Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2022/00311

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг Харх ХХК-ийн байранд байрлах ******* ХХК-/РД:*******/-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Өаянталын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******  /РД:*******/,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Өаянталын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 24,907,899.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 17ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

Хариуцагч Н., О.******* нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******  ХХК-ийн  Орхон салбарын захирал О.Хаянхярваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н., О.******* нартай 2018 оны 05 сарын 24-ний өдөр ЗГ4015104891 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлсэн.  2018 оны  11 дүгээр сарын 27-ны өдөр 3Г4015104891-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 29,068,665.30 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн хугацааг 60 сарын хугацаатай, Н. нь Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын  Авто тээврийн байгууллагад угаах машины операторчин албан тушаалтай ажиллаж байсан. ЗГ4015104891 тоот зээл нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 364 хоногийн хугацаа хэтрэлтэй, үндсэн зээл 20,667,989.72 төгрөг, хүү 4,159,200.62 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 80,709.33 нийт 24,907,899.67 төгрөг зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Иймд Н., О.******* нараас зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүний төлбөр болох 24,907,899.67 төгрөгийг  албадан төлүүлж богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны  05 сарын 24-ний өдөр иргэн Нямдорж овогтой , Оюунчимэг овогтой ******* нар Булган даргатай 4015184891 дугаартай зээл барьцааны гэрээ байгуулаад 27,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл авсан. Түүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулаад зээлийн үлдэгдлийг 4,700,000 төгрөгөөр нэмэгдүүлээд хугацааг 60 сараар болгож, хүүг жилийн 18  хувь болгон бууруулж нэмэлт өөрчлөлт хийж гэрээ байгуулан зээл авсан. Нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар гаргасан. Тухайн зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл 361 хоногоор хугацаа хэтэрч, 24,907,899.67 төгрөгөөр хугацаа хэтэрсэн байсан. Зээлдэгч нь зээлийн  гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудаж, зээлийг бүрэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Банкнаас зээлдэгч нартай удаа дараа холбогдож зээлийг төлөх, гэрээг өөрчилж хугацааг сунгах, зээлийн хүүгийн төлбөр болон зээлийн төлөлтийг хойшлуулах, аль болох харилцагч нартаа дарамт багатайгаар зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж өгөх хүсэлтийг гаргаж, өөрсдийг нь дуудаж ирүүлж хүсэлтийг аваад нөхцөл өөрчлөх шийдвэрийг зээлийн хорооны хурлаар 2 удаа шийдвэрлүүлсэн. Тухай бүр харилцагч Н., О.******* нар нь ирж гэрээгээ байгуулаагүй учраас зээлийн гэрээнд өөрчлөлт ороогүй. Уулзалт товлоод товлосон уулзалтдаа ирдэггүй, өөрсдийн зүгээс маш хариуцлагагүй ханддаг. Хамгийн сүүлд 11 сард Н. холбогдож боломж нөхцөл юу байна, тухайн өдөр зээлийн төлбөрийн зөрчлийг арилгаад цаашаа графикаараа хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөөд явах боломжтой гэж хэлсэн. Н. надад би зээлээ төлж чадахгүй, чи шүүхээрээ шийдүүл, шүүх цагдаагаараа явж байтал болох байлгүй гэсэн тайлбарыг өгсний дагуу шүүхэд хандсан.  2020 оны 02 сараас эхлээд зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн, хуваарьт өдрөө төлөхгүй болж эхэлсэн гэв.

 

3.Хариуцагч Н., О.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие Н. нь 24,907,899.67 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж байсан хугацаандаа цаг тухайдаа төлж байсан. Гэрээний хугацаа болоод ажлаас гараад, буцаж ажилд ороогүй. Шалтгаан нь биеийн байдал муудаж умайн хорт хавдраар өвдөж хагалгаанд орсон. Нөхөр тогтвортой ажилгүй учир боломжоороо төлдөг байсан. 2022 оны 04 дүгээр сараас эхэлж тогтвортой төлнө. 2022 оны 04 дүгээр сарын 20-нд төлөлтөөрөө 740,000 төгрөгөөр төлнө гэжээ.  

 

4. Нэхэмжлэгчээс: 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4015104891 тоот /цалин/ зээлийн гэрээ /хх-4/,  зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-5/, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ4015104891-а тоот /цалин/ зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-6/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-7/, Н., О.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-8/, Н.ийн дансны хуулга /хх-9-11/, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орлогын мэдүүлэг /хх-12/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орлогын мэдүүлэг /хх-13/, 2021 оны 10 дугаар  сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-14/, хариуцагч Н.ийн2021 оны 10 сарын 29-нд ******* ХХК-д гаргасан өргөдөл /хх-15/ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Н., О.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,907,899.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Хариуцагч Н., О.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “...биеийн байдал муудаж умайн хорт хавдраар өвдөж хагалгаанд орсон. Нөхөр тогтвортой ажилгүй учир боломжоороо төлдөг байсан. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 740,000 төгрөгөөр тогтвортой төлнө” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Банкнаас зээлдэгч нартай удаа дараа холбогдож зээлийг төлүүлэх талаар арга хэмжээ авсан, зээлийн гэрээг өөрчилж хугацааг сунгах, зээлийн хүүгийн төлбөр болон зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлтийг авч зээлийн хорооны  хурлаар 2 удаа шийдвэрлүүлсэн  боловч хариуцагч Н., О.******* нар нь ирж гэрээгээ байгуулаагүй учраас зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй. Тийм учраас хариуцагч  нарыг дахин хуваарь  гаргаж зээлийг төлөх тайлбарыг зөвшөөрөхгүй...” гэх тайлбарыг гаргасан.

 

4.Зээлдэгч Н., О.******* нар нь  2018 оны 05 дугаар сарын 24ий өдөр ******* ХХК-тай ЗГ4015104891 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, сарын 19.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ4015104891-а тоот /цалин/ зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 4,700,000 төгрөгийг нэмж зээлж, зээлийн гэрээ байгуулсан байна.

 

5.Хариуцагч Н., О.******* нар нь  дээрх зээлийг зээлийн хуваарийн дагуу төлж байсан боловч эрхэлж байсан ажлаасаа гарч, хариуцагч Н. биеийн байдал нь муудсан гэх шалтгаанаар зээл төлөгдөх боломжгүй болсон, хариуцагч  нь 2020 оны 02 дугаар сараас эхлэн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, доголдол үүсгэсэн болох нь барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н., О.******* нараас шаардах эрхтэй байна.

 

            7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 20,667,989.72 төгрөг, хүү 4,159,200.62 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 80,709.33 нийт 24,907,899.67 төгрөг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ******* нь зээлдэгч Н., О.******* нарт зээл төлөх мэдэгдлийг  2021 оны 10 дугаар сарын 29-ний гардуулсан бөгөөд зээл төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч  нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.

 

8.Иймд хариуцагч Н., О.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 24,907,899.67 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280355 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбатаас улсын тэмдэгтийн хураамж 280355 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* /РД:/ нараас зээлийн гэрээний үүрэгт 24,907,899.67 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарт олгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,355 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н., О.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 280,355 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарт т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ