Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******440000000059 дугаартай хэргийг *******0*******4 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт бутлагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* Мөнхбаатар. //

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч ******* нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн *******0*******4/ЗШ/1110 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу *******0*******4 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд амьсгал дахь спиртийн агууламж 3.01%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-41” загварын УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу *******0*******4 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд амьсгал дахь спиртийн агууламж 3.01%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-41” загварын УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Эрүүгийн *******440000000059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),

-Зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас (хх-ийн 7 дугаар хуудас),

-Жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 8 дугаар хуудас),

-Цагдаагийн Ерөнхий газраас олгосон Жолоочийн лавлагаа (хх-ийн 10 дугаар хуудас),

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн *******0*******4/ЗШ/1110 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),

-Гэрч *******0*******4 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 4 дүгээр хуудас),

-Гэрч *******0*******4 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 6 дугаар хуудас),

 -Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн **************-*******3 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу *******0*******4 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд амьсгал дахь спиртийн агууламж 3.01%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-41” загварын УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Э.Азжаргал: “…Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ *******0*******4 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд амьсгал дахь спиртийн агууламж 3.01%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-41” загварын УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),

-Зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас (хх-ийн 7 дугаар хуудас),

-Жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 8 дугаар хуудас),

-Цагдаагийн Ерөнхий газраас олгосон Жолоочийн лавлагаа (хх-ийн 10 дугаар хуудас),

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн *******0*******4/ЗШ/1110 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас)

-Гэрч *******0*******4 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн өдөр шүүхийн постонд *******4 цагаар үүрэг гүйцэтгэж байхад 11 цагийн үед манай цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Мандах-Ялалт орж ирсэн. Тэгээд удаагүй байтал шүүхийн хашаанд дотор цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн. Жолооч нь буугаад ажил руу орж ирээд манай нэг найз шүүх хурлаар орох гэж байна гэсэн. Хаана байна уулзах гээд гэхээр нь тийм байхгүй байна та яв яв гэж хэлсэн. Өөдөөс энд байна гэсэндээ гэхээр нь байхгүй ээ гар гээд араас Мандах-Ялалт очоод та бичиг баримтаа шалгуул гээд шалгатал уучихсан дээр нь эрхээ хасуулсан байна гэж байсан. Тэгээд Мандах-Ялалт цагдаагийн хэлтэс рүү драгер багаж үлээлгэнэ гээд аваад явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 4 дүгээр хуудас),

-Гэрч *******0*******4 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн өдөр 11 цагийн үед цагдаагийн хэлтсийн нэгдсэн шуурхай зөвлөгөөн тараад шүүхийн байр луу очиж юм авах гээд ороод байж байхад шүүхийн байрны хашааны хаалгаар цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд зогсоод  жолооч нь буугаад шүүхийн байр луу орж ирээд нэг хүн надаас асуусан. Би одоогоор тийм хүн байхгүй байна гэхэд энд байна гэсэн гаргаад ир гээд байсан. Би та уусан байна ш дээ эндээс гар гэж хэлсэн. Тэгтэл шууд гараад машиндаа суухаар нь очоод та бичиг баримтаа шалгуулчих та түрүү согтуу машин бариад ороод ирлээ гэж хэлээд машиных нь бичиг баримт болон үнэмлэхийн шалгатал жолоодох эрхээ *******0*******4 оны 07 сарын **************-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1 жилээр эрхээ хасуулсан байхаар нь цагдаагийн хэлтэс рүү дагуулж ирээд драгер багаж үлээлгэхэд 3,01% согтолттой гарахаар нь машиныг нь түр саатуулаад өөрийг нь батлан даалтад өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 6 дугаар хуудас),

 -Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би *******0*******4 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн. Надад маргаан байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн **************-*******3 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ. 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинж нь жолоодох эрхээ хасуулсан этгээд өөрийгөө согтуурсан, мансуурсан гэдгээ мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсан нөхцөл байдлын улмаас өөрийн ухамсар, биеийг удирдах чадамж алдагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн идэвхтэй үйлдлээр илэрдэг.    

Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.*******0, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласнаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт *******0*******4 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд 3.01%-н согтолттой үедээ “Тоёота Приус-41” загварын УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлсон.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн *******0*******4/ЗШ/1110 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас)-аар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 (нэг) жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан хугацаандаа *******0*******4 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд 3.01%-н согтолттой үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-41” загварын УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Прокурорын газраас шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

   Шүүгдэгч ******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох, энэ хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

            Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *******т эрх  хасах ял, торгох ял оногдуулж, харин улсын яллагчийн “шүүгдэгчийг архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг торгох ялыг биелүүлэх хугацаанд хэрэглэх” санал гаргасныг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор Эрүүгийн хуулиар зохицуулсан  байх боловч шүүгдэгч *******т архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Харин шүүх Эрүүгийн хуульд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэхээр заасан нь заавал давхар албадлагын арга хэмжээ хэрэглэ гэсэн ойлголт биш байна.

Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* (хоёр) жилийн хугацаагаар хасаж, *******,700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.*******, 36.******* дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* (хоёр) жилийн хугацаагаар хасаж, *******,700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан *******700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийн торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* (хоёр)  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

             8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ