| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/00437/И |
| Дугаар | 102/ШШ2022/01093 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/01093
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяя даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дүгээр хороо, , дүгээр байранд байрлах, Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод байрлах, Т Ж ИХХК /РД:00000/,
Хариуцагч: Ч дүүрэг, дүгээр хороо, дүгээр мянгат гудамж, дүгээр байрны тоотод оршин суух, Б овогт Ба-ын Б /РД:00000000/,
Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, давхар, тоотод оршин суух, Б овогт Д-н О /РД:0000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 000000000000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Т Ж ИХХК нь Ж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2017/Б-174 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Нөөшилсөн мах үйлдвэрлэх монэко фүүдс үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Д.Оын өмчлөлийн Б дүүрэг, 0 хороо 3-р хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/2 тоот 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай, 228 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, гэрчилгээний 000526700 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 6,500,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 773 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2017/Б-174 тоот гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн 300,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,908,719 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 412,174 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 313,345,893 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Д.Оын эзэмшлийн Б дүүрэг, 0 хороо 3-р хороолол, ард аюушийн өргөн чөлөө 35/2 тоот 1 дүгээр давхарт байрлалтай, 228 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, гэрчилгээний 000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Б.Агаас татгалзсан. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 9,981,844 төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан боловч энэхүү нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд хариуцагч Т Ж ХХК 313,345,893 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Оын өмчлөлийн Б дүүрэг, 0 хороо 3-р хороолол, ард аюушийн өргөн чөлөө 35/2 тоот 1 дүгээр давхарт байрлалтай, 228 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, гэрчилгээний 000526700 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т Ж ИХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай компани Ж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ж сангийн төсөл хөтөлбөрт манай компани нь Нөөшилсөн мах үйлдвэрлэх монэко үйлдвэр төслөөр сонгон шалгаруулалтад оролцож, 1,000,000,000 төгрөгийн санхүүжилт авахаар болж, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Сангаас санхүүжилт орж ирээгүй байна гэх шалтгаанаар 3 сарын дараа одоо санхүүжилт орж ирлээ гээд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гээд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээ байгуулсан байдаг. Нэмэлт зээлийн гэрээний 1.3-т сан нь зээлдэгчид 1,000,000,000 төгрөгийн санхүүжилтыг төсөл хэрэгжүүлэх үе шаттай холбогдуулан хэсэгчлэн олгоно. Эхний санхүүжилт 300,000,000 төгрөгийг олгосон. Уг мөнгөөр төслийг хэрэгжүүлэх барилгын ажлыг эхлүүлэх, барилгын зураг төсөл, төрийн байгууллагаас барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлүүдийг авч, үйлдвэрийн суурь, цутгалтын ажлыг эхлүүлсэн. Ингээд 9 сард эхний санхүүжилт дуусаж, дараагийн санхүүжилт авах талаар санд хүсэлт тавьсан боловч хүлээж бай гэсэн хариу өгсөн. Ингэж явсаар 1 жил өнгөрсөн байдаг. Ингээд нэхэмжлэгч байгууллагатай уулзаж ярилцаж одоо санхүүжилтийг яах вэ гэхэд төсөл хэрэгжих боломжгүй, танайх авсан зээлээ гэрээний хугацаандаа төл. Бид нэгэнт санхүүжилт орж ирээгүй юм чинь төслийн хэрэгжилтийг шалгах шаардлага байхгүй гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод төслийн санхүүжилт олгогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар гаргаагүй байна.
4.Нэхэмжлэгч тал нь хэрэгт нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Б.Батцэцэгийг ажилд томилсон тушаал /хх-5/, итгэмжлэл /хх-6/, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-7-8/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-9/, зээлийн гэрээ /хх-10-15/, барьцааны гэрээ /хх-16-21/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-22/, барьцаа чөлөөлөх тухай албан бичиг /хх-23/, Т Ж ИХХК-аас гаргасан хүсэлт /хх-24/, эрсдэлийн үнэлгээний шийдвэр /хх-25/, барьцааны хөрөнгө солих шийдвэр /хх-26/, зээл буцаан дуудах мэдэгдэл /хх-27/, итгэмжлэл /хх-89/, тооцоо нийлсэн акт /хх-105/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-109-110/ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.
4. Хариуцагч Т Ж ИХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-43/, итгэмжлэл /хх-59/, хариу тайлбар /хх-119/ зэрэг баримтыг өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж сан нь хариуцагч Т Ж ИХХК, Б.А, Д.О нарт холбогдуулан 313,345,893 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 9,981,844 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 323,317,737 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлага болох 9,981,844 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Агаас татгалзах хүсэлтийг гаргаж байна.
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Б.Агаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2017/Б-174 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд хариуцагч Д.Оын өмчлөлийн Б дүүрэг, 0 , 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 35/2 тоот 1 дүгээр давхар тоот хаягт байшилтай, 228 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийх хугацааг 773 хоногоор хэтрүүлсэн тул хариуцагчтай байгуулсан зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 12,908,719 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 412,174 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 313,345,893 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна ...гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч Т Ж ИХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ... ЖЖгаас 1,000,000,000 төгрөгийн санхүүжилт авахаар болж, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж зээлдэгчид 1,000,000,000 төгрөгийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх үе шаттай холбогдуулан хэсэгчлэн олгоно гээд 300,000,000 төгрөгийн зээл олгосон. Энэ мөнгөөр төслийн барилгын ажлыг эхлүүлэх барилгын зураг төсөл, төрийн байгууллагаас барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлүүдийг авч, үйлдвэрийн суурь, цутгалтын ажлыг эхлүүлсэн. Ингээд 9 сард эхний санхүүжилт дуусаж, дараагийн санхүүжилт авах талаар санд хүсэлт тавихад төсөл хэрэгжих боломжгүй, танайх авсан зээлээ гэрээний хугацаандаа төл гэж хэлсэн. Нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжих боломжгүй болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 2017/Б-000 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч ЖЖ нь хариуцагч Т Ж ИХХК, Б.А нартай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг байгуулан Нөөшилсөн мах үйлдвэрлэх монэко үйлдвэр төслийн зориулалтаар 1,000,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцжээ.
3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч ЖЖ нь хариуцагчтай 2017/Б-174 дугаартай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.О-ийн өмчлөлийн Б дүүрэг, 0 , 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 35/2 тоот 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай, 228 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.
3.3 Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйгээс гадна гэрээний дагуу хариуцагч Т Ж ИХХК нь нэхэмжлэгчээс 300,000,000 төгрөгийг зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй.
3.4 Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэх баримтаар зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу авсан 300,000,000 төгрөгийг, гэрээнд заасан хүүгийн хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр төлөлт хийх байдлаар төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг шаардсан.
4. Дээрх үйл баримтаас дүгнэвэл:
4.1 Нэхэмжлэгч ЖЖ нь хариуцагч Т Ж И ХХК, Б.А нартай 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2017/Б-174 дугаартай зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь Т Ж ИХХК болон Б.А нар байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч Б.Агаас татгалзаж, хариуцагч Т Ж ИХХК-аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нь дээрх хуульд нийцэж байна.
4.2 Түүнчлэн, хариуцагч тал нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 300,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийж байсан талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч талын ...хариуцагч 773 хоногоор зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн... гэх тайлбарыг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, зээлийн гэрээний үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
4.3 Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн зээл болон зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу зээлийг бүрэн олгоогүй гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг авсан зээлээ эргүүлэн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Т Ж ИХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр болох 300,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 12,908,719 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
5.Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн нэмэгдүүлсэн хүү 412,174 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш тул хариуцагчаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.
6.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардал болох 15,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай нотлох баримтуудыг нотариатаар баталгаажуулж, төлбөрт 15,000 төгрөгийг төлснийг үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.
7.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Т Ж ИХХК-аас талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр байгуулагдсан 2017/Б-174 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, зээлийн хүү 12,908,719 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 312,923,719 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх 422,174 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчтай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2017/Б-174 дугаартай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.Оын өмчлөлийн Б дүүрэг, 0 , 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 35/2 тоот 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай, 228 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч Т Ж ИХХК нь зээлийн гэрээний үүрэгт 312,923,719 төгрөгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.О-ийн өмчлөлийн Б дүүрэг, 0 , 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 35/2 тоот 1 дүгээр давхар тоот байрлалтай, 228 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т Ж ИХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,722,569 төгрөгийг, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дугаар зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т Ж ИХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 312,923,719 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж сан-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 422,174 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь Т Ж ИХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Б.О-ийн өмчлөлийн Б дүүрэг, 0 , 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 35/2 тоот 1 дүгээр давхар тоот хаягт байрлалтай, 228 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгэлийг хангуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж сан нь хариуцагч Б.Агаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т Ж ИХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,722,569 төгрөгийг, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
|
|