Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/0547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар срын 19-ний өдрийн 0066455 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““С” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И-ын 20119 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №0066455 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Иргэн С.О  2018 оны 12 сарын 26 өдөр “С” ХХК-ийн импортолсон килька загасыг худалдан авч идэхэд өөр төрлийн амьтан гарч ирсэн тул шинжилгээ хийлгэж, импортолсон компанийг шалгуулах, хохирлыг барагдуулах тухай гомдлыг гаргасан бөгөөд Улсын байцаагч 03-Б190115/056/0088 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд зааснаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 6.15.3.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн худалдсан” байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг нээсэн.

“С” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И-ын 20119 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №0066455 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нгүүхэд хандаж байна.

Иргэн С.О 2018 оны 12 сарын 26 өдөр “С” ХХК-ийн импортолсон килька загасыг худалдан авч идэхэд өөр төрлийн амьтан гарч ирсэн тул шинжилгээ хийлгэж, импортолсон компанийг шалгуулах, хохирлыг барагдуулах тухай гомдлыг гаргасан бөгөөд Улсын байцаагч 03-Б190115/056/0088 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд зааснаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 6.15.3.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн худалдсан” байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг нээсэн.

Тус зөрчлийг шалган шийдвэрлэхдээ гомдол гаргасан иргэн С.О тгонцэцэгийн авчирсан лаазалсан килька загаснаас болон “С” ХХК-с ижил өдөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс тус тус 2019 оны 01 сарын 22 өдөр дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхээр өгсөн.

Эрүүл ахуйн нян судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн гарахад тухайн эгэл биетэн нь “хор хөнөөл, хор ялгаруулдаг эсэх нь судлагдаагүй бөгөөд хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх эсэх нь тогтоогдоогүй” гэсэн тайлбартай гарсан.

Тодруулбал, эрүүл ахуй, нян судлалын шинжилгээний дүнгээр “С” ХХК-ийн импортолсон бүтээгдэхүүн нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 6.15.3.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх” гэдэг нөхцөл мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байхад манай компанийг үндэслэлгүйгээр буруутгаж, шийтгэлийн хуудас үйлдсэн нь хууль бус байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос тус бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг тогтоогоогүй бөгөөд бусдын биед сөрөг нөлөө үзүүлсэн үйл баримт байхгүй байхад улсын байцаагчаас “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн худалдсан” гэсэн үндэслэлээр зөрчил гаргасан гэж шийтгэл ногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И-ын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0066455 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И би, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/31 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03/171 тоот албан бичгээр харьяаллын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжиж ирсэн иргэн С.О тгонцэцэгээс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гомдол нь “С” ХХК-ийн оруулж ирдэг килька гэрийн хажуу талын дэлгүүрээс худалдан авч идэхэд өөр төрлийн маш том амьтан гарч ирсэн тул түүнд шинжилгээ хийлгэж, импортолсон компанийг шалгуулах, хохирлоо барагдуулах тухай асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр 1902000044 дугаартай зөрчлийн хэрэг нээн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргасан иргэнээс ирүүлсэн Неггод Jакоb килька нэрийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хадгалах хугацаатай, А017294/01627 цувралын дугаартай, 240 граммаар лаазалсан, нөөшилсөн задгай загасан бүтээгдэхүүн нь баримт бичгийн үзлэг шалгалтаар “С” ХХК-ийн Латви улсаас импортолсон бүтээгдэхүүн мөн болох тогтоогдсон бөгөөд тус бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээгээр тогтоогдсон нөхцөл байдал:

1. Негсод Jакоb килька нэрийн бүтээгдэхүүнийг Балтийн тэнгисийн килька загасаар хийсэн. Килька нь Май загасны овгийн /Сельд/-/Сlupeidae/, Тюлькийн төрөл, Балтийн килькийн зүйл /Clupeonella/ далай тэнгисийн усанд өргөн тархсан хар хөх, ногоон өнгийн нуруутай цэнгэг усны мөнгөлөг загас. 10 см урттай, 50 гр хүртэл жинтэй, нуруундаа нэг сэлүүртэй, шүд нь сул хөгжсөн.

2. Тухайн килькнээс гарсан гэх шавжийг тодорхойлоход цайвар бор өнгийн 3.8-4 см урттай, 1.5 см өргөнтэй 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй, 11-12 сигменттэй зууван хэлбэрийн шавж үхсэн хэлбэрээр илэрсэн. Апу1осга.зрр буюу тухайн шавж нь загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг, эзэн амьтан загас. Хар тэнгис, Адрианы тэнгис, Алжир, Египет, Европын эрэг, Морокко, Хойд Африк, Испани, Их Британи, Газар дундын тэнгист тархсан. Хэмжээ 4 см хүртэл.

3. Хор хөнөөл, хор ялгаруулдаг эсэх нь судлагдаагүй.

4. Тухайн шавьж нь хулд, мөрөг, майгийн овгийн загаснууд болон далай тэнгисийн олон төрлийн загасанд шимэгчилдэг учраас тус дээжтэй цуг савлагдах дотроос нь гарах магадлалтай.

5. Тухайн шавж болон тус шавжаар бохирлогдсон хүнс нь хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.

Шинжилгээний дүн, шинжээчийн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдсон болно. Үүнд:

1. Тус Негсод Jакоb килька нэрийн бүтээгдэхүүн нь Anylocra.spp шавж агуулсан нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Загас, загасан бүтээгдэхүүн. Сардин болон сардины төрлийн загасны лаазалсан бүтээгдэхүүн. МЫЗ САС 94:19981 Монгол улсын стандартын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт “Бүтээгдэхүүн нь гадны ямар нэгэн бохирдолгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталж 2013 оны 03 дугаар сарын 01 -ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдсөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлд “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн”-ийг тодорхойлсон байдаг. Тус зүйлийн 11.1.1 дэх заалтад “зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан” хүнсний бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн гэж үздэг бөгөөд тус Неггод JакоЬ килька нэрийн бүтээгдэхүүн нь стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч /шавж/ агуулсан тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон.

3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараахь үйлдлийг хориглоно” заалтын 10.3.1 дэх заалт “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх” гэсэн заалтыг зөрчиж "С" ХХК нь гадны бохирдуулагч буюу шавж агуулсан хүнсний бүтээгдэхүүн худалдсан байна.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр 5’000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5’000’000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Торгох шийтгэлээр оногдуулсан 5’000’000 төгрөг, лабораторийн шинжилгээний төлбөр 18’000 төгрөгийг тус тус барагдуулж өгнө үү.” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0066455 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнс худалдсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

“С” ХХК шүүхэд гомдол гаргахдаа “...лабораторийн шинжилгээгээр тухайн эгэл биетэн нь хор хөнөөл, хор ялгаруулдаг эсэх нь судлагдаагүй бөгөөд хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх эсэх нь тогтоогдоогүй” байхад үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.   

Иргэн С.О тгонцэцэгээс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан,  “С” ХХК-ийн оруулж ирдэг лаазалсан бүтээгдэхүүн дотроос олон хөлтэй, хатуу нуруутай, их бие нь цагаан, жооморхуу биетэй, өөр төрлийн амьтан гарч ирсэн, холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэсэн гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснээр улсын байцаагч Ц.И хүлээн авч зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас ирүүлсэн бүтээгдэхүүн нь нэхэмжлэгч компанийн Латви улсаас импортоор оруулж ирдэг Herzog Jacob килька нэрийн бүтээгдэхүүн болох нь цувралын дугаараар таарсан, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, уг бүтээгдэхүүн дотроос өөр төрлийн  шавьж гарч ирсэн, уг шавьжинд хийсэн эрүүл ахуй, нян судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр “Anilocra.spp буюу загасны гадна шимэгч үхсэн хэлбэрээр илэрсэн“ нь тус тус тогтоогдсон байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийн тайлбарт “2. Тухайн шавьжийг тодорхойлоход цайвар бор өнгийн, 3,8-4 см урттай, 1,5 см өргөнтэй, 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй..., тухайн шавьж нь загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг, эзэн амьтан загас..., 3. Хор хөнөөл, хор ялгаруулдаг эсэх нь судлагдаагүй..., 4. Тухайн шавьж нь тус дээжтэй хамт савлагдах, дотроос нь гарах магадлалтай, 5. Тухайн шавьж болон тус шавьжаар бохирлогдсон хүнс нь хүний эрүүл мэндэд хор үзүүлэх эсэх нь одоогоор тогтоогдоогүй” гэжээ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан” хүнсний бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн гэж үзэх ба иргэн С.О тгонцэцэгийн гомдолд дурдсан Herzog Jacob килька нэрийн бүтээгдэхүүн нь стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч /шавьж/ агуулсан бүтээгдэхүүн болох нь тогтоогджээ.

Түүнчлэн уг бүтээгдэхүүн нь шавьж агуулсан байгаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Загас, загасан бүтээгдэхүүн, Сардин болон сардины төрлийн загасны лаазалсан бүтээгдэхүүн MNS CAC 94:19981 стандартын 3.5.1.4 дэх хэсгийн “бэлэн бүтээгдэхүүний лаазан дотор гадны ямар нэгэн биет байж болохгүй” гэснийг болон 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “бүтээгдэхүүн нь гадны ямар нэгэн бохирдолгүй байна” гэсэн заалтыг зөрчжээ.

Мөн нэхэмжлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараахь үйлдлийг хориглоно” гэж, 10.3.1-д “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй...түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх” гэснийг зөрчсөн нь тогтоогдсон тул дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч “С” ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч байгууллагын импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон тул энэ үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь...хуульд заасныг зөрчиж...хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэж үзэж 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Гомдол гаргагч компаниас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 02-09-04-159/71 тоот “Бүтээгдэхүүний тухай” дүгнэлтийг үндэслэл болгож тухайн үедээ шинжилгээнд хамруулсан, бохирдуулагч илрээгүй гэж тайлбарлаж байх боловч уг шинжилгээгээр лаазалсан загасны төлөөлөх дээжийг шинжилсний дээр уг хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 4504 2008 болон хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS:6308 2012  стандартын шаардлага хангасан эсэх үзүүлэлтэд хамааралтай, өөрөөр хэлбэл энэ дүгнэлт нь “паразитологи”-ийн талаарх шинжилгээний дүгнэлт биш байна.

    Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс “С” ХХК-иас гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0066455 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН