Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01702

 
     

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* байрлах “Х*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Овоот 2 дугаар гудамж, хаягт оршин суух Хиад овогт Э*******ийн******* /рд:/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух Боржигон овгийн Дын******* /рд:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,305,1******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа, хариуцагч Э.Г*******, Д.Х, нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Н.Д, Э.Г******* нар тус банктай  20******* оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дугаар ЗГ/ВСС*******0415013-1 тоот зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, баталгааны гэрээний байгуулан 15,000,000 төгрөгийг үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү жилийн 22,8 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 4.56 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн бараа татах зориулалтаар зээл авсан.

Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 6/10036 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй банкийг хохироож байна.

Зээлийн гэрээний хугацаа шүүх хуралдаан болох хугацаанд дууссан байгаа. Н.Д нь 2020 оны 5 сарын 18-ны өдөр нас барсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсвэл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу Э.Гануяад холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Дгийн гэр бүлийн хүн болох Д.Хг хариуцагчаар татсан. Д.Х нь Н.Дтэй албан ёсны гэрлэлтийн баталгаагүй бөгөөд өвийн гэрчилгээ аваагүй өвлөгч биш байна.

Иймд Д.Хд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Э.Г*******гаас зээлийн гэрээний үүрэгт 11,305,1******* төгрөг гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Э.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анх 2018 оны 7 сараас******* гэх хүний Да хүрээ зах дээрх авто гоёл нэртэй контейнерт худалдагчаас ажиллаж өдрийн 25,000 төгрөгөөр цалинжиж ажиллаж байсан. Ингээд бид ярилцаж бараа татаж эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор зээл авахаар болсон.

Намайг хамт очиж гарын үсэг зураад өгөөч гэсэн. Тухайн үед гарын үсэг юун дээр зурж байгаагаа ойлгоогүй. Банкнаас авсан зээлээс би мөнгө төгрөг аваагүй. 6 сая төгрөгөөр бараа татсан. 20******* оны 11 сарын эхээр хүүхдийн бие муудаж хөдөө явсан хойгуур******* ах,******* эгч хоёр контейнер зараад явсан байсан. Үүнээс хойш би зээлийн эргэн төлөлт хийгээгүй.

Гэхдээ би энэ зээлийг боломжийнхоо хэмжээгээр төлөлцөнө гэж бодож байна гэв.

Хариуцагч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамтран амьдарч байсан Н.Д нь 2020 оны 5 сарын 18-ны өдөр нас барсан. Да хүрээ зах дээр талийгаач Н.Дгийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг байсан******* нь 20******* оны 4 сард би ХХБ-нд таньдаг хүнтэй зээл авч чадна гээд байнга гуйсаар байгаа зээлийг Н.Дтэй хамтран авсан. Эхний удаад би*******д итгэж бүх мөнгийг өгөөгүй тул 6,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Маргааш нь 500,000 төгрөг шилжүүлээд дутагдалтай бараагаа эхний ээлжинд авсан. Мөн дахин 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг зэрэг байдлаар шилжүүлсэн. Анх зээл авахдаа дүү нь сайн ажиллана. Зээлээ төлөөд үйл ажиллагаагаа өрөгжүүлнэ гэх зэргээр ярьж байснаа сүүлдээ алдаг оног ажиллах болсон. Энэ хүний санаа, ажиллах хүчин дээр бид хоёр зээл авахаар болсон. Түүнээс биш би хоёр өөрсдөө ажиллуулах хүн хүч байхгүй хүмүүс. Талийгаачийг нэг өдөр очиход******* хөдөө явсан байсан. Ингээд утсаар ярихад ирэхгүй ямар нэг шалтаг хэлсээр 7 сар гэхэд хөдөө байна гээд уулзах боломжгүй болсон. Талийгаач энэ охин хүүхэд шигээ итгэж байсан. Орон гэр, унах унаатай болгож өгсөн. Гэтэл өөрсдийнхөө төлөө ажиллаж хамт зээл авчихаад ажлаа хаяад явсан талийгаач маш гомдолтой үлдсэн.

Талийгаач 2016 оноос элэгний хавдрын хагалгаанд орж 2020 онд насан өөд болсон. Энэ хугацаанд бид хоёр зээлийг нь чадлынхаа хэрээр төлж байсан. Сүүлд нас барсных нь дараа ч би ганцаараа төлж чадах хэмжээгээрээ 2020 оны 11 сар хүртэл төлсөн. Сүүлдээ мөнгө ч үгүй юу ч үгүй болсон.

Э.Г******* ажиллахаа больж зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн учир аргагүйн эрхэнд контнерийг худалдсан. Талийгаач бид хоёрын хувьд хамтран амьдрагч нар байсан. Өмнө нь хэн аль нь амьдралтай хүмүүс байсан. Би өвчтэй хүнээ асрач, хажуугаар нь зээл төлж өөрийн зүгээс боломжит бүх зүйлээ хийсэн. Одоо бол зээл төлж чадахгүй. Хүлээн зөвшөөрөхгүй. Би гэрлэлтийн баталгаа ч байхгүй. Надад өв хөрөнгө авсан зүйл байхгүй. Ганц хашаа байшингаа барьцаанд алдсан. Э.Г******* залуу хүн өөрөө гуйж ярилцсаны үндсэн дээр энэ зээлийг авсан. Өөрөө хариуцлагагүй байдлаасаа болж ажлаа орхиж явснаас зээл төлөгдөж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймд энэ хүн төлөх ёстой гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас хариуцагч Э.Г*******, Д.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,305.1******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Хд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 20******* оны 4 сарын 05-ны өдрийн ЗГ/ВС*******0415013-1 дугаар гэрээний үүрэгт хариуцагч Э.Г*******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,758,710 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт  2,374,588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,821 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 11,000 төгрөг нийт 11,305,1******* төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч Э.Г*******гаас зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Д авсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч бодитоор мөнгийг аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх хуралдаан дээр зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар “*******” ХХК болон Э.Г*******, Н.Д нар нь 20******* оны 4 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 22,80 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 14-15 дугаар тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк зэлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. 

Хариуцагч Э.Г******* нь зээлийн авах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлаж байх хэдий ч зээл хүссэн өргөдөл, анкет, кассын орлогын ордер зэрэг баримтуудаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан, уг зээлийг зориулалтын дагуу ашиглахаар тохиролцсон зээлдэгч гэж үзэхээр байна. /хх-ийн 12-13,113-117 дугаар тал/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас гэрээний зүйл болох 15,000,000.00 төгрөгийг зээлдэгч Э.Г*******, Н.Д нарт шилжүүлэх, зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон хүүг төлөх үүрэг хүлээх ба зээлдэгчид нэхэмжлэгчийн өмнө зээлийг буцаан төлөх үүрэг бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон байна.

Хэрэгт авагдсан бүртгэлийн гэрчилгээгээр зээлдэгч Н.Д нь нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн, хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2-д “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаас гадна 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус зааснаар зээлдэгчид тухайн зээлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч нь зээлийг тэдгээрийн хэн аль нэгнээс эсхүл тэдгээрээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр гэрээний хугацаа 3 жилийн хугацаатай бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 10 сарын 22-ны өдрөөс хойш төлөөгүй үүргийн зөрчил гаргасан байна. 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч нараас цуцалсан үйл баримттай маргаагүй.

Дурдсан үндэслэлүүдээр, зээлдэгч Э.Г*******гаас 8,758,710 төгрөг, зээлийн хүү 2,374,588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,821 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 11,000 төгрөг нийт 11,305,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.Г*******гаас 11,305,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.Хд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*******гаас *******5,832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.БАЯРМАА