Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/842

 

 

 

 

 

 

 

 

   2024         10            24                                     2024/ШЦТ/842

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн хөтлөн,

улсын яллагч: Г.Ариунзул,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Дамбий хорол овогт Энхбатын өд холбогдох эрүүгийн 2405000001396 дугаартай хэргийг 2024 оны 10 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Дамбий хорол овогт Энхбатын /РД: ДР00310130/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч ******* нь “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хур зочид буудлаас хохирогч ******* эзэмшлийн “Айфон 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хур зочид буудлаас хохирогч ******* эзэмшлийн “Айфон 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “гэм буруу дээрээ маргах зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2405000001396 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчоор өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 31-ний орой найз болох ,*******, ******* нарын хамт уулзаж Хур гэх нэртэй буудалд пиво болон Сөжү ууж тэгээд байж байгаад хорооллын бааранд орж өглөөний 6 цагт тухайн буудалдаа буцаж ирж амарцгаасан. Бүгд өдрийн 11 цагт сэрж *******,******* нар нь ажилтай гэж хэлээд гарч явсан. бид 2 үлдээд 2 аяга пиво уугаад удалгүй амарсан. Би оройны 22 цаг 00 минутад сэрэхэд явсан байсан ба би утсаа хайгаад олоогүй. Буудлын жижүүрээс манай өрөөнд хүн орж гарсан уу гэхэд танай өрөөнд хүн ороогүй цагдаатай ирж камер шүүгээрэй гэсэн Би цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Бид 3 өмнө нь засал чимэглэл хийдэг байсан. Өөр харилцаа хамаарал байхгүй. Би дугаар руу олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Би хаанаас авсан гэдгээ санахгүй байна. 2020 оны 6 дугаар сард авч байсан. Тухайн үед 2,800,000 төгрөгөөр авсан. Миний алга болсон утасны IMEI кодоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би болон Долгорсүрэн, *******, нарын хамт уулзаж Хур гэх нэртэй зочид буудалд орж архи ууж байгаад 4 дүгээр хорооллын баар орж буцаж буудалдаа орж пиво ууж байгаад бид 4 унтаж 11 цагт сэрсэн. ******* 11 цагт би 14 цагт хувийн ажилтай болоод гэр рүүгээ явсан. Долгорсүрэн нар пиво уугаад үлдсэн. Найз Долгорсүрэн буудлын жижүүрийн утаснаас над руу орой 22 цагийн үед ярьсан. Миний утас алга болчихсон юм шиг байна. Чи хүрээд ирээч гээд би уулзсан. Өдөр 14 цагийн үед нь түүний утсаар *******тай ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

“Ашил Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...үнэлэгдэж буй айфон 12 про макс загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 1,500,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” /хх-ийн 23-26/,

 

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хур зочид буудлаас хохирогч ******* эзэмшлийн “Айфон 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох ******* хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-26/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч *******ийн 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хур зочид буудлаас хохирогч ******* эзэмшлийн “Айфон 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг  тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Хохирогч О.Долгорсүрэн нь өөрийн эд зүйл болох айфон 12 про макс загварын гар утсыг биетээр хүлээн авсан /хх-ийн 10-11/ байх тул шүүгдэгч Б.ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч *******өд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 49/,

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаанд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч *******өд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаанд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хүрээнд биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дамбий хорол овогт Энхбатын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 6 /зургаа/-н сарын хугацаанд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******өд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч О.Долгорсүрэн эд зүйлээ биетээр буцаан авсан болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ