| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/01004/И |
| Дугаар | 102/ШШ2022/01008 |
| Огноо | 2022-03-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/01008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, ... овогт Б-ын Т /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... хотхон ... тоот хаягт оршин суух, ... овогт П-ийн Б /РД: .../-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Хариуцагч П.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Т нь П.Б тэй багийн найз байсан бөгөөд 2012 оноос үерхэж 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.М-ийг төрүүлж гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа зан харилцааны тааламжгүй байдал, хүүхэддээ тавих анхаарал сул байснаас 2015 оноос тусдаа амьдрах болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ үеэс хүү Б.М нь миний асрамжинд өсч торниж байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.М-ийг миний асрамжинд үлдээж, эцэг П.Б-ээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч П.Б-ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Т, П.Б нарын дундаас 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.М төрсөн. Зан харилцаа, тааламжгүй байдлын улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа. Хүүхэд ээжийнхээ асрамжинд байдаг гэв.
3. Хариуцагч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т бид хоёр багийн найзууд байсан. Улмаар 2012 оноос үерхээд 2013 онд хүү Б.М төрсөн. 2015 онд Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаад гарснаас хойш тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Д-Э өрхийн эрүүл мэндийн төвийн их эм Х.И-ийн тодорхойлолт, ... аймаг ... цогцолбор сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаар тодорхойлолт, №0000949868 тоот бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл, Сум дундын 27 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №07 дугаар тэмдэглэл, хариуцагчаас 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.Т нь П.Б-тэй багийн найз байсан бөгөөд 2012 оноос үерхэж 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.М-ийг төрүүлж гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанаа зан харилцааны тааламжгүй байдал, хүүхэддээ тавих анхаарал сул байснаас 2015 оноос тусдаа амьдрах болсон. Улмаар шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 67010002... тоот гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, 00009498... тоот бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл, Сум дундын 27 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №07 дугаар тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд, гэрлэгчид бага наснаасаа найзалсан ба улмаар 2012 онд үерхэж, мөн оноос хамтран амьдарч эхэлсэн, 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүү О.Х төрсөн, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэд зан харилцааны болон бусад тааламжгүй байдлын улмаас шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй.
5. Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгч Б.Т , хариуцагч П.Б нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар хүү Б.М ийг эх Б.Т ийн асрамжинд үлдээж, эцэг П.Б эс хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул нэхэмжлэгч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ... овогт Б-ын Т /РД: .../, хариуцагч Барга овогт П-ийн Б /РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр төрсөн хүү Б.М /РД: .../-ийг эх ... овогт Б-ын Т /РД: .../-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр төрсөн хүү Б.М эд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг П.Б-ээс гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР