Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/00085

 

 

 

 

 

 

 

 

 

  2021 о      12 с       27 ө

Дугаар           101/ШШ2022/00085

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,

Хариуцагч:,,,,, нарт холбогдох,

Компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон газар түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн “Баян үзүүр хайрхан” ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ариунгэрэл, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагч Т.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.  

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.Батжаргалын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Ариунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие 2015 онд “Баян үзүүр хайрхан” ХХК-ийг нэг хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд тус компани Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дугаар захирамжаар Үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Манай компани дээрх газартаа 13 давхар барилга барихаар төлөвлөж, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр архитектор төлөвлөлтийн даалгаврыг, 2018 оны 12 сарын 21-ний өдөр барилгын эх зургийг тус тус батлуулан, инженер хайгуулын “Эко тех проект” ХХК-аар орон сууцны барилгын талбайд инженер геологийн судалгааны дүгнэлтийг хийлгэж, Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-иас цахилгааны техникийн, “Улаанбаатар дулаан сүлжээ ХК-иас дулааны техникийн, Мэдээлэл холбооны газраас холбоо дохиоллын техникийн нөхцөлийг тус тус авсан байсан. Барилга барих хөрөнгө, мөнгөний асуудал шийдвэрлэгдэхгүй удааширч байсан учир барилга барих тусгай зөвшөөрөлтэй, барилга барьж байсан ажлын туршлагатай, өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээр барилга барих боломжтой гэсэн учир “Төгс Цэлмүүн констракшн групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Б.Батжаргалын хэлж ярьсанд итгэж Цаг хугацаа маш чухал байсан тул түүнтэй 2019 оны 05 сарын 07-ны өдөр №19/07 дугаартай “Газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээг”, 2019 оны 05 сарын 10-ны өдөр №3001, 3002 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх” болон Компанийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ”-г тус тус байгуулж,-ийн эрх, хувьцааг болон уг компанийн нэр дээр олгосон нэгж талбарын 133017/0174-186Д7311929688 дугаар бүхий, №000321354 дугаарын гэрчилгээтэй газрын эзэмших эрх, барилга барихтай холбоотой дээр дурдсан бүхий л зөвшөөрөл, техникийн нөхцөл зэргийг 410,000,000 төгрөгөөр Б.Батжаргалд худалдаж компанийн эрх, хувьцааг болон газрыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.

Бидний хооронд 2019 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх тухай №19/07 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгээр худалдсан болон худалдан авсан зүйлийн үнийг төлөх хугацаа, ямар хэлбэрээр хэрхэн яаж төлөх талаар, 6.1.1 дэх хэсгээр орон сууцны барилгын ажлыг 2019 оны 6 сард эхлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөр 150,000,0000 төгрөгийг 2 хувааж, тодорхой цаг хугацаанд төлөх байсан боловч одоог хүртэл төлөөгүй юм.

Б.Батжаргал өнөөдрийг хүртэл шилжүүлэн авсан газар дээр барилга барих наад захын бэлтгэл ажил болох барилга бүтээцийн зураг төсөв ч хийлгээгүй, барилгын ажлыг ч эхлүүлээгүй ба, тэрээр шилжүүлэн авсан газар, барилга барихтай холбоотой зөвшөөрлийг бусдад үзүүлэн мөнгө төгрөг авах зэрэг хууль бус ажиллагааг явуулах болсон юм. Түүнчлэн газрын төлбөрийг ч хууль болон гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүйгээс газар эзэмших эрх цуцлагдах ноцтой нөхцөл байдалд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд Б.Батжаргалтай уулзах, утсаар ярих мессежээр харилцах зэргээр байнгын холбоотой байж гэрээний үүргээ биелүүлэхийг түүнээс удаа дараа шаардахад газраа зараад өгнө, удахгүй өгнө гэдэг боловч гэрээний үүргээ биелэгдэх бодит нөхцөл байдал байхгүй байсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу “гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр” бидний хооронд байгуулагдсан “Компанийн эрх шилжүүлэх" болон “Компанийн хувьцаа худалдах худалдан авах тухай" гэрээ, “Газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх" гэрээнүүдээс татгалзаж байгаа тухайгаа түүнд бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд 2020 оны 07 сарын 25-ны өдөр барилгын ажил эхлүүлэх ба урьдчилгаа төлбөр 150,000,0000 төгрөгийг төлнө гэсэн хариуг 2020 оны 6 сарын 26-ны өдөр ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. Б.Батжаргалын удаа дараагийн амлалт болон ярьж хэлж байгаа нь эргэлзээтэй, намайг залилаад байна гэж ойлгогдох болсон учир түүнд холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан гээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 08 сарын 20-ны өдрийн №3884 дугаартай Прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хариу авч дахин дээд шатны прокуроруудад гомдол гаргахад Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 09 сарын 09-ний өдрийн №4/1237 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 10-р сарын 09-ний 1/2891 дугаартай хариу мэдэгдэх хуудаснуудаар иргэн Б.Батжаргалын үйлдлийг залилан мэхлэх шинжгүй гэж миний гомдлыг хүлээн авахаас татгалзсан билээ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар 2019 оны 05 сарын 07-ны өдрийн "Газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх тухай, 2019 оны 05 сарын 10-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх, “Компанийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ”-нүүдээс тус тус татгалзаж, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн “Баян үзүүр хайрхан ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай 679 м.кв газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлэх хугацаа хангалттай тогтоож, утсаар болон бичгээр өгсөн боловч биелүүлээгүй. Гэрээнээс татгалзах мэдэгдэл өгсөн. Наранжамц, Муратхан, Сарангэрэл, Чимэдлхам, миний бие Б.Ариунгэрэл бид нар газрын зориулалтаа өөрчилж барилга бариулахаар 2017 онд тохирсон, ингээд миний бие уг ажлыг хариуцаж, нийт 5 иргэний газрыг нийлүүлж, 679 м.кв газрын зориулалтыг хууль дүрэм журамд нийцүүлэн өөрчлүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гарган шийдвэрлүүлж, *******, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18647311929688 дугаартай 679 метр квадрат газрыг эзэмших эрхтэй болсон. Миний бие орон сууцыг барьж дууссаны дараа Наранжамц, Муратхан, Сарангэрэл, Чимэдлхам нарт 2 өрөө байр өгнө гэж тохирсон, өөрөө 150 сая төгрөгөө бэлэн авах байсан юм. Гэтэл хөрөнгө мөнгө шийдэгдэхгүй байсан учир зар тавьж Б.Батжаргалд компани, газраа зарсан. Би маш их хохирч байна” гэв.

 

Хариуцагч Б.Батжаргал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ануужин нар шүүхэд тайлбар гаргаагүй.

 

Хариуцагч Т.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Компанийн эрх шилжүүлэх” гэрээ 2019 оны 06 сарын 10-ны өдөр Т.Хүрэлбаатар, Б.Батжаргал нарын хооронд байгуулагдсан. Тухайн гэрээнд өр төлбөртэй эсэх, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг байгаа эсэхийг нягтлаагүй явсан. Манайх Б.Батжаргал гэж хүнд итгээд өмнө нь гэрээний өр төлбөртэй эсэхийг мэдэх боломжгүй байсан. Тийм учраас гэрээ байгуулаад өөрсдөө хохирсон байна. Б.Батжаргалаас мөнгө авах ёстой байсан учир 300,000,000 төгрөгөд тооцож компанийн эрх болон бусад зүйлийг шилжүүлж авсан. Тухайн 300,000,000 төгрөгөд А зэрэглэлийн бүсэд байрлалтай 3 өрөө байр, тоёота кроун маркийн авто машин, ниссан патрол маркийн авто машинуудыг 2017 онд Б.Батжаргалд шилжүүлсэн байсан бөгөөд тухайн өр төлбөртөө тооцож компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлнэ гэж тохирсон байсан. Одоогийн байдлаар Б.Батжаргал, Т.Хүрэлбаатар нараас н.Уламбаярт-ийг бүрэн шилжүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулсан. Энэ гэрээ Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. н.Уламбаяр энэ компанийг өөрийн нэр дээр шилжинэ гэж бодоод бичиг баримтыг хөөцөлдөж байгаа байх. Би н.Уламбаярт энд ийм маргаан байгаа талаар өнгөрсөн хагас сайн өдөр очиж уулзаад хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Батжаргал, Б.Ариунгэрэл нарын хооронд хийсэн хэлцэл байгаа, үүн дээр газартай холбоотой ямар нэгэн маргаан байсан уу гэдгийг шалгах ёстой байх. Мөн энэ шүүхэд н.Сарангэрэл гэх хүний нэхэмжлэлтэй иргэний хэрэг байгаа, түүн дээр мөн Т.Хүрэлбаатарыг хариуцагчаар татсан байж магадгүй” гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Компанийн эрх шилжүүлэх гэрээ 1 хуудас, компанийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ 1 хуудас, газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээ 4 хуудас,-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас,-ийн бичиг баримт хүлээлцсэн акт 1 хуудас, нэхэмжлэх 1 хуудас,-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2 хуудас, нэгж талбарын 18647311929688 дугаартай *******, 16-р хороо, 16-р хороолол, 72 хотхон гудамж ...тоот хаалганы кадастрын зураг 1 хуудас, Б.Батжаргалаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлага 2 хуудас, гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлэх тухай 1 хуудас, шуудангийн баримт 1 хуудас, Б.Ариунгэрэл, Б.Батжаргал нарын хоорондоо харилцсан зурвас гэх баримт 23 хуудас, Төгс цэлмүүн констракшн ХХК-иас иргэн Б.Ариунгэрэлд гаргасан хүсэлт 1 хуудас, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас 2 хуудас, Нийслэлийн прокурорын газрын прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол 1 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.01.28-ны өдрийн 101/ШЗ2020/14484 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар 2 хуудас, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга 1 хуудас,

 

Хариуцагч Б.Батжаргалын талаас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.

 

Хариуцагч Т.Хүрэлбаатараас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.

 

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэгт авагдсан баримтууд 42 хуудас.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариунгэрэл хариуцагч Б.Батжаргалд холбогдуулан “компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон газар түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн “Баян үзүүр хайрхан” ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Т.Хүрэлбаатарыг татаж, дээрх шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

 

Хариуцагч Б.Батжаргалд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр түүний шүүхэд өгсөн мэйл хаягаар, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр  өөрт нь, хариуцагч Т.Хүрэлбаатарт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус гардуулж өгсөн.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од “Т.Хүрэлбаатар Б.Батжаргалд орон сууц, авто машин өгч хохирсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Ариунгэрэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5956064 регистрийн дугаартай,-ийн нэг бүрийн үнэ нь 1000 төгрөгийн 100 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Баян үзүүр хайрхан ХХК үйлчилгээтэй орон сууц барих зорилгоор *******, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18647311929688 дугаартай 679 метр квадрат газрын эзэмшигчээр Нийслэлийн газрын албанд бүртгүүлж, гэрчилгээ авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал маргаагүй.

 

Б.Ариунгэрэл, Б.Батжаргал нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “компанийн эрх шилжүүлэх” гэрээ, “компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх” гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд эрх шилжүүлэгч тал болох Б.Ариунгэрэл-ийн 1000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаатай, 1 гишүүнтэй компанийн 100 хувийн хувьцааны эрхийг болон-ийн эзэмшлийн *******, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18647311929688 дугаартай 679 метр квадрат газрын эзэмших эрхийг шилжүүлэх, эрх хүлээн авагч 410,000,000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Б.Ариунгэрэл, Б.Батжаргал нарын хооронд байгуулагдсан “компанийн эрх шилжүүлэх” гэрээ, “компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээний дагуу хариуцагч Б.Батжаргал-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө улсын бүртгэлд,-ийн гүйцэтгэх захирлаар Г.Ганбилэгийг томилж улсын бүртгэлд, 2019 оны 6 дугаар сарын 11-нд хариуцагч Т.Хүрэлбаатар, Б.Батжаргал нар уг компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшихээр улсын бүртгэлд тус тус бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

Б.Ариунгэрэл 2019 оны 5 дугаар сарын 10-нд-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, компанийн дүрэм,-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, газар эзэмших гэрээ, 2018.10.16-ны МЗХ 2018/24-10 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар,-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зургийн эх хувь, Эко тех проект ХХК-иар хийлгэсэн талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлтийн эх хувь, дулааны техникийн нөхцөл №129/2019 тоотын эх хувь, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн №ТН-В212/2017 тоот техникийн нөхцөлийн эх хувь,-ийн тамга зэргийг-ийн захирлаар томилогдсон Г.Ганбилэгт хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар,-ийн бичиг баримт хүлээлцсэн актаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Наранжамц, Муратхан, Сарангэрэл, Чимэдлхам, миний бие Б.Ариунгэрэл бид нар газрын зориулалтаа өөрчилж барилга бариулахаар 2017 онд тохирсон, ингээд миний бие уг ажлыг хариуцаж, нийт 5 иргэний газрыг нийлүүлж, 679 м.кв газрын зориулалтыг хууль дүрэм журамд нийцүүлэн өөрчлүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гарган шийдвэрлүүлж, *******, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18647311929688 дугаартай 679 метр квадрат газрыг эзэмших эрхтэй болсон. Миний бие орон сууцыг барьж дууссаны дараа Наранжамц, Муратхан, Сарангэрэл, Чимэдлхам нарт 2 өрөө байр өгнө гэж тохирсон, өөрөө 150 сая төгрөгөө бэлэн авах байсан юм. Гэтэл хөрөнгө мөнгө шийдэгдэхгүй байсан учир зар тавьж Б.Батжаргалд компани, газраа зарсан... гэх тайлбар хэргийн үйл баримттай нийцэж байна.

 

Дээр дурдсанаас дүгнэвэл Б.Ариунгэрэлийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Батжаргалын зүгээс Б.Ариунгэрэлийг цагдаагийн байгууллагад гомдол гаргахад 5,000,000 төгрөгийг түүнд өгсөн, барилга барих зөвшөөрөлтэй газарт хэргийг шийдвэрлэх хүртэл барилга баригдаж эхлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

“Газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх” гэрээний 3.1-д заасан 2019 оны 8 дугаар сарын 20-нд 75,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-нд 75,000,000 төгрөгийг тус тус бэлнээр, 260,000,000 төгрөгт-ийн эзэмшлийн *******, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18647311929688 дугаартай 679 метр квадрат газарт орон сууцны зориулалттай барилга баригдаж дуусмагц 200 м.кв орон сууцыг нэг м.кв-ыг 1,300,000 төгрөгөөр тооцож, нийт 410,000,000 төгрөг төлөх үүргээ хариуцагч Б.Батжаргал биелүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Б.Батжаргалыг гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Т.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын “Т.Хүрэлбаатар нь Б.Батжаргалд орон сууц, авто машин өгч хохирсон” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

Гэрээний нэг тал болох Б.Ариунгэрэл гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 2-нд гаргаж, 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гэрээний нөгөө тал болох Б.Батжаргалд монгол шуудангаар хүргүүлсэн болох нь шуудангийн баримтаар тогтоогдож байх тул /хх-25/ “газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх” гэрээний 8.3 дахь заалтаар харилцан тохиролцсон нөхцөл бүрдсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон газар түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн “Баян үзүүр хайрхан” ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй.

 

Мөн нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шийдвэрлэх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 350 гаруй хоногийн хугацаанд хариуцагч талд үүргээ гүйцэтгэх хугацаа хангалттай байсан боловч үр дүн гараагүй гэж үзэхээр байна.

 

Баян үзүүр хайрхан ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Батжаргал, Т.Хүрэлбаатар нар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдсон тул Т.Хүрэлбаатар, Б.Батжаргал нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэн Б.Сарангэрэлээс-д холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь зохигчдын тайлбар, Иргэн 2014 программаар тогтоогдож байх боловч Б.Ариунгэрэл, Б.Батжаргал нарын хооронд байгуулагдсан гэрээний оролцогч нь Б.Сарангэрэл биш байх тул энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй гэж үзэв.

 

Талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас Б.Ариунгэрэл Б.Батжаргал нарын хооронд байгуулагдсан “компанийн эрх шилжүүлэх” гэрээ, “компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, “газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх” гэрээний маргааныг шийдвэрлэсний дараа иргэн Б.Сарангэрэл газартай холбоотой маргаанаа-д холбогдуулан шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Дээр дурдсанаас дүгнэж, Б.Ариунгэрэл, Б.Батжаргал нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “компанийн эрх шилжүүлэх” гэрээ, “компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх” гэрээг тус тус цуцалж, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн “Баян үзүүр хайрхан” ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Батжаргал, хариуцагч Т.Хүрэлбаатар нарт даалгахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,207,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хуульд зааснаар хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                         

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ариунгэрэл, хариуцагч Б.Батжаргал нарын хооронд байгуулагдсан “компанийн эрх шилжүүлэх” гэрээ, “компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, “газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх” гэрээг тус тус цуцалж, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн “Баян үзүүр хайрхан” ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Батжаргал, Т.Хүрэлбаатар нарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,207,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батжаргалаас 1,103,975 төгрөгийг, Т.Хүрэлбаатараас 1,103,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунгэрэлд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд,  хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд “шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай 101/ШЗ2021/19280 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ