| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/03 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 11 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, өвөө, эмээ, дүү нарын хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг ******* гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт /РД:/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт ******* оны дүгээр сарын 2-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүс таних үл ялих зүйлээс маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “ дүгээр шүдний уналт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* оны дүгээр сарын 2-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2-р баг сумын төвөөс баруун хойд зүгт 10 километр зайтай байдаг нэртэй газраас өөрийнхөө мотоциклтой сумын төвд 11 цагийн үед ирсэн. ******* сумын төвд бензин тос авах, автомашин засварлуулах ажилтай ирсэн. Тэгээд 14 цагийн үед машин засварлах хүн хайж байгаад саахалт айлын гэх хүнтэй тараалдаад дэлгүүрээс нэг том савтай пиво аваад хөдөө гарч уусан. Машин засварлуулах хүн ахиад хайж байгаад 1.00 цагийн үед сумын төвийн зүүн урд хэсэгт байрлалтай 8 нэрийн барааны дэлгүүрийн гадаа , нартай тааралдахад гэх залуу надад хандаж “ах сумын урд дээр гараад ганц пиво ууя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гэж хэлээд гэх хүнийг сундлаад явсан. , гэх хүнийг сундлаад дэлгүүрээс урд зүгт хөдлөөд 1 километр орчим зайтай газар яваад жижиг овоон дээр гараад хоёр том савтай пиво, хоёр шил архи дөрвүүлээ хувааж уусан. Ингээд архи, пивоо ууж байхад би эхлээд гэх хүнийг танихгүй байж байгаад танилцаж нэрийг нь мэдсэн. Тэгээд архи, пиво дуусаж байхад надтай хамт явж байсан гэх хүнийг үгээр өдөөд байсан. Би хөдөө хээр сууж байхад гэх хүнтэй маргалдаад байгаа бололтой байсан. гэх хүн нь ахархаад, гэдэг залуу нь өөдөөс нь үгээр сөрөөд өдөөд байсан. Тэгээд , хоёр газраас босоод гадуур өмсөж байсан хувцсаа тайлчихсан тэр хоёр нэгнээ заамдсан. Би гэх хүнийг ах нааш ир гэж хэлээд газраас босоод өөр рүүгээ татаад хажуудаа ирж суу гэж хэлсэн. Тэгээд би гэх хүнийг хажуудаа суулгаад бие засах гээд газраас бостол миний хажууд өөдөөс хараад зогсож байснаа духаараа шууд миний ам руу мөргөсөн. Би арагшаа гэдрэг савж унахад миний үүдэн шүд өвдөхөөр нь амаа дарахад амнаас цус гарсан. Би д амандаа мөргүүлснээс болоод миний дээд үүдэн нэг шүд унасан. Би юм ярих гэхээр юм ярьж чадахгүй тэр даруй буйл хавдсан. Тэгтэл хувцсаа өмсөөд г мотоцикл дээрээ сундлаад ямар нэгэн юм хэлэхгүй явчихсан. Тухайн үедээ би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор мотоциклоо унах гэтэл толгой эргээд унаж чадахгүй байсан. гэх хүн нэлээн согтсон байсан болохоор овоон дээр мотоциклоо орхиод ын хамтаар алхаад шууд гэртээ хариад унтсан. Би гэх хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Ямар ч шалтгаангүйгээр намайг мөргөж миний үүдэн шүдийг хугалсан. Бт
и гомдолтой байна. Би тай сургуульд байхдаа нэгийгээ таньдаг байсан. Өмнө нь уулзаж маргаж байгаагүй. миний хохирлыг барагдуулбал шүүх хуралд оролцохгүй, барагдуулахгүй бол оролцоно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 0-/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* оны сарын 2-ны үдээс хойш сумын төвд хамаатны залуу
ай тааралдсан. Тэгээд дэлгүүрээс нэг том савтай пиво аваад намайг хөдөө гарч ууя гэсэн. Бид 2 сумын төвөөс зүүн урд зүгт 2 километр зайтай байх овоон дээр гарч пивоо уучихаад гийн автомашиныг засварлуулах хүн байж байгаад орой нар шингэсэн байхад дэлгүүрийн үүдэнд , түүнтэй хамт явж байсан нэрийг нь мэдэхгүй залуутай тааралдсан. гэх залуу хөдөө гарч юм ууя гэсэн. Тэр үед дэлгүүрээс архи, пиво авсан байсан. Би гийн мотоциклын араар сундлаад сумын төвөөс зүүн урд овоон дээр гараад 4-лээ архи, пиво уусан. Тэгээд архи, пиво ууж дуусах гэж байхад , хоёр ам мурийх гээд байсан. дээл хувцсаа тайлаад дээр очсон. Би тэр үед нь тэд нараас 4-5 алхмын зайд бие засаж байгаад арагшаа харахад сууж байсан газраасаа боссон чинь гийн өөдөөс очингуутаа өмсөж явсан хувцаснаас нь хоёр гараараа заамдаж байгаад ам руу нь мөргөсөн. Би бие засаад дээр очиход надад хандаж “ миний шүд унасан” гээд газарт завилаад сууж байсан. тайлсан хувцсаа өмсөөд хамт явсан залуугаа сундлаад яваад өгсөн. бид хоёр мотоциклоо унаж чадахгүй байсан болохоор тэр газар унаж явсан мотоциклоо үлдээгээд сумын төвийн зүүн хэсэгт Зориг гэдэг айлд очоод унтсан. Тэр хоёр ямар зүйлээс болж маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэгийгээ үгээр идээд байсан. гадуур хувцсаа тайлаад хоёуланг нь зодно гээд дээр очоод гийн ам руу мөргөсөн. Над дээр ирээд хөлөөрөө хий өшиглөсөн. намайг өшиглөх үйлдэл хийнгүүт би хажуу тийш харсан. Тэгтэл хөл нь намайг оноогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-1/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ******* оны сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд гэдэг залуутай тааралдсан. Тэгээд тааралдсанаас хойш буцалгүй байж байгаад бид хоёр сумын зүүн хэсэгт байх ногоон дэлгүүрийн гадаа /нэрийг нь сайн мэдэхгүй сүүлд мэдсэн/ мөн хамт явж байсан танихгүй залуутай тааралдсан. Тэгээд , хоёр хоорондоо ярилцаад урагшаа гаръя гээд дэлгүүрээс бид хоёр дундаасаа мөнгө нийлүүлээд 2 шил “Агар” нэртэй архи, тэр хоёр 2.5 литрийн савтай 2 ширхэг “Нийслэл” нэртэй пиво авсан. Ингээд нар шингэсэн байхад сумын зүүн овоон дээр гарч архи, пиво хувааж уусан. Тэгээд архи пиво талдаа орж байхад хамт явсан залуу нь тай маргалдаад байсан. Яг юунаас болж, юу гэж маргалдаад байсныг санахгүй байна. Тэгээд сууж байхад танихгүй залуутай маргалдаад дээл хувцсаа тайлаад цээж нүцгэлсэн байсан. Тэнд дөрвүүлээ хоорондоо маргалдаад эхэлсэн. Миний хажууд сууж байсан эхлээд миний баруун хацарт гараараа цохисон. Тэгэхээр нь би д хандаж яаж байна аа гэж хэлээд газар сууж байтал миний араас дээр очсон. өөдөөс нь боссон чинь Балжиням барьж аваад нүүр рүү нь мөргөчих шиг болсон. Би газраас босоод больцгоо гэж хэлсэн. намайг хавирч унагаагаад нэг удаа өшиглөсөн. Гэнэт дээр ирээд нүүр рүү нь мөргөсөн. миний хажууд сууж байхдаа миний нүүрний баруун хэсэгт гараараа цохисон. Миний биед гэмтэл үүсээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******-22/
Шинжээч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ биед үүссэн зүүн дээд 1 дүгээр шүдний уналт гэмтэл нь хэрэг үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
Шүүх шинжилгээний ерөнхий газар Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ******* оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай:
“1.2., биед дүгээр шүдний уналт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын /хүснэгтийн 52.1-т зааснаар/ ерөнхий хөдөлмөрийн чадвар 5 хувиар тогтонги алдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30/
Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/
цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Я. нь ******* оны дүгээр сарын 2-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Я. нь ******* оны дүгээр сарын 2-ны өдөр бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд дүгээр шүдний уналт бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ******* оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, хохирогчийн эрүүл мэндэд учирсан дүгээр шүдний уналт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж учруулсан болох нь хохирогчийн болон гэрч , У. нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогчийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Я.гаас хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаараа шүүхэд мэдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй тул өөрт учирсан /эмчилгээтэй холбогдон гарах/ хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Балжиням нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я. өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР