Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2022/00087

 

 

 

 

 

0 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 03/ШШ0/0008*******

******* хот





МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Бага******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, ******* ******* гудамжны ******* барилга, *******0 тоотод байрлах, ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бага******* дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод байрлах, -д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.88.*******8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 0 оны 0 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: " нь тус компанитай 00 оны 0 дугаар сарын 0*******-ны өдрийн 4 0*******3*******000008 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан .000.000 төгрөгийг сарын 3.9%-ийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд " нь өөрийн өмчлөлийн ******* хот, Бага******* дүүрэг, дугаар хороо ******* /003/ гудамж, 0/ тоотод байрлалтай, улсын бүртгэлийн 0440 дугаартай №04304 гэрчилгээтэй агуулах болон ******* хот, Бага******* дүүрэг, дугаар хороо ******* 0/, 0/ тоотод байрлалтай улсын бүртгэлийн Э-0800048 дугаартай 094 гэрчилгээтэй эзэмших эрхтэй газар, ******* хот, Бага******* дүүрэг, дугаар хороо ******* /003/ гудамж 0/ тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-388004 дугаартай №00043 гэрчилгээтэй ажилчдын байр зэргийг барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажуулсан байна. Зээлдэгч " нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 00 оны 08 дугаар сараас эхлэн зээлийн төлөлт огт хийхээ больсон. Уг зээлийг манай компанийн зүгээс зээлдэгч болох " -ийн Гүйцэтгэх захирал ХАС 00848 тоот дансанд бүрэн гүйцэд шилжүүлсэн, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан. " -ийн гүйцэтгэх захирал Баяраагийн нь тус зээлийг би аваагүй миний нэр дээр зээл гаргуулж, хадам аав өөр хүнд дамжуулан өгсөн гэх ойлгомжгүй зүйл хэлдэг. Зээлдэгч компанийн захирал оос зээлээ төлөхийг удаа дараалан хэлж шаардсан, мөн мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлсэн. Бага******* дүүрэгт байх хадам аав Н.Амарбатаар нь дамжуулан мэдэгдэх хуудас 3 удаа өгсөн ч тэрээр зээлээ төлөөгүй байна. Мөн хадам аав болох удаа дараа гэрээр нь очиж уулзахад бид энэ зээлийг тариалсан тариагаа хураагаад мөнгийг нь хүү, алдангитай нь хамт төлнө асуудалгүй гэж хэлсэн. той утсаар холбоо барихад зээлээ мэдэж байгаа, мөнгийг нь цаашаа хадам аав дамжуулан зээлсэн учраас хамт төлнө, тариа, ногоогоо хурааж дуусгаад удахгүй хадам аав хийчих байхаа гээд утсаа салгасан, дахин утсаа аваагүй. Ингээд хадам аав болох очиж уулзахад тэрээр 0 оны 09 дүгээр сарын -ны дотор үлдэгдэл зээлээ бүрэн барагдуулж төлнө гэсэн гар хүсэлт бичиж өгсөн ч төлөлгүй өнөөдрийн байдлаар 4 хоног хэтэрсэн. Зээлдүүлэгч байгууллагын зүгээс удаа дараалан т зээлээ төлөхийг шаардсан ба 0 оны 03 дугаар сарын -ны өдөр мэдэгдэх хуудсыг *******, Баянзүрх, 8 дугаар хороо Улаанхуаран гудамж 3 дугаар байр 38 тоот гэсэн зээлдэгч " -ийн гүйцэтгэх захирал ын хаяг руу Монгол шуудангаар хүргүүлсэн. 0 оны дугаар сарын -ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл *******.38.8 төгрөг, үндсэн хүү .9.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү .4.93 төгрөг, нийт 8.88.*******8 төгрөгийг зээлдэгч " нь Зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.-р заалт, Иргэний хуулийн 4., 43. дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн ., .4, . дэх заалтуудын дагуу төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүрэг 8.88.*******8 төгрөгийг зээлдэгч " -иас гаргуулж, ******* -д олгож, компанийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагчийн тайлбараас харахад зээл авснаа хүлээн зөвшөөрөөд байна. Авсан мөнгөө өөр хүнд өгнө үү, хэн нэгэн найзынхаа өрийг дарна уу, буяны ажилд зарцуулна уу манайд хамааралгүй, гэрээгээ байгуулсан, хариуцлагаа гэрээндээ тусгасан. Ковид өвчний улмаас байгууллага аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурсан гэдгийг мэдэж байгаа, гэхдээ хэвийн ажилласан байгууллага ч байгаа. Үнэхээр ашиг орлого тасалдсан, доголдсон талаар ямар ч нотлох баримт байхгүй, энэ талаар манайд хүсэлт гаргасан юм огт байхгүй, хэрвээ гаргасан бол өөр шийдэлд хүрэх байсныг үгүйсгэхгүй. Эднийх 00 оны 08 сараас зээлээ төлөхгүй байж байгаад 0 сард .000.000 төгрөг төлсөн байгаа. уулзахад хавар санхүүжилт орохоор хийнэ гэж хэлсэн, хавар нь уулзахад ногоон тэжээл тарьсан, намар хураагаад өгнө гэж хэлсэн учраас шүүхэд хандахгүй хүлээгээд байсан, манай байгууллага ногоон тэжээлийг нь худалдаж авъя гэсэн санал хүртэл тавьсан, гэтэл хямд үнээр өгөхгүй гээд байсан, бид нар оос нэхэж болно, хадам аав авсан гээд байхаар нь бид хадам аавтай нь уулзаад нэхээд явсан, хэзээ ч төлөхгүй гэсэн хариу өгч байгаагүй, төлнө гээд байсан, манай зүгээс аль болох боломж олгоод явсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани нь *******-аас 00 оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр .000.000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар өөрийн өмчлөлийн ******* хот, Бага******* дүүрэг, дугаар хороо ******* /003/ гудамж, 0/ тоот байрлалтай, улсын бүртгэлийн 0440 дугаартай №04304 гэрчилгээтэй агуулах болон ******* хот, Бага******* дүүрэг, дугаар хороо ******* 0/, 0/ тоотод байрлалтай улсын бүртгэлийн Э-0800048 дугаартай 094 гэрчилгээтэй эзэмших эрхтэй газар, болон ******* хот, Бага******* дүүрэг, дугаар хороо ******* /003/ гудамж 0/ тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-308004 дугаартай №00043 гэрчилгээтэй ажилчдын байр зэргийг барьцаалан зээл авсан нь үнэн. Уг зээлийг манай хадам аав болох өөрийн хамтран ажиллагч түнш Өвөр Монголын иргэнд авч өгсөн. Би уг хүнийг танихгүй. Дээрх гадаадын иргэн нь зээлийг *******-аас авч болох талаар өөрөө хүнээр хөөцөлдүүлж харин барьцаа хөрөнгийг манай компани гаргаж өгсөн. Энэ зээлийн асуудлын хариуцлагыг бид хүлээнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Корона вирус дэгдэж бид болон улс орон даяар ажил үйлчилгээ явуулах боломжгүй, хөл хорио тогтоосон амаргүй цаг үе байсан ба одоо хүртэл үргэлжилж байна. Дээрх шалтгааны улмаас хил гааль хаагдаж хөрөнгө оруулалт зогсож уг гадаадын иргэн эргэн төлөлтөө хийхгүй тасалдсан асуудал байгаа. *******-ын ажилтан нь надтай 0 оны 0 дугаар сард утсаар холбогдож зээлийн төлөлтийг хий, хийхгүй бол шүүхийн байгууллагад хандана гэж хэлсэн. Миний зүгээс шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлсэн нь дээр гэдэг хариу өгсөн. Зээлээс 0 оны 3 дугаар сарын 0-нд 9*******.000 төгрөг, 0 оны 0 дугаар сарын -нд .000.000 төгрөг, 0 оны 0 дугаар сарын 09-нд 900.000 төгрөг, 0 оны 0 дугаар сарын 9-нд .080.000 төгрөгийг тус тус төлсөн байна. 00 оны 0 дугаар сарын 0*******- нд намайг эмнэлэгт хэвтэж байхад манай хадам аав ирээд гэрээн дээр гарын үсэг зураад өг гээд Бага*******т ирж гарын үсэг зурсан, тэгээд -3 хоногийн дараа миний данс руу мөнгө нь орсон, би тэр мөнгийг хадам аавын хэлснээр гэдэг хүний данс руу 3 хувааж шилжүүлсэн. Эдний байгууллагаас над руу яриад зээлээ төлөөч гэж хэлсэн, за ойлголоо хадам аав руу хэлье гээд цааш нь би хэлээд л явж байсан. Манай хадам аав ногоон тэжээл тарьсан, тэрийгээ хураагаад төлнө гэж л байсан, би байнга л зээлээ төлөөрэй гэж хадам аавдаа хэлдэг. 00 оны 08 сар хүртэл зээл, зээлийн хүүг төлсөн, одоо нэхэмжлэлээс үндсэн зээл, үндсэн хүүг төлнө. Нэмэгдүүлсэн хүү .4.93 төгрөгийг зөвшөөрөхгүй, миний хувьд гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, мөнгийг дансаараа шилжүүлэн авснаа, нэхэмжилсэн мөнгөн дүнгийн бодолт зэрэг дээр хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. компани огт үйл ажиллагаа явуулдаггүй, Х тайлан гаргадаг. Хадам аав гуйж байгаад л ийм гэрээ байгуулсан. Зээлээ төлөхгүй байхад 00 оны 09 сард шүүхэд өгөхгүй яагаад яваад байсан юм бэ, би зээл авах баримтыг бүрдүүлээгүй, хадам аав л бүрдүүлсэн, гэрээнд л гарын үсэг зурсан. Барьцаа хөрөнгө нь хадам аавынх өөрийнх нь, ногоон тэжээлээ зарсан үгүйг мэдэхгүй, над руу ойролцоогоор 0 орчим удаа ярьж зээлээ төл гэж хэлж байсан, гэрээн дээр хэдэн хувийн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тусгасан талаар би сайн мэдэхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: " -тай 00 оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан .000.000 төгрөгийг сарын 3.9%-ийн хүүтэйгээр, 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 0 оны дугаар сарын -ны өдрийн байдлаар үндсэн зээл *******.38.8 төгрөг, үндсэн хүү .9.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү .4.93 төгрөг, нийт 8.88.*******8 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл *******.38.8 төгрөг, хүү .9.8 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү .4.93 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээ Дэлхий нийтийг хамарсан цар тахал Корона вирус дэгдэж улс орон даяар ажил үйлчилгээ явуулах боломжгүй, хөл хорио тогтоосон, хил гааль хаагдаж хөрөнгө оруулалт зогсож, гадаадын иргэн эргэн төлөлтөө хийхгүй тасалдсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс 00 оны 0 дугаар сарын 0*******-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мэдэгдэх хуудсууд, 00 оны 0 дугаар сарын *******-ний өдөр .000.000 төгрөг олгосон баримт, -ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Бага******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, зээл авахыг хүссэн өргөдөл, ын 0 оны 09 дүгээр сарын -ны өдөр гаргасан хүсэлт, -иас ******* руу төлсөн зээлийн дүнгийн дэлгэрэнгүй тооцоолол зэрэг баримтуудыг, хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, -ийн дүрэм зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч -д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.88.*******8 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч -ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл *******.38.8 төгрөг, хүү .9.8 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү .4.93 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Зохигчдын хооронд 00 оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид .000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, зээлийг бэлэн бусаар зээлдэгч ын 00848 тоот дансанд шилжүүлэхээр, зээлдэгч компани нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 0 хувиар тооцож төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* хот, Бага******* дүүрэг, дугаар хороо, *******т байрлах агуулах, газар, ажилчдын байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч нь .000.000 төгрөгийг 00 оны 0 дугаар сарын *******-ний өдөр зээлдэгч ын 00838 тоот дансанд шилжүүлсэн, зээлдэгч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, .000.000 төгрөг олгосон баримт зэргээр тогтоогдсон, талууд гэрээ байгуулагдсан, .000.000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан, одоо зээлийн үлдэгдэл *******.38.8 төгрөг, үндсэн хүү .9.8 төгрөг үлдсэн гэдэгт маргаагүй болно. /хх-ийн -4 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 4., 4.-т заасан шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх ба мөн хуулийн 4., 43.-д зааснаар нэхэмжлэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээний дүгээр зүйлийн .3-т Зээл хүүгийн төлбөрийг хавсралт -д заасан хуваарийн дагуу төлнө. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна., .4-т Зээлийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө. Нэмэгдүүлсэн хүүг Монгол улсын Иргэний хуулийн 4.-т зааснаар зээлийн хүүгийн 0 хувиар тооцно, 3..-т Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, 3..-т Хэрэв хугацаа хэтрүүлсэн бол хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хувиар төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэлд *******.38.8 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хугацааны хүүд .9.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд .4.93 төгрөг, нийт 8.88.*******8 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү .4.93 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээ Дэлхий нийтийг хамарсан цар тахал Корона вирус дэгдэж улс орон даяар ажил үйлчилгээ явуулах боломжгүй, хөл хорио тогтоосон, хил гааль хаагдаж хөрөнгө оруулалт зогсож, гадаадын иргэн эргэн төлөлтөө хийхгүй тасалдсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа баримтаар нотлоогүй, хууль буюу гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөхөөс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******., 40 дүгээр зүйлийн 40.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж үнэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн .40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас .40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.., *******, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Иргэний хуулийн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 43 дугаар зүйлийн 43. дэх заасныг баримтлан хариуцагч -иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.88.*******8 /арван найман сая, найман зуун тавин найман мянга, нэг зуун арван найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн .40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас .40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9., *******9.4, *******9.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 4 хоног өнгөрсний дараа 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ