| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0410/ |
| Дугаар | 2024/ШЦТ/809 |
| Огноо | 2024-10-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/809
2024 10 14 2024/ШЦТ/809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Хонгорзул хөтлөн,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч*******д холбогдох эрүүгийн 2405000640187 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч, *******,******* тоотод түр оршин суух, урьд
-Өвөрхангай аймгийн Эрүүгийн шүүхийн 1/101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 757 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
-2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 828 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Харуул овогт Дашлхагваагийн Амарбаясгалан,*******,
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь “2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 148 тоотод байдаг иргэн ******* “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүний өмчлөлийн 575,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А53 загварын гар утсыг авч залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭМ БУРУУГИЙН ТАЛААР
Хэргийн үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүний өмчлөлийн 575,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А53 загварын гар утсыг авч залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д:Амарбаясгалан нь “ …маргахгүй...” гэж мэдүүлсэн болно.
Эрүүгийн 2405000640187 хэргээс шинжлэн судалсан:
Гэмт хэргийн талаарх хохирогчийн гаргасан гомдол /хх-ийн 4/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчоор өгсөн "...Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны зүүн нарангийн 18 дугаар гудамжинд миний танил болох С.Дашцэрэн,,, нэртэй 06-ны өдер Баянгол дүүргийн 22 дугаар хорооны зүүн нарангийн 18 дугаар байхад нэг танихгүй залуу ирсэн. Тухайн залууг би өмнө нь харж байгаaгүй, надтай хүмүүстэй 0,75 граммын Хараа нэртэй архи 2 ширхгийг бид нар хувааж уу цуг архи ууж байсан хүмүүс болох *******,,, нар залуу би цагдаа шүү, таныг харж байгаа шүү гэж хэлээд байсан. Тэгээд тэр залуу зүс таньж байсан. Тэгээд архи хувааж ууж дуусаад байж байтал нөгөө зүс таних танай гэр хаана байдаг вэ гэх асуугаад би тухайн хүнд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны 18 дугаар гудамжны 148 тоот гэрээ зааж өгсөн. Тэгээд гэрийн үүдэнд бид хоёр байж байтал нөгөө залуу таны гар утсаар нэг ярьчхаад егье гээд надаас утсаа өгтөл тухайн хүн миний гар утсыг аваад шууд зугтаасан, би араас нь гүйсэн гуйгаад байхаар нь би тухайн хүнд юм бодолгүй өөрийн самсунг A53 маркийн гар боловч би гүйцээгүй" гэх мэдүүлэг /1хх-ийн 9-10 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн "...би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 14 минутын орчимд гаднаас нэг залуу орж ирж гар утас авах уу гэхээр нь манайх шалгаж үзтэл самсунг А53 маркийн гар утас байсан тухайн хүнд гар утсыг нь 250,000 төгрөгөөр үнэлээд 280,000 мянган төгрөгийн зээл олгоод тухайн хүн нь зээл олгосон мөнгө бэлнээр аваад гараад явсан. Хэд хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас надтай холбогдоод тус утас нь хулгайн утас гэдгийг мэдсэн. Манай байгууллага ямагт тухайн хүний бичиг баримтыг шалгаж үйлчилдэг ямар нэгэн бичиг баримтгүй аль эсвэл хүний бичиг баримтаар үйлчилдэггүй. Тухайн хүнээс хохирол болох мөнгөө гаргуулмаар байна" гэх мэдүүлэг /1хх-ийн 13-14/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-23/,
Иргэн хохирогчийн гэх гар утсыг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 28-29/,
Иргэн хураан авсан гар утсыг хохирогч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 30-31/,
“Дамно” ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-40/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-57-58/,
*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн47, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 62-63/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/ зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь “2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 148 тоотод байдаг иргэн ******* “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүний өмчлөлийн 575,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А53 загварын гар утсыг авч залилсан” гэх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч У.гийн мэдүүлэг /хх-н 8-10/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-н 13-14/, “Дамно” ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тодруулбал шүүгдэгч ******* нь шунахайн сэдлээр бусдад 575,000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар хохирогчид 575,000 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Шүүгдэгч *******гийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч 575,000 төгрөгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэгч Ж.Сайнзаяа нь хохирогч гар утсыг биет байдлаар буцаан өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.
Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд иргэний нэхэмжлэгч Ж.Сайнзаяа нь шүүгдэгчийн гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг барьцаалан зээл олгохдоо нийт 302.400 /гурван зуун хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирлыг хүлээсэн байх тул уг мөнгийг шүүгдэгч *******гаас гаргуулж түүнд олгох нь зүйтэй.
ХОЁР:ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч *******гийн хувийн байдал, өөрийн үйлдэлд дүгнэлт хийхгүй байгаа нөхцөл байдал, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөрийг төлөөгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/828 дугаартай шийтгэх тогтоолоор 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял хүлээсэн байх хэдий ч хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн албан тоотод дээрх ял эдэлсэн талаарх мэдээлэл тус албаны цахим санд бүртгэлгүй байна гэж дурдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял нэмж нэгтгэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нийт 19 /арван ес / хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолох нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюул зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 302.400 /гурван зуун хоёр мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Сайнзаяад олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, хохирогчийн эд зүйл буцаан олгогдсон болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ