Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/01163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Р

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , шүүхэд төрийг төлөөлж ахлах прокурор Ц.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүсэлт гаргагч С.Р миний эцэг Ж гийн Ч г 1938 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баривчилж, Онцгой бүрэн эрх комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазийн бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Улмаар хэргийн хянаад Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар магадлалаар цагаатгасан байдаг. Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг гэж заасан байна. Миний бие С.Р нь эцэг Ж гийн Ч г хуулийн дээд хэмжээ авах үед 4 настай байсан нь нэхэмжлэлд хавсаргасан Тагнуулийн ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Монгол улсын 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогддог. Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэрт шаардлагатай бичиг баримтуудыг миний бие холбогдох хууль, журмын дагуу бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс-д хүлээлгэн өгсөн. Улмаар Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн № *** дугаарын 6 дахь талд Нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад С.Р миний нэрийг 80 000 000 төгрөгийн нөхөх олговор авах шаардлага хангасан иргэдийн жагсаалтад оруулсан. Иймд С.Р миний бие хэлмэгдэгч Ж гийн Ч гийн төрсөн охин тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Р нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэл гаргагч С.Р миний бие тус шүүхэд хандан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Миний эцэг Ж гийн Ч г 1939 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баривчилж, Онцгой бүрэн эрх комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазийн бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Улмаар хэргийн хянаад Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар магадлалаар цагаатгасан байдаг. Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж энэхүү нэхэмжлэлийг гаргасан. С.Р миний бие хойд эцэг С инаар овоглож бичиг баримтаа авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ж гийн Ч гийн төрсөн охин болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа болно. Миний бие эцэг Ж.Ч г амьд ахуйд, төрсөн 5 хүүхдийн хамгийн бага нь байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ганцаар амьд сэрүүн үлдсэн. Миний дээр 2 ах, 2 эгч байсан бөгөөд 1933 оны хүн амын тооллогод бүртгэгдсэн Ч гийн С , П , Ж , Д нар бөгөөд үүнээс С , Д нар нь бага залуу насандаа нас барсан бөгөөд хэн хэн нь хүнтэй сууж гэр бүл болоогүй байхдаа нас барцгаасан гэдэг. Улс төрийн хэлмэгдэлтийн улмаас тухайн үед бид бүгд овог нэрээ сольсон байдаг бөгөөд 1944 оны хүн амын тооллогод ах С нь б нэртэй, ах Ж нь м нэртэй, эгч П Х , эгч Д нь Д нэртэй тус тус болсон бөгөөд миний нэрийг р гэж бичигдсэн гэдгээр лавлагаа өгсөн бөгөөд тухайн үеийн бүртгэл нь хуучин монгол бичигт байсан бөгөөд крилл үсэгт буулгахдаа р гэж буулгасан байдаг. Мөн миний том эгч Шагдарын Х нь 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нас барсан.
Ах Шагдарын м нь 2009 оны 07 дугаар сарын 08-нд нас барсан талаархи лавлагааг төрсөн хүүхдүүдээр нь дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан. Харин ах С , эгч Д нар бага залуудаа нас барсан тул тэр хүмүүсийн бичиг баримт гэх зүйл байддаггүй тул нас барсан талаархи лавлагааг гаргуулах боломжгүй юм билээ. Миний ээж Н.Г нь эцэг ч г хуулийн дээд хэмжээ авсаны хойно С эгэх хүнтэй гэр бүр болсон бөгөөд улмаар дүү А , Х , Г нар төрсөн ба дүү Галсанг өөр айлд өргүүлсэн. Дүү А , Х , Г нар одоо Говь-Алтай аймгийн Т сумд оршин суудаг. Миний бие эцэг Ч г амьд ахуйд төрсөн 5 хүүхдээс амьд сэрүүн үлдсэн төрсөн охин нь бөгөөд тухайн үеийн бүртгэл бичиг баримтаар хойд эцэг болох С ийн нэрээр овоглож бичиг баримт авсан юм. С.Р миний бие хэлмэгдэгч Ж гийн Ч гийн төрсөн охин болох нь хэрэгт өгсөн баримтуудаар хангалттай тогтоогдох бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс-д бүрдүүлж өгсөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэрт шаардлагатай бичиг баримтууд, О.Д гийн Засагт ханы Огтор хөх хэмээх цэцэн туслагч Баянцогтын уг гарвал хэмээх номын 21-25-р талд ...Шагдарын Р нь 1935 онд Засагт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг Дархан гүн Ч гийн 5 дахь хүүхэд болон төржээ....., О.Д гийн Уугуул түмний минь удмын бахархал хэмээх номын 6-р талд ....Ш.Р /эм, 1935/ ...., Ч.М гийн Говь-Алтай аймгийн Т сум /түүхэн тойм номын 173-174-р талд ....Ч гийн м , Р , Г нар...., О.Д гийн Удмын бахархал номын 38-р талд .....Ш.Р , эм, 1935, гахай..., гэж бичигдсэн бөгөөд, Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №134 дугаарт нөхөх олговор олгох эрхтэй этгээд мөн болохыг тодорхойлсон зэргээс тогтоогдоно. Иймд С.Р миний бие хэлмэгдэгч Ж гийн Ч гийн төрсөн охин мөн болохыг тогтоолгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байх тул шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хүсэлтийг минь хүлээн авч зохих журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг минь бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан 80 000 000 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргагч С.Р гийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Харин Ж.Ч гийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж байна. Хүсэлт гаргагч нь хэлмэгдэгч Ж.Ч гийн төрсөн охин болох нь хавтаст хэрэгт цугларсан бусад баримтаар хангалттай нотлогдох бөгөөд урьд шүүхийн шийдвэрээр эцэг Ж.Ч гийн нөхөх олговор 1 000 000 төгрөгийг ах Ш.м ын хамтаар авсан байдаг. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Ц.М  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ахлах прокурор Ц.М би Монгол улсын Прокурорын тухай хуульд заасны дагуу төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч С.Р гийн төрсөн эцэг Ж.Ч нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн байна. С.Р гийн ээж Г нь нөхөр Ч г баривчлагдсаны дараа С интай гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас А , Х нар төрсөн байна. С.Р нь хойд аав С инаар овоглогдсон ба төрсөн эцгээс ах дүү тавуулаа байсан гэж тайлбарлаж байна. Ж.Ч хэлмэгдсэн болох нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа боловч С.Р нь түүний төрсөн охин мөн эсэх талаар эргэлзээтэй, холбогдох баримтууд хангалттай нотлохгүй байна. Тухайлбал: ХААТР-1 төрсний бүртгэлийн лавлагаагаар С.Р гийн эцэг Намнангийн С , эх Намнангийн Г гэж бичигдсэн байх ба 1944 оны хүн амын тооллогоор хүүхдүүдийн эцгийн нэр тэмдэглэгдээгүй байна. Чагдаржав Г нар нь 6 хүүхэд төрүүлсэн ба хамгийн бага хүү о н талаар баримтгүй, С , Д нарын талаархи баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, төрсөн хүүхэд нь гэж тогтоогдсоны дараа нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С ины Р нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

С ины Р гийн төрсөн эцэг Ж гийн Ч нь Завхан аймгийн Тамч сумын 5 дугаар багийн харъяат бөгөөд 1938 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлжээ. Тэрээр өмнө нь 1932 онд цуурхалын хэргээр хоригдож байсан байна.

БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай магадлалаар Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24-р тогтоолыг хүчингүй болгож, П.Г , Г.Д нарын 34 хүнд холбогдох хэргийг цагаатган, хэргийг ЭБШ хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэр бүхий 34 иргэний 33 дугаарт Ж /Ж /-гийн Ч гийн нэр бичигдсэн байна. /хойшид Ж гэнэ/

Ж гийн Ч д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан тухай Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05/1 дугаартай архивын лавлагааБНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай магадлал, хэлмэгдэгч Ж.Ч д нөхөн олгосон цагаатгав гэсэн гэрчилгээ, Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 03-1/- дугаартай лавлагаа, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03-1/: дугаартай архивын лавлагаа, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 03-1/ "дугаартай архивын лавлагааны хуулбар, Улсын бүртгэлийн төв архивын 00/6 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа, Ш.х болон Ш.м нарын нас барсны гэрчилгээ, Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 134 дугаар, Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаартай шийдвэр, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03-2/7 болон 03-2/8  дугаартай лавлагаа 9 дугаартай хадгаламжийн нэгжийн хуулбар, О.Д гийн Уугуул түмний минь удмын бахархал ном, Т сум сумын түүх, дунд тайлбар толь, О.Д гийн Удмын бахархал ном, О.Д гийн Засагт ханы Огтор хөх хэмээх Цэцэн туслагч Баянцогтын уг гарвал зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар цугларсан байна.

Хүсэлт гаргагч С.Р , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлмэгдэгч Ж.Ч гийн төрсөн охин мөн бөгөөд ах дүү тавуулаа байсан, аавыг баривчлагдаад явахад биднийг эсэргүүний хүүхэд гэж ад шоо үздэг тул тус бүр нэрээ өөрчилсөн, ээж маань амьдралын эрхэнд өөр хүнтэй гэр бүл болж би хойд аавынхаа нэрээр овоглогдох болсон гэж тайлбарлаж байна.

Түүний тайлбар нь архивын баримтууд болон номонд бичигдсэн түүхийн хуудаснаас нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Тодруулбал: С.Р  /р / нь төрсөн эцэг Ж.Ч , эх Н.Г  /г /, ах Ч.С  /б /эгч С.П /Х /, ах С.Ж /м /, эгч Ч.Д /Дуламхүү/ нарын хамт амьдарч байсан ба эх Н.Г , ах Ч.С  /б /эгч Ч.Д /Дуламхүү/ нар нь 1940-1950 онуудад нас барсан, эгч Ш.х /С.П / 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, ах Ш.м /С.Ж / 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нас барсан бөгөөд эцэг Ж.ч гийн улс төрийн хилс хэрэгт цагаатгагдсаны нөхөх олговрыг хуваах асуудлаар ямар нэгэн маргаан гараагүй, С.Р гээс өөр нөхөх олговор авах этгээд байхгүй байна.

1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу 1 000 000 төгрөгийн нөхөх олговрыг С.Р  нь ах Ш.м /С.Ж /-ын хамтаар хувааж авсан болох нь Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаартай шийдвэрээр, Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 134 дугаарт нэхэмжлэгчээр зарлагдсан баримтуудаар тус тус нотлогдож байна.

Ш.о гэдэг дүү байсан талаар ном товхимолд дурдсан байсан ч түүнийг бага байхад нь айлд өргүүлсэн гэсэн хүсэлт гаргагчийн тайлбар нь Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаагаар батлагдаж байна. Өөрөөр хэлбэл Ш.о н талаар өрхийн бүртгэлд бүртгэгдээгүй тул түүнийг айлд өргүүлсэн гэх хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй.

Хуучин монгол бичгийн үсгийн ижил бичилт, дуудлага авиа нь Р г р гэх, ш г Ч гэж бичсэн байх магадлалтай юм.

Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 1933 оны хүн амын тооллогоор Ж жавын Ч эрэгтэй өрхийн тэргүүн, 32 настай, хүү Ч гийн С 11 настай, П 7 настай, Ж 5 настай, Д 2 настай, эхнэр Ж жавын г 28 настай гэж бүртгэсэн бол 1944 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ш гийн б 23 настай, охин Х 18 настай, дүү м 16 настай, дүү Д 14 настай, дүү р 10 настай, дүү А 4 настай, дүү Х 1 настай, эх г 37 настай гэж бүртгэгдсэн байна.

1938 онд Ж.Ч баривчлагдах үедээ 37 настай, өрхийн бусад гишүүдийн насны байдал /ганц нэг жилээр зөрж байгааг хий насаа оруулж тооцдог монгол уламжлалтай холбоотой гэж үзсэн болно/ нь нэр өөрчлөгдсөнтэй тохирч байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч С.р нь 1935 онд төрсөн гахай жилтэй боловч эсэргүүний хүүхэд гэж хэлмэгдэж байсантай холбоотойгоор эцгийн нэрийг хойд аав Н.С инаар, төрсөн оноо 1937 он гэж тодорхойлсон хэдий боловч хэлмэгдэгч Ж.Ч г баривчлагдахаас өмнө төрсөн байна.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн С.Р гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу 80 000 000 төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын төрийн сангийн данснаас гаргуулан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Р нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын тэмдэгийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын төсвийн орлогоос нөхөх олговор 80 000 000 /наян сая/ төгрөг гаргуулан Боржгин овогт С ины Рд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогоос буцаан гаруулж С.Р д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ