| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/00907/И |
| Дугаар | 102/ШШ2022/00769 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2022/00769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... хотхон, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт А-ын Т /РД: .../,
Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ... хотхоны ... блок, ... тоот хаягт оршин суух, ... овогт А-ийн Т /РД: .../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Т,
Хариуцагч А.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Т би хариуцагч А.Т-тэй 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн, бид гэрлэлт батлуулаагүй, бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны ... сарын 20-нд том хүү Т.Т, 2016 оны ... сарын 01-ний өдөр бага хүү Т.Т нар төрсөн. Бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул хүү Т.Т, Т.Т нарыг эх А.Т миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А.Т-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч А.Т би нэхэмжлэгч А.Т-тай 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн, бид гэрлэлт батлуулаагүй, бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны ... сарын 20-нд том хүү Т.Т, 2016 оны ... сарын 01-ний өдөр бага хүү Т.Т нар төрсөн. Бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул хүү Т.Т Т.Т нарыг эх А.Т-ын асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хүү Т.Т, Т.Т нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч А.Т-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч А.Т би хариуцагч А.Т-тэй 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн, бид гэрлэлт батлуулаагүй, бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны ... сарын 20-нд том хүү Т.Т, 2016 оны ... сарын 01-ний өдөр бага хүү Т.Т нар төрсөн. Бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул хүү Т.Т, Т.Т нарыг эх А.Т миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хүү Т.Т, Т.Т нарын 1122001..., 1122530... тоот төрсний гэрчилгээ, Хаан банкны дипозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд, зохигчид 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн ба зохигчид гэрлэлт батлуулаагүй, 2015 оны ... сарын 20-нд том хүү Т.Т, 2016 оны ... сарын 01-ний өдөр бага хүү Т.Т нар төрсөн. Зохигчид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас 2020 оноос хойш тусдаа амьдарч байна.
6. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй байна.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар хүү Т.Т, Т.Т нарыг эх А.Т-ын асрамжинд үлдээж, эцэг А.Т-р хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны ... сарын 20-нд төрсөн хүү Т.Т, 2016 оны ... сарын 01-ний өдөр төрсөн хүү Т.Т- нарыг эх А.Т-ын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны ... сарын 20-нд төрсөн хүү Т.Т, 2016 оны ... сарын 01-ний өдөр төрсөн хүү Т.Т нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг А.Т-с гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР