| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0165/э |
| Дугаар | 2024/ШЦТ/170 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/170
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч овгийн Б-ийн Б-О-г Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Х с овгийн Т-н М-г Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-О-т 4 (дөрөв) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч Т.М-т 4 (дөрөв) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-О, шүүгдэгч Т.М нарт тус бүрт оногдуулсан 4 (дөрөв) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-О, шүүгдэгч Т.М нарын цагдан хоригдсон 80 (ная) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч Б.Б-О, шүүгдэгч Т.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Г нараас цаашид энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.У-ийн эрүүл мэнд болон сэтгэл заслын үйлчилгээнд гарах зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 1 (нэг) ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б-О, Т.М нар энэ хэрэгт 80 (ная) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Б-О, Т.М нар насанд хүрээгүй хохирогч Б.У тус бүр 8,988,500 (найман сая есөн зуун наян найман мянга таван зуу) төгрөг төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-О, шүүгдэгч Т.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА
Ч.МӨНХТУЯА