Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/713

 


 



     

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

   2024           09             11                                            2024/ШЦТ/713

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2403004090533 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр, Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт *******,******* оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

*******

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь “...Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2020/189 дугаартай "Зорчигчийн вагоны үйлчлэгч" мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 223 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилд орсон ...” гэх гэмт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2020/189 дугаартай "Зорчигчийн вагоны үйлчлэгч" мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 223 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилд орсон...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2403004460542 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...Зорчигчийн вагоны үйлчлэгч *******ийн хувьд бол хөдөлмөрийн гэрээнийхээ хүрээнд заагдсан ажлыг бүрэн гүйцэтгэж үүндээ тохирох цалин, хөлс, урамшууллыг авсан гэж бодож  байна. Тэгэхээр манай байгууллагаас энэ асуудалд хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-125/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллах гэрээ байгуулсан сургалтын байгууллагыг төгсөж, мэргэжлийн үнэмлэх авсан иргэдийг сонгон шалгаруулалтад оруулж болно. Ажлын байранд горилогч нь вагоны үйлчлэгч мэргэжлээр сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан /вагоны үйлчлэгч, вагон үзэгч засварчин, инженер, техникч/ байх, бие эрхтний хувьд эрүүл байх, бичиг үсгийн чадвартай байх зэрэг үндсэн шаардлагыг тухайн ажлын байранд тавьдаг юм.", • Тухайн ажил горилогчийн мэргэжлийн үнэмлэхийг нотариат гэрчлээд өгч байгаа учир бид жинхэнэ гэдэгт итгээд л авч байгаа. Гэтэл биднийг хуурч боловсролын үнэмлэх авсан гэх ийм байдал гаргаж байгаад үнэхээр гайхаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Манай ажилтан ******* нь Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/1290 дугаартай тушаалаар дагалдан вагоны үйлчлэгчээр томилогдож, мөн байгууллагын даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/150 дугаартай тушаалаар вагоны үйлчлэгчээр жинхэлсэн байна.", "... Ажилтны цалингийн картаас харахад энэ хугацаанд тасралтгүй ажилласан байна. Үүнээс үзэхэд ******* нь хийснээр авсан цалин нь өнөөдрийн байдлаар 5.476.210 төгрөг байна. Үүн дээр бусад нэмэгдэл буюу урамшуулал нь 3.849.742 төгрөг байна. Нийт 9.325.953 төгрөгийн цалин, урамшуулал бодогдсон байна. Энэ дүнгээс хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, Улаанбаатар төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар болох 1.630.697 төгрөгийг хасаж бодоход вагоны үйлчлэгч ******* нь Хаан банкны 5890931095 дугаарын дансаар нийт 7.695.256 төгрөгийн цалин, урамшуулал авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг “...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Надад харуулсан 2020/189 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна.", "... Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно.", "... Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна.", "...Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуулдаг орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89-92, 105-108/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг “...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт.", "...Хамаарна. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас.", "... Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн айдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102/,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн "... Бүтээгч сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан "Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно." гэх 1/78 дугаартай албан бичиг /хх-ийн 35/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам"-ын хуулбар /хх-ийн 69-81/,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн "...Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна." гэх 1/190 дугаартай албан бичиг /хх-ийн 84/,

 

Ажлын байрны тодорхойлолт “...Вагоны үйлчлэгч...” /хх-ийн 177/,

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 163/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 164/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 165/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 162/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 160-161/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг, баримт ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч ******* нь Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Төмөр замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2021/193 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1-04 дугаартай тушаалаар Замын 2 дугаар ангид замчин ажилд томилогдон 2024 оны 6 дугаар сар хүртэл нийт зургаан сарын хугацаанд ажил эрхэлсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагоны депогийн даргын Б/150, Б/701 дугаартай тушаалууд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 1/78, 1/190 дугаартай албан бичгийн хариу, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж үйлдсэн, ашигласан, худалдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгчийн хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглан хөдөлмөр эрхэлсэн дээрх үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил үүрэг гүйцэтгэхэд олгох үндсэн цалингийн нэг цагт ногдох доод хэмжээг Үндэсний хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу тогтооно” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, Хэнийг ч хууль бусаар  албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж,

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй” гэж хүний үндсэн эрхийг тус тус хуульчилсан байх тул шүүгдэгчийн авсан цалин хөлснөөс ажиллаж байх хугацаанд ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг дээрх хуулийн зохицуулалтуудыг удирдлага болгон түүнд үлдээж зөрүү болох 3.185.256,43 /гурван сая нэг зуун наян таван мянга хоёр зуун тавин зургаан төгрөг дөчин гурван мөнгө /-ийг төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч *******ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Тодруулбал, шүүгдэгч нь 2023 оны 9 дүгээр сард __ төгрөгийн цалин хөлсийг татвар, хураамж хасаж тооцсоны дараах байдлаар авсан байх ба Хөдөлмөр,Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 онд 550.000 төгрөгөөр тогтоосныг баримлан 550.000 төгрөгийг шүүгдэгчид үлдээн зөрүү цалин хөлс болох ___ төгрөгийг гэм хорын хохиролд,

 

2024 оны 1 дүгээр сараас 2024 оны 6 дугаар сар хооронд хөдөлмөр эрхэлж олсон орлого болох __ төгрөгөөс Хөдөлмөр,Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 онд 660.000 төгрөгөөр тогтоосныг баримтлан ___ төгрөгийг шүүгдэгчид үлдээж зөрүү цалин хөлс болох ___ төгрөгийг тус тус гэм хорын хохиролд тооцон нийт 4.378.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хуурамч баримт бичиг ашиглан ажилд орж цалин хөлс авсан гэмт санаа, гэмт үйлдлийн улмаас Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн хор уршиг учирсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн нь гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан хохирол, хор уршгийг шүүх шийдвэрлэхгүй байх шалтгаан биш гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******ээс нийт 3.185.256,43 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ийг “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 1000/ нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 3.185.256,43 /гурван сая нэг зуун наян таван мянга хоёр зуун тавин зургаан төгрөг дөчин гурван мөнгө /-ийг гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч *******ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2019/254 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ