| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0821/ |
| Дугаар | 2024/ШЦТ/861 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/861
2024 10 31 2024/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн хөтлөн,
Улсын яллагч: Г.Энэрэл,
Шүүгдэгч: *******
Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2405029531134 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
-Дархан хотын шүүхийн 1981 оны 1 дүгээр сраын 13-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн “б”-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Мөн Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сраын 05-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,
Харчин овогт Равдандоржийн Батбаяр /РД:ТЕ62080314/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь “...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрги.Энхтөгөйн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол зоог цайны газрын гадна тодорхой шалтгаангүйгээр Алдөрийн толгойн тус газарт тоосгоор цохиж, тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн ар болон урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол зоог цайны газрын гадна тодорхой шалтгаангүйгээр *******ийн толгойн тус газарт тоосгоор цохиж, тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн ар болон урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “...гэм буруутай...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн өгсөн “...гомдолтой...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405029531134 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн өгсөн "... 2024 оны 7 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол зоог цайны газрын үүдэнд найзууд болох ,, нарын хамт тамхи татаад зогсож байтал миний дагз хэсгээр нэг зүйл цохих шиг болоход нүд харанхуй болоод газар унасан. Босож ирээд харсан чинь манай найзууд 50 орчим насны, согтуу эрэгтэй хүнийг бариад авчихсан, та яаж байгаа юм бэ гээд зогсож байсан. Тухайн үед миний толгойноос цус гарч байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тоосгоор цохисон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч өгсөн "...2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 1 удаагийн ...124.762 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гарч, уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. ...Зардлыг яллагдагч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь... дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг. /хх-ийн 25/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн "...Монгол зоогийн гадна ,, зогсож байсан. Харин биийн машинд сууж байх үед үл таних настай ахийн толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохих үед доошоо суусан. Энэ үед харин үл таних настай ахыг барьж аван машин руугаа шахсан. Машинаасаа буугаад дээр очиход толгой болон чих нь цус болсон байхаар нь би усаарийн толгойн цусыг цэвэрлэсэн. Настай ах согтуу байсан, мөн гартаа тал тоосго барьсан байдалтай орилоод байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9017 дугаартай "...*******ийн биед тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн ар болон урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн нэг цаг хугацаанд цохигдох, үрэгдэх, нидрэгдэх үйлдлээр үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 37/,
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 64/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 78/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 81/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ын яллагдагчаар өгсөн: “…2024 оны 7 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах арктай шар байрны хойд талын сүүдрэвчинд эхнэр болон түүний найз Бадмаатай хамт бид 3 0,75 литрийн Агар нэртэй архи аваад эхнэр болон түүний найзад нь нэг удаагийн аяганы талаар хийж өгөөд үлдсэн архийг нь би бүгдийг нь уусан. Тэгээд эхнэр найзыгаа хүргэж өгөөд ирье түрүүлээд харьж бай гэхээр нь би гэр рүүгээ ганцаараа явж байснаа санаж байна. Нэг мэдсэн би эрүүлжүүлэхэд ирсэн цагдаа миний бичиг баримтыг шалгаад зогсож байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 70-71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол зоог цайны газрын гадна тодорхой шалтгаангүйгээр *******ийн толгойн тус газарт тоосгоор цохиж, тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн ар болон урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ийн мэдүүлэг /хх-н 22/, гэрч мэдүүлэг /хх-н 29/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9017 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 37/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9017 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 9017 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч *******ын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол зоог цайны газрын гадна тодорхой шалтгаангүйгээр *******ийн толгойн тус газарт тоосгоор цохиж, тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн ар болон урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол төлбөрийг баримтаар нэхэмжлээгүй байна, харин шүүгдэгчийн гэмт үйлдэл нь түүний сэтгэл санаа болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйл, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт зааснаар хүний биед учирсан хөнгөн хохирлын улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах зохицуулалтай болно.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд шүүх дүгнэлт хийж гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 2024 онд батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин үржүүлж 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь гэмт хэрэг гарах үед 124.762 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч *******аас дээрх зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нэхэмжилсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ялын хязгаарыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн бүс нутгаар тогтоов.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.
3. Шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
5. Шүүгдэгч *******аас 124.762 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулж хохирогч *******т тус тус олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ