Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0485

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “О” ХХК-ийн эзэмшлийн ХV-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХV-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Од нэртэй 1533.55 гектар талбай бүхий Х\/-019231 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн эзэмшиж байгаа ба Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд анх 3 жилээр олгож, цаашид гурав 3-н жилээр 3 удаа сунгаж, нийт 12 жил эзэмшүүлж болох хуулийн заалттай байдаг. Тус компанийн ганц хувьцаа эзэмшигч Ц.Д нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн авто ослын улмаас төрсөн эцэг, хүргэн, зээ дүү гэр бүлийн 3 гишүүнээ харамсалтайгаар алдаж, үүний улмаас сэтгэл санаа, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан.

Осолд орж хүнд гэмтсэнээс үүдэн тархинд гэмтэл учран байнга толгой өвдөх болж, ажил хийх боломжгүй болсон тул 2018 оны 12 дугаар сарын 05-наас 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлсэн. Улмаар эмнэлгээс гараад Говь-Алтай аймагт осолтой холбоотой асуудлаар тус аймгийн цагдаа болон прокурорын газраас дуудагдаж, мэдүүлэг өгч, мөн хүсэлт өгсөн. Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот албан бичгээр хүсэлтийн хариуг өгсөн болно. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан /*******/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дэх удаагийн сунгуулах ажлыг хөөцөлдөж чадаагүй болно. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 Дэх удаагийн сунгалтыг хийлгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-4-д заасан шаардлагууд болох тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах үйлчилгээний хөлс, байгаль орчныг Хамгаалах менежментийн төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн Геологийн тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст сунгуулах өргөдлийг өгөхөөр очиход тус хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өгөх ёстой байсан тул танай өргөдлийг хүлээж авах боломжгүй гээд материалуудыг авалгүй буцаасан.

Иймээс тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Д-ийн биед учирсан Шалтгаан нөхцөлийг ойлгон тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авна уу гэсэн хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19/3 дугаартай албан тоотоор Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн боловч Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/540 тоот албан бичгээр “танай компанийн эзэмшлийн Х\/-019231 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.

Улмаар Кадастрын хэлтсийн дарга Д.Д-тэй уулзахад өргөдлийг хүлээж авах боломжгүй талаар мөн адил тайлбарыг хэлсэн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар хандсан боловч тус газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хугацаа сунгуулах тухай өргөдлөө хугацаандаа гаргаагүй, манай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт заасан нөхцөл шаардлагыг зөрчиж, өргөдлийг хүлээн авч, хянаж, шийдвэрлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн хууль бус эс үйлдэхүй нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд:

“О” ХХК нь цорын ганц удирдлага болох Гүйцэтгэх захиралтай бөгөөд гүйцэтгэх захирал Ц.Д нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх албан тушаалтан төдийгүй тус компанийн банкинд дахь харилцах данснаас зөвхөн түүний гарын үсгээр гүйлгээ хийгддэг. Гэтэл Гүйцэтгэх захирал Ц.Д эрүүл мэндийн шалтгааны улмаас 2018 оны 12 дугаар сарын 05-наас 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн.

Улмаар эмнэлгээс гараад Говь-Алтай аймагт осолтой холбоотой асуудлаар тус аймгийн цагдаа болон прокурорын газраас дуудагдаж, мэдүүлэг өгч, мөн хүсэлт өгсөн. Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот албан бичгээр хүсэлт шийдвэрлэсэн талаарх хариуг өгсөн. Дээрх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй юм. Энэхүү шалтгаан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8а “өвчтэй”, 4.1.8б “эмчилгээ хийлгэж байгаа” гэж заасны дагуу татвар төлөх болон бусад үүргээс хойшлуулж болох хүндэтгэн үзэх шалтгаан юм. “О” ХХК нь тус тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагыг бүрэн ухамсарлаж, биелүүлсээр ирсэн бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 19,897,094.25 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосны улмаас уг хөрөнгө оруулалт нь үнэгүйдэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байна.

“О” ХХК нь тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргах гэсэн боловч хариуцагчийн холбогдох мэргэжилтэн нь өргөдлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт нь Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулинд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч хянаад хуулийн шаардлага хангаж байвап сунгаж шийдвэрлэх /Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2/ эсхүл хуулийн шаардлага хангахгүй байвал [өргөдлийг хангахгуй орхих буюу татгалзах Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 хуулийн зохицуулалттай.

Гэтэл Төрийн захиргааны байгууллага болох хариуцагч нь өргөдлийг хүлээн авахгүй байгаа хууль бус үйлдэл нь үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн өргөдөл болон хавсралтууд, өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-т заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгч компанийг буруутган, түүний эрх ашгийг ноцтой зөрчиж Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хязгаарлаж дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмыг биелүүлж ажиллаж байсан тухайд: Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тодорхой үүрэг хариуцлагуудыг хүлээн ажилладаг бөгөөд “О” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйл Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах, 34 дүгээр зүйл Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх гэсэн зүйл заалтуудыг жил бүр биелүүлж, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай шаардлага хангасан баримтыг хуулийн хугацаанд гаргаж хянуулж байсан.

“О” ХХК нь Ашигт малтмалын газарт 2016-2019 онуудад Хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлсэн, Хайгуулын жилийн тайлан 2016-2019 онуудад ирүүлсэн, Геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 2016-2019 онуудад баталгаажуулж, хянуулж байсан нь энэхүү нэхэмжлэлд хавсаргасан Геологийн албаны тодорхойлолтоор нотлогдож байна. Хайгуулын ажлын тайланд тавигддаг шаардлага буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2.-д “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар I сарын 15-ны өдрийн дотор;” гэж заасан хуулийн хугацаанд хүргүүлж байсан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна.” гэж заасан мөн Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 411 дүгээр тушаагаар батлагдсан 1, 2 дугаар хавсралтад заагдсан шаардлагуудыг хангаж байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлогдож байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэсэн хуулийн нөхцөл, шаардлагыг тус компани зөрчиж байгаагүй нь харагдаж байгаа юм.

Бидний зүгээс дээд шатны албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтдээ Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хянан шалгаж тогтоож, нөгөө талаар төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүрэгтэйг хуульчилсан тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох үйл ажиллагаа явуулж дээрх эрхээ хамгаалуулах боломж олгохыг хүссэн юм.

Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлж ажиллахгүй байгаа нь нотлогдож байгаа төдийгүй дээрх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 35.12 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.” заасан манай компанийн хаяг, утасны дугаар өөрчлөгдөөгүй тул хуульд заасан хэлбэрээр мэдэгдэх үүрэг төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь давхар нотлогдож байна.Дээрх байдлаас үзэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал газрын  тосны газрын Кадастрын хэлтэс нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаанд баримталж ажиллахгүй байгаа байдал ажиглагдаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэг “Гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө.” гэж заасан хуулийн хугацаанд хариу өгөөгүй, манай гомдолтой холбоотой сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тодруулж, тайлбар мэдүүлэг авч, нотлох баримтыг үнэлэхгүй байгаа улмаар тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч холбогдох нэгжийн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, гэрчилгээ, хавсралтад бичилт хийхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг “Дээд шатны захиргааны \байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна.

“О” ХХК-ийн эзэмшлийн Х\/-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХУ-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү..” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “О” ХХК-ийн эзэмшлийн Х\/-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХХ/-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Од нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-019231 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр шийдвэрээр “О” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана”гэж заасан ба ‘О" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХХ/-019231 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар заасан ба “О” ХХК нь хуулийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

Төрийн захиргааны байгууллагаас тус компанид ХҮ-019231 тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгдэж, мэдэгдлийг компанийн менежер М*******д гардуулсныг 2016 онд хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

Иймд “О” ХХК-ийн эзэмшлийн Х\/-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХУ-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ц.Д шүүхэд хандаж “О” ХХК-ийн эзэмшлийн ХV-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХV-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...харвалт өгөөд эмнэлэгт хэвтсэн, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан..., өргөдлөө 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн боловч хүлээн аваагүй цуцалсан нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанид Булган аймгийн Бүрэгхангай сумын Нутаг од нэртэй талбайд хайгуулын XV-019231 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2016-2018 онуудын төлбөр төлсөн үйл баримтууд тогтоогдов.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ... гээд уг өргөдөлд хуулийн 22.1.1-22.1.4-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэрэг баримт бичгүүдийг хавсаргаж өгөхөөр зохицуулсан байна.

Нэгт. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн XV-019231 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 01 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болох тул Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг холбогдох баримт бичгүүдийн хамт 1 сарын өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах ёстой байжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тус компанийн ганц хувьцаа эзэмшигч Ц.Даваалорж нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авто ослын улмаас төрсөн эцэг, хүргэн, зээ дүү гэр бүлийн 3 гишүүнийг харамсалтайгаар алдаж сэтгэл санаа болон тархинд гэмтэл учирч ажил хийх боломжгүй болж 2018 оны 12 дугаар сарын 05-аас 15-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид хэвтрийн дэглэм барин эмчлүүлэх шаардлагатай болсон тул гэрээр эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээтэй байгаа болно гэж тайлбарлаж, амбулаторын картыг хавсаргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж ойлгох хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ... өргөдлийг ... гаргана гэдэгт нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө хэдийд ч тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргах боломжтой байсан гэж үзэх төдийгүй улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө өдрүүдэд нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг гаргах боломжтой байсан гэж шүүх үзлээ.

Хоёрт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ...тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргах гэсэн боловч хариуцагч өргөдлийг хүлээн авахаас татгалзсан, ...хуульд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч хянаад хуулийн шаардлага хангаж байвал сунгаж шийдвэрлэх, эсхүл хуулийн шаардлага хангахгүй бол татгалзах зохицуулалттай. ...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан гэж тайлбарлажээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргахдаа “...хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгэх тухай холбогдох материалаа бүрдүүлэн өгөөгүй бөгөөд улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1058 дүгээр албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж өгөх ёстой байдаг. Иймд дээрх хуульд заасны дагуу...хүсэлтийг ирүүлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн байна.

Иймд нэхэмжлэгчээс XV-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага гаргаж маргасан нь үндэслэлгүй байна.

Гуравт. Нхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5-д заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой гэж тайлбарлаж, төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан нь түүнийг дуусгавар болгох үндэслэл болохыг мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага бие даасан захиргааны акт гаргадаггүй байх тул нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар болон уг үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар мэдэгдэх үүргийг хариуцагч захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасны дагуу нэхэмжлэгч “О ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг гаргаагүй байх тул хариуцагчаас тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““О” ХХК-ийн эзэмшлийн ХV-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХV-019231 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН