Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/716

 

 

 

 

 

 

 

   2024              09           11                                        2024/ШЦТ/716

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2405000000818 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Шонхор зах дээр ачигч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, *******,******* оршин суух, 

Боржигон овогт Түмэнжаргалын /РД:ТБ00252718/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б. нь “...2024 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Алтай” зочид буудалд "чи хоёр пиво авирснаа юу гэж бодоод байгаа юм" гэх шалтгаанаар иргэн ******* маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...2024 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Алтай” зочид буудалд "чи хоёр пиво авирснаа юу гэж бодоод байгаа юм" гэх шалтгаанаар иргэн ******* маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн “...гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305037521052 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай "... Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай зочид буудалд иргэн ******* бусдад зодуулсан" гэсэн тэмдэглэл/хх-ийн 2 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ы өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтай" зочид буудлын 307 тоот өрөө рүү зүс таних 3 эрэгтэйн хамт өрөө авч орсон. Тухайн зочид буудлын өрөөнд Сэнгүр гэх нэртэй 2 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Дараа нь би найз утсаар дуудсан. Адьяамаа Алтай зочид буудалд хүрээд ирсэн. Цагийг нь сайн санахгүй байна. Адьяамаа над дээр хүрч ирээд бид хоёр зүс таних 3 залуугийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингээд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Адьяамаа болон зүс таних 2 залуу тасраад унтсан. Би нэг залуугийн хамт сууж ойр зуурын юм ярьж байгаад гэнэт нөгөө залуу миний нүүр лүү нэг цохисон. Би шал руу унасан чинь миний үснээс зулгааж байгаад нүүр лүү дахин хэд хэд цохисон. Миний баруун талын хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд би зочид буудлын өрөөнөөс 1 давхар руу гарч зугтсан. Зочид буудлын ресейпшн эгчид байгаа газрынхаа хаягийг заалгаж байгаад цагдаагийн байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч М.ийн өгсөн “...би 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3 дугаар эмнэлэгт дадлагад гарж байгаад дадлагаасаа буух үед буюу 17 цаг 30 минутын үед би руу залгахад надад хандан найз нь хороололд найзуудтайгаа байна хүрж ирээд авчих гэхээр нь шууд явж очсон. Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай нэртэй зочид буудлын 3 давхрын 307 тоот өрөөнд нь Дөлгөөн, болон нэрийг нь сүүлд мэдсэн гэх залуу нийт 3 эрэгтэй хүн байсан. Бид нар хамтдаа нийлээд 4 ширхэг Сэнгүр нэртэй 2,5 литрийн хэмжээтэй пиво ууцгаасан. Пивоо уугаад л би тасарсан. Харин ууж байх үед , 2 нь хоорондоо пивоноос болоод маргалдаад байсныг санаж байна. Би унтаж байгаад үүрийн 4 цагийн үед сэрэхэд цагдаа руу явсан гэж байсан. нь г цохиж байсныг би бол хараагүй. Яагаад гэвэл би унтаж байсан. Харин дараа нь надад хандаж найз маань г зодсон учраас цагдаа аваад явсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн “...Тэгэхээр нь би т хандан чи өчигдөр машин барьж явсан, хамт ууцгаая гэж хэлээд хамт шар айраг ууж эхэлсэн бөгөөд нөгөө үл таних охин нэг найзыгаа дуудчихъя гээд дуудсан. Удалгүй найз нь ирээд байж байтал тэр хоёр булаацалдаад хоорондоо маргалдаад зодолдож эхлэхээр нь миний нойр хүрээд унтаад өгсөн. Улмаар маргааш өглөө нь буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр буудлын өрөөнд сэрсэн чинь нөгөө эмэгтэй нь дуудсан эмэгтэйтэй сэрсэн бөгөөд тэр эмэгтэй өчигдөр орой зодоон болсон. Манай найзтай гэх эрэгтэй зодолдоод цагдаа дуудаад аваад явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6374 дугаартай шинжээчийн "...*******ы биед баруун зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 56/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. Би буруу үйлдэл хийсэн гэдгээ ухамсарлаж ойлгосон. Хохирогчоос уучлалт хүсэж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Алтай” зочид буудалд "чи хоёр пиво авирснаа юу гэж бодоод байгаа юм" гэх шалтгаанаар иргэн ******* маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг, хохирогч *******ы мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6374 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6374 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 12459 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч *******ийн 2024 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Алтай” зочид буудалд "чи хоёр пиво авирснаа юу гэж бодоод байгаа юм" гэх шалтгаанаар иргэн ******* маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй хэдий ч шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирол төлбөрт шилжүүлсэн болох нь дансны хуулга болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ******* ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэнжаргалын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн хохиролд хохирогч *******д 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ