Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/959

 

 

 

 

 

 

 

 

  2024          10            29                                2024/ШЦТ/959

                                    

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,  

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч С.И  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт С ын И д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч С.И  нь үргэлжилсэн үйлдлээр:

- 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цахим орчинд үс уналтын бүтээгдэхүүн худалдан авахаар дугаараа үлдээсэн иргэн Г.Г  рүү *******дугаарын утсаар холбогдож “та манай бүтээгдэхүүнийг авахаар дугаараа үлдээсэн байна ******* дугаарын данс руу төлбөрөө хийгээд захиалга баталгаажуулаарай утга дээр нь утасны дугаараа бичээрэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Г.Г ийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад өөрийн “Хаан” банкны ******* тоот дансаар 50,000 төгрөгийг,

 - 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “эмчилгээний улавч зарна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Г.Лд “та улавч захиалсан байна та захиалга баталгаажуулахын тулд 25,000 төгрөгийг ******* И  гэх данс руу 18 цагаас өмнө хийвэл таны хүргэлт баталгаажаад хүргэлт гарна” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 25,000 төгрөгийг,

- 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр цахим орчинд “оймс зарна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Р.У д “та оймс захиалсан байна би тан руу дансаа явуулна та тухайн данс руу оймс авах мөнгө болох 46,000 төгрөг өөрийн дугаараа бичээд шилжүүлчих” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 46,000 төгрөгийг,

- 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цахим орчинд “сэвх арилгадаг нарны тос зарж байна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч А.Од “та захиалга өгөхийг хүсвэл 70,000 төгрөгийг ******* И  гэсэн данс руу хийгээрэй 18 цагаас одоо хүргэлт гарах гэж байна” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 70,000 төгрөгийг,

- 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цахим орчинд “цахилгаан усан буу зарж байна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Э.Бд “тухайн захиалгыг баталгаажуулахын тулд ******* И  гэх данс руу 2 цахилгаан усан бууны мөнгө хийвэл 2 усан буу хүргэлтээр гарлаа” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 105,600 төгрөгийг,

- 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цахим орчинд “тоглоом буу зарж байна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Г.Отой зурвасаар харилцаж “төлбөрийг урьдчилан авдаг” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 52,800 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 349,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.И  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би цахилгаан дугуйгаар хүргэлт хийдэг байсан. Тэгээд тэр үедээ хохирогч нар луу залгаж өөрийнхөө дансыг өгч мөнгийг нь данс руугаа хийлгэж байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************ дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Г.Г ийн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, хохирогч Г.Лгийн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, хохирогч Р.У гийн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/, хохирогч А.О-ийн мэдүүлэг /хх-ийн 79-20-р хуудас/, хохирогч Э.Бы мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/, хохирогч Г.Оы мэдүүлэг /хх-ийн 115-р хуудас/,С-ын  И  эзэмшигчтэй “Хаан” банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулгад 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-р хуудас/, С.Батцэцэг эзэмшигчтэй “Хаан” банкны 5540382725 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63-р хуудас/, мөнгө шилжүүлсэн талаарх баримт, *******дугаарын харилцагчтай харилцсан зурвас /хх-ийн 82-83, 101, 117-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.И  нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.      

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч С.И д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч С.И  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч С.И  нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хооронд цахим орчинд зарж байршуулан нэр бүхий 6 хохирогчийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийт 349,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Г ийн: “...миний үс унаад байдаг учир 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүкээр үс уналтын эсрэг бэлдмэл хайж байсан бөгөөд тухайн үед “Baby online shop” гэх фейсбүүк фэйж хаяг руу орж үзтэл боломжийн үс ургуулдаг бэлдмэл байсан би комментон доор нь “үс уналтын эсрэг бэлдмэл авъя” гээд утасны дугаараа үлдээсэн бөгөөд тухайн үед цаг 16 цаг өнгөрч байсан ба удаагүй 17 цагийн үед *******гэсэн дугаараас над руу холбогдож “та манай бүтээгдэхүүнийг авахаар дугаараа үлдээсэн байна ******* дугаарын данс руу төлбөрөө хийгээд захиалга баталгаажуулаарай утга дээр нь утасны дугаараа бичээрэй” гэж хэлсэн бөгөөд би тухайн хүний хэлснээр өөрийн “Голомт” банкны 1179267595 Гаябазар Г  гэх данснаас 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 35 минутад 50,000 төгрөг шилжүүлсэн ба маргааш нь би тухайн "Baby online shop” руу чат бичээд “хүргэлт хэзээ ирэх вэ” гэж асуухад “удахгүй ирнэ” гэж хэлээд 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр оройн 18 цагийн үед миний захиалсан хүргэлт ирсэн бөгөөд тухайн хүргэлтийн хүн нь “та мөнгө шилжүүлэх үү” гэж хэлтэл “би мөнгө хийсэн шүү дээ” гэж хэлтэл “аан за” гээд яваад өгсөн ба би бэлдмэлээ авчхаад гэртээ байж байтал маргааш болох 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 10-аас 11 цагийн үед утсаар залгаад “та Хүргэлтийн мөнгө өгөөчхөөрэй” гэж хэлээд “над руу мессеж явуулчихсан байгаа тухайн данс руу мөнгө хийгээрэй” гэж хэлсэн ба би “хийчихсэн ш дээ” гэж хэлтэл “та ямар данс руу тухайн мөнгийг хийсэн бэ над руу хуулга явуулчих” гэж хэлсэн ба би тухайн хүн рүү мөнгө шилжүүлсэн баримтаа явуултал тухайн Baby online shop-ийн хүн буруу данс манайх биш шүү цагдаагийн байгууллагад хандаарай ийм хүн залилан хийгээд гэж хэлээд над руу зургийг явуулсан тэгээд цагдаагийн цагдаагийн хандаж байна. Би ******* И  гэх данс руу 50,000 төгрөг залилуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

- Хохирогч Г.Лгийн: “... Би 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкээр “эмчилгээний улавч зарна” гэсэн зар байхаар нь тухайн улавч нь надад хэрэгтэй байсан учир тухайн зарын доор нь “авахаар бол та коммент хэсэгт дугаараа үлдээгээрэй” гэсэн байхаар нь би тухайн зарын доор нь дугаар болох 88076462 дугаараа Үлдээсэн бөгөөд гэтэл маргааш болох 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр над руу *******дугаараас үл таних эрэгтэй хүн холбогдож “та улавч захиалсан байна та захиалга баталгаажуулахын тулд 25,000 төгрөгийг ******* И  гэх данс руу 18 цагаас өмнө хийвэл таны хүргэлт баталгаажаад хүргэлт гарна” гэж надад хэлсэн ба би тухайн хүнд итгээд өгсөн данс руу нь 25,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн хүн мөнгө авчхаад утсаа авахгүй алга болсон тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна... ******* дугаарын данс руу ************Л гэх данснаас 25,000 төгрөгийг 88076462 гэх утга бичээд явуулсан тухайн өдрөөс хойш би бараагаа аваагүй. Тухайн хүн утсаа ч аваагүй... Тухайн үед хэрэгтэй байгаа зүйлийг зарна гэж хэлээд мөнгө аваад алга болсон ба надаас өөр олон хүн энэ хүнд залилуулж байж магадгүй гэж бодоод иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, цагдаагийн байгууллагад хандаж зохих ёсны хариуцлага тооцуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

- Хохирогч Р.У гийн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн фейсбүүк хаяг болох “У  Р” гэх нэртэй хаягаар зар гүйлгээд харж байтал “оймс зарна” гэсэн зар байсан бөгөөд тухайн зарыг унштал “та тухайн авахын тулд дугаараа үлдээгээрэй” гэсэн байхаар нь би тухайн зарын доор 88866187 дугаараа 13-аас 14 цагийн орчимд бичиж үлдээсэн бөгөөд маргааш 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр *******гэх дугаараас над руу үл таних хүн холбогдож “та оймс захиалсан байна, би тан руу дансаа явуулна, та тухайн данс руу оймс авах мөнгө болох 46,000 төгрөг өөрийн дугаараа бичээд шилжүүлчих” гэж хэлэхээр нь 5540382725 гэх дансны дугаараас************И  гэх дансны дугаар руу 46,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн надтай холбоо барьсан хүн шилжүүлсний дараа холбоо барихгүй утсаа авахгүй алга болсон бөгөөд тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна... 50334659 дугаарын данс руу 46,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 15-нд шилжүүлсэн... Би хохирлоо барагдуулмаар байгаа бөгөөд хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

- Хохирогч А.О-ийн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүкээр “сэвх арилгадаг нарны тос зарж байна” гэсэн пост байхаар нь би тухайн зарын дагуу утас руу нь холбогдоход тухайн утас холбогдохгүй байсан бөгөөд би холбогдохгүй байхаар нь “за за” гээд орхисон байсан ба орой 18 цагийн үед над руу *******дугаарын утаснаас миний 99797875 дугаар руу тухайн нарны тосны газраас ярьж байна гэж холбогдсон бөгөөд “та захиалга өгөхийг хүсвэл 70,000 төгрөгийг ******* И  гэсэн данс руу нь 99797575 өөрийн утасны дугаараа бичээд явуулсан тэрнээс хойш тухайн хүн холбоо сураггүй алга болсон... ************дугаарын данс руу 70,000 төгрөгийг өөрийн утасны дугаар болох 99797875 дугаараа бичээд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

- Хохирогч Э.Бы: “...Би 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүкээр хүүхэддээ цахилгаан усан буу захиалах гээд хайж байтал “цахилгаан усан буу зарж байна” гэсэн зар байсан ба “хэрэв та захиалах бол дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү” гэж бичсэн байхаар нь би өөрийн 99960400 гэсэн дугаараас над руу холбогдож ярихад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 80893321 гэсэн дугаараас над руу холбогдож “тухайн захиалгыг баталгаажуулахын тулд ******* И  гэх данс руу 2 цахилгаан усан бууны мөнгө хийвэл 2 усан буу хүргэлтээр гарлаа” гэхээр нь би тухайн өгсөн данс руу нь өөрийн 5014451533 Б гэх данснаас 105,600 төгрөг шилжүүлж хийсэн ба тухайн хүн 20 минутын дараа хүргэлт гарна гэж хэлээд миний утсыг блок хийгээд алга болсон тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,

- Хохирогч Г.Оы: “...Би 2024 оны 07 дугаар сард хүүдээ тоглоом буу авч өгөхөөр болж фэйсбүүк дээр зар явж байсны дагуу би тухайн хүнтэй фэйсбүүк зурвасаар харилцан өдрийн 12 цаг 43 минутад 88846927 гэсэн нөхрийнхөө дугаараар тухайн бууг захиалсан ба өөрийн ************ гэсэн данснаас ******* гэсэн данс руу 52,800 төгрөг шилжүүлсэн ба тухайн буу нь ирээгүй ба харилцсан фэйсбүүк хаяг нь устчихсан байсан... Надад нийт 52,800 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-р хуудас/,

- С.И ий эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-р хуудас/,

- С.Батцэцэгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5540382725 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63-р хуудас/,

- Мөнгө шилжүүлсэн талаарх баримт, *******дугаарын харилцагчтай харилцсан зурвас /хх-ийн 82-83, 101, 117-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шунахайн сэдэлтээр үйлдэгддэг өмчлөх эрхэд халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд, Шүүгдэгч С.И  нь үргэлжилсэн үйлдлээр:

- 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цахим орчинд үс уналтын бүтээгдэхүүн худалдан авахаар дугаараа үлдээсэн иргэн Г.Г  рүү *******дугаарын утсаар холбогдож “та манай бүтээгдэхүүнийг авахаар дугаараа үлдээсэн байна ******* дугаарын данс руу төлбөрөө хийгээд захиалга баталгаажуулаарай утга дээр нь утасны дугаараа бичээрэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Г.Г ийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад өөрийн “Хаан” банкны ******* тоот дансаар 50,000 төгрөгийг,

 - 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “эмчилгээний улавч зарна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Г.Лд “та улавч захиалсан байна та захиалга баталгаажуулахын тулд 25,000 төгрөгийг ******* И  гэх данс руу 18 цагаас өмнө хийвэл таны хүргэлт баталгаажаад хүргэлт гарна” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 25,000 төгрөгийг,

- 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр цахим орчинд “оймс зарна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Р.У д “та оймс захиалсан байна би тан руу дансаа явуулна та тухайн данс руу оймс авах мөнгө болох 46,000 төгрөг өөрийн дугаараа бичээд шилжүүлчих” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 46,000 төгрөгийг,

- 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цахим орчинд “сэвх арилгадаг нарны тос зарж байна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч А.Од “та захиалга өгөхийг хүсвэл 70,000 төгрөгийг ******* И  гэсэн данс руу хийгээрэй 18 цагаас одоо хүргэлт гарах гэж байна” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 70,000 төгрөгийг,

- 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цахим орчинд “цахилгаан усан буу зарж байна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Э. Бд “тухайн захиалгыг баталгаажуулахын тулд ******* И  гэх данс руу 2 цахилгаан усан бууны мөнгө хийвэл 2 усан буу хүргэлтээр гарлаа” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 105,600 төгрөгийг,

- 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цахим орчинд “тоглоом буу зарж байна” гэсэн зар байршуулан зарын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Г.Отой зурвасаар харилцаж “төлбөрийг урьдчилан авдаг” гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар 52,800 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 349,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.И ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгч С.И  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.И д эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан.

            Шүүх шүүгдэгч С.И д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлага болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч С.И д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, дансны хуулга бүхий Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шүүгдэгч С.И д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт С ын И ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч С.И ий эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч С.И  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан дансны хуулга бүхий Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ