| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169//2023/0169/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/02 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж т шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Б.Наранмөнх
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1988 оны ******* сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг гэх газар нутаглах, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт /РД:ЗИ88*******0115/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын Долоод багийн нутаг “Адуун чулуун” гэх газарт 2023 оны ******* дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд зөөврийн иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь “зовхинд ц хуралт, зүсэгдсэн шарх, 3 шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуан асуултад хариулна” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Улаанбаатар хотоос эхнэр хүүхдүүдтэйгээ хамт *******ийн гэрт ирсэн. Өмнө жилээс эхэлж нэг дор хаваржиж, өвөлжсөн. Найзууд болсон байсан. 2-3 шил архи авч ирснээ уан. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Одоо гомдолгүй. 07 сарын 20-ны үед шүдээ янзлуулсан. Тэр төлбөрийг өгчихвөл гомдох зүйл байхгүй. Дээд 1 шүд, доод 2 шүд гэмтсэн. Эмчилгээний төлбөр 5.000.000 төгрөг гарсан.” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх ******* аймгийн сумын багийн Хажуу улаан гэх газарт найз ийн хамт өвөлжөөд 2023 оны 03 дугаар сард би ******* аймгийн сумын Долоод багийн нутаг Адуун чулуун гэх газарт нүүж ирсэн. Тэгээд одоогоос арваад хоногийн өмнө найз ******* манай байгаа газарт нүүж ирсэн. Би 2023 оны ******* сарын 28-ны өдрийн 20 цагийн үед Улаанбаатар хотоос эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн. Тухайн үед *******ийнд түүний хадам аав , эхнэр нар нь байсан. хадам аавтайгаа 0.5 литрийн архи уугаад дуаж байсан. Би тухайн үед 0.75 литрийн савлагаатай 1 шил архи гаргаж *******, ах бид 3 хуваагаад уан. Тэрийг дугаад би нэг шил архи уан байх сайн санахгүй байна. 2023 оны ******* сарын 29-ний 03 цагийн үед нэг сэргэтэл ******* миний ард гарсан байдалтай гарын шуу хэсгээрээ миний хоолойг боож байсан. Тухайн үед манай эхнэр , ах нар салгах гээд зууралдаж байсан. Тэгээд салгатал миний дээр гарч суугаад дахин боогоод, шүд хэсэг рүү цохисон. Тэгэхэд ах болон нар дахин салгасан. Тэгэхээр нь би *******ид хандаж “чи ингэж байгаа бол би явлаа, цагдаад хэлнэ” гээд гарах гэтэл миний 10-аад хоногийн өмнө хугарсан байсан зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгээд л би гэрээс нь гарч машиндаа суугаад эхнэрээрээ жолоо бариулаад Улаанбаатар хот руу шууд гарсан. Би машинд ороод шууд унтсан ба нэг сэргэхэд ******* аймгийн Дэлгэрцогт сумын хойд талд явж байсан. ******* аймагт очиж эмнэлэгт үзүүлье гээд ирсэн. Зодуулсны улмаас миний зүүн нүдний хэсэг язарсан, баруун нүдний доод хэсэг хөхөрсөн, үүдэн дээд, доод 5 шүд хугарч, эмтэрч, хөдөлсөн байна. Одоо миний толгой бага зэрэг өвдөж байна. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны ******* сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод байж байгаад нөхөр болон 3 хүүхдийн хамт ******* аймгийн сум руу адуу руугаа очихоор орой 17 цагийн үед хотоос гараад сумын Ногоон худаг гэх газарт 19 цагийн үед ирсэн. Манайх хөдөө гэх айлтай хамт байдаг юм. Бид хэд очихдоо сумын гэх хүнд манайд аа хэрэглүүлж байгаа гээд бэлэг болох ойр зуурын юм авлаа гээд ид үзүүлж байсан. Тэгээд орой нь ид тухайн бэлгээс нэг шил архи гаргаж задалсан. Тэднийд ийн эхнэр , хадам аав нар нь байсан. Тухайн задалсан архийг тэр хэд хувааж уан. нэг их уугаагүй, , ах, 3 хувааж уан. Би огт уугаагүй. Тэгээд бид хэд юм ярилцаж сууж байгаад шөнийн 3 өнгөрөөгөөд ийн вагончикт хонохоор болоод хэвтэцгээсэн. Тэгсэн чинь вагончик гэнэт хөдлөхөөр нь харахад манай нөхөр ийг араас нь хүзүүгээр нь боочихсон ийн царай хар хөх болсон байж байсан. Тэгээд би ахад “ энэ хоёрыг салгаарай” гэж хэлээд ах бид хоёр нийлээд салгах гэтэл дийлэхгүй байсан. ийн зүүн гарынх нь шуу хэсгээс хазахад гараа тавьсан. Тэгээд босоод буйдан дээр суугаад 2-3 минутын дараа арай гайгүй болсон. Тэгээд “чи намайг яагаад ингэж байгаа юм бэ” гэж хэлэхэд босож ирээд ийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. чи яах гээд байна гээд босоод ирсэн чинь дахиад барьж аваад хоолойг нь боосон. Тэгээд ах бид 2 салгаад вагончикноос гараад “чамайг ингэж байгаа бол бид хэд явлаа” гэсэн чинь ийн нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд бид хэд тэднийхээс гараад хүүхдүүдээ аваад явсан. ийг цохиж зодсон асуудал байхгүй. Хоолойг нь боочихсон байхад гарыг нь тавиулах гэж гарынх нь шуу хэсэгт хазсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны ******* сарын 28-ны өдөр манайх ******* аймгийн сумын Ар дэрс гэх газар нүүдэл хийгээд явж байсан. Тухайн өдрийн орой бид нар гадуурх ажлаа хийчихээд амрах гээд байж байтал орой 20-21 цагийн үед манай хажуу айлын хүмүүс болох , эхнэр болон 3 хүүхдийн хамт машинтайгаа манайд ирсэн. Тэд Улаанбаатар хотоос ирсэн гэж ярьж байсан. Тэр хүмүүс 0.5 литрийн “Хараа”, 0.75 литрийн “Болор”, 2 литрийн пиво зэргийг гаргаж ирсэн. Тэгээд 0.5 литрийн “Хараа” нэртэй архиа задлаад манай нөхөр , би, , түүний эхнэр бүгд хувааж уан. Тэгээд дуаад “Болор” архийг задлах гэхээр нь манай нөхөр тэр хүмүүст хандан “би уухгүй, маргааш өглөө хот явна. Эрт унтаж амаръя” гэтэл манай нөхөрт хандан уу, маргаашийг зохицуулна хамаагүй гээд байсан. Хажуунаас нь би манай нөхөр маргааш ажилтай юм чинь яах юм бэ? би ууя гээд “Болор” нэртэй архиа дугахад манай нөхөр бас уан байсан. Тэгээд би унтсан байсан. Өглөө сэрэхэд айлын хүмүүс байхгүй байсан. Нөхрийгөө харахад түүний зүүн гар хэсэг нь хавдчихсан байсан. Нөхөр бид 2 хониндоо яваад 12 цагийн үед иртэл айлын хүмүүс болох , нар манай хажууд байх өөрийнхөө гэрт ирсэн байсан. Тэгэхээр нь нөхөр бид 2 ийнд ороод юу болсон талаар асуухад шийдэх газраар нь шийдүүлнэ гээд өөдөөс уурлаад байсан. ийн нүднийх нь дээр шалбарсан байсан. шүд эмтэрсэн гэж хэлж байсан. Хөмсөгнийхөө доор 4 оёдол тавиулсан. Шүднүүд эмтэрсэн зодсон гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8460 дугаартай:
“1. *******ийн биед зовхинд ц хуралт, зүсэгдсэн шарх, 3 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны ******* дугаар сарын 28-ны өдөр суманд отроор явж байхад манайд 17 цагийн үед эхнэрийн хамт ирсэн. манай хадам т 0.5 литрийн “Хараа” нэртэй архи өгсөн. Тэгээд тэр архийг би , хадам нарын хамт хувааж уан. Би маргааш нь хот явна гээд архинаас их уухгүй байсан. Тэгсэн найздаа гээд надад 0.75 литрийн “Болор” нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архийг хадам аав , бид 3 хувааж уан. Би архинаас их уугаагүй. Тэгтэл намайг голлоо архиа уу гээд шахаад байсан. Манай эхнэр намайг хот явна архи уухгүй, би өмнөөс ууя гээд бөөлжөөд унтаад өгсөн. Үлдэгдлийг нь би уугаад дусан. Удалгүй манай хадам аавд агсам тавиад хашхираад байсан. Тэгтэл дахин 2 литрийн том пиво гаргаж ирсэн. Тэр пивийг би аягалсан. Тэгээд хадам 2 тэр хооронд муудалцаад байсан. Би тэр үед пивийг ихэнхийг нь уан. Тэгээд би ийг авч гараад гадаа нүүх талаараа ярилцаад инээлдээд гэртээ орсон. Гэрт ороод тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа юм. Би юунаас болж муудсанаа санахгүй байна. над руу дайраад би боосон, тэгээд намайг хазсаныг санаж байгаа. хэл амаар доромжлоод байхаар нь би ийг нүүрэнд нь цохисон, шүдийг нь онох шиг болсон. Би хохирол барагдуулсан зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Хохирогч *******ийн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2023 оны ******* дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд бдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зовхинд ц хуралт, зүсэгдсэн шарх, 3 шүдний хугарал” гэмтэл учирсан байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “зовхинд ц хуралт, зүсэгдсэн шарх, 3 шүдний хугарал” гэмтлийг шүүгдэгч ******* нь 2023 оны ******* сарын 29-ний шөнө 03 цагийн үед ******* аймгийн сумын нутаг дэвсгэр “Адуун чулуун” гэх газарт өөрийн зөөврийн сууцанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний нүүрэн т газар гараараа цохих үйлдлээр учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн: “ ...2023 оны ******* сарын 29-ний 03 цагийн үед нэг сэргэтэл ******* миний ард гарсан байдалтай гарын шуу хэсгээрээ миний хоолойг боож байсан. ...Тэгээд салгатал миний дээр гарч суугаад дахин боогоод, шүд хэсэг рүү цохисон. ... Зодуулсны улмаас миний зүүн нүдний хэсэг язарсан, баруун нүдний доод хэсэг хөхөрсөн, үүдэн дээд, доод 5 шүд хугарч, эмтэрч, хөдөлсөн байна. Одоо миний толгой бага зэрэг өвдөж байна.” гэх,
гэрч Н.ын: “... бид хэд юм ярилцаж сууж байгаад шөнийн 3 өнгөрөөгөөд ийн вагончикт хонохоор болоод хэвтэцгээсэн. Тэгсэн чинь вагончик гэнэт хөдлөхөөр нь харахад манай нөхөр ийг араас нь хүзүүгээр нь боочихсон ийн царай хар хөх болсон байж байсан. ... ийн зүүн гарынх нь шуу хэсгээс хазахад гараа тавьсан. ... Тэгээд “чи намайг яагаад ингэж байгаа юм бэ” гэж хэлэхэд босож ирээд ийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. чи яах гээд байна гээд босоод ирсэн чинь дахиад барьж аваад хоолойг нь боосон...” гэх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч *******ийн биед нүүр рүү нь гараараа цохих үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь “зовхинд ц хуралт, зүсэгдсэн шарх, 3 шүдний хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/ учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирчээ. Хохирогч ******* шүүх хуралдаанд “шүд хийлгэсэн эмчилгээний төлбөр 5.000.000 төгрөг”-ийг шүүгдэгчээс гаргуулна гэж мэдүүлж байх боловч энэ талаар баримт ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч ******* нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид эмчилгээтэй холбогдон гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, улсын яллагчийн санал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хамаарал бүхий бад асуудлын талаар:
Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бдад төлөх төлбөргүй болохыг т т дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг т т удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн Тгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ид 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн шүд хийлгэсэн эмчилгээний төлбөр 5.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид эмчилгээтэй холбогдон гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бдад төлөх төлбөргүй болохыг т т дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР