| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2021/05415/И |
| Дугаар | 101/ШШ2022/00137 |
| Огноо | 2022-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/00137
| 2022 о 01 с 03 ө | Дугаар 101/ШШ2022/00137 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Жи би плаза 5 давхар, 501 тоот хаягт байрлах, Их мөнх наран ХХК /РД:5503736/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******, 21б тоотод оршин суух бүртгэлтэй,*******,*******,*******, Лундаа овогтой Отгонбаяр /РД:ЦЗ79013113/-т холбогдох,
20,808,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга, Т.Ганбаатар, хариуцагч, нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ихмөнх наран ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга, Т.Ганбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Их мөнх наран” ХХК нь зээлдэгч Л.Отгонбаяртай 2020 оны 06 сарын 16-ны өдөр №3-09-00004871 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг 06 сарын хугацаатай, сарын 3.9% хүүтэйгээр, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.5% алданги төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож зээл олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ф-09- 0004871 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж,ын эзэмшлийн, өмчлөх эрхийг байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлдэгч Л.Оттонбаяр нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй бөгөөд утсан харилцаа холбоог тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн төлж барагдуулаагүй ба манай байгууллагын зүгээс тухайн үед зээл, түүний хүүг төлөхийг удаа дараа утсаар шаардаж байсан боловч зээлдэгч нь тухайн боломжит хугацаанд өр төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 281.1,222.5, 232.4 дэх хэсэг мөн зээлдэгчтэй байгуулсан №3- 09-00004871 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ зэргийг үндэслэн хариуцагч Лундаагийн Отгонбаяраас үндсэн зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,808,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг нийт 20,808,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулах үедээ Баянзүрх дүүргийн 9-р хороон дахь албан ёсны бүртгэлтэй хаягандаа амьдардаггүй боловч тус дүүргийн 14-р хорооны өгөөмөр хотхоны 73 байрны 8 давхар 63 тоотод байнга амьдардаг болохоо илэрхийлсэн байдаг.
16-53 УАА улсын дугаартай,г эзэмшиж байгаа ба өөр хүнд зарсан гэж байгаа тул зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангиа шаардаж байна. Авто машиныг гаргуулахаар шаардлага гаргахгүй. Зээлийг Амармэнд гэх хүн авсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Манайхтай гэрээ байгуулсан, түүнд мөнгөө өгсөн. зээл аваад нэг ч төгрөг төлөөгүй” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Отгонбаяр миний бие нь эхнэрийн маань танил эгчийн дүү Амармэнд гэж хүн ББСБ-д Сүхболд гэх танилтайгаа ярилцан байгаа гээд 16-53 УАА улсын дугаартай, Мерседес Бенз маркийн машин тавиулсан. /6-16-ны өдөр/ та санаа зоволтгүй төлөөд авчина гэсэн ББСБ-аас авсан мөнгийг Амармэндийн 5005098958 тоот дансанд хийсэн /хуулгаар баталгаажна/ Уг хэргийг сая мэдээд Амармэндэд хандахад машинаа хураалгана ББСБ-тай тохирно гэсэн. 12 сая төгрөг зээлж авсан, миний данс уруу орж ирсэн нь үнэн. Зээлийн гэрээний дагуу миний бие мөнгө төлөөгүй, Амармэнд төлнө гэсэн боловч төлөөгүй байна. Би Амармэндээс мөнгөө авч зээлээ төлнө, түүнд 16-53 бенз машинаа зарсан, цагдаад хандаж машинаа олж авч зээлээ төлнө” гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Ихмөрөн наран ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, зээлийн гэрээ 2 хуудас, эргэн төлөлтийн хуваарь 1 хуудас, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ 2 хуудас, зээлдэгчын анкет 1 хуудас, худалдах худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ 2 хуудас, Хаан банкны депозит дансны хуулга 1 хуудас, зээлийн хүүгийн тооцоолол 1 хуудас, Ихмөнх наран ХХК-иас Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргад гаргасан хүсэлт 1 хуудас, Ихмөнх наран ХХК-иас Баянзүрх дүүргийн 14-р хорооны засаг даргад гаргасан хүсэлт 1 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Их мөнх наран ХХК хариуцагчт холбогдуулан “үндсэн зээлд 12,000,000 төгрөг, хүүнд 2,808,000 төгрөг, алдангид 6,000,000 төгрөг, нийт 20,808,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “н.Амармэндэд уг зээлийг авч өгсөн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Их мөнх наран ХХК 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчт 12,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлж,ын өмчлөлийн WDВ46322817077673 арлын дугаартай, 16-53 УАА улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, бор өнгийн мерседес бенз маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож фидуцийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлдүүлэгч Их мөнх наран ХХК зээлдэгчт 12,000,000 төгрөгийг түүний Хаан банкны 5720645376 тоот данс уруу шилжүүлэн өгсөн болох нь Их мөнх наран ХХК-ийн Хаан банкны 5070440737 тоот,ын Хаан банкны 5720645376 тоот дансны хуулга, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Зээлдэгч зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Их мөнх наран ХХКтай зээлийн гэрээ байгуулж, түүний данс уруу зээлийг шилжүүлсэн тул олгосон зээлээ буцаан шаардах эрхтэй, хариуцагчийн ...12,000,000 төгрөгийг авсан нь үнэн, эгчийн танил н.Амармэнд гэгч уг зээлийг надаар авахуулсан, мөнгийг түүний данс уруу шилжүүлсэн... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Фидуцийн гэрээний дагууын өмчлөлийн 16-53 УАА улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, бор өнгийн мерседес бенз маркийн автомашин Их мөнх наран ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.
Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал 16-53 УАА улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, бор өнгийн мерседес бенз маркийн автомашиныг өөрсдийн эзэмшилд бодитойгоор гаргуулан авах шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тодруулахад … хариуцагч машинаа өөрөө эзэмшиж байсан, бусдад зарсан гэж байгаа тул зээлийн гэрээний үндсэн үүргээ нэхэмжилж байна... гэсэн тул үндсэн үүргийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 13-ны өдөр дууссан, хариуцагч зээлийн төлбөрийн хуваарийн дагуу 2020.07.16-наас 2020.12.13-ны хооронд 6 удаагийн хүүг төлөөгүй байх тул 2,808,000 /12,000,000*3.9%*6сар/ төгрөгийг зээлийн хүүд нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Зохигчид гэрээний 2.1.6 дахь заалтаар “үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон” нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байна.
Алдангийг гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 10-ныг хүртэл бодоход 19,500,000 төгрөг /12,000,000*0.5%х325 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагчаас үндсэн зээлд 12,000,000 төгрөг, хүүд 2,808,000 төгрөг, алдангид 6,000,000 төгрөг, нийт 20,808,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 20,808,000 /хорин сая найман зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 261,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ