| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0814/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/839 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Н.Энхтөр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт ын од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405023631291 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 17-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *******, ******* *******ны *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн *******, *******ны *******од оршин сууж байгаа, урьд нь 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЧИ*******/, овогт ын .
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болон 27-ны өдрүүдэд Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлалтай “” хотхоны ны 6 давхрын усны тоолуур байрлуулах өрөөнөөс нийт 660.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг усны тоолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр авсны улмаас О.-ийн өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Гурав: Эрүүгийн 2405023631291 дугаартай хэргээс.
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай "...2024 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдөр Баянгол дүүргийн *******ны 2 дугаар орцны 6 давхраас усны 11 ширхэг тоолуур алдагдсан" гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09-10 дахь тал)
2. Камерын бичлэг үзлэг хийсэн “Эхний бичлэгийг нээж үзвэл 2024.05.26-ны өдрийн 09 цаг 37 минутын 40 секундийн бичлэг байх бөгөөд тус бичлэг дээр цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан пүүз өмссөн эрэгтэй ******* хүн лифтнээс буугаад өөдөөс нь харсан төмөр хаалгатай өрөөний хаалгыг татаж тус өрөөнд ороод 30 орчим секундийн дараа баруун гартаа эд зүйл барьсан байдалтай гарч ирээд лифтэнд сууж байгаагаар дуусаж байна. Хаалга цоожгүй онгорхой харагдаж байв...Нийтдээ 2 минут 19 секундын бичлэг байх бөгөөд бичлэгт 2024.05.26-ны өдрийн 10 цаг 21 минутад дээрх хүн дахин тус өрөөнд орж тортой эд зүйл барьж гарч ирээд лифтэнд сууж байгаа...Орж байгаа байдал, Эд зүйл аваад гарч байгаа байдал нийтдээ 2 минут 43 секундийн бичлэг байх бөгөөд нээж үзвэл 2024.05.27-ны өглөө 08 цаг 14 минутад дээгүүрээ судалтай шаргал өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн мөн өрөө рүү орж байх ба 1 минутын дараа баруун сугандаа хайрцагтай зүйл хавчуулан лифтэнд сууж байгаар бичлэг дуусаж байна. Үзлэгийн явцад 4 ширхэг зургийг бэхжүүлэн үзлэгт хавсаргаж хохирогчоос ирүүлсэн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон бичлэгийг буулгаж хэрэгт хавсаргасан.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дэх тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор О.-ийн өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн *******нд байрлах ны 6 давхарт байрлах усны тоолуурын өрөөнд 11 ширхэг усны тоолуураа хайрцагтай нь тавьсан. Тэгээд 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ирээд усны тоолуураа авах гэтэл байхгүй байсан. Хяналтын камер шүүж үзэхэд 7 давхрын *******ын оршин суугч гэх залуу ороод аваад гарч байгаа бичлэг үлдсэн байгаа. Тухайн өрөө нь цоож байдаггүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор О.-ийн дахин өгсөн: “Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ алдагдсан тоолуурын нэг бүрийн үнийг хэлээгүй байсан бөгөөд сүүлд байгууллагын нягтлангаараа бодуулаад тодорхой болгож авсан байгаа. Түүнээс харвал 25-ын диаметртэй хүйтэн усны тоолуур 2 ширхэг алга болсон ба НӨАТ-гүй нэг бүрийн үнэ нь 209.000 төгрөг. 32-ын диаметртэй хүйтэн усны тоолуур 1 ширхэг алдагдсан ба нэг бүрийн үнэ нь НӨАТ-гүй 242.000 төгрөг. Ингээд нийт 600.000 төгрөг болж байна. Бодохдоо хувь хүнд өгсөн гэж НӨАТ-гүй дүнгээр тооцсон байгаа. Ерөнхийдөө 11 ширхэг тоолуур алдагдсан бөгөөд дээрх 3 ширхгээс бусад нь шинээр солиод байрнуудаас цуглуулж авсан байсан хаягдал тоолуур байсан учраас үнэлэхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал нийлж байна. Би Ус сувгийн удирдах газарт тэр хэсгийг буюу Баянгол дүүргийг хариуцсан инженер ажилтай. Хэдийгээр тухайн тоолуурууд байгууллагын өмч боловч би өөртөө данслуулан байгууллагаас авдаг болохоор алдаж асгавал хариуцлагыг би хүлээж байгууллагыг хохиролгүй болгох ёстой байдаг юм. Одоо байгууллагад би өөрөө дээрх тоолуурын тооцоог нийлээд тооцоогүй болгочихсон байгаа. Тийм учраас өөрийнхөө амьдардаг байрны усны тоолуурын өрөөнд тэдгээрийг тавьсан байсан юм. Энэ өрөөг манай инженерүүд хариуцдаг юм. Энэ өрөө нь тухайн үед цоожгүй байсан. Одоо бол цоожтой болсон байгаа. 2024 оны 5 дугар сарын 24-ний орой тэр өрөөнд тоолууруудыг би өөрөө оруулж тавьсан бөгөөд 27-ны өдөр хэрэглэх гээд авахаар ортол шинэ хуучингүй тоолуурууд бүгд алга болчихсон байсан. Тэгээд камер шүүж үзэхэд манай байрны *******од амьдардаг гэх ах хүү 3 өдөр буюу 25, 26, 27-ны өдрүүдэд ороод авч гарч байгаа бичлэг байсан. Манай байр нийтдээ 16 давхар бөгөөд энэ өрөө нь 6 давхарт байрладаг. Яг хажуугийн хаалга нь манайх юм. Тус өрөөний зориулалт нь усны тоолуурууд байрлуулахаас гадна байцаагч нар ирж усны заалт бичихдээ орж гардаг өрөө юм. Хэн ч харж хандах үүрэг хүлээгээгүй ч гэр ойрхон байдаг тул ер нь би харж хариуцаад явдаг. Оршин суугчид бол тийшээ орж гарах шалтгаан байхгүй. гэж хүний гэр болохоор 7 давхарт байдаг яах гэж 6 давхарт орж ирснийг мэдэхгүй. ах өөрөө ах төлж өгнө өө цагдаад битгий хэлээрэй гэж надаас гуйсан боловч өнөөдрийн байдлаар хохирол төлөөгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр ы өгсөн: “Миний бие 2018 оноос эхлэн хоёрдогч түүхий эд авдаг ба яг өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Барсын модон гүүрний урд талд байрлах хоёрдогч түүхий эд авах цэг нэртэй газарт үйл ажиллагаа явуулж байна. Уг хүнийг огт танихгүй, цагдаагаас тодруулахаар нь мөнгө шилжүүлсэн хүмүүсээ мобайл банкаар шүүж үзэхэд 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өдрийн 11 цаг 05 минутын үед ******* нь тоолуурын гууль авчирсан ба тэр гуулины шил нь хагарсан, доторх юмыг нь авсан, юмаар цохисон байсан. Одоо санахад 11 билүү 12 орчим килограмм гууль байсан бөгөөд би 40,000 төгрөгт тооцож авсан. Мөн тус хүн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өглөөний 09 цагт манайд дахин ирсэн ба тэгэхдээ 6 килограмм гуулийг авчирсан ба би түүний нэг килограммыг 5000 төгрөгөөр бодоод 30,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2 удаагийн гүйлгээг Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Ажил хийгээд сольсон хуучин тоолуур байгаа юм аа, ямар нэгэн хулгайн зүйл гэж хэлээгүй нэг ёсондоо хаягдал тоолуур гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр ийн өгсөн: “Би УСУГ-ын баруун хэрэглэгчдэд үйлчлэх төвд хэсгийн инженерээр ажилладаг бөгөөд миний хэсгийн үйлчилгээний хуваарь бол баруун бүс буюу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн усны шугам сүлжээ, тоолуур, гэрээ, усны төлбөр гэх мэт ажил хариуцдаг. Ингэхдээ миний доор 6 инженер ажилладаг. - өөрийн хариуцсан хэсгийн хэрэглэгчийнхээ тоолуурыг шинэчлэх, солих, баталгаажуулах ажлыг байнга хийдэг хүн бөгөөд тухайн 11 ширхэг тоолуур бол ашиглалтаас татсан, зарим нь буюу 3 ширхэг нь солихоор бэлтгэсэн байсан шинэ тоолуур байсан юм. Энэ тухай тэр даруйдаа мэдсэн. Эдгээр тоолуурыг - тоолуурын баталгаажилт хийдэг газраас нэхэмжлэхээр худалдаж аваад хэрэглэгчээс төлбөрийг гаргуулан суурилуулдаг гэсэн үг юм. Тоолуур нь 2-6 жилийн хугацаанд ашиглагддаг. Тэгэхээр -ийн алдсан 11 ширхэг тоолуур бол хэрэглэгч нарт захиалгатай тоолуурууд байсан гэсэн үг юм. - өөрөө тоолуураа худалдаж аваад хэрэглэгчдэд суурилуулсан бөгөөд мөнгө төгрөгийг нь аваад худалдаж авсан газартайгаа тооцоогоо хийгээд явдаг. Манай байгууллага бол хохирогч биш учраас хохироогүй. - хэрэглэгчдийн захиалсан тоолуурыг гүйцэт тавиад хохиролгүй болгосон гэсэн. Иймд одоо алдагдсан тоолуурын хохирлыг -т төлөх ёстой. Манай зүгээс -ийг энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Байр анх баригдахдаа усны тоолуурын тусгай өрөөтэй баригдсан юм билээ. Манай байгууллагаас тоолуурын заалт авахдаа ордог болохоос харж хариуцдаг эзэн байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
7. Дамно ХХК-ийн “25-ын диаметртэй хүйтэн усны, шинэ тоолуур 2 ширхэг 418.000 төгрөг, 32-ын диаметртэй хүйтэн усны, шинэ тоолуур 1 ширхэг 242.000 төгрөг нийт 660.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 39-44 дэх тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******ын өгсөн: “Манай амьдардаг *******анд давхар болгонд нь усны тоолуурын бас хажууд нь 2 том труба бүхий нэг хоосон харанхуй өрөө байдаг. Хэмжээ нь 1 метр кв орчим л байх. Анх барилга баригдахдаа л давхар бүртээ тийм өрөөтэй баригдсан юм билээ. Гэхдээ хэний ч өмч биш нийтийн эзэмшилд хамаардаг өрөө байгаа юм. Тийм болохоор цоож цуургагүй онгорхой байдаг байх. 2024 оны 5 дугаар сарын 26-ны өглөө би ач хүүгээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд өөрийн амьдардаг 7 давхартаа байрлах дээрх хоосон өрөөнөөс хүүхдийн тэрэгний эвдэрсэн дугуйг нь аваад гэртээ орж засах гээд нэг давхраас лифтэнд суусан. Тэгэхдээ давхраа андуурч 6 давхар дээр буусан байсан. Учир нь давхар болгон яг адилхан учир анзаараагүй орчихсон. Буунгуутаа мэдсэн хэр нь 6 давхрын тоолуурын өрөөний зэргэлдээх өрөө нь онгорхой байхаар нь шагайсан чинь хэдэн тоолуурын их бие газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь хаягдал юм байна гэж ойлгоод доторх гуулийг нь мөнгө болгоё гэж бодоод 1 ширхгийг авч гараад Барсын гүүр даваад түүхий эд авдаг цэг дээр очоод гууль авах уу гээд үзүүлтэл авна шүү дээ гэхээр нь эргэж очоод 2 ширхгийг аваад дахин нөгөө газраа очоод гуулинд нийлүүлээд тушаасан. 1 килограммыг нь 3500 төгрөгөөр зарсан байхаа нийт 40.0000 төгрөг бэлнээр авсан. Энэ мөнгөөрөө Барс зах дээр талаар нь хүмүүстэй нийлж архи уугаад үлдсэнээр нь гэртээ архи авч ороод ганцаараа уугаад дуусгасан. Маргааш нь буюу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өглөө ачийгаа цэцэрлэгт хүргэж өгчхөөд буцаж гэртээ оролгүйгээр дахиад архи ууж дотроо засахын тулд шууд 6 давхарт буугаад нөгөө өрөөнөөс дахин 2 ширхэг тоолуурын их биеийг аваад Барс руу аваачиж нөгөө газраа 30.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөө бас архи уугаад дуусгасан. Дахиж тэр өрөөнд ороогүй. Дахиад тоолуур үлдсэн эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа цагдаа дуудахад тухайн тоолуур эзэнтэй байжээ гэж мэдсэн. Давхар бүрд тийм өрөөнүүд байдаг. Ямар зориулалтаар хийгдсэн өрөөг мэдэхгүй. Зарим давхарт байдаг өрөөнд айлууд хог хийчихсэн байдаг юм билээ. Цоожгүй байдаг болохоор тэр өрөөнд айлууд юм хийдэг л юм. Тэр өрөөг хариуцдаг хүн байхгүй. Усны тоолуур байдаг өрөө ч цоожгүй онгорхой л байдаг. Манайх бол өөрийнхөө 7 давхарт байдаг дээрх өрөөнд хүүхдийнхээ эвдэрсэн тэргийг хийчихсэн байсан юм. Тэрийг нь гэртээ авч орж засах санаатай явж байхдаа давхар андуурч бууснаас тийм зүйл болсон юм. Дээрээс нь тоолуурыг хаягдал гэж бодсон нь юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал)
9. *******оос хохирогч О.-ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу 660.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 95 дахь тал)
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болон 27-ны өдрүүдэд Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлалтай “” нэртэй хотхоны ны 6 давхрын усны тоолуур байрлуулах өрөөнөөс 25-ын диаметртэй хүйтэн усны, шинэ тоолуур 2 ширхэг, 32-ын диаметртэй хүйтэн усны шинэ тоолуур 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 09-10 дахь тал), Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дэх тал), хохирогчоор О.-ийн өгсөн: “...камер шүүж үзэхэд 7 давхрын *******ын оршин суугч гэх залуу ороод аваад гарч байгаа бичлэг үлдсэн байгаа. Тухайн өрөө нь цоож байдаггүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), хохирогчоор О.-ийн дахин өгсөн: “...Энэ өрөөг манай инженерүүд хариуцдаг юм. Энэ өрөө нь тухайн үед цоожгүй байсан. 2024 оны 5 дугаар сарын 24-ний орой тэр өрөөнд тоолууруудыг би өөрөө оруулж тавьсан бөгөөд 27-ны өдөр хэрэглэх гээд авахаар ортол шинэ хуучингүй тоолуурууд бүгд алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), гэрчээр ы өгсөн: “...мөнгө шилжүүлсэн хүмүүсээ мобайл банкаар шүүж үзэхэд 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өдрийн 11 цаг 05 минутын үед ******* нь тоолуурын гууль авчирсан ба тэр гуулины шил нь хагарсан, доторх юмыг нь авсан, юмаар цохисон байсан. Одоо санахад 11 билүү 12 орчим килограмм гууль байсан бөгөөд би 40,000 төгрөгт тооцож авсан. Мөн тус хүн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өлгөөний 09 цагт манайд дахин ирсэн ба тэгэхдээ 6 килограмм гуулийг авчирсан ба би түүний 1 килограммыг 5000 төгрөгөөр бодоод 30,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2 удаагийн гүйлгээг Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 39-44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...6 давхрын тоолуурын өрөөний зэргэлдээх өрөө нь онгорхой байхаар нь шагайсан чинь хэдэн тоолуурын их бие газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь хаягдал юм байна гэж ойлгоод доторх гуулийг нь мөнгө болгоё гэж бодоод нэг ширхгийг авч гараад Барсын гүүр даваад түүхий эд авдаг цэг дээр очоод гууль авах уу гээд үзүүлтэл авна шүү дээ гэхээр нь эргэж очоод хоёр ширхгийг аваад дахин нөгөө газраа очоод гуулинд нийлүүлээд тушаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Иймд хяналтын прокуророос *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 660.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хавтаст хэргийн 95 дахь талд шүүгдэгчээс хохирогч О.-ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу 660.000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр /01/ нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүхээс *******од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******од мэдэгдэв.
Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт ын ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. ******* тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******од мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ