Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2022/00280

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн баруун задгай ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* //-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч С.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь бэлэн хувцасны лангуугаа салбарлах зорилготойгоор С.*******тай холбогдсон. С.******* лангуугаа худалдах гэж байгаа талаар мэдээд худалдаж авахаар тохиролцож 2019 оны 05 сарын 08-ны өдөр “Төгөл" их дэлгүүрийн 3 давхарт 315 /063/ тоот лангууг 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Лангууны төлбөр 6.000.000 төгрөгийг 2019 оны 04 сарын 27-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 04 сарын 29-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 08-нд 2.000.000 төгрөгийг С.*******гийн “Хаан” банкны 5281100756 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Тухайн үед “Төгөл” их дэлгүүрийн лангууг худалдаж авч болно гэж ойлгосон болохоор худалдаж авсан. Би хүнсний дэлгүүр, “Эрдэнэт" их дэлгүүрт бэлэн хувцасны лангуу давхар ажиллуулж байсан болохоор “Төгөл" их дэлгүүрт лангуу ажиллуулахад хүн хүч дутагдаж уг лангууг д 2019 оны 07 сарын 29-нд худалдсан. нь жил гаран уг лангуун дээр сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулсан бөгөөд “Төгөл" их дэлгүүрийн захиргаа /“" ХХК/ лангууг хүнээс хүнд худалдан борлуулахыг хориглосоор байхад худалдаж авсан байна гээд гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэж ын лангууг 2021 оны 01 дүгээр 13-нд чөлөөлүүлж, гаргасан болно. худалдаж авсан лангуунаас гарсан учир мөнгөө нэхэж шүүхэд өгч лангууны мөнгөө надаас авсан. Би лангууг худалдах нь хориотой гэдгийг шүүхэд өгсний дараа мэдсэн тэрнээс өмнө мэдээгүй юм. С.******* уг лангууг хууль бусаар худалдан борлуулснаас болж надад 6.000.000 төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. С.******* лангууг худалдан борлуулсан гэж ярьж байгаа боловч 2019 оны 5 дугаар сарын 8-нд Төгөл группийн захиргаанд гаргасан өргөдөл байдаг. Уг өргөдөлд худалдан борлуулж байгаа талаар огт дурьдаагүй, харин лангууны нэрийг маань шилжүүлж өгөөч гэсэн байдаг. Мөн энэ лангууны нэрийг шилжүүлэхдээ худалдан борлуулж байгаагаа нуун дарагдуулах зорилгоор эгч дүүгийн байдлаар лангуугаа худалдан борлуулсан байдаг. Ургамал-Энх ХХК-ний гэрээний хариуцлага дээр лангуугаа бусдад худалдан борлуулах юм бол гэрээ цуцлах үндэслэл болно гэж заасан байдаг. Гэтэл дээр байгаа лангууг зараад байгаа юм биш тухайн талбайг зараад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага зөв. Төгөл их дэлгүүр нь С.*******г тухайн лангууг худалдан борлуулсан талаар 2020 онд мэдээд мэдсэн дариудаа гэрээнд заасан үндэслэлээр  хурааж авсан. С.*******гийн гаргасан Сөрт-Эрхт ХХК-ийн Орхон аймгийн шүүхэд ирүүлсэн албан тоот байдаг. Энэ тоот дээр С.*******гийн талбайд 4.800.000 төгрөгөөр засварлаж лангуу хийж өгсөн нь үнэн гэж тодорхой заасан баримт байхгүй, ямар лангуу хийлгэсэн гэдэг нь тодорхойгүй. Мөн анх байгуулсан гэрээний заалт дээр лангуу давхар түрээсэлж, худалдахыг хатуу хориглосон заалт байсаар байхад зөрчсөн үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

3. Хариуцагч С.******* шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төгөл их дэлгүүрийн заал нь тусгаарласан ханагүй тул тэнд талбай түрээслэдэг хүмүүс өөрсдийн зардлаараа бараа бүтээгдэхүүнээ өрж, байрлуулах ханын тавилга хийж өөрийн түрээсэлж байгаа талбайгаа тусгаарладаг байсан. Миний түрээсэлж байсан 26.5 м2 талбайн баруун тал ханагүй байсан ба зэргэлдээ баруун талын түрээслэгчийн бараагаа өрөхөөр хийлгэсэн тавилгын ар тал нь манайх руу харсан нь өнгө үзэмжгүйгээс бараа өрөх ямар ч боломжгүй байсан. Бараагаа өрж, байрлуулахын тулд би “Сөрт-Эрхэт” ХХК-д захиалга өгч баруун ханандаа доогуураа хаалгатай, дээгүүрээ тавиуртай ханын тавилга, дээрээ шилэн лангуутай хоёр захдаа хаалгатай 150смх60см хэмжээтэй шүүгээ, мөн хямдарсан бараагаа байрлуулдаг 120см х 120см хэмжээтэй хайрцаг хоёр ширхэгийг тус тус хийлгэсэн. Мөн талбайн голд байрлуулдаг хувцас өлгөх зориулалттай дээрээсээ нэмэх тэмдэг хэлбэртэй харагддаг никель өлгүүр нэг ширхэг, цагаан өнгөтэй хоёр талдаа хувцас өлгөдөг төмөр өлгүүр нэг ширхэг, хоёр талдаа хувцас өлгөдөг никель өлгүүр нэг ширхэг, ФД ханандаа байрлуулдаг хувцас өлгөх зориулалттай төмөр өлгүүр нэг ширхэг зэргийг тус тус худалдан авч өөрийн түрээслэдэг талбайгаа тохижуулсан. Б.******* нь миний хөрөнгө, зардлаар бий болгосон дээр дурьдсан эд хөрөнгүүдийг гуйсаар байгаад надаас худалдан авсан. Би түрээслүүлэгч байгууллагын эд хөрөнгө ба талбайг зараагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт хоёр гэрээ байгаа. 2019 оны 6 дугаар сарын 6-нд Б.Соёл-Эрдэнийн Ургамал-Энх ХХК-тай байгуулсан гэрээ, С.*******гийн 2018 онд байгуулсан энэ хоёр гэрээний дугаар адилхан байгаа. Үүгээр бол тухайн талбай нэг талбай байсан гэдэг нь харагдаж байгаа. Тухайн талбай анхнаасаа хоосон байсан ба түрээслэгч нар нь өөрсдийн хөрөнгөөрөө талбайгаа засаж тохижуулна гэсэн заалт байдаг. Тухайн талбай анхнаасаа хоосон байсан ба өөрийн хөрөнгөөр засаж тохижуулсан гэдэг нь гэрч Наранчимэгийн мэдүүлгээр нотлогдож байна. Фото зураг авагдсан байгаа, Сөрт-Эрхэт ХХК-тай *******гийн нөхөр Даваабаяр очиж уулзаад лангуу хийлгэсэн гэсэн баримтыг авсан байдаг. Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар *******, Даваабаяр хоёрыг гэр бүл болохыг баталсан байгаа. Гэрээний 2.1 дэх заалтаар Ургамал-Энх компани ямар нэг эд хөрөнгө шилжүүлээгүй, хоосон талбайг өгсөн байдаг. Энхжаргал гэдэг хүнд лангууг зарсан гэж байна. Хоосон талбай биш ямар нэг зүйлийг хүлээгээд авсан талаар харагдаж байна. Гэрээний 2.5 дахь заалтаар анхнаасаа Ургамал-Энх ХХК хоосон талбай өгсөн, түрээслэгч нар нь өөрсдийн мөнгөөр тохижуулдаг гэдэг нь харагдаж байна. Ургамал-Энх компанитай гэрээ байгуулах ёстой. Хуульд нийцэхгүй заалт байна. Гэрээний 7.3-т түрээслэгч нь талбайг худалдах боломжгүй гэж байгаа. Өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан талбайгаа бусдаас асууж зарна гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Шүүх хуралдаанд гэрчийг асуусан, гэрч  *******г хоосон байсан талбайг өөрийнхөө хөрөнгөөр тохижуулсан, талбайд тохижилт хийсэн талаар ярьж байна. Талбай худалдах бол заавал Ургамал-Энх компанитай гэрээ байгуулах ёстой. ******* нь эд хөрөнгөө худалдсан болохоос биш талбайг худалдсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 189-р зүйлд зааснаар талууд гэрээгээ хийчихсэн. Сөрт-Эрхэт ХХК-ний албан тоотоор 4.800.000 төгрөгөөр лангуугаа захиалж хийлгэсэн нь үнэн гэсэн баримтаа өгсөн. Ханын тавилганаас гадна өлгүүр зарсан байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Хаан банкны 5096069475 тоот дансны хуулга /хх 3-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, итгэмжлэл /хх-28/-ийг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас: гэрлэсний бүртгэлийн лавлагаа, лангуу болон өлгүүр, тавиурны фото зураг /хх 15-19/, Сөрт-Эрхэт ХХК-ийн тодорхойлолт /хх-20/, 2018 оны 10 сарын 08-ны өдрийн №3/063 дугаартай гэрээ /хх 37-38/-г гаргаж өгсөн.

 

7.Шүүх хариуцагч С.*******гийн хүсэлтээр гэрч Э.Наранчимэгийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар гүйцэтгүүлж асуулгасан тэмдэглэл /хх 50-51/, Ургамал-Энх ХХК-с 2019 оны 06 сарын 06-ны өдрийн №3/063 дугаартай гэрээ хх 58-59/, 2019 оны 05 сарын 08-нд С.*******, Б.******* нарын Төгөл группийн захиргаанд гаргаж байсан өргөдөл /хх 60-61/-ийг зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******гаас 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Хариуцагч С.******* нь “Ургамал-Энх” ХХК-тай тус компанийн өмчлөлийн “Төгөл” их дэлгүүрийн 3 давхарын 315 тоот 26.5 м.кв талбайг түрээслэхээр 2018 оны 10 сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай 3/063 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан байна.

 

Харин нэхэмжлэгч Б.******* Төгөл дэлгүүрийн захиргаанд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Миний бие Б.******* цаашид 3 давхарт байрлах 315 тоот лангууг дүү С.*******гаас гэрээний нэрийг шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт, хариуцагч С.******* Төгөл дэлгүүрийн захиргаанд “Миний бие С.******* нь Улаанбаатар хотод лангуугаа нээж байгаа тул цаашид лангууг ажиллуулахаа больсон тул гэрээний нэрийг шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтүүдийг гаргаж нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******гийн түрээсэлж байсан “Ургамал-Энх” ХХК-ийн өмчлөлийн “Төгөл” их дэлгүүрийн 3 давхарын 315 тоот 26.5 м.кв талбайг түрээслэхээр “Ургамал-Энх” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 06-наас 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай 3/063 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан байна.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С.******* лангуугаа худалдах гэж байгаа талаар мэдээд худалдаж авахаар тохиролцож 2019 оны 05 сарын 08-ны өдөр “Төгөл" их дэлгүүрийн 3 давхарт 315 /063/ тоот лангууг 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед “Төгөл” их дэлгүүрийн лангууг худалдаж авч болно гэж ойлгосон болохоор худалдаж авсан. ...Би лангууг худалдах нь хориотой гэдгийг шүүхэд өгсний дараа мэдсэн, тэрнээс өмнө мэдээгүй юм. С.******* уг лангууг хууль бусаар худалдан борлуулснаас болж надад 6.000.000 төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна...” гэж тайлбарласан. 

 

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Төгөл их дэлгүүрийн заал нь тусгаарласан ханагүй тул тэнд талбай түрээсэлдэг хүмүүс өөрсдийн зардлаараа бараа бүтээгдэхүүнээ өрж, байрлуулах ханын тавилга хийж өөрийн түрээсэлж байгаа талбайгаа тусгаарладаг байсан. ... Бараагаа өрж, байрлуулахын тулд би “Сөрт-Эрхэт” ХХК-д захиалга өгч баруун ханандаа доогуураа хаалгатай, дээгүүрээ тавиуртай ханын тавилга, дээрээ шилэн лангуутай хоёр захдаа хаалгатай 150смх60см хэмжээтэй шүүгээ, мөн хямдарсан бараагаа байрлуулдаг 120см х120см хэмжээтэй хайрцаг хоёр ширхгийг тус тус хийлгэсэн. Мөн талбайн голд байрлуулдаг хувцас өлгөх зориулалттай дээрээсээ нэмэх тэмдэг хэлбэртэй харагддаг никель өлгүүр нэг ширхэг, цагаан өнгөтэй хоёр талдаа хувцас өлгөдөг төмөр өлгүүр нэг ширхэг, хоёр талдаа хувцас өлгөдөг никель өлгүүр нэг ширхэг, ФД ханандаа байрлуулдаг хувцас өлгөх зориулалттай төмөр өлгүүр нэг ширхэг зэргийг тус тус худалдан авч өөрийн түрээсэлдэг талбайгаа тохижуулсан. Б.******* нь миний хөрөнгө, зардлаар бий болгосон дээр дурьдсан эд хөрөнгүүдийг надтай тохирсны үндсэн дээр худалдан авсан. Би түрээслүүлэгч байгууллагын эд хөрөнгө ч юм уу эсхүл хоосон талбайг түүнд худалдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

 

6. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох лангууны гэрэл зураг, гэрч Э.Наранчимэгийн мэдүүлэг, Сөрт-Эрхэт ХХК-ийн тодорхойлолтоор хариуцагч С.******* нь “Төгөл" их дэлгүүрийн 3 давхарт 315 /063/ тоот лангууг түрээслэхээр гэрээ байгуулан хүлээж аваад уг лангуунд бараа бүтээгдэхүүнээ өрж байрлуулах ханын тавилга болон лангуу хийлгэж, бараа өлгөх өлгүүр зэргийг байрлуулан тохижуулсан болох нь тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******гаас түүний түрээсэлж буй лангуунд байх /бараа бүтээгдэхүүнээ өрж байрлуулах ханын тавилга болон лангуу, бараа өлгөх өлгүүр зэргийг/ 6000000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, түүнд 6000000 төгрөг шилжүүлж, тавилга, эд зүйлийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

8.Нэхэмжлэгч Б.******* нь Ургамал-Энх ХХК-д хүсэлт гаргаж, С.*******гийн түрээсэлж байсан лангууг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд лангууг С.*******гаас худалдаж авч байсан бол Ургамал-Энх ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах шаардлагагүй байсан бөгөөд тэрээр С.*******гаас худалдаж авсан лангуугаа өөр хүнд зарж борлуулсан болох нь нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

9.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч С.*******г эрхийн доголдолтой эд хөрөнгө буюу Ургамал-Энх ХХК-ийн өмчлөлийн лангууг худалдан борлуулсан гэсэн боловч тэрээр уг лангууг д 2019 оны 07 сарын 29-нд мөн худалдан борлуулсан байна.

 

10. Нэхэмжлэгчийн “... нь жил гаруй уг лангуун дээр сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулсан бөгөөд “Төгөл" их дэлгүүрийн захиргаа /“Ургамал-Энх" ХХК/ лангууг хүнээс хүнд худалдан борлуулахыг хориглосоор байхад худалдаж авсан байна гээд гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэж ын лангууг 2021 оны 01 дүгээр 13-нд чөлөөлүүлж гаргасан, ... худалдаж авсан лангуунаас гарсан учир мөнгөө нэхэж шүүхэд өгч лангууны мөнгөө надаас авсан. Би лангууг худалдах нь хориотой гэдгийг шүүхэд өгсний дараа мэдсэн, тэрнээс өмнө мэдээгүй... гэх  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

11. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.” гэж заасан бөгөөд хариуцагч С.*******гийн Б.*******д худалдсан түрээсэлж буй лангуунд байх бараа бүтээгдэхүүн өрж байрлуулах ханын тавилга болон лангуу, бараа өлгөх өлгүүр зэрэгтэй холбогдуулан өөр этгээдээс хариуцагчид холбогдуулан “миний өмчлөлийн эд зүйлийг худалдан борлуулсан” гэж гомдлын шаардлага гаргасан баримт хэрэгт байхгүй байна.

 

 

 12. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн хариуцагч С.*******гаас 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

13. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн хариуцагч С.*******гаас 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ