| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0090/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 17.7.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Хохирогч С.Х , Э.А
Хохирогч нарын өмгөөлөгч С.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийн 2.3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц м овогт Л Б холбогдох эрүүгийн 242.000.131.0107 тоот хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 12-ны өдөр До аймгийн Ал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Д аймгийн С сумын дугаар баг М.. ... дугаар гудамжны... тоотод оршин суух хаягтай,
Урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон,
Мөн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцуулж, 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2023/ШЦТ/153 дугаар шийтгэх заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Л.Б , /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны 20 цаг 00 минутад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дугаар баг Төмөр замын гарам дээр хамтран амьдрагч С.Х ажлын байранд орой 20 цагийн үед ирж ажил тарахыг хүлээж байгаад уулзаад дахин хамтран амьдрах талаар хэлэхэд хохирогч дургүйцэх үед хохирогч С.Хандармаад хүч хэрэглэн үүрч мөрөн дээрээ тавьж эзэнгүй газар авч очно, ална гэж заналхийлж хоолойг нь 2-3 удаа боосон, цээртэй үгээр гутаан доромжилсон,
Мөн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өглөөний 08 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Төмөр замын өртөө"-ний гадна "Хово" загварын 71-48 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Хандармааг хамтдаа байсангүй, өөрсдийн гэр бүлийн харилцаанд ээжийгээ оролцуулсан гэх шалтгаанаар түүний хүсэл зоригийнх эсрэг тээврийн хэрэгслээс буухгүй байхыг албадаж, цээртэй үгээр гутаан доромжилж, скочоор гарыг нь хүлж, толгойг нь хөнжлөөр дарж бие махбодод нь халдан С.Х-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхыг таслан зогсоох гэсэн хадам эх болох Э.А-г эсэргүүцэж үйлдсэн,
Улмаар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёмбын .. дугаар гудамжны 6 тоотод С.Х-г унтаж байхад нь хоолойг гараараа боож, хутга тулган, гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадаж, түүний биед хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий зөөлөн эдийн гэмтэл учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Х-г байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хадам эх болох Э.А-г эсэргүүцэж үйлдсэн,
2024 оны 06 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын - дугаар багт байрлах Соёмбо гудамжны тоотод хамтран амьдарч байсан С.Х-ийн төрсөн эх Э.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаж муудалцан, улмаар түүнд хутга тулган, завж хэсэгт нь зүсэж, нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, гараараа алгадан, баруун талын шуу хэсэг рүү нь цохиж, зодон, түүний биед хамрын таславчийн мурийлт, цууралт, хамар, баруун шуу, цээжний цус хуралт, уруулын зулгаралт гэмтэл учруулж, хамрын таславчийн мурийлт, цууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 06 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын шилжүүлэн ачих талбай 2-ын автомашины зогсоол дээр байршуулсан байсан Д.О-н эзэмшлийн ДГО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хэргийн явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй” гэв.
Хохирогч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Байцаалтын явцад мэдүүлгээ өгсөн. Нэмээд хэлэхэд сэтгэл зүйчид хувиараа үзүүлсэн. Цаашид сэтгэл зүйн эмчилгээнд явна гэж бодож байна. Мөн энэ хүн дахиад намайг айлгаж ичээхгүй, хэзээ гарч ирээд намайг ална гэж заналхийлхээс айж байна. Хэзээ миний хоёр хүүхдийг өнчрүүлэх юм бол гэхээс бас айж байна. Ингээд нийт 5,092,800 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хүнийг л надаас холдуулаад надтай харилцаа холбоо үүсгэхгүй арга хэмжээ авч өгөөч ээ гэж хүсэж байна. Өөр гомдоод байх юм байхгүй” гэв.
Хохирогч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Охиныхоо ээжийн хувьд охиноо хамгаалаад энэ хүнийг миний гэр бүлээс хол байлгаад өгөөч ээ гэж хүсэж байна. Өөр хүсээд байх зүйл алга. Адилхан л хүний үр хүүхэд, ээж аав нь үр хүүхдээ адилхан хамгаална л гэж бодож байгаа байх. Хамгийн гол нь миний гэр бүлийг энэ хүнээс холдуулаад амар амгалан тайван амьдруулаад өгөөч ээ гэж хүсэж байна” гэв.
Хохирогч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар баг Соёмбо... тоот гэртээ манай хоёр хүүхэд, манай ээж, төрсөн дүү, манай ээжийн найзууд унтаж амарч байхад 06 дугаар сарын 12-ны шөнө 03 цаг 30 минутын орчимд миний хөнжлийг нэг хүн татах шиг болоод байхаар нь гэрт унтаж байгаа хүмүүсийн аль нэг нь хөнжил татаад бана гэж бодоод унтаад өгсөн. Удалгүй дахин миний хөнжлийг сөхөөд миний биед хүн хүрээд байхаар нь сэртэл хамтран амьдрагч Б миний зүүн талд хэвтэж байхаар нь чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуухад чамайг санаад оргоод ирсэн гэж хариулсан. Би мөн хаанаас гэж асуухад хариулаад том тээврийн хэрэгсэлтэй гэж хариулсан. Яг хаанаас ирсэн талаар хэлсэн талаар сонсоогүй. Би чамтай уулзчихаад 5 цаг явна гэж хэлсэн. Мөн Б надад хандаж хоёулаа хамт гараад машинд уулзах уу гээд байсан. Тэгэхээр нь чамтай уулзахгүй чи яв гэж хэлэхэд чи чанга яриад ээжийг сэрээх гээд байна намайг битгий цагдаад бариад өгөөч гээд юм яриад байсан. чи явахгүй бол цагдаад хэлнэ шүү гэж хэлэхэд за гэж хэлээд гэрээс гараад явсан. ...04 цаг 15 минутын орчимд Б гэрт ороод ирсэн миний хүзүүнд манай гэрт байдаг хар өнгийн иштэй хутгыг хоёр талаас нь барьсан хоолойн хэсэгт тулгаад намайг дугарах юм бол ална гэсэн би дугарах гэтэл миний хоолойг аль нэг гараараа боож би амьсгалахад хэцүү 2-3 секунд болсон байх гараа хоолойн дээрээс авсан ба би амьсгалж чадахгүй байх шиг болж амьсгалж баруун талын орон дээр унтаж байсан ээжийг татаж ээжээ гэж хашхирсан. Ээж босож ирээд миний хажуу талд суугаад цагдаа дуудах талаар хэлээд би ээжийн утсыг авч өгөхөд Б ээжийн гар утсыг авах гээд дайрах үед би тэр хоёрын дундуур орох үед Буянтэгш миний баруун талын хацар хэсэг рүү 2 удаа алгадсан. Манай ээжийг ална гээд дайрч байхдаа ээжийн зүүн талын завж хэсгийг хутгаар зүссэн, цээж хэсэгт нь хутгаараа хатгаад байсан баруун талын гарын шуу хэсэг рүү цохиод байсан. Энэ үед манай ээжийн найзууд сэрсэн. Би Буянтэгшийг больё гэсэн чинь намайг дахин баруун талын хацар луу цохисон. Манай ээж надад хандаж Буянтэгш намайг алах гээд ирсэн юм бол намайг ална биз чи цаашаа бай гээд энэ үед манай ээжийн найз Бат-Эрдэнэ босож ирээд Б-г больё гээд дөхөж очиход 3 удаа өшиглөөд унагасан. ... 2020 оны 12 дугаар сарын үед ...Буянтэгш бид хоёрын дунд гэр бүлийн хэрүүл маргаан гарч, Б миний хоолойг боосон, гарыг гараараа барьж, хөлөөс чирээд ...миний гар, хөл хөхөрсөн байсан, эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. ...2021 оны 11 дүгээр сарын үед ...Б намайг хардаад түлхэж унагаад толгой руу гараараа цохиод, гэдэс рүү өшиглөөд, ...толгойгоор шал мөргүүлж гэмтэл учруулсан, ... эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. ...2021 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрийн үед би ээж дээрээ ирж шинэ жил гаргана гэхэд Буянтэгш намайг явуулахгүй гээд 2-3 нүүр хэсэг рүү алгадчихаад гар, хөлийг хүлсэн. Бас гэмтэл их учраагүй тул эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. ...2022 оны 08 дугаар сард ...миний нүд хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан, эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. ...2023 оны 01 дүгээр сард ...машины хаалгыг нээхэд хамт нэг танихгүй эмэгтэй хүн байсан ба тэр эмэгтэй хүнээ надад харуулахгүй гээд намайг хойш нь түлхээд газар чирч миний хөл, гарт гэмтэл учруулсан, эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. ...2023 оны 05 сарын сүүлээр ...Б миний хамар хэсэг рүү цохиж, ...энэ үед эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй... ... 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад... ээж миний ... дугаар руу залгаад миний охин тарж байна уу би очиж авах уу гэхээр нь тэгээ би МЧ-2 дээр байна гэсэн Тэгтэл Б би хүргээд өгье гээд байхад яах гэж ээжтэйгээ яриад байгаа юм бэ гээд шууд намайг скочоор миний гарыг ард нь хүлээд мөн ам скочоор таглаж ороох гээд миний дээр гараад толгой хэсгийг маань хөнжлөөр дараад амьсгал боогоод дайраад байсан би тухайн үед ажлын гадаа ээж маань ирсэн над руу залгаад байсан тэгтэл Б нь миний гар утсыг булаан авч унтраагаад нуусан би чанга орилох гэхээр нь амыг маань болон нүүрэн дээр том хөнжлөөр дараад дуу гаргахгүй их хэцүү байдал байсан. Би Б-д хандан чи намайг бүтээж аллаа шүү дээ чи намайг яах ч үгүй гэж гуйж суулгачхаад аллаа шүү дээ гээд гуйсан тэгтэл Б нь танай ээж чинь намайг чамтай уулзуулахгүй гээд байхаар нь би энэнээс өөр яах юм бэ гэхээр нь чи ингэж хажуудаа байлгалаа гээд яах юм гэсэн чинь би чамайг хүлээд ч хамаагүй миний хажууд байж байвал болоо гээд байсан. Тэгэхээр нь би энэ скочоо тайл гар хуруун дээр мөр гараад өвтгөөд байна гэсэн чинь Б нь миний гарыг хүлсэн скочоо тайлаад байж байсан чинь манай ээж Б-н машины хажууд ирэхээр нь машины цонх гараараа цохиж тусламж хүссэн чинь манай ээж намайг хараад чи наад машинаасаа буу гэсэн чинь Б намайг машинаас буулгахгүй шууд машинаа асаагаад төмөр замын гармаар гараад урагшаа машинтай их хурдтай хоёулаа тэгүүл ингээд хамт үхье гээд давхиад байсан. Чи үр хүүхдээ бодооч гэсэн чинь Б нь чи дуугай бай пизда минь гээд дуугай яваад байсан. Би уйлаад Б-с гуйж машинаа зогсоочих гээд гуйсан тэгтэл Б нь надаа хандан танай ээж цагдаа дуудсан ээжийгээ цагдаа дуудахаа боль гэж хэл гээд өөрийнхөө гар утсыг надаа өгөөд ээж рүүгээ залгаад цагдаа дуудахаа боль гэж хэл гээд шахаад байсан. Би ээжтэйгээ утсаар яриад байгаа газраа хэлж та цагдаа дуудсан уу гэсэн чинь манай ээж цагдаа дуудсан хаа байгаа газрынхаа байршлыг надаа хэлээд өг гэхээр нь би байгаа газраа хэлсэн тэгтэл Б нь танай ээж миний амьдралд гай болоод байна дайраад ална гэсэн Б нь миний охиныг холдуул би танай ээжийг дайраад ална гэтэл манай ээж Б-д хандан намайг дайраад ал гээд машинаас буугаад охиныг маань тэврээд суусан Б нь уйлаад миний охиныг холдуул гээд орилоод байсан. Тэндээсээ хөдлөөд манай ажлын гадаа ирж зогсоод цагдаа нар ирвэл би шууд буугаарай тэрнээс хойш би чамайг машинаас буулгахгүй ээжид чинь өгч амиа хорлоно гээд цааны хутга бариад суугаад намайг үхсэн хойно машинаас явуулахгүй гэж хэлсэн тэр үед ээж намайг хаана зогсож байна гэхээр нь МЧ-2 гадаа байна гэсэн чинь цагдаа ирээд Б бид хоёрыг хамт машинаас буулгаад цагдаагийн машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирж болсон зүйлийг хэлсэн чинь Б нь цагдаагийн өөдөөс та муусайн гарууд явуулдаг газар нь явуулалдаа гээд уурлаад цагдаагийн өөдөөс эсэргүүцээд байсан.... Тухайн үед Б нь миний хоёр гарыг скочоор хүлж амыг маань скочоор ороож дээрээс дарж амьсгал боож...миний хөдөлгөөнийг хорьж их хэцүү байсан... би Б-эй гэрлэлтээ батлуулаагүй, анх суухдаа нэг дагавар хүүхэдтэй суусан 2022 онд Б-н охиныг гаргасан бид хоёр 3 жид хамт амьдрахдаа бараг удаан байгаагүй Б надтай муудаад хэдэн сараар ирэхгүй алга болдог байсан. ...Дорноговь аймгийн Цагдаагийн газрын баривчлах саатуулах байранд байхдаа танихгүй дугаараас би эндээс гараад заавал чамтай хамт амьдарна гэж айлган сүрдүүлж байгаад надаа их айдастай байна би урд өгсөн мэдүүлэгт болсон зүйлийг үнэн зөв мэдүүлсэн яагаад намайг ингээд алах гэж амь насанд минь халдах заавал надтай хамт амьдрах гээд байгаа талаар ойлгохгүй байна ийм айхтар үйлдэл хийж байгаа хүн намайг хэзээ нэгэн цагт алах юм уу тахир дутуу болгоно гэж маш их айж байна би олон удаа зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд байсан тухайн үед энэ Л.Б нь их догшин зан авиртай архи уухаараа намайг зоддог олон хоногийг айдастай өнгөрүүлж нь машинд суучих ярих юм байна гээд Шилжүүлэн ачих ангийн гадаа унаж явсан том машиндаа ам, гар хөлийг скочоор дарж хүлээд толгой дээрээс хөнжлөөр дараад амьсгал боогоод ална гээд дайраад байсан Би зөндөө гуйсан тэгтэл Б нь чамайг заавал хажуудаа байлгана гээд байсан. ” гэх мэдүүлэг /1-р xx-ийн 21-22, 25, 177-179, 183-184-р хуудас/
Мөн “2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 04 цаг өнгөрч байхад манай төрсөн охин Х сонин дугарч намайг дуудахад би сэргэсэн чинь манай охин надад хандаж Б намайг алах гэж байна шүү дээ гэж хэлэхэд манай охинтой хамтран амьдарч байсан Б гартаа хутга барьсан зогсож байсан ба би охины хоолой болон бусад биеийг харсан чинь хоолой хэсэг нь улайсан байдалтай би цагдаа дуудна гээд гар утас аваад өг гээд охинд хэлсэн чинь манай миний гар утсыг авч өгөхөд Б намайг ална гээд дайрч миний зүүн завж хэсэгт хутга тулгаж зүсэж, мөн цээж хэсэг рүү ална гээд хутга тулгасан энэ үед манай охин босож ирээд бид хоёрын дундуур орж Б-д хандаж чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд манай охиныг гараараа нүүр хэсэг рүү 2-3 удаа алгадаад унагасан. Энэ үед Б би чамайг алах гэж ирлээ гэхээр нь би тэгвэл чи намайг алчих гэж хэлэхэд миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж, гараараа алгадсан, баруун талын шуу хэсэг рүү цохисон. ... Манай охин С.Х , Л.Б нар 4 жилийн өмнө танилцаж, хамтран амьдрах болсон. Би нэг удаа Өргөн суманд амьдарч байхад нь Б-н гэрт ирэхэд охин айсан сандарсан байдалтай, сэтгэл санааны хувьд тогтворгүй байх шиг харагдаж байсан. Гэр бүлийн харилцааны хувьд хэрүүл маргаантай байдал харагдаж байсан” гэх мэдүүлэг /1-р xx-ийн 13-14, 17-р хуудас/,
Хохирогч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би охин Х ажил дээрээс нь авах зорилгоор очтол охин маань ажил дээрээ байхгүй гараад явсан байсан. Тэгээд би охин руугаа залгатал гар утас нь дуудаж холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд би урьд нь миний охиныг ална гээд зодож эрх чөлөөнд нь халдаж байсан болохоор юмыг яаж мэдэх үү гээд МЧ-2 ийн зогсоол дээр зогссон байсан машины дундуур явж хайсан чинь Б нь миний охиныг машиндаа суулгасан гаргахгүй дарамтлаад сууж байсан. Тэгээд би охиноо гараад ир гэсэн чинь охин маань гарч чадахгүй гарыг нь скочоор хүлсэн хөдөлгөөнгүй болгосон байхаар нь Б хүүхэд буулгаад явуул гэсэн чинь Б миний өөдөөс юу ч дуугарахгүй өөдөөс машинаа асаагаад дайрах шахсан. Тэгээд зугтаагаад явсан тэгэхээр нь араас нь дагаад явсан чинь охиныг маань аваад хөдөө гараад явсан... Миний охиныг яг хэдэн удаа зодож байсан талаар сайн мэдэхгүй байна хамгийн сүүлд аймар зодсон байхаар нь охиноо салгаж авсан...гэр бүлийн хүчирхийлэл хийж эрх чөлөөнд нь халдаж зодож байсан байна мөн сүүлд 30 хонгийн баривчлах шийтгэл авсан байхдаа Дорноговь аймгийн цагдаагийн газраас оргон зайлж Замын-Үүд суманд ирж үүрээр Хандармааг ална гэж хутгаар айлгаж хоолой хэсэгт нь тулгаж заналхийлсэн..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-202-р хуудас/,
Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн ДГН улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд ачсан ачааг Замын Үүд төмөр замын шилжүүлэн ачих талбай 2-т ачааг буулгаж дуусаад 06 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө тус төмөр замын шилжүүлэн ачих талбай 2-н машины зогсоол дээр тээврийн хэрэгслийг үлдээгээд Эрээн хот руу унаж гарна гээд машины түлхүүрийг зоож үлдээгээд гэртээ өглөө харьж амарсан. Өглөө өөрийн тээврийн хэрэгслийг унаж Эрээн хот руу гарах гээд эхнэрийн хамт ирэхэд миний тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул Бэгздоржийн гар утас руу залгаж өөрийн тээврийн хэрэгслийн талаар ярьж сурагласан. Тэгээд тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаж өгсөн. Би тухайн машины зогсоолд хяналтын камерын бичлэг байгаа эсэх талаар ойр орчимд үзэхэд хяналтын камер байхгүй байсан. Тэгээд Замын Үүд сумын гудамжаар хайгаад явж байхад Бэгздорж миний гар утас Тэгээд залгаж миний тээврийн хэрэгслийг Соёмбын өргөн гудамжинд зогсож байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход миний тээврийн хэрэгсэл хойшоо харсан байдалтай зогсож байсан. Тээврийн хэрэгслээс ямар нэгэн эд зүйл алга болоогүй, бүрэн бүтэн хүлээн авсан. ... Миний тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч үзлэг хийж надад хүлээлгэн өгсөн. Миний тээврийн хэрэгслээс ямар нэг эд зүйл алга болоогүй, бүрэн бүтэн хүлээн авсан... Би ДГН улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 03 дугаар сард таньдаг ах Машбат гэх хүнээс худалдаж авсан. Худалдаж аваад тээврийн хэрэгслийн эзэмшигчийг өөрчилж амжаагүй буюу Эрээн хот гарах зөвшөөрөл Машбат ахын нэр дээр байгаа тул өөрчлөөгүй юм. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм....Би өөрөө тээврийн хэрэгслийг унаж Эрээн хот руу гарах гээд МЧ-2 талбай дээр шөнө үлдээгээд гэртээ ирж унтаж амарсан. Тэгээд өглөө унаж явах гээд ирсэн чинь тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Ямар нэг хүнд тээврийн хэрэгслийн унаж явах талаар зөвшөөрөл өгөөгүй... тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээн авсан...миний хэлсэн ярьсан бүгд үнэн..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 04, 07-08-р хуудас/,
Гэрч Р.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн "... Найз Амаржаргалын гэрт 3 хонох үед Амаржаргал манай хүргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Сайншанд сум руу баривчилгаанд явсан талаар ярьж байсан. Тэгээд ... 06 сарын 12-ны шөнө 04 цаг өнгөрч байхад эмэгтэй хүний хашхирах чимээ гарч, би сэрэхэд ...Буянтэгш гэрт ороод ирсэн А , Х нарыг ална, тална гээд хар өнгийн иштэй хутга барьсан Х-н хоолой хэсэгт тулгаж, мөн А-н нүүр хэсэгт тулгаж, Хандармааг 2-3 удаа алгадаж унагасан. Мөн А-г алгадаж, нүүр хэсэг рүү нь мөргөж, Ха-д хандаж чамайг ална гээд оргоод ирсэн гээд байсан... ... А-н зүүн талын завж хэсэгт зүсэгдсэн, хамар, нүд нь хөхөрсөн, баруун талын гар хөхөрсөн байсан. Х-н биед хутга тулгаад байсан, яг ямар гэмтэл учирсан талаар анзаараагүй хараагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28, 205-206-р хуудас/,
Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...06 дугаар сарын 12-ны шөнө 04 цаг өнгөрч байхад манай эхнэр намайг сэрээхэд гэрт нэг залуу хар өнгийн иштэй хутга барьсан, гэрийн баруун талын орны урд талд найз А-г ална тална гээд хэрүүл хийгээд зогсож байхаар нь чи юун залуу вэ гэж хэлээд тэр залуу руу дөхөөд очиход 3 удаа хөлөөрөө тийрээд унагасан. Цагдаагийн алба хаагч нар гэрийн гадаа ирэхэд тэр залуу гэрээс гараад хойд талын хашаа даваад зугтаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31, 209-210-р хуудас/,
Гэрч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар эхнэртэйгээ сүүлийн жилүүдэд муудалцаж, тусдаа амьдрах болсон. Гэр бүлийн сарын 13-ны өдөр мэдүүлсэн "...Манай дүүгийн гэр бүлийн харилцааны хувьд харилцааны хувьд таарамж муутай, нэг нэгийгээ хардаж, гэр бүлийн хэрүүл маргаан их гаргадаг хүмүүс...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/,
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 06 дугаар сарын 12-нд Б-н дүү Номин-Эрдэнэ Буянтэгш наагуур чинь харагдана уу гэхээр нь би яасан гэж асуутал өчигдөр оргож ирээд хадам ээж дээрээ очоод бөөн юм болсон байна, холбоо бариул хэлээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Амаржаргалын гэрт энэ оны 04 дүгээр сарын 18-20-ны үед байж байхад А-н гэрт Б орж ирээд хэрүүл маргаан гарч А-г хэд хэдэн удаа гараараа цохиж байх шиг харагдсан. Тэгээд Б хүүхдээ дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-р хуудас/,
Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бу , Х нар тусдаа Өргөн суманд 2 жил амьдарсан, жил хүрэхгүй хугацаанд Сайншанд суманд амьдарсан. Би яг энэ хоёртой нэг гэрт амьдрахгүй болохоор сайн мэдэхгүй байна. Энэ хоёрын дунд хэд хэдэн удаа хэрүүл маргаан гарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр залуугийн хойноос гүйгээд өргөн гудамжинд гарч ирэхэд цагаан өнгийн толгойтой ДГН улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгсэл рүү тэр залуу орж суугаад машиныг асааж явах үйлдэл хийх үед би чи наад машинаа унаж явахгүй, машины түлхүүр өг, машинаас буугаад ирье гэж хэлэхэд тэр залуу намайг ална гээд атверка гартаа барьчихаад машинаас бууж ирэхгүй байсан. ...Би тухайн үед Б-н суугаад явах гэж байсан норд бенз маркийн тээврийн хэрэгслийн кабин дотор байсан машины бичиг баримтыг авч харахад өөр хүний нэр дээр байсан. Б-н эд хөрөнгө биш гэж мэдсэн. Дараа нь сонсож байхад хулгайн тээврийн хэрэгсэл унаж явж байсан байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53, 2-р хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч А.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Б гэх залуу Сүхбат бид хоёроос зугтаагаад өргөн гудамжинд байсан тээврийн хэрэгсэлд суусан. Буянтэгш гэх залууд тухайн машины түлхүүр байсан ба машиныг асааж явах гээд байсан. Тээврийн хэрэгслийн бичиг баримтыг харахад өөр хүний эзэмшлийн нэр дээр байсан....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Э.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....С.Х бид хоёр ах дүүгийн хүүхдүүд багаасаа хамт өсөж торнисон Хандармаа нь Өргөн суманд амьдарч байхад нь хүүхдийг нь харж байсан Х-н нөхөр Л.Б нь байнга архи дарс уудаг ажил төрөл хийхгүй эхнэрээ зоддог их агсам согтуу тавьж амгалан тайван байлгадаггүй байсан. Ер нь байнга архи ууж эхнэрээ хардаж ажил төрлийг нь хийлгэхгүй их хэцүү байдаг. Энэ хоёр дундаасаа нэг охинтой нэг газар ажил төрөл хийхээрээ удалгүй ямар нэгэн асуудал тарьж явдаг байсан урьд нь Хандармааг аймар зодож хөхүүл хүүхдээ аваад алга болчихдог энэ үйлдэл нь 3-4 удаа болж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197-р хуудас/,
Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 12-ны өглөө таньдаг ах О миний гар утас руу залгаж Замын үүд төмөр замын МЧ-2 талбай дээр байршуулсан. Миний эзэмшлийн 88-85 ДГН улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байх тул хэн унаад явсан юм бол миний тээврийн хэрэгслийг харсан уу гэж асуухаар нь би тухайн үед мэдэхгүй гэж ярьсан. Тэгээд Соёмбын өргөн гудамжинд Оргилболд ахын надаас утсаар асуусан тээврийн гээд өөрийн амьдардаг хашаанаас тээврийн хэрэгслийг унаад гарсан чинь би 11 цагийн орчимд би өөрийн ачааны тээврийн хэрэгслээр Эрээн хот руу гарах хэрэгсэл зогсож байхаар нь Оргилболд ахын гар утас руу залгаж таны тээврийн хэрэгсэл Соёмбын өргөн гудамжинд хойшоо хараад зогсож байна гэж ярьсан. Тэгээд би Оргилболд ахыг ирэх хүртэл тээврийн хэрэгсэл дээр ирэхэд кабины цонх нь нээлттэй, хаалга нь цоожгүй байсан. Кабин луу орж машины түлхүүр нь байгаа юм болов уу гэж үзэхэд машины түлхүүр байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нөхөр бид 2 Замын Үүд сумын гудамжаар тээврийн хэрэгслийг хайгаад явж байхад манай нөхөр лүү Бэгздорж залгаж тээврийн хэрэгсэл өргөн гудамжинд байна гэж ярьсан. Тэгээд нөхөр бид 2 тээврийн хэрэгсэл дээр ирж тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчаас бүрэн бүтэн хүлээн авсан ба ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй байсан....Манай нөхөр шөнө тээврийн хэрэгслийг МЧ-2 талбай дээр өглөө эрт унаж Эрээн хот руу гарна гээд үлдээгээд ирсэн чинь өглөө унаад гарах гэсэн чинь алга болсон байсан. Ямар нэг хүн унаад явах зөвшөөрөл өгөөгүй гэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 03 дугаар сард Оргилболд гэх хүнд тухайн тээврийн хэрэгслийг зарж борлуулсан. Тийм учраас Оргилболд гэх хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас С.Х нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж авч эрүүл мэндийн даатгалын сангаас 115,667 төгрөгийн зардал гарсан.... ...Тухайн гэмт хэргийн улмаас Э.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж авч эрүүл мэндийн даатгалын сангаас 68,350 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлын Л.Бу-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2-р xx-ийн 51-52, 56-57-р хуудас/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 04-08, 251-254-р хуудас/,
-Хар өнгийн иштэй ажлын хэсгийн урт 15.5 см, ишний урт 11.5 см, нийт урт 27 см урттай 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 09-р хуудас/,
-Аюулын эрсдлийн зэрэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 62-63-р хуудас/,
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 61-62-р хуудас/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02/262 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1.С.Х-н биед хүзүү цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 67/,
-С.Х-н амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р хх-ийн 68-69/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02/263 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1.Э.А-н биед хамрын таславчийн муруйлт, цууралт, хамар, баруун шуу, цээжний цус хуралт, уруулын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Учирсан хамрын таславчийн муруйлт, цууралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Учирсан хамар, баруун шуу, цээжний цус хуралт, уруулын зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 73-74-р хуудас/,
-Э.А-н амбулоториар эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р хх-ийн 75-76-р хуудас/,
Шүүгдэгч Л.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 131-р хуудас, 150-166-р хуудас/
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /1-р хх-ийн 134-р хуудасны ар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-ийн 135-р хуудасны ар тал/, шүүгдэгч Л.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 136-р хуудасны ар тал/, шүүгдэгч Л.Б-н оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 137-р хуудасны ар тал/, Цагдаагийн ерөнхий газрын иргэний мэдээлэл лавлагаа /1-р хх-ийн 217-226-р хуудас/,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/220 дугаартай шийтгэврийн хуулбар /1-р хх-ийн 140-142/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 44-р хуудас/, хохирогч С.Х , Э.А нарын Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан сэтгэцийн хор уршигийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй тухай хүсэлт /2-р хх-ийн 66, 68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны 20 цаг 00 минутад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Төмөр замын гарам дээр хамтран амьдрагч хохирогч С.Х-н ажлын байранд орой 20 цагийн үед ирж ажил тарахыг хүлээж байгаад уулзаад дахин хамтран амьдрах талаар хэлэхэд хохирогч дургүйцэх үед хохирогч С.Х-д хүч хэрэглэн үүрч мөрөн дээрээ тавьж эзэнгүй газар авч очно, ална гэж заналхийлж хоолойг нь 2-3 удаа боосон, цээртэй үгээр гутаан доромжилсон,
-2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өглөөний 08 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Төмөр замын өртөө"-ний гадна "Хово" загварын 71-48 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч С.Х-г хамтдаа байсангүй, өөрсдийн гэр бүлийн харилцаанд ээжийгээ оролцуулсан гэх шалтгаанаар түүний хүсэл зоригийнх эсрэг тээврийн хэрэгслээс буухгүй байхыг албадаж, цээртэй үгээр гутаан доромжилж, скочоор гарыг нь хүлж, толгойг нь хөнжлөөр дарж бие махбодод нь халдан С.Х-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёмбын 3 дугаар гудамжны 6 тоотод С.Хандармааг унтаж байхад нь хоолойг гараараа боож, хутга тулган, гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадаж, түүний биед хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий зөөлөн эдийн гэмтэл учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Х-г байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2024 оны 06 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах Соёмбо гудамжны 6 тоотод хамтран амьдарч байсан С.Хандармаагийн төрсөн эх хохирогч Э.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаж муудалцан, улмаар түүнд хутга тулган, завж хэсэгт нь зүсэж, нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, гараараа алгадан, баруун талын шуу хэсэг рүү нь цохиж, зодон, түүний биед хамрын таславчийн мурийлт, цууралт, хамар, баруун шуу, цээжний цус хуралт, уруулын зулгаралт гэмтэл учруулж, хамрын таславчийн мурийлт, цууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-2024 оны 06 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын шилжүүлэн ачих талбай 2-ын автомашины зогсоол дээр байршуулсан байсан Д.О-н эзэмшлийн ДГО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Х-н шүүх хуралдаанд өгсөн “Байцаалтын явцад мэдүүлгээ өгсөн. Нэмээд хэлэхэд сэтгэл зүйчид хувиараа үзүүлсэн. Цаашид сэтгэл зүйн эмчилгээнд явна гэж бодож байна. Мөн энэ хүн дахиад намайг айлгаж ичээхгүй, хэзээ гарч ирээд намайг ална гэж заналхийлхээс айж байна. Хэзээ миний хоёр хүүхдийг өнчрүүлэх юм бол гэхээс бас айж байна. Ингээд нийт 5,092,800 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хүнийг л надаас холдуулаад надтай харилцаа холбоо үүсгэхгүй арга хэмжээ авч өгөөч ээ гэж хүсэж байна. Өөр гомдоод байх юм байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Э.А-н шүүхийн хэлэлцүүлэгт “Охиныхоо ээжийн хувьд охиноо хамгаалаад энэ хүнийг миний гэр бүлээс хол байлгаад өгөөч ээ гэж хүсэж байна. Өөр хүсээд байх зүйл алга. Адилхан л хүний үр хүүхэд, ээж аав нь үр хүүхдээ адилхан хамгаална л гэж бодож байгаа байх. Хамгийн гол нь миний гэр бүлийг энэ хүнээс холдуулаад амар амгалан тайван амьдруулаад өгөөч ээ гэж хүсэж байна” гэх мэдүүлэг, хохирогч С.Х , Э.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн удаа, дараагийн мэдүүлгүүд, хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өглөө өөрийн тээврийн хэрэгслийг унаж Эрээн хот руу гарах гээд эхнэрийн хамт ирэхэд миний тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул Бэгздоржийн гар утас руу залгаж өөрийн тээврийн хэрэгслийн талаар ярьж сурагласан. Тэгээд тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаж өгсөн. Би тухайн машины зогсоолд хяналтын камерын бичлэг байгаа эсэх талаар ойр орчимд үзэхэд хяналтын камер байхгүй байсан. Тэгээд Замын Үүд сумын гудамжаар хайгаад явж байхад Бэгздорж миний гар утас руу залгаж миний тээврийн хэрэгслийг Соёмбын өргөн гудамжинд зогсож байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход миний тээврийн хэрэгсэл хойшоо харсан байдалтай зогсож байсан. Тээврийн хэрэгслээс ямар нэгэн эд зүйл алга болоогүй, бүрэн бүтэн хүлээн авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 04, 07-08-р хуудас/, гэрч Р.Төмөртогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Найз Амаржаргалын гэрт 3 хонох үед Амаржаргал манай хүргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Сайншанд сум руу баривчилгаанд явсан талаар ярьж байсан. Тэгээд ... 06 сарын 12-ны шөнө 04 цаг өнгөрч байхад эмэгтэй хүний хашхирах чимээ гарч, би сэрэхэд ...Б гэрт ороод ирсэн А , Х нарыг ална, тална гээд хар өнгийн иштэй хутга барьсан Х-ийн хоолой хэсэгт тулгаж, мөн А-н нүүр хэсэгт тулгаж, Хандармааг 2-3 удаа алгадаж унагасан. Мөн А-г алгадаж, нүүр хэсэг рүү нь мөргөж, Хандармаад хандаж чамайг ална гээд оргоод ирсэн гээд байсан. ... А-н зүүн талын завж хэсэгт зүсэгдсэн, хамар, нүд нь хөхөрсөн, баруун талын гар хөхөрсөн байсан. Х-н биед хутга тулгаад байсан, яг ямар гэмтэл учирсан талаар анзаараагүй хараагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28, 205-206-р хуудас/, гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...06 дугаар сарын 12-ны шөнө 04 цаг өнгөрч байхад манай эхнэр намайг сэрээхэд гэрт нэг залуу хар өнгийн иштэй хутга барьсан, гэрийн баруун талын орны урд талд найз Амаржаргалыг ална тална гээд хэрүүл хийгээд зогсож байхаар нь чи юун залуу вэ? гэж хэлээд тэр залуу руу дөхөөд очиход 3 удаа хөлөөрөө тийрээд унагасан. Цагдаагийн алба хаагч нар гэрийн гадаа ирэхэд тэр залуу гэрээс гараад хойд талын хашаа даваад зугтаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31, 209-210-р хуудас/, гэрч Х.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А-н гэрт энэ оны 04 дүгээр сарын 18-20-ны үед байж байхад Амаржаргалын гэрт Б орж ирээд хэрүүл маргаан гарч Амаржаргалыг хэд хэдэн удаа гараараа цохиж байх шиг харагдсан. Тэгээд Б хүүхдээ дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-р хуудас/, гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буянтэгш, Х нар тусдаа Өргөн суманд 2 жил амьдарсан, жил хүрэхгүй хугацаанд Сайншанд суманд амьдарсан. Би яг энэ хоёртой нэг гэрт амьдрахгүй болохоор сайн мэдэхгүй байна. Энэ хоёрын дунд хэд хэдэн удаа хэрүүл маргаан гарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/, гэрч М.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр залуугийн хойноос гүйгээд өргөн гудамжинд гарч ирэхэд цагаан өнгийн толгойтой ДГН улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгсэл рүү тэр залуу орж суугаад машиныг асааж явах үйлдэл хийх үед би чи наад машинаа унаж явахгүй, машины түлхүүр өг, машинаас буугаад ирье гэж хэлэхэд тэр залуу намайг ална гээд атверка гартаа барьчихаад машинаас бууж ирэхгүй байсан. ...Би тухайн үед Буянтэгшийн суугаад явах гэж байсан норд бенз маркийн тээврийн хэрэгслийн кабин дотор байсан машины бичиг баримтыг авч харахад өөр хүний нэр дээр байсан. Буянтэгшийн эд хөрөнгө биш гэж мэдсэн. Дараа нь сонсож байхад хулгайн тээврийн хэрэгсэл унаж явж байсан байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53, 2-р хх-ийн 11-12-р хуудас/, гэрч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. гэх залуу Сүхбат бид хоёроос зугтаагаад өргөн гудамжинд байсан тээврийн хэрэгсэлд суусан. Буянтэгш гэх залууд тухайн машины түлхүүр байсан ба машиныг асааж явах гээд байсан. Тээврийн хэрэгслийн бичиг баримтыг харахад өөр хүний эзэмшлийн нэр дээр байсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-15-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Дуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас С.Хандармаа нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж авч эрүүл мэндийн даатгалын сангаас 115,667 төгрөгийн зардал гарсан.... ...Тухайн гэмт хэргийн улмаас Э.Ам нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж авч эрүүл мэндийн даатгалын сангаас 68,350 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлын Л.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2-р xx-ийн 51-52, 56-57-р хуудас/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 04-08, 251-254-р хуудас/,
-Хар өнгийн иштэй ажлын хэсгийн урт 15.5 см, ишний урт 11.5 см, нийт урт 27 см урттай 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 09-р хуудас/,
-Аюулын эрсдлийн зэрэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 62-63-р хуудас/,
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 61-62-р хуудас/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02/262 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
“1.С.Хандармаагийн биед хүзүү цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх дүгнэлт хэсэг /1-р хх-ийн 67/,
-С.Хандармаагийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р хх-ийн 68-69/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02/263 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1.Э.Амаржаргалын биед хамрын таславчийн муруйлт, цууралт, хамар, баруун шуу, цээжний цус хуралт, уруулын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Учирсан хамрын таславчийн муруйлт, цууралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Учирсан хамар, баруун шуу, цээжний цус хуралт, уруулын зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх дүгнэлт хэсэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/,
-Э.А-н амбулоториар эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р хх-ийн 75-76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ:
6.1.1.бие махбодын хүчирхийлэл;
6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл;
6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл;
6.1.4.бэлгийн хүчирхийлэл.
6.2.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.
6.3.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч Л.Б-н гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч С.Х-д харгис хэрцгийн хандаж, догшин авирлаж зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хохирогч С.Хажидмаагийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, заналхийлэх, гутаан доромжлох зэрэг сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд “Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллах хууль зүйн нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Хохирогч А-г гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж үзэн хүндрүүлсэн гэж ярьж байна. Манай Эрүүгийн хуульд хууль хэрэглээний төсөөтэй заалт байхгүй. Өөрөөр хэлбэл иргэний хуульд төсөөтэй заалт байна уу гэхээс Эрүүгийн хуульд байхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд нотлогдон тогтоогдох боломжгүй байна. Иймд энэ үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгэн болгон өөрчлөх” санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд байхаар зохицуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн ээж Э.А нь хохирогч С.Хандармаатай нэг гэрт хамт амьдарч байсан тул хохирогч Э.Амаржаргалыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн гэж үзнэ. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж “шүүгдэгч Б-н 2024 оны 05 сарын 28-ны өдрийн үйл баримтыг яллах дүгнэлтийн хэсэгтээ яриад байна. Хамгийн гол нь сум дундын шүүхийн 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 220 дугаартай шийтгэврээр энэ асуудал хөндөгдчихсөн байгаа. Гэтэл байнга гэсэн нөхцлөөр оруулаад байгаа юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан нэг хэрэгт нэг л удаа ял оногдуулна гэсэн зарчимтай зөрчилдөөд байна. Үйлдэл тус бүрээр ялгамжтай, заалттай тодруулж орж ирэх ёстой. Зөрчилдөө шийтгүүлээд дуусчихсан шүү дээ. Зөрчил гэмт хэрэг хоёр чинь давхцаад яллах дүгнэлтдээ бичээд байгаа чинь ойлгомжгүй. Б-н шийтгэврийг прокурор өөрийнхөө илрүүлсэн нөхцөл байдалдаа хүчингүй болгож байгаад дараа дараагийн нөхцөл байдлыг ярих хэрэгтэй. Энэ хүний хувьд 30 хоног баривчлах шийтгэлээ бүрэн эдэлчихсэн. Зөвхөн үйлдэлд нь тохирсон ял шийтгэлийн асуудлыг ярих нь зүйтэй” гэж мэтгэлцэв.
Гэр бүлийн хамааралтай хүнийг байнга хүчирхийлэл үйлдэх гэдгийг Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн, эс шийтгүүлснээр үл хамаарч 3 ба түүнээс дээш үйлдэхийг эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Б-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдснийг таслан зогсоох гэсэн хохирогч Э.А-г эсэргүүцэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь: шүүгдэгч Л.Буянтэгшийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхыг хохирогч Э.Амаржаргал нь таслан зогсоох зорилгоор ямар үйлдэл хийсэн, ямар үйлдэл хийснийг шүүгдэгч Л.Б нь яаж эсэргүүцэж, ямар үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Э.А-н таслан зогсоох талаар ямар үйлдэл хийснийг, шүүгдэгч нь хохирогч Э.А-н ямар үйлдлийг яаж эсэргүүцсэн талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогч Э.А-г зөвхөн цагдаад мэдэгдэнэ гэж утсаар ярих төдий үйлдлийг таслан зогсоох хүнийг эсэргүүцэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч Л.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.Б нь уг үйлдлүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан зэрэг шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтан Д.Дулам нь хохирогч Э.Ам , С.Х нарын Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан 184, 017 төгрөгийн зардлыг шүүгдэгч Л.Б нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг төлбөрөөс 183,350 /нэг зуун наян гурван мянга, гурван зуун тавь/ төгрөгийг төлж, 667 /зургаан зуун жаран долоо/ төгрөгийг дутуу төлсөн тул 667 667 /зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахаар, хохирогч С.Хандармаагийн сэтгэл зүйчид үзүүлсэн болон замын зардалд 452,800 /дөрвөн зуун тавин хоёр мянга, найман зуун/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын 3-6 тоотод оршин суух С.Х-д олгож, сэтгэл зүйчид үзүүлж эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Э.А , хохирогч Д.О нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “харгис хэрцгийн хандаж, догшин авирлаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б-н үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулахдаа шүүгдэгч нь урьд нь удаа, дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, хохирогч нарын айдас арилаагүй, нийгмийн аюулын шинж чанар арилаагүй, хохирогч нарт хэрцгий догшин авирласан хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрийн заримыг барагдуулж, зарим хэсгийг төлж барагдуулаагүй байдал, улсын яллагчийн санал зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож, ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 8 /найм/ сарын хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эдлэх 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нарын өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд “Шүүгдэгчид оногдуулах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан тодорхой газар зорчих, тодорхой хүнтэй харьцахгүй байх, хязгаарлахыг давхар ял дээр нь үүрэг хүлээлгэж өгөөч ээ гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч нартай уулзуулахгүй хязгаарлалт тогтоож өгөөч ээ гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэсэн санал гаргасан боловч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан заасан албадлагын арга хэмжээ авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан тул албадлагын арга хэмжээг зөвхөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэхээр байна.
Шүүгдэгч Л.Б нь урьд нь 104 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй ажлын хэсгийн урт нь 15,5 см, ишний урт 11.5 см, нийт 27 см урттай 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид нийт 8 /найм/ сарын хорих ялаар оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц овогт Л. Б /РД:/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц овогт Л.Б"г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ц овогт Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож, ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 8 /найм/ сарын хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Буянтэгшийн цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Буянтэгшийн эдлэх 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-с хохирогч С.Х-н эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөрийн дутуу 667 /зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахаар, хохирогч С.Х сэтгэл зүйчид үзүүлсэн болон замын зардалд 452,800 /дөрвөн зуун тавин хоёр мянга, найман зуун/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын 3-6 тоотод оршин суух С.Х д олгож, сэтгэл зүйчид үзүүлсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй ажлын хэсгийн урт нь 15,5 см, ишний урт 11.5 см, нийт 27 см урттай 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ