| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0797/ |
| Дугаар | 2024/ШЦТ/832 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/832
2024 10 22 2024/ШЦТ/832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн хөтлөн,
улсын яллагч: Д.Батзаяа,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Паламын Отгонбилэгт холбогдох эрүүгийн 2405030151144 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *******,******* тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
*******
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь “...2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ******* өмчлөлийн айфоне 13 про макс загварын гар утсыг "такси дуудаад өгье" гэж төөрөгдөлд оруулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авах зорилгоор хуурч авсан. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө иргэн ******* худалдаж, хохирогч ******* 1,500,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ******* өмчлөлийн айфоне 13 про макс загварын гар утсыг "такси дуудаад өгье" гэж төөрөгдөлд оруулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авах зорилгоор хуурч авсан. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө иргэн ******* худалдаж, хохирогч ******* 1,500,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн “гэм буруу дээрээ маргах зүйлгүй” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405000000324 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хуурай ахын гэр болох 1 дүгээр хорооллын 19-н автобусны буудал орчим уулзахаар очсон юм. Намайг ахынд ороход түүний дүү гэх эрэгтэй байсан. Би тухайн айлд очихдоо нэлээд согтуу байсан бөгөөд тэнд нэг шил архи, хоёр ширхэг 2,5 литрийн хэмжээтэй пиво хамтарч уугаад буцаад 10 дугаар хорооллын 10 дугаар байранд орших гэртээ ирээд унтаад өгсөн. Тэгээд би сэрээд гар утсаа хайхад байхгүй байсан. Би ах руу залгаж “гар утсаа танайд үлдээгээгүй биз үзээд өгөөч" гэхэд надад “энд байхгүй байна” гэсэн хариу өгсөн. Би өөрийн ашигладаг Laf top дээр байршлыг нь харахад миний утас 10 дугаар хороолол 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах автобусны буудал дээр заагаад байсан. Би гар утсаа 2022 онд Америкаас Монгол мөнгөөр 4,800,000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн айфоне 13 про макс загварын утас байсан…” гэх мэдүүлэг /хх-4-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч “…Би 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “" гэх нэртэй фейсбүүк хаягаар "Айфоне 13 про макс сонирхъё” гэх зарыг байршуулсан юм. Тэгтэл тэр өдрийн 23 цаг 51 минутад "' rэx хаягтай үл таних хүн холбогдож айфоне 13 про макс загварын гар утас байна гэж хэлсэн. Үүний дараа З дугаар эмнэлгийн урд талын автобусны буудал дээр 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө өөрийн найз хамт тухайн хүнтэй уулзаж утсыг нь шалгаад авахаар болж 800,000 төгрөгийг нь бэлнээр 500,000 төгрөгийг нь дансаар шилжүүлж өгсөн" гэх мэдүүлэг /хх-н 23-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч “…Миний дүү ******* нь багаасаа эмээ дээрээ өссөн хүүхэд сургуульд суралцаж төгссөн. Дараа нь Солонгос Монголын хамтарсан коллежид суралцаж цахилгаанчин мэргэжлээр төгссөн. ******* нь ажилсаг, аливаа зүйлийг тууштай хийдэг бусадтай нийтэч зангаар харьцдаг" гэх мэдүүлэг /хх-н 29-30/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л. гэрчээр өгсөн “... өөрийн фейсбүүк хаягаар айфоне загварын боломжийн үнэтэй утас авна гэх зарыг байршуулсан, Тэгээд тухайн өдрийн орой 11 цагийн үед тай фейсбүүкээр үл таних хүн холбогдож айфоне 13 про макс гар утас байна гэж хэлсэн. Үүний дараа тухайн хүнтэй фейсбүүкээр холбогдож 3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудал дээрт очиж гар утсыг нь үзэхэд хөх өнгийн айфоне 13 про макс загварын гар утас байсан. Үүний дараа би тухайн гар утсыг 800,000 төгрөгийг бэлнээр 500 000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаартай данснаас Худалдаа хөгжлийн банкны дугаартай гэх эзэмшигчтэй дансаар шилжүүлэн өгсөн. Би гар утсыг худалдаж аваад 30,000 төгрөгөөр хамгаалалтын гэр, 15,000 төгрөгөөр камерын хамгаалалт, 15,000 төгрөгөөр дэлгэцийн наалт 95, 000 төгрөгөөр цэнэглэгч авсан” гэх мэдүүлэг, /xx-н 18-22/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 31-35/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-н 36-42/,
Хаан банкны дугаартай Лувсанжамцын харилцах дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 45, 55-57/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэлүүд /хх-н 52-54/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн БГ2-24-1296 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-67/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “...2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ******* өмчлөлийн айфоне 13 про макс загварын гар утсыг "такси дуудаад өгье" гэж төөрөгдөлд оруулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авах зорилгоор хуурч авсан. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө иргэн ******* худалдаж, хохирогч ******* 1,500,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох ******* хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-17/, гэрч Л. мэдүүлэг /хх-ийн 18-22/, гэрч мэдүүлэг /хх-ийн 23-26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-67/, Хаан банкны дугаартай Лувсанжамцын харилцах дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 45, 55-57/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэдэг нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд итгэлийг нь олох тодорхой үг хэллэг, үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг зориуд төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь авах үйлдэл ба шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******ийн 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ******* өмчлөлийн айфоне 13 про макс загварын гар утсыг "такси дуудаад өгье" гэж төөрөгдөлд оруулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авах зорилгоор хуурч авсан. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө иргэн ******* худалдаж, хохирогч ******* 1,500,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “би Баттулга гэх хүнээс 1,500,000 төгрөгөөр өөрийн алдсан утсаа худалдаж авсан. Отгонбилэгийн ах надад 700,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 800,000 төгрөгийг цалин буухаар өгнө гэсэн” гэж мэдүүлжээ.
Хэргийн нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогчийн утсыг залилж авсныхаа дараа барьцаалан зээлдүүлэх газарт 1.300.000 /нэг сая гурван зуун мянга / төгрөгөөр барьцаанд тавьж 800,000 /найман зуун мянга / төгрөгийг бэлнээр 500.000 /таван зуун мянга / төгрөгийг өөрийн дансаар авсан байх ба хохирогч нь барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн утсыг буцаан худалдаж авахдаа 1.500.000 /нэг сая таван зуун мянга / төгрөгийг гэрч ******* төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болох Хаан банкны дугаартай Лувсанжамцын харилцах дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 45, 55-57/ зэргээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын үлдэгдэл 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийн үлдэгдэл 800,000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчид учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Паламын Отгонбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 250 /хоёр зуун тавь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******ээс 800,000 /найман зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ******* олгосугай.
6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч ******* 700,000 /долоон зуун мянга/-н төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ