Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О Й овгийн Э-гийн Б холбогдох 2416000000178 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав. ээж, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ****** багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, О Й овгийн Э Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 07 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ****** аймгийн ****** сумын төвд Б.Д маргалдаж улмаар сандал авч шидэн толгойд нь цохиж биед нь баруун зулайн хуйханд шарх гэмтэл үүсгэсэн, мөн Н.Б, Д-н мотоциклийн түлхүүрийг аваад явах үед нь араас нь ирж баруун мөрөнд нь нэг удаа хутгалж түүний биед баруун бугалга хэсэгт шарх гэмтэл үүсгэсэн үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Б нь 2024 оны 07 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын төвд Б.Д маргалдаж улмаар сандал авч шидэн толгойд нь цохисон, мөн Н.Б Д мотоциклийн түлхүүрийг аваад явах үед нь араас нь ирж баруун мөрөнд нь нэг удаа хутгалсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Э.Б нь Б.Д эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр баруун зулайн хуйханд шарх гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Н.Б эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр баруун бугалга хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд эдгээр нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би ******* сум төвд Э гэх айлд түүний хүү Б Б Д нарын хамт 3 пиво уусан. Тэгээд үл ялих зүйлээс болж Б маргалдаад гарах гээд гэрийн хаалга хэсэг рүү алхаж байх үед над руу Б шар өнгийн жижиг сандал шидээд, нөгөө сандал нь миний толгойн хэсэг рүү онож, цус их гарсан юм. Би тухайн үед цусаа тогтоох гээд үзээд болохгүй болохоор нь эмнэлэг ороод 6 ширхэг оёо тавиулаад явсан. Би эмнэлэг дээр оёо тавиулахаар ирэх үед Б эмнэлэг дээр хутгалуулсан гээд ирчихсэн байсан. Б нь Б хутгалуулсан гээд сууж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26-р хуудас/,

 

2.Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би ***** сумын төвд Э гэх айлд түүний хүү Б найз Д Д нарын хамт 3 пиво уусан. Б Д хоёр маргалдаад Д гарах гээд гэрийн хаалга руу алхах үед Б шар өнгийн жижиг сандал шидээд, нөгөө сандал нь Д толгойн хэсэг рүү онож, цус их гарсан юм. Би тухайн үед явъя гэж бодоод гэрээс гараа ирэхэд Д гэр рүүгээ явсан байсан тул араас нь утсаар дуудсан. Д ирээд зогсох үед Б мотоциклийнх нь түлхүүрийг аваад зугтахаар нь би араас нь хөөж гүйгээд түлхүүрийг нь аваад эргээд алхах үед Б араас гүйгээд ирэхээр нь баруун гараараа тулж зогсоох гэхэд мөр хэсэг рүү хутгалсан. Тэгээд би тонгоргийг нь булааж аваад Д хамт эмнэлэг ороод 3 оёо тавиулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал алга. Надад учирсан хохирлыг Б бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30-р хуудас/,

 

          3.Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ****** сумын төвд Б хашаанд би Д Б нарын хамтаар 3 том пиво уусан. Би 00 цагийн үед унтлаа гэж хэлээд гэртээ очсон. 30 орчим минутын дараа миний найз Б залгаад ирээд аваадхаач хө гэхээр нь би хашаанд нь мотоциклтойгоо очсон. Б нэлээд согтсон миний мотоциклийн түлхүүрийг булааж аваад зугтаасан Тэгэхээр нь Б араас хөөж түлхүүрээ булааж аваад над руу ирж байтал Б араас нь гүйж ирээд Б баруун гараараа Б бариад авах үед мөр хэсэг рүү нь хутгалчихсан. Б Б зууралдаж хутгыг нь авч шидээд бид хоёр хамт эмнэлэг рүү ирсэн. Тэгээд Б 3 оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

          4.******* аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.А 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “...1.Н.Б биед баруун бугалагт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Н.Б биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 213 дугаартай дүгнэлт/хх-ийн 46-47-р хуудас/,

 

5.Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “...1,Б.Д биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Б.Д биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 212 дугаартай дүгнэлт/хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б хохирогч Б.Д биед халдаж сандлаар цохисон үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон, мөн хохирогч Н.Б биед халдаж хутгалсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

           Иймд шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх102/, хохирогч Б.Д “Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоох шаардлагагүй, гомдол саналгүй” гэх баримт /хх22/, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 127,072 төгрөг төлсөн 2 баримт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/, хохирогч Н.Б  “Сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт /хх20/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Д “Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоох шаардлагагүй, гомдол, саналгүй” гэх баримт /хх 21-22/ хэрэгт авагдсан, мөн хохирогч Н.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “гуравдугаар” зэрэглэл /хх 19-20/-ээр тогтоосныг зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ. 

 

          Шүүхээс Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Гуравдугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, Дөрөвдүгээр зүйлд тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж тооцон 8,580,000 (Найман сая таван зуун наян мянга) төгрөгийг шүүгдэгч Ц.Н гаргуулж, хохирогч Н.Б олгож шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Ц.Н иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд нийт 254,144 (Хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв) төгрөгийг төлсөн буюу 127,072 (Нэг зуун хорин долоон мянга далан хоёр) төгрөг төлсөн 2 баримт шүүх хуралдаанд гаргаж өгөв.

 

          4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ц.Н 254,144 (Хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тавцангийн хэмжээ 30х30 см, 4 хөлийн урт 30 см улбар шар өнгийн сандал 1 (Нэг) ширхэг, ирний урт 10 см, ишний урт 10 см бүхий эвхэгддэг бор өнгийн тонгорог хутга 1 (Нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О. Й овгийн Э Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шүүгдэгч Э.Б энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 (Найман сая таван зуун наян мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Б-д олгосугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ц.Н 254,144 (Хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тавцангийн хэмжээ 30х30 см, 4 хөлийн урт 30 см улбар шар өнгийн сандал 1 (Нэг) ширхэг, ирний урт 10 см, ишний урт 10 см бүхий эвхэгддэг бор өнгийн тонгорог хутга 1 (Нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

          10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР