Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0542

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороонд

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхгүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н” ХХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” эрхлэх эрх бүхий гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд юм.

Гэтэл “Н’ ХХК-д холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.6, 11.10-ыг зөрчсөн байх магадлалтай хэмээн үзэж зөрчлийн хэрэг нээх 1801000030 дугаартай тогтоол гаргаж, зөрчлийн хэрэг нээсэн.

Үүний дараа 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 01 дугаартай зөвшөөрлийн дагуу үзлэг хийхэд саад учруулсан хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г нь “Н” ХХК-ийг 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129027 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр   үйлдэж, манай компанид 2019 оны 01 дугээр сарын 14-ний өдөр гардуулсан..

Иймд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 0129027 дугаар бүхий шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Өмгөөллийн “И” ХХН нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу “Н” ХХК-д хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Энэ хүрээнд “Новөл лизинг” ХХК-д 1801000030 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан “Н” ХХК-ийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдөр гомдол хяналтын прокурор Л.Б хандаж “харьяаллын бус зөрчил шалгасан, хууль бусаар зөрчлийн хэрэг нээсэн” гэх үндэслэлээ гомдол гаргасан. Улмаар тус гомдлыг тус албан тушаалтан хянаад I 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 13\1 тоот “Хариу мэдэгдэх хуудас”-аар 1 хүлээн авах боломжгүй тухай манай компанид мэдэгдсэн. Уг хариунд тус ппрокурорын шийдвэрийг эс зөвшөөрч байвал ажлын 5 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болох эрхийг олгосон. Тиймээс 2019 оны 01 сарын 08-ны өдөр “И” ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Баяр нь 1/04 дугаартай гомдлыг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Б. Жаргалсайханд хандан гаргасан бөгөөд 2019 оны 01 дүгээр сар 11-ний өдөр 1 хариу мэдэгдэх хуудсаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг” мэдэгдсэн байна.

Ийнхүү холбогдогчийн зүгээс хуулиар олгосон эрхийн дагуу “Зөрчлийн хэрэг нээсэн” шийдвэрт гомдол гаргаж, хянан шийдвэрлэж байх хугацаанд буюу I 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр манай компанийн байранд үзлэг хийхээр 2019 оны 01 дугаар сарын 03-ны өдөр ирсэн. Бидний зүгээс дээрх байдлаар гомдол гаргаснаа тайлбарлаж, зөрчлийг нээсэн асуудал нь маргаантай, эцсийн байдлаар шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа талаар мэдэгдэж, үзлэг хийлгэхээс татгалзсан боловч “Н” ХХК-д 0129027 дугаар бүхий 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй юм. 2018 оны 12 сарын 28-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Л.Б “Н” ХХК-ны орон байранд үзлэг хийх прокурорын зөвшөөрөл олгосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3-р зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ, уг зүйлийн 8 дахь хэсэгт Үзлэг хийх үед хуулиар хориглосон зүйл илэрвэл хураан авч, тэмдэглэлд тусгана.” К Мөн 4.5- р зүйлийн 1 дэх хэсэгт эд зүйлийг хураан авахаар бол прокурорын зөвшөөрөл авна, хэмээн тус тус заажээ.

 Гэтэл үзлэг хийх зөвшөөрөлтэй байхэд прокурорын зөвшөөрөлгүй холбогдох зүйлсийг “хурааж авна, битүүмжилнэ” гэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3-р зүйлийн 1 дэх хэсэг болон 4.5- р зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн эдгээр хууль бус буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудлаар шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан нь “үзлэг хийхэд саад учруулсан” гэх үндэслэл биш юм.

Прокурор уг хэргийг шүүхэд санал гаргалгүй хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөвхөн 6.6-р зүйлд заасан дараах үндэслэлээр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр зохицуулжээ. Үүнд:

3өрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй бол; (2)зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; (3) зөрчил үйлдсэн болох нь 1 стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол; 1 хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан.

Дээр дурдсанчлан “үндэслэл бүхий нөхцөл байдлын улмаас” татгалзсан үйлдэл нь “үзлэг хийхэд саад учруулсан” гэх үндэслэл болохгүй тул зөрчил биш бөгөөд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Уг 0129027 дугаартай шийтгэлийн хуудасны холбогдогчийн нотлох баримт тогтоох хэсэгт “...үзлэг хийхэд саад учруулсан” гэсэн нь саад учруулсан эсэхийг нотлох хангалттай нотлох баримт болж чадахгүй юм. Мөн олсон нь хэсэгт..."Зөрчлийн тухай хуулийн 11.6, 11.10-г зөрчсөн байх магадлалтай гэх үндэслэлээр үүсгэсэн 181000030 дугаартай зөрчлийн хэргийг зөрчил мэтээр бичсэнийг хуульд заасан зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байхад үндэслэлгүйгээр иш татан бичсэн гэж үзэж байна.

0129027 дугаартай шийтгэлийн хуудас нь 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гарч 01 дүгээр сарын 4-ний өдөр шуудангаар ирсэн боловч уг хугацаанд Д овогтой А миний бие Сөүл хотод байсан буюу 01-р сарын 12-ны өдөр Сөүлээс Улаанбаатарын онгоцны буудалд газардсан. Энэ өдөр нь амралтын өдөр байсан тул даваа гариг буюу 4-ний өдөр компанийн байранд ирж уг шийтгэх хуудсыг хүлээн авсан болно. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ... хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана.” гэсний дагуу ийнхүү хүлээн авч, танилцаж мэдсэнээр гомдол гаргаж байгаа тул уг гомдлын хугацаа хоцроогүй гэж үзэж байна.

 

Иймд “Н” ХХК-д ногдуулсан 0129027 дугаартай 1000000 /нэг сая/ төгрөгийн шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.2.1.4-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “НЛ” ХХК болон “Н” ХХК-ууд нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бусдад болон өөртөө хөрөнгө зуучлах, иргэдээс хөрөнгө татах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 11.6, 11.10 дугаар зүйлд заасан зөрчлийг үйлдсэн байх магадлалтай учир 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1801000030 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-тай  99119364 дугаартай утсаар удаа дараа холбогдож ирж мэдүүлэг өгөхийг 1-хүсэхэд очно гэж хэлээд ирж мэдүүлэг өгөхгүй байсан учир, эрх бүхий албан тушаалтан нар 2018.12.12-ны өдөр тус компанийн байранд мэдүүлэг авахаар очиход танай Хороо компанийг шалгадаг газар биш бид барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий гэрчилгээ авсан, та нар ажлаа мэдэхгүй байна, та нарт шалгуулахгүй ямар ч тэмдэглэл дээр гарын үсэг зурахгүй гэж хэлээд өрөө рүүгээ орсон болно.

Ийнхүү мэдүүлэг өгөхөөс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхгүй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулж байсан учир үзлэг хийх зөвшөөрөл авахаар прокурорт хандсан.

Тус компанийн Улсын Прокурорын Ерөнхий Газрын Хяналтын прокурор щ Л.Бгаргасан гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13/1 тоотоор хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн талаар прокуророос мэдэгдсэн учир, үзлэг хийх 01 тоот 1 зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хяналтын прокуророос авч 2019 оны 01 г дүгээр сарын 03-ны өдөр тус компани дээр (Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, “Ө” ХХК-ийн байр 204 тоотод байрлах байр) үзлэг хийхээр очсон.

Үзлэг хийхээр очиход тус компанийн гүйцэтгэх захирал Д. Ангар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс нааш ирэхгүй талаар мэдэгдсэн ба “Н” ХХК-ийн үйл ажиллагааны захирал А.Ц, дотоод хяналт хариуцсан захирал Д.Т, харилцагчийн менежер эрхэлсэн ажилтай Б.Номуун нар нь дээрх прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг хийхэд саад учруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 -д “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй”, 1.3-т “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасны дагуу “Н” ХХК-д хялбаршуулсан журмаар 0129027 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан.

“Н” ХХК нь торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүлээн авахаас татгалзсан тул шийтгэлийн хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шуудангаар тус компанид хүргүүлсэн.

1. Эд зүйл, баримт бичиг хураан авах асуудлын тухайд: Үзлэг хийлгэхээс татгалзаж саад учруулсан тул ямар нэгэн эд зүйлсийг хураан авч битүүмжлээгүй. Зөрчил үйлдсэн эсэхийг нотлох баримтыг гаргуулах шаардлага байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна” гэж заасны дагуу дээр дурдсан зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий баримт материалыг хураан авч болох талаар мэдэгдсэн болно. Харин хураан авах ажиллагаа хийгдээгүй.

2. Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан тухайд: Дээр дурдсанчлан тус компани дээр үзлэг хийхээр очиход үзлэг хийлгэхээс татгалзаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулсан нь илт тодорхой байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийтгэл оногдуулсан. Д.А нь БНСУ-д явж байгаа, бусдад ямар нэгэн эрх мэдэл, чиг үүрэг өгөөгүй ньүндэслэл бүхий нөхцөл байдлын улмаас гэдэг үндэслэл болохгүй.

Үзлэг хийх зөвшөөрлийн дагуу үзлэг хийх нөхцөлийг хангаагүй, үзлэг хийгдээгүй, үзлэг хийхэд саад учруулсан нь хангалттай нотлох баримт гэж үзэж байна.

Иймд “Н” ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Г нь “Н” ХХК-ийг “Улсын Прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Л.Б-ын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай зөвшөөрлийн дагуу үзлэг хийхэд саад учруулсан” зөрчил гаргасан гэж үзэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 0129027 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дах заалтаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Шүүхэд “Н” ХХК-иас дээр дурдсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “Зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй тухай гомдол гаргаж хянан шийдвэрлэж байх хугацаанд үзлэг хийхээр ирсэн тул энэ тухайгаа тайлбарлаж үзлэг хийлгэхээс татгалзсан байхад торгох шийтгэл ногдуулсан нь буруу...үзлэг хийх зөвшөөрөлтэй атлаа “хурааж авах”  шаардлага тавьсан нь хууль бус...” гэж тодорхойлжээ.

 Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Л.Бын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай” Прокурорын зөвшөөрөлд “эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн саналд Гүйцэтгэх захирал Д.А нь мэдүүлэг өгөхөөс татгалзаж холбогдох нотлох баримтыг гаргаж өгөхөөс татгалзсан тул...албан байранд үзлэг хийх ажиллагааг явуулах шаардлагатай байгааг дурдсан...тул зөрчлийн хэргийг бүрэн гүйцэд шалгаж тогтоох, нотлох баримт цуглуулах зорилгоор “Н” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, анхан шатны санхүүгийн баримтууд болон зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад нотлох баримтуудыг тогтоох зорилгоор орон байранд үзлэг хийх үндэслэлтэй” гээд зөвшөөрөл олгож, үзлэг хийх ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажлын 5 хоногийн хугацаанд... “албаны өрөөнд” хийж гүйцэтгэхийг Ш.Г-т даалгажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Гаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Н” ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан, уг тогтоолд Улсын Прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Л.Б дугаар олгосон, “Н” ХХК-иас уг тогтоолд гаргасан гомдлыг хяналтын прокурор Л.Б хянаад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13/1 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар “...харьяааллын бус зөрчлийг шалгасан, хууль бусаар зөрчлийн хэрэг нээсэн гэж үзэх үндэслэлгүй тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье” гээд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй”-г дурджээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Н ХХК-иас Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Б.Жаргалсайханд хандаж 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан, түүний хариу болох 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13/100 дугаар “хариу мэдэгдэх хуудас”-аар хяналтын прокурор Л.Б-ын шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байна.  

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:

1.1.-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан; 1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”.

2.Орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ.

4.Үзлэг хийхдээ тухайн хүнд байгаа зүйлийг нь гаргуулах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.

8.Үзлэг хийх үед хуулиар хориглосон зүйл илэрвэл хураан авч, тэмдэглэлд тусгана.10.Үзлэг хийх явцад шаардлагатай бол шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг явуулж болно гэж, мөн хуулийн 4.5 дугаар зүйл.Эд зүйл, баримт бичиг хураан авах

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна.

2.Эд зүйл, баримт бичиг хураан авах бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдзвэрлэх тухай хуулийн. 24.4 дүгээр зүйлд Эд мөрийн баримт хураан авах 1.Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд гомдол гаргаж прокурорт хандсан, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Прокурорын хариуг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан, өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг нээх тухай Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Г-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1801000030 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Б.Ж-ын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13/100 дугаар “хариу мэдэгдэх хуудас”-аар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгч компанид үзлэг хийлгэх шаардлага тавьсан, нөгөө талаар Прокурорын 01 тоот зөвшөөрөлд ажлын өрөөнд нь үзлэг хийх зөвшөөрөл олгосон байхад “хураан авах” шаардлага тавьсан нь үндэслэлгүй тул уг шаардлагыг төрийн албан хаагчийн “хууль ёсны шаардлага” гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн хариуцагч нь 0129027 дугаар шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан ямар төрлийн зөрчил гаргасныг тодорхойлоогүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/01 дүгээр тэмдэглэлд “...холбогдогч “Н” ХХК-ийн ажилтнууд болох үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Ц, дотоод хяналт шалгалт хариуцсан захирал Д.Т, харилцагчийн менежер Б.Н нарын гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх...шаардлагагүй хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх боломжтой... гэж дурдсан атлаа  тухайн зөрчлийг хуулийн этгээд гаргасан гэж үзэж хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, уг зөрчлийн санкци нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байхад 1 000 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Гийн үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН