Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/958

 

 

 

 

 

 

 

 

2024          10          29                                  2024/ШЦТ/958

 

                             

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Хохирогч З.Т, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,

Шүүгдэгч М.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн “З” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжираас Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт М-ийн Ш д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Ш  нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила молл”-ын уулзвар дээр Тоёота Приус-30 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй. хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2-т “үргэлжилсэн өргөн шугам зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ.” 1.2 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн, 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Хималаян маркийн *****улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч З.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч З.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний зүүн хөлний савхан хоёр яс хугарсан. Одоо бол хөндүүртэй байгаа. 2 сар гаруй таягтай явсан. Одоогийн байдлаар шүүгдэгчийн зүгээс 1,000,000 төгрөг төлсөн. Мотоциклийн мөнгө, өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгө, 3-4 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны төлбөрийг болон сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч М.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ********** дугаартай хэргээс:

Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн тэмдэглэл, /хх-ийн 02-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн Үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-07-р хуудас/, жолооч 3.Тын согтуурлыг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 08-р хуудас/, жолооч М.Ш-ынсогтуурлыг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 09-р хуудас/, хохирогч 3.Тын мэдүүлэг /хх-ийн 11, 14-р хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Дгийн мэдүүлэг /хх-21, 24-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-59-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1387 дугаартай магадлагаа /хх 72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогчийн өмгөөлөгч мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 72-р хуудас/, мөрдөгчийн магадлагаа танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 73-74-р хуудас/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 75-р хуудас/, төлбөрийн баримт /хх-ийн 76-82-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Хохирогч З.Тэгжаргал нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.            

Шүүгдэгч М.Ш  нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч М.Ш д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Ш  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

 

1.1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ш  нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила молл”-ын уулзвар дээр Тоёота Приус-30 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2-т, 3.4-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас Хималаян маркийн *****улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч З.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан: “...асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаг, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ замтай, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв...” гэсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/,

- Жолоочийн согтуурлыг шалгасан: “...Жолооч З.Тыг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8-р  хуудас/,

- Жолоочийн согтуурлыг шалгасан: “Жолооч М.Ш-ыгдрайгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/,

- Хохирогч 3.Тын: “...Би 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед Яармагт байдаг ажлаасаа тараад Маршалын гүүр орж эгчтэй уулзчихаад гэррүүгээ харьж байсан. Тэгсэн Шангрилагийн зүүн хойд гэрлэн дохион дээр ногоон гэрлээр гарч байх үед эсрэг урсгалаас зүүн гар тийш нэг машин эргээд ороод ирсэн. Тэгээд намайг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 14-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Дгийн: “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би хөдөө явах болоод өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслийг дүүгийнхээ гэрийн гадаа зогсоолд үлдээгээд явсан. Тэгээд намайг байхгүй үед Ш  дүүгээс машины түлхүүр аваад ойр зуурдаа ашиглаж байсан юм байна лээ. Тэгээд тэр өдөр таксинд явж байгаад асуудалд орсон байсан..., ... гомдол саналгүй..., ...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 24-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Зоригтын Тын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,239,680 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч Жаргалсайхан Мянганбаярын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,239,680 төгрөг нийт 2,239,680 тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч М.Ш ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Д ын: "...Манай компани эзэмшлийн мотоцикл. Гэхдээ Буянтогтох гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй боловч манай компани бүх зүйлийг хариуцах эрхтэй..., Үнэлгээний дагуу хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8749 дугаартай: “...3.Тын биед зүүн тавхайн 2-5 дугаар хурууны шивнүүрийн ясны зөрүүтэй ил хугарал, зүүн шагайн үений бүрэн мултрал, зүүн шагайн үений гадна, дотно, зүүн өвдөг, тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47-р хуудас/,

- Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн: “...Toyota Prius маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-59-р хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Himalayan маркийн *****улсын дугаартай мотоциклд нийт 18,225,300 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч М.Ш  нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила молл”-ын уулзвар дээр Тоёота Приус-30 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй. хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2-т “үргэлжилсэн өргөн шугам зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ.” 1.2 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн, 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Хималаян маркийн *****улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч З.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Ш-ынүйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Мөн шүүгдэгч М.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч З.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Т нь эмчилгээний зардалд 973,200 төгрөгийг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг, мөн иргэний нэхэмжлэгч Х.Д нь мотоциклийн засвар үйлчилгээнд 18, 225,300 төгрөгийг, гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээ, үйлчилгээ авсан 2,239,680 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тус тус нэхэмжилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч М.Ш  нь хохирогч З.Тын эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн цалин орлого, өмгөөлөгчийн зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, харин иргэний нэхэмжлэгч Х.Д т 18,225,300 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2,239,680 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас хохирогч З.Тын сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч М.Ш ас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах” саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч М.Ш д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх хэдий ч шүүгдэгч йахувьд мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч З.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн 973,200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу түүнд эмнэлгийн үйлчилгээ авах 1,000,000 төгрөгийн зардлыг нөхөн төлсөн болон цаашид хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөхөд санаачлагатай хандаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Иймд шүүгдэгч М.Ш д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Ш д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, ялтан ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ш  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт М-ийн Шаравжамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-ынтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Ш д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч М.Ш-ынэдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн цалин орлого, өмгөөлөгчийн зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Х.Д т 18,225,300 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2,239,680 төгрөгийг тус тус гаргуулж олгох, мөн хохирогч З.Тын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               М.ОЧБАДРАХ