэн шийдвэр гүйцэтгэх хуудас байгаа. хх-249х хохирогч М.Батсүхийг байцаасан байдаг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэргийг үйлдвэрлэлийн осол гэж гаргасан 13.320.000 төгрөгийг Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газраас надад олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажсан төлбөрийн асуудлыг шийдэж өгнө үү гэсэн байгаа. Эндээс харахад Отгонзаяад олгосугай гээд шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байдаг. Хохирогчоор тогтоогдоод байгаа М.Батсүх нь 13.320.000 төгрөг авах эрх бүхий субъект мөн үү хохирогчийг буруу тогтоосон юм уу гэдэг асуудал яригдаад байна. Энийг гаргаж өгнө үү гэдэг нь үндэслэлгүй байна. Хохирогч М.Батсүх нь мэдүүлэгтээ дурдсан байгаа манайхаас хохирлын тооцоо 4 сая гаран төгрөгний зардал гарсан. Зарим баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Үүнийг Нийтлэг үйлчилгээний газар болон Т.Лодойгоос нэхэмжилж байна гэсэн байгаа. Энэ мэдүүлгээс харахад хх-143-151х хэлэлцүүлсэн

 

11

 

хохирлын баримтны 2.781.000 төгрөний хохирлыг Нийтлэг үйлчилгээний газраас өгсөн байгаа. Үлдэгдэл зүйл нь юу нэхээд байгаа хохирлын баримт нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хоёрдугаар хх-1х Нийтлэг үйлчилгээний газрыг иргэний хариуцагчаар тогтоогоод Б.Энхцэцэгийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоол, гэрч Д.Шинэбаярын мэдүүлэг х-7х, гэрч Э.Бат-Эрдэнэний мэдүүлэг хх-9х, улсын бүртгэгч Цэндсүрэн гэрч нарын мэдүүлгээс харахад Т.Лодойг хэн томилдог гэсэн асуудал ярихаар Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар Т.Лодойг томилсон байгаа. Нэгдүгээр хх-220х Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт газрын дүрэм 4а-10 хэсэг, хх-212х Засаг даргын бүтэц орон тоо баталсан захирамж, энэ захирамж дүрмээс харахад Засаг даргын Тамгын газар ажил үүргээ тайлагнадаг, санхүүждэг болох нь харагдаж байгаа. Нөхөн төлбөр тогтоосон акт хэргийн материалд байхгүй байгаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад  Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын харьяа Жаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хүнхэр-амралт” аялал жуулчлалын цогцолборын ажлын байранд  2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 40 минутын үед тус амралтын газрын бэлтгэгчээр ажиллаж байсан Б.Лхагва-Очир гэрлийн шил солих гэж байгаад тогонд цохиулж нас барсан гэмт хэрэг гарсан болох нь хавтаст хэрэгт бэхжигдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Т.Лодой үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд байх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Батсүхийн “…би Нийтлэг үйлчилгээний газрын дарга Т.Лодойд гомдолтой байна. Яагаад гэвэл бэлтгэгч хийлгэнэ гэж авч яваад цахилгааны ажил хийлгэсэн байгаа. Мэргэжлийн хүнээр тог цахилгааны ажлаа хийлгэх ёстой шүү дээ…” гэх мэдүүлэг, гэрч М.Отгонзаяагийн “…талийгаач бэлтгэгч хийдэг байсан. Мал ахуй төхөөрч, мод түлээ бэлтгэн бараг бүх зүйлийг л хийдэг байсан…” гэх мэдүүлэг, гэрч Э.Түмэндэмбэрэлийн “…гэрэл цахилгааны асуудлыг хариуцсан хүн байхгүй. Хааяа өрөөнүүдийн гэрэл, талбайн гэрэл шатахаар Бүрэнчөдөр, талийгаач 2 сольчихдог. Бүрэнчөдөр амаар болгоомжтой байх талаар зааварчилгаа өгдөг…” гэх мэдүүлэг, гэрч Б.Бүрэнчөдөрийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Талийгаач Лхагва-Очир түлээ мод бэлтгэж хагалдаг. Мал төхөөрдөг. Мөн гал тогооны ажилд тусалдаг байсан. Гэрэл цахилгаан хариуцсан ажилтан байхгүй. Манайх шинэ цахилгаан мотортой. Гэрэл цахилгааны асуудал нэг их гараад байдаггүй. Хааяа өрөөнүүдийн гэрэл, талбайн гэрэл шатахаар талийгаач бид хоёр сольдог,  2016 оны 7 дугаар сарын 11-ний орой 8 цаг өнгөрч байхад мотороо асаасан чинь нэг гэрэл шатсан байсан. Энэ нэг гэрэл шатсан байна гэсэн чинь  талийгаач би гараад солиод ирье гэсэн. Гэрэл

 

12

цахилгаан хариуцаж байсан албан хаагч байхгүй. Гэрэл цахилгаан асаах үүрэгтэй хүн нь би гэж ойлгож болно. Өөрийнхөө чадах хэмжээнд хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байсан. Зааварчилгаа өгөөрэй гэж хүн хэлээгүй, талийгаач би хийе гээд л гүйж явдаг, бид нараас хамгийн залуу настай нь байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  “…Талийгаачийн зүүн гарын сарвуу, цээжинд цэврүүшилт, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Талийгаач нь цахилгаан гүйдлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан…” гэх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, ХХ-ийн 241 дүгээр хуудаст байх улсын байцаагчийн дүгнэлт, шүүхэд ирүүлсэн нөхөн төлбөр гаргуулах тухай улсын байцаагчийн акт болон шинжээч Г.Мөнхөөгийн “Т.Лодойд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтныг томилох эрх олгогдсон байсан. Тушаал гаргаж иргэнийг ажилд авч байгаа юм чинь мөн тушаал гаргаж ийм ажилтныг томилох үүрэгтэй…” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Лодой нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/25 дугаартай засаг даргын захирамжаар “Нийтлэг үйлчилгээ” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргаар томилогдсон ба “Нийтлэг үйлчилгээ” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 2.2-т зааснаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу ажилтан алба хаагчийг ажилд авах эрхтэй байна. Улмаар “Хүнхэр-Амралт” аялал жуулчлалын цогцолборын газарт 2016 онд 6 хүнийг ажилд авсан ба тус газрын дүрмийн 3.9-д заасан хөдөлмөр хамгааллын талаарх заалтыг хэрэгжүүлээгүй, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой зөв, зохион байгуулаагүйгээс тус амралтын газрын зоогийн газарт бэлтгэгчээр ажиллаж байсан Б.Лхагва-Очир нь цахилгаан гүйдлийн улмаас нас барсан байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн талийгаач Б.Лхагва-Очирыг бэлтгэгчээр томилсон тушаал хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд байгаа хэдий ч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар ажил үүрэг гүйцэтгэх нь тодорхой бус, цахилгаанчины ажлыг хариуцсан ажилтан байдаггүй байх бөгөөд тухайн ажлын байрандаа гэрлийн шил солих гэж байгаад осолд орсныг ажил үүргийн хуваариас өөр ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй гэж заасан, Монгол улсын олон улсын гэрээ болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний зарчимд хөдөлмөр хамгаалал, хөдөлмөр зохион байгуулалтын зарчим нь ажлын байр, машин механизм, тоног төхөөрөмж болон ажлын үйл ажиллагааны аюулгүй байдал буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг хэрэгжихүйц хэмжээнд урьдчилан сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх явдал хамаарахаар заасан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай

 

13

мэдлэгийг эзэмшсэн байх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хавтаст хэргийн 43-45 дугаар хуудсан дахь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр батлагдаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний “…дахин дүгнэлт гаргуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, 2 дахь тайлбар дээр хэлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэх хүсэлтүүдийг хангах үнлэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн мэдүүлж, уг мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож  байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн талаар салаа утгатай өмгөөлөл явуулж байгаа нь ойлгомжгүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Лодойд холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул түүнийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лодойгийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

  

Иргэний хариуцагчийн зүгээс 2.781.000 төгрөгийг оршуулгын зардалд гаргаж өгсөн байх бөгөөд хохирогч М.Батсүх нь оршуулгын зардалд мөнгө нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Лодойг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Шүүгдэгч Т.Лодойд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “нөхөн төлбөр олгуулах тухай” 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08-07-039/01/15 дугаартай актаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дэх заалтыг үндэслэн 13.320.000 төгрөгийг осолд өртөж нас барсан бэлтгэгч ажилтай Б.Лхагва-Очирын ар гэрт ажил олгогчоос нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд үүнийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1722 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх талийгаачийн ар гэрт олгуулахаар шийдвэрлэсэн 13.320.000 төгрөг нь гэм хорын хохиролд хамаарахгүй болно.

 

 

14

 

Шүүх шүүгдэгчийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн эхнэр нь төрөх гэж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Иргэний хариуцагч нь хохирогчийн оршуулгын зардал 2.781.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч М.Батсүх нь оршуулгын зардал хохирол нэхэмжлэхгүй гэсэн болон талийгаачийн 4 настай хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг хохирогч М.Батсүх, хүүхдийн эх М.Отгонзаяа нар, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлоо тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хасагт хайрхан овогт Төөмөөгийн Лодойг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лодойгийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лодойд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Лодойд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан цагдан хоригдоогүй, ялтаны хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтанаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Иргэний хариуцагч нь хохирогчийн оршуулгын зардал 2.781.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч М.Батсүх нь оршуулгын зардал хохирол нэхэмжлэхгүй гэсэн болон талийгаачийн 4 настай хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зөрүүг хохирогч М.Батсүх, хүүхдийн эх М.Отгонзаяа нар, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлоо тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурдсугай. 

 

 

 

15

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Т.Лодойгийн цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Лодойд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй этгээдүүд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Лодойд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА